Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          03                                  2020/ШЦТ/639

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2011 00212 0526 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 29-26 тоотод оршин суудаг,

урьд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Б.Б /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Пицца парадайз" ресторан дотроос У.Ганчимэгийн эзэмшлийн "Леново" брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бие өвдөөд хохирол төлж чадаагүй. Хохирол 50 хувийг нь төлсөн, гэхдээ баримт байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч У.Ганчимэгийн “...Дүгнэлттэй танилцлаа, үнийн дүнг зөвшөөрч байна... Миний бие Б.Бд нөүтбүүкээ огт ашиглуулах зөвшөөрөл өгөөгүй. Тэр бүү хэл би нөүтбүүкээ харуулж ч байгаагүй юм... Отгонтуяа нь мөн түүнийг нөүтбүүк аваад гарсан талаар огт мэдээгүй... Б.Бээс өөр хүн өмнө нь ороогүй учир шууд түүнийг сэжиглээд надруу залгасан ба би Б.Б рүү залгахад “өө эгчээ юм хийж байгаад аваад гарчихсан юм, орой аваачиж өгнө” хэмээн хэлээд түүнээс хойш огт ирээгүй... би түүнийг нөүтбүүк авчирна байх хэмээн бодож итгэсний улмаас цаг алдаж цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-18, 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Анударийн “...2019 оны 10 дугаар сарын эхэнд, миний санаж байгаагаар 10 дугаар сарын 05, 06-ны орчимд манай аавын бие үнэхээр муудаж... би Б.Бд хандаж болоод байгаа асуудал болон эмнэлэгт аавыг хэвтэн эмчлүүлэх мөнгө хэрэгтэй байгаа гэдгээ илэрхийлж, тусламж хүсч байсан бөгөөд Б.Б найз маань надад туслахаар болсон ба 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Гэрч Х.Отгонтуяагийн “...2019 оны 11 дүгээр сард манай захирал У.Ганчимэг надруу утсаар ярьж ажил дээр байсан ажлын нөүтбүүкийг Б.Б аваад явсан байна. Б.Б надад хэлэхдээ танай тогооч Х.Отгонтуяад хэлээд аваад явсан гэж хэллээ, чамд хэлсэн үү гэж асуухад би тэр талаар мэдэхгүй байна, надад Б.Б нөүтбүүк авч явсан талаар хэлээгүй гэж хэлсэн. Уг нөүтбүүкийг гадагшаа ямар нэгэн хүнд өгч явуулдаггүй байсан хааяа нэг захирлын хүү Дөлгөөн ресторан дотор ашиглаж байгаад тэндээ үлдээгээд явдаг байсан...’’ гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ий “...2019 оны 11 дүгээр сарын эхээр тухайн үед тус ресторанд ажлын гэх нөүтбүүк байсан... би тус нөүтбүүкийг нь ресторан дотор ашиглаж байгаад ажлаа гэртээ очиж үргэлжлүүлж хийе гэж бодоод аваад явчихсан юм. Би тус нөүтбүүкийг авч явсан талаар Ганчимэг эгчид хэлээгүй бөгөөд Отгонтуяа ганцаараа дотоод ажлаа хийгээд байж байсан... Отгонтуяа нь мөн намайг ажлын нөүтбүүк аваад гарсан талаар мэдсэн байх ёстой... Ганчимэг эгчийн ажлын Леново брэндийн Дуал кор хар өнгийн нүөтбүүкийг цэнэглэгчийн хамтаар 130.000 төгрөгөөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Совор нэртэй ломбарданд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу Дорноговьруу явахын өмнө өдөр нь барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан... тэгээд л мөнгөгүй болчихсон бөгөөд нөүтбүүкийг нь авч чадаагүй ба нэг удаа сунгуулсан боловч Совор ломбарднаас зарчихсан байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ЧД1-20-151 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

“Совор” ломбардны эд хөрөнгө барьцаалсан баримт /Хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд У.Ганчимэгийн эд зүйл болох Леново брэндийн зөөврийн компьютерыг авсан шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

Б.Б нь иргэн У.Ганчимэгийн эд зүйл болох  Леново брэндийн зөөврийн компьютерыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 680 000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 35-36 х/ 680 000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Б.Б  бусдын эд зүйл болох Леново брэндийн зөөврийн компьютерыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Пицца парадайз" ресторан дотроос У.Ганчимэгийн эзэмшлийн "Леново" брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч У.Ганчимэгийн “...Дүгнэлттэй танилцлаа, үнийн дүнг зөвшөөрч байна... Миний бие Б.Бд нөүтбүүкээ огт ашиглуулах зөвшөөрөл өгөөгүй. Тэр бүү хэл би нөүтбүүкээ харуулж ч байгаагүй юм... Отгонтуяа нь мөн түүнийг нөүтбүүк аваад гарсан талаар огт мэдээгүй... Б.Бээс өөр хүн өмнө нь ороогүй учир шууд түүнийг сэжиглээд надруу залгасан ба би Б.Б рүү залгахад “өө эгчээ юм хийж байгаад аваад гарчихсан юм, орой аваачиж өгнө” хэмээн хэлээд түүнээс хойш огт ирээгүй... би түүнийг нөүтбүүк авчирна байх хэмээн бодож итгэсний улмаас цаг алдаж цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-18, 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.Анударийн “...2019 оны 10 дугаар сарын эхэнд, миний санаж байгаагаар 10 дугаар сарын 05, 06-ны орчимд манай аавын бие үнэхээр муудаж... би Б.Б-д хандаж болоод байгаа асуудал болон эмнэлэгт аавыг хэвтэн эмчлүүлэх мөнгө хэрэгтэй байгаа гэдгээ илэрхийлж, тусламж хүсч байсан бөгөөд Б.Б найз маань надад туслахаар болсон ба 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, гэрч Х.Отгонтуяагийн “...2019 оны 11 дүгээр сард манай захирал У.Ганчимэг надруу утсаар ярьж ажил дээр байсан ажлын нөүтбүүкийг Б.Б аваад явсан байна. Б.Б надад хэлэхдээ танай тогооч Х.Отгонтуяад хэлээд аваад явсан гэж хэллээ, чамд хэлсэн үү гэж асуухад би тэр талаар мэдэхгүй байна, надад Б.Б нөүтбүүк авч явсан талаар хэлээгүй гэж хэлсэн. Уг нөүтбүүкийг гадагшаа ямар нэгэн хүнд өгч явуулдаггүй байсан хааяа нэг захирлын хүү Дөлгөөн ресторан дотор ашиглаж байгаад тэндээ үлдээгээд явдаг байсан...’’ гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бий “...2019 оны 11 дүгээр сарын эхээр тухайн үед тус ресторанд ажлын гэх нөүтбүүк байсан... би тус нөүтбүүкийг нь ресторан дотор ашиглаж байгаад ажлаа гэртээ очиж үргэлжлүүлж хийе гэж бодоод аваад явчихсан юм. Би тус нөүтбүүкийг авч явсан талаар Ганчимэг эгчид хэлээгүй бөгөөд Отгонтуяа ганцаараа дотоод ажлаа хийгээд байж байсан... Отгонтуяа нь мөн намайг ажлын нөүтбүүк аваад гарсан талаар мэдсэн байх ёстой... Ганчимэг эгчийн ажлын Леново брэндийн Дуал кор хар өнгийн нүөтбүүкийг цэнэглэгчийн хамтаар 130.000 төгрөгөөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Совор нэртэй ломбарданд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу Дорноговьруу явахын өмнө өдөр нь барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан... тэгээд л мөнгөгүй болчихсон бөгөөд нөүтбүүкийг нь авч чадаагүй ба нэг удаа сунгуулсан боловч Совор ломбарднаас зарчихсан байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ЧД1-20-151 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, “Совор” ломбардны эд хөрөнгө барьцаалсан баримт /Хавтаст хэргийн 93 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Бий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Б-ий зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол төлөөгүй, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Хэргийг шийдвэрлэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Б нь хохирол төлөх зорилгоор ажлын 3 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг төлж барагдуулаагүй болно.

 Иймд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Бээс 680.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Ганчимэг /РД: ТЯ72062207, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63а байрны 17 тоотод оршин суух хаягтай/-т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бээс 680.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Ганчимэг /РД: ТЯ72062207, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63а байрны 17 тоотод оршин суух хаягтай/-т олгосугай.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ