| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0621/Э |
| Дугаар | 638 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 638
2020 08 03 2020/ШЦТ/638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч С.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 2011 00000 0736 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Лүн суманд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-55 тоотод түр оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Чингэлтэй дүүргийн 19-р хороо, тахилтын 2-175 тоот/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
С.М /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч С.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67 дугаар байрны 55 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Омуунааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/,
Хохирогч Б.Омуунаагийн “...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-55 тоот гэртээ найз охин Ундармаатай уулзаад 2 литрийн 2 пиво аваад ууж байхад манай нөхөр С.М “би пиво уухгүй, цагаан юм ууна” гээд бид 3 цуг дэлгүүр гарч архи аваад гэртээ эргэж орсон. ... Тухайн үед намайг ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд манай нөхөр манай найз охины чихэнд нь юм яриад сууж байсан, тэгэхээр нь би ярихын муухай шивнэх шүү гээд өнгөрсөн. Тэгээд манай найз охин нилээн сууж байгаад шөнийн 03 цаг өнгөрч байхад явсан. Түүнийг явсаны дараа хардалтын улмаас хоорондоо маргалдсан, маргалдаж байхад манай нөхөр 2 сартай хүүхдийг маань авч гарах гээд байхаар нь харанхуй шөнө яах гэж хүүхэд авч гарах гээд байгаа юм бэ гээд хүүхдээ авах гэтэл өгөхгүй байсан. Энэ үед манай бэр дүү Мөнхдэлгэр өрөөнөөс гарч ирээд хүүхдийг авах гэтэл бас өгөхгүй түүнийг нөхөр маань түлхээд унагачихсан. Тэгээд арай хийж дүү маань хүүхдийг аваад цаашаа явах үед нөхөр миний үснээс зулгаагаад газар унагасан, би нүүр ам руу өшиглөчих вий дээ гэж бодоод зүүн гараараа нүүрээ дартал гар луу 2-3 удаа өшиглөсөн. Би босч ирээд гар эвгүй болчихлоо, өвдөөд байна, хугарчихлаа, чи яаж байгаа юм бэ гээд уурласан чинь хүүхэд тэвэрчихсэн байж байгаад шууд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
Гэрч С.Мөнхдэлгэрийн “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20.00 цагийн орчим гэртээ бэр эгч Омуунаа болон хүүхдийн хамт байсан. Тэгээд ах маань ажпаа тараад ирсэний дараа 30-40 минутын дараа бэр эгчийн найз гэх нэг эмэгтэй ирсэн. Тэр эгчийг ирсэний дараа ах, бэр эгч, найзтайгаа хамт гадагшаа гарсан, удалгүй гаднаас бүгдээрээ буцаж орж ирэхдээ 2 том пиво, нэг шил архитай орж ирсэн. Ингээд тэр 3 авчирсан юмаа том өрөөнд уусан. ...намайг унтаж байхад тэр 2 маргалдаад би сэрсэн, юунаас болсонг мэдэхгүй байна, найз охин нь явчихсан байсан. Маргааш нь ах юунаас болж маргалдсан, юу болсонг санахгүй байна гэсэн. Омуунаа эгч болохоор ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд ахыг манай найз охинтой чихэндээ юм шивнээд яриад сууж байсан гэсэн. Тэгээд хардалтаас болоод хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Би бол өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг өрөөнөөс гарахад үүдэнд ах эгчийн үснээс зулгаасан, эгч газар уначихсан байсан.Тэгээд ах эгчийг 2 удаа өшиглөх шиг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 7853 дугаартай “...Б.Омуунаагийн биед зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40/, жолоодох эрхийн лавлагаа /хх 41/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 204 дугаар тогтоол /хх 70/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 65-66/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67 дугаар байрны 55 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Омуунааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/, хохирогч Б.Омуунаагийн “...Тэгээд арай хийж дүү маань хүүхдийг аваад цаашаа явах үед нөхөр миний үснээс зулгаагаад газар унагасан, би нүүр ам руу өшиглөчих вий дээ гэж бодоод зүүн гараараа нүүрээ дартал гар луу 2-3 удаа өшиглөсөн. Би босч ирээд гар эвгүй болчихлоо, өвдөөд байна, хугарчихлаа, чи яаж байгаа юм бэ гээд уурласан чинь хүүхэд тэвэрчихсэн байж байгаад шууд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/, гэрч С.Мөнхдэлгэрийн “...намайг унтаж байхад тэр 2 маргалдаад би сэрсэн, юунаас болсонг мэдэхгүй байна, найз охин нь явчихсан байсан. Маргааш нь ах юунаас болж маргалдсан, юу болсонг санахгүй байна гэсэн. Омуунаа эгч болохоор ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд ахыг манай найз охинтой чихэндээ юм шивнээд яриад сууж байсан гэсэн. Тэгээд хардалтаас болоод хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Би бол өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг өрөөнөөс гарахад үүдэнд ах эгчийн үснээс зулгаасан, эгч газар уначихсан байсан.Тэгээд ах эгчийг 2 удаа өшиглөх шиг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 7853 дугаартай “...Б.Омуунаагийн биед зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Омуунаа нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч С.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ