| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0491/Э |
| Дугаар | 637 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 637
2020 08 03 2020/ШЦТ/637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн 1911 02947 0466 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хороолол 44-26 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 заасныг журамлан 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,
Х.Э /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Бөмбөгөр" худалдааны төв дотор хохирогч Э.Мөнхтуяад "хүүхдийг нь 70 дугаар цэцэрлэгт оруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийг залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Мөнхтуяагийн “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдаань төвд лангуу түрээсэлж суудаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хамт лангуу түрээсэлж суудаг найз С.Ургахнарантай өөрийн хүү Хасуг 70 дугаар цэцэрлэгт оруулах юм сан яаж оруулах вэ гэж яриад байсан. Гэтэл манай “Бөмбөгөр” худалдааны төв дотор П.Буян-Өлзий гэх хүний лангуун дээр суудаг Х.Э гэх хүн манай лангуун дээр ирж юм үзэж байгаад бид хоёрыг яриаг сонсоод “Би танай хүүхдийг цэцэрлэгт оруулаад өгөх үү, 70 дугаар цэцэрлэгийн захирал нь манай эгчийн найз байгаа юм” гэж хэлсэн юм. Тэгээд би зөвшөөрсөн юм. Гэтэл Х.Э яг тэр орой нь хүүхэд цэцэрлэгт оруулах мөнгө нь 300.000 төгрөг болох юм байна захирал нь авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгөө одоо өг гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн ажлын байран дээрээ байх үед Х.Э-ын 5063058779 гэсэн данс руу нь 150.000 төгрөг хийж бэлэн 90.000 төгрөг нийт 240.000 төгрөг өгсөн. Харин 60.000 төгрөгийг нь Х.Э өөрөөсөө өгч байя дараа нь өгөөрэй гэж хэлсэн...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нөгөө 60.000 төгрөгөө өгөөрэй гэж хэлсэн. Би тухайн өдөр 09 цагийн орчим байх Х.Э-ыг өгсөн 5063058779 дугаарын данс руу 60.000 төгрөг өөрийн 5099339292 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд Х.Эд нийт 300.000 төгрөг өгсөн юм. Түүнээс хойш хүлээж бай эгч хөөцөлдөж байгаа удахгүй хүүхэд чинь цэцэрлэгт орно гэж хэлээд намайг хүлээлгэж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Х.Э утсаар ярьж хүүхэд чинь цэцэрлэгт орсон чи бичиг хэргийн зүйл аваад хэрэг байхгүй ангийн багш нь Нандин-Эрдэнэ гэх хүн байгаа түүний данс руу 150.000 төгрөг хийгээрэй гэж хэлээд 5664011579 гэсэн Хаан банкны дансны дугаар өгсөн юм. Би тухайн өдөр уг хүний данс руу 150.000 төгрөг өөрийн хаан банкны 5099339292 дугаарын данснаас Бөмбөгөр худалдааны төв дотор байх үед ээ шилжүүлсэн юм. Тэгээд Х.Э-тай утсаар ярьж хэлсэн чинь 1 дэх өдөр 8 цаг гээд цэцэрлэг дээр нь очиж уулзаарай Хандаа гэж захирал, Нандин-Эрдэнэ гэж багш байгаа шүү гэж хэлсэн юм. Би тэгээд 1 дэх өдөр цэцэрлэг дээр нь очсон чинь Хандаа гэх захирал болон Нандин-Эрдэнэ гэх хүн огт байгаагүй юм. Тэгээд би Х.Этэй утсаар ярьж тийм хүн байдаггүй юм байна чи надад худлаа хэлсэн байна гэж хэлсэн чинь Х.Э мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. ...Х.Э гэх хүн манай эгчийн дугаар гэж хэлж надад 90725680 гэсэн дугаар өгсөн. Уг дугаараа мессеж бичиж байсан огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ё.Цэцэгмаагийн “...Б.Нандин-Эрдэнэ бол манай төрсөн охин харин Х.Э гэх хүн бол манай охинтой найзлаад байдаг хүн байгаа юм. Уг хүн 2018 оны 07 дугаар сарын үед надаар Сүхбаатарын урд талын “Сайн” гэх цахилгаан бараа зээлийн газраас гар утас зурагт зээлээр авахуулж байсан. Уг хүн надад сард 110.000 төгрөг төлдөг юм. Х.Э надад сар бүрийн 20-ны өдөр 110.000 төгрөг зээлийн мөнгө гэж төлдөг юм. Уг мөнгө хугацаа хэтэрсэн гэж хэлээд надад 130.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тухайн мөнгийг манай охин Нандин- Эрдэнийн 5664011579 дугаарын данс руу хийж манай охин надад 130.000 төгрөг шилжүүлсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч Б.Нандин-Эрдэний “...Би Хүрэлбаатарын Х.Э гэх хүнийг танина. Бид хоёр 2017 оны 06 дугаар сараас хойш найзалж байгаа юм. Мөн уг хүн манай ээж Ё.Цэцэгмаагаар “Сайн” гэх барьцаат зээлийн газраас зурагт гар утас зээлээр авахуулж байсан бөгөөд сар бүр манай ээжид 110.000 төгрөг төлдөг юм....2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17 цаг 48 минутанд KHASU гэсэн утга бүхий 150.000 төгрөг орж ирсэн уг мөнгө манай ээжид зээл төлдөг Хүрэлбаатарын Х.Э гэх хүний шилжүүлсэн мөнгө байгаа юм. Уг мөнгийг 130.000 төгрөгийн би ээж Ё.Цэцэгмаагийн 5009045312 гэсэн дугаарын данс руу зээл гэж шилжүүлсэн. Үлдсэн 20.000 төгрөгийг нь 5063058779 дугаарын Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Тухайн үед Х.Э яг надад юу гэж хэлж байсан талаар санахгүй байна. Өөрийнх нь интернет банк болохгүй байна хүнээс мөнгө авч байгаа гэж хэлж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч Э.Мөнхтуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Скайтел ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/4644 дугаартай “...90725680 дугаарын эзэмшигч нь Х.Э...” байна гэсэн албан бичиг /хх-ийн 71 дүгээр хуудас/,
шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 56/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Бөмбөгөр" худалдааны төв дотор хохирогч Э.Мөнхтуяад "хүүхдийг нь 70 дугаар цэцэрлэгт оруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Мөнхтуяагийн “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдаань төвд лангуу түрээсэлж суудаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хамт лангуу түрээсэлж суудаг найз С.Ургахнарантай өөрийн хүү Хасуг 70 дугаар цэцэрлэгт оруулах юм сан яаж оруулах вэ гэж яриад байсан. Гэтэл манай “Бөмбөгөр” худалдааны төв дотор П.Буян-Өлзий гэх хүний лангуун дээр суудаг Х.Э гэх хүн манай лангуун дээр ирж юм үзэж байгаад бид хоёрыг яриаг сонсоод “Би танай хүүхдийг цэцэрлэгт оруулаад өгөх үү, 70 дугаар цэцэрлэгийн захирал нь манай эгчийн найз байгаа юм” гэж хэлсэн юм. Тэгээд би зөвшөөрсөн юм. Гэтэл Х.Э яг тэр орой нь хүүхэд цэцэрлэгт оруулах мөнгө нь 300.000 төгрөг болох юм байна захирал нь авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгөө одоо өг гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн ажлын байран дээрээ байх үед Х.Э-ын 5063058779 гэсэн данс руу нь 150.000 төгрөг хийж бэлэн 90.000 төгрөг нийт 240.000 төгрөг өгсөн. Харин 60.000 төгрөгийг нь Х.Э өөрөөсөө өгч байя дараа нь өгөөрэй гэж хэлсэн...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нөгөө 60.000 төгрөгөө өгөөрэй гэж хэлсэн. Би тухайн өдөр 09 цагийн орчим байх Х.Э-ыг өгсөн 5063058779 дугаарын данс руу 60.000 төгрөг өөрийн 5099339292 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд Х.Э-д нийт 300.000 төгрөг өгсөн юм. Түүнээс хойш хүлээж бай эгч хөөцөлдөж байгаа удахгүй хүүхэд чинь цэцэрлэгт орно гэж хэлээд намайг хүлээлгэж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Х.Э утсаар ярьж хүүхэд чинь цэцэрлэгт орсон чи бичиг хэргийн зүйл аваад хэрэг байхгүй ангийн багш нь Нандин-Эрдэнэ гэх хүн байгаа түүний данс руу 150.000 төгрөг хийгээрэй гэж хэлээд 5664011579 гэсэн Хаан банкны дансны дугаар өгсөн юм. Би тухайн өдөр уг хүний данс руу 150.000 төгрөг өөрийн хаан банкны 5099339292 дугаарын данснаас Бөмбөгөр худалдааны төв дотор байх үед ээ шилжүүлсэн юм. Тэгээд Х.Э-тай утсаар ярьж хэлсэн чинь 1 дэх өдөр 8 цаг гээд цэцэрлэг дээр нь очиж уулзаарай Хандаа гэж захирал, Нандин-Эрдэнэ гэж багш байгаа шүү гэж хэлсэн юм. Би тэгээд 1 дэх өдөр цэцэрлэг дээр нь очсон чинь Хандаа гэх захирал болон Нандин-Эрдэнэ гэх хүн огт байгаагүй юм. Тэгээд би Х.Этэй утсаар ярьж тийм хүн байдаггүй юм байна чи надад худлаа хэлсэн байна гэж хэлсэн чинь Х.Э мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. ...Х.Э гэх хүн манай эгчийн дугаар гэж хэлж надад 90725680 гэсэн дугаар өгсөн. Уг дугаараа мессеж бичиж байсан огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Ё.Цэцэгмаагийн “...Б.Нандин-Эрдэнэ бол манай төрсөн охин харин Х.Э гэх хүн бол манай охинтой найзлаад байдаг хүн байгаа юм. Уг хүн 2018 оны 07 дугаар сарын үед надаар Сүхбаатарын урд талын “Сайн” гэх цахилгаан бараа зээлийн газраас гар утас зурагт зээлээр авахуулж байсан. Уг хүн надад сард 110.000 төгрөг төлдөг юм. Х.Э надад сар бүрийн 20-ны өдөр 110.000 төгрөг зээлийн мөнгө гэж төлдөг юм. Уг мөнгө хугацаа хэтэрсэн гэж хэлээд надад 130.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тухайн мөнгийг манай охин Нандин- Эрдэнийн 5664011579 дугаарын данс руу хийж манай охин надад 130.000 төгрөг шилжүүлсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Б.Нандин-Эрдэний “...Би Хүрэлбаатарын Х.Э гэх хүнийг танина. Бид хоёр 2017 оны 06 дугаар сараас хойш найзалж байгаа юм. Мөн уг хүн манай ээж Ё.Цэцэгмаагаар “Сайн” гэх барьцаат зээлийн газраас зурагт гар утас зээлээр авахуулж байсан бөгөөд сар бүр манай ээжид 110.000 төгрөг төлдөг юм....2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17 цаг 48 минутанд KHASU гэсэн утга бүхий 150.000 төгрөг орж ирсэн уг мөнгө манай ээжид зээл төлдөг Хүрэлбаатарын Х.Э гэх хүний шилжүүлсэн мөнгө байгаа юм. Уг мөнгийг 130.000 төгрөгийн би ээж Ё.Цэцэгмаагийн 5009045312 гэсэн дугаарын данс руу зээл гэж шилжүүлсэн. Үлдсэн 20.000 төгрөгийг нь 5063058779 дугаарын Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Тухайн үед Х.Э яг надад юу гэж хэлж байсан талаар санахгүй байна. Өөрийнх нь интернет банк болохгүй байна хүнээс мөнгө авч байгаа гэж хэлж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогч Э.Мөнхтуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Скайтел ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/4644 дугаартай “...90725680 дугаарын эзэмшигч нь Х.Э...” байна гэсэн албан бичиг /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э өмгөөлөгч Ч.Ганбат нар гаргасан тайлбартаа гэм буруу маргахгүй, улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг зөвшөөрч байна гэв.
Шүүх шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Х.Э-д оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Мөнхтуяа нь 450.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 200.000 төгрөгийг төлсөн. Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх зорилгоор ажлын 3 хоногийн завсарлага авч 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 250.000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Х.Э-д оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял эдэлж байгааг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ