Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          04                                   2020/ШЦТ/647

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Ц.Мөнхжаргал,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-д холбогдох эрүүгийн 2011 00725 0287 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 1275 тоотод түр оршин сууж байгаа /иргэний үнэмлэхний хаяг: Өвөрхангай аймгийн Уянга 7 дугаар баг, өлт/,

-Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уод Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ялыг багтааж нийт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамланэнэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн зарим буюу 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил хорих ял,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.У нь 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бакула Ренбүчигийн "Бэтүб" хийдийн жасын няравын өрөөнд хууль бусаар нэвтэрч сейфийг эвдэн хийдийн бэлэн мөнгө 2.576.000 төгрөг, нярав Ц.Мөнхжаргалын хувийн бэлэн мөнгө 1.642.000 төгрөг, 2.120 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 5.874.011 төгрөг/, 610.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг их, дунд гарын мөнгөн аяга зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 10.702.011 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дэлгүүрт байж байгаад цагдаад баригдсан. Нийслэлийн цагдаагийн газар очиж надаас 2-3 удаа тайлбар авсан. Гэтэл хавтаст хэрэгт ганц мөрдөгч Сайнбаяр надаас авсан мэдүүлэг байсан. Мөрдөгч Сайнбаяр өмнө 2017 онд намайг хулгайн гэмт хэрэгт холбогдоход байцааж байсан. Өмнө нь намайг гүтгэж, хэрэг хүлээлгэж байсан. Тус хэргийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан. Би шоронгоос суллагдсаны дараа мөрдөгч Сайнбаяртай 2020 оны 01 дүгээр сарын эхээр утсаар ярьж “Та ямар учраас надад хэрэг хүлээлгэсэн бэ?” гэж асуусан. Надад “Чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Мөрдөгч Сайнбаяр манай гэрт ирж намайг 2-3 удаа асуусан байсан. Тухайн өдөр цагдаагийн хэлтэс дээр байцаагдаж хоносон. Мөрдөгч Сайнбаяр миний өмнө холбогдож байсан хэргүүдийг сөхнө гэж сүрдүүлсэн. Би тухайн долларыг Билгүүнээс авсан гэж хэлсэн. Би аргагүй эрхэнд Мөнх-Эрдэнэтэй хулгай хийсэн гэж худал хэлж хэрэг хүлээсэн. Би хулгай хийгээгүй. Билгүүн надаас байр түрээслэх гэж байсан. Надад Билгүүний утасны дугаар байгаа.Би 12 дугаар сарын 29-нд суллагдсан.Аавындаа амьдарч байсан.2 дүү болох Насанжаргал, Насандэлгэр гээд.Би тухайн үед 3.20-21нд гэртээ байсан.Хашаандаа жорлонд утсаар яриад сууж байсан.Би Билгүүн гэх залуугаас 3.14-нд энэ долларыг авсан.Гандан дээр ээжийн өнгөрсөн өдөр зул өргөх гэж очсон.Ээж маань 2014 онд намайг хориход байхад нас барсан.Хоолны газар бол танидаг ахтайгаа тааралдсан.600 000 төгрөгний эмээл хазаар зарсан мөнгө надад байсан тухайн үед.Тэр 700 доллар хулгай биш юмаа.Билгүүн надад бичиг үйлдэж өгсөн болохоор давхар залиласан болчлоо.Өмгөөлөгчийн хэлсэн зүйлийг дэмжиж байна....” гэв.

Хохирогч Ц.Мөнхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөгч болон прокурор энэ хэргийг нотолсон гэж надад хэлсэн. Би хувийн мөнгөө гэртээ хадгалахад эрсдэлтэй гэж бодож хийдийн ажлын өрөөний сэйфинд хадгалж байсан. Тухайн долларыг миний охин Солонгос улсаас надад явуулсан. Тухайн өдөр өглөө ажил дээрээ очиход сэйф онгорхой, бүх юм эмх замбараагүй байсан. Ажлын өрөөний хаалганы лац хөдлөөгүй байсан. Манай хийд дотор талдаа хяналтын камертай. Тиймээс манай хийдийг судалсан хүн энэ гэмт хэргийг үйлдсэн гэж бодож байна. Миний нөхрөөс үлдсэн мөнгөн аяга, доллар, бурханд тавьсан мөнгө, хандивын хайрцаг зэргийг авсан байсан. Гутлын мөр нь таарсан гэж мөрдөгч хэлсэн. Би гомдолтой байна.Сейфэнд айлтгалаас орж ирсэн мөнгө байсан.1 642 000 байсан.Минийх 2100 доллар байсан.Үлдэгдэл нь 2 576 000 төгрөг байсан юмаа.Мөн 5 ширхэг мөнгөн аяга алдагдсан.Үнэлгээг зөвшөөрч байгаа.Одоо бодоход хувийн мөнгөө албаны сейфэнд хадгалж байсан нь буруу байна. Гэмгүй хүнийг мөрдөгч болон прокурор яллаж энэ хэрэгт татахгүй байхаа...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-28 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Мөнхжаргалын “...2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би 09 цаг 45 минутанд өөрийн ажлын байр болох хийдийн баруун талд байрлах барилгын доод давхарт байдаг өрөө рүүгээ орох гээд очиход хаалганы лац ломбо хөндөгдөөгүй байсан ба хаалгыг онгойлгоод ороход өрөөний дотор талд байсан эд зүйлс эмх замбараагүй, шүүгээнүүдийн шургуулга онгорхой, эд зүйл газраар хөглөрчихсөн байсан ба нэг харсан чинь сейф эвдэрчихсэн хаалга нь онгорхой байхаар нь хулгай орчихсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Эвдэрсэн сейф дотор албаны мөнгө буюу хийдийн мөнгө болох 2.576.000 төгрөг, миний хувийн мөнгө болох 1.642.000 төгрөг, мөн миний хувийн 2.120 ам.доллар байсан. Тухайн долларууд нь дандаа шинэ 100 долларын дэвсгэртүүд байсан бөгөөд манай өрөөнд байдаг бурханы доод талд байдаг өргөлийн хайрцаг байдаг ба тэр хайрцагны цоожийг эвдэлж онгойлгоод дотор нь байсан мөнгийг нь авчихсан байсан. Тэр хайрцаг дотор хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Сүсэгтэн олон маань бурханы өмнө мөнгө тавихаар нь хураагаад тэр хайрцаг руу хийчихдэг байсан. Ямар ч байсан 2 жилийн хугацаанд тэр хайрцагийг задалж дотроос нь мөнгө авч байгаагүй. Мөн уг сейфний доод дотор талд нь тусгаарласан жижиг цоожтой хайрцаг байдаг бөгөөд тэр хайрцагны дотор талд нь 5 ширхэг их, дунд гарын мөнгө аяганууд байсан юм. Тэдгээр мөнгөн аяганууд дээр Ардын жүжигчин Гантөмөрт дурсгав, Жүжигчин Ц.Гантөмөрт дурсгав гэх мэт сийлбэртай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч М.Аюурзанын “...Намайг өрөөнөөсөө гарахад манай хажуу өрөөнд суудаг нягтлан Мөнхжаргал коридорт зогсож байсан ба Мөнхжаргал надад хандан Бөмбөгөр худалдааны төв орох гэж байна гэж хэлж байсан. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг болж байхад ажил дээрээ ирсэн ба намайг ажил руугаа орж байхад хийдийн шатан дээр Мөнхжаргал зогсож байсан бөгөөд надад хандан Манай өрөө рүү цонхоор хүн ороод дотор нь байсан эд зүйлийг хулгайлаад аваад явчихжээ, танай өрөө зүгээр байх шиг байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Л.Батчулууны “...Тэгээд орой ажил тараад би гадна хаалгаа хаагаад Өлзийбүрэн бид 2 мэдээ үзээд сууж байсан. Тэгээд Өлзийбүрэн шөнө 00 цагийн үед байхаа өрөөнүүдээр орлоо гээд яваад өгсөн. Би өрөөндөө үлдээд гадуур эргэж тойроогүй, ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй болохоор гайгүй байна гэж бодоод анзаараагүй. Тэр үед би хоёр удаа 00 руу явсан. Ямар нэгэн дуу чимээ гараагүй. Би ч анзаараагүй 03 цаг хүртэл сэрүүн байж байгаад 03 цагаас 05 цаг хүртэл жаахан хэвтсэн чинь унтчихсан байсан. Тэгээд би 05 цагийн үед сэрээд хийдийн урд байх зулын цөгц доошоо зөөж оруулсан, тэр үедээ би тойроогүй, анзаараагүй болохоор хулгай орсон байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Н.Өлзийбүрэнгийн “....2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн ажил болох хийд дээр ирж 09 цагийн үед ажлаа Рагчаа, Эрдэнэбаяр гэх хүнээс хүлээж авсан. Аж ахуйн дарга Энхсайхантай хамт дуганд орж 16 цаг болтол цахилгааны ажил хийсэн. ...Би жижүүрийн өрөөнд жижүүртэй хамт ороод оройны 00 цаг хүртэл кино үзэж байгаад би дотогшоо өрөөнүүд рүү орсон. Орох үед ямар нэгэн зүйл ажиглаагүй, би жижүүрийг гадуур тойрсон эсэхийг мэдэхгүй байна. Намайг тэр жижүүрийн өрөөнд кино үзээд сууж байхад ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Тэгээд би узелийн өрөөнд орж унтаад өгсөн, үүрээр 05 цаг 30 минутын үед би босч гал тогооны цайны ус тавьсан. Тэгээд би эргээд узелийн өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагийн үед жижүүрийн өрөөнд орсон жижүүр тэр үед ширээн дээрээ сууж юм бичиж байсан. 09 цагийн үед дараагийн жижүүр орж ирсэн тэгээд би ажлаа хүлээлгэж өгөөд буугаад явсан. Гэртээ орж байх үед өнөөдөр гарч байгаа жижүүр Энхсайхан залгаад хулгай орсон байна гээд дуудсан. Тэгээд би эргээд ажил дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батзаяагийн “...манай ах Золзаяагийн бэр Наска гэх охины төрсөн ах Ганзоо гэх залуу гаднаас орж ирсэн. Намайг хараад сайн байна уу гэж мэндэлчихээд хамт нэг ширээнд суусан. Би юу хийж яваа юм бэ гэхэд найзтайгаа уулзчихаад явж байна та юу хийж байгаа юм бэ гэж асуусан...” мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч Н.Нарангавьяагийн “...Хадам ах Золзаяагийн бэр Наскагийн ах гаднаас орж ирсэн. Тэгээд тухайн Наска гэх эмэгтэйгийн ах нь болох залуу бид нарыг сууж байхад хүрч ирээд яасан сонин газар таарчихаваа энд хоол идэх гээд явж байсан юм та хоёр юу хийж яваа юм бэ гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх-иын 55 дугаар хуудас/,

Гэрч З.Ариунболдын “...Тэгээд маргааш нь буюу 2020.03.22-ны өдөр эхнэр Г.У ах бид 3 дэлгүүр дээр очиж цэвэрлэгээ хийчихээд эхнэр бид 2 авах барааны жагсаалтаа гаргасан. Тооцоогоор 300-400 орчим мянган төгрөгийн бараа авах юм байна гэж тооцоо гаргаад байж байтал Г.У ах энийг бараандаа нэмэрлээрэй гээд 600.000 төгрөг өгсөн. Хаанаас тийм мөнгөтэй болсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 135 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 136-164 дүгээр хуудас/,

Мөнгөн аяганы эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 190 дүгээр хуудас/,

Монгол банкнаас зарласан ханш /хх-ийн 192 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 98/ болон хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Г.У нь 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бакула Ренбүчигийн "Бэтүб" хийдийн жасын няравын өрөөнд хууль бусаар нэвтэрч сейфийг эвдэн хийдийн бэлэн мөнгө 2.576.000 төгрөг, нярав Ц.Мөнхжаргалын хувийн бэлэн мөнгө 1.642.000 төгрөг, 2.120 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 5.874.011 төгрөг/, 610.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг их, дунд гарын мөнгөн аяга зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 10.702.011 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-28 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 дугаар хуудас/, хохирогч Ц.Мөнхжаргалын “...2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би 09 цаг 45 минутанд өөрийн ажлын байр болох хийдийн баруун талд байрлах барилгын доод давхарт байдаг өрөө рүүгээ орох гээд очиход хаалганы лац ломбо хөндөгдөөгүй байсан ба хаалгыг онгойлгоод ороход өрөөний дотор талд байсан эд зүйлс эмх замбараагүй, шүүгээнүүдийн шургуулга онгорхой, эд зүйл газраар хөглөрчихсөн байсан ба нэг харсан чинь сейф эвдэрчихсэн хаалга нь онгорхой байхаар нь хулгай орчихсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Эвдэрсэн сейф дотор албаны мөнгө буюу хийдийн мөнгө болох 2.576.000 төгрөг, миний хувийн мөнгө болох 1.642.000 төгрөг, мөн миний хувийн 2.120 ам.доллар байсан. Тухайн долларууд нь дандаа шинэ 100 долларын дэвсгэртүүд байсан бөгөөд манай өрөөнд байдаг бурханы доод талд байдаг өргөлийн хайрцаг байдаг ба тэр хайрцагны цоожийг эвдэлж онгойлгоод дотор нь байсан мөнгийг нь авчихсан байсан. Тэр хайрцаг дотор хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Сүсэгтэн олон маань бурханы өмнө мөнгө тавихаар нь хураагаад тэр хайрцаг руу хийчихдэг байсан. Ямар ч байсан 2 жилийн хугацаанд тэр хайрцагийг задалж дотроос нь мөнгө авч байгаагүй. Мөн уг сейфний доод дотор талд нь тусгаарласан жижиг цоожтой хайрцаг байдаг бөгөөд тэр хайрцагны дотор талд нь 5 ширхэг их, дунд гарын мөнгө аяганууд байсан юм. Тэдгээр мөнгөн аяганууд дээр Ардын жүжигчин Гантөмөрт дурсгав, Жүжигчин Ц.Гантөмөрт дурсгав гэх мэт сийлбэртай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч М.Аюурзанын “...Намайг өрөөнөөсөө гарахад манай хажуу өрөөнд суудаг нягтлан Мөнхжаргал коридорт зогсож байсан ба Мөнхжаргал надад хандан Бөмбөгөр худалдааны төв орох гэж байна гэж хэлж байсан. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг болж байхад ажил дээрээ ирсэн ба намайг ажил руугаа орж байхад хийдийн шатан дээр Мөнхжаргал зогсож байсан бөгөөд надад хандан Манай өрөө рүү цонхоор хүн ороод дотор нь байсан эд зүйлийг хулгайлаад аваад явчихжээ, танай өрөө зүгээр байх шиг байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Л.Батчулууны “...Тэгээд орой ажил тараад би гадна хаалгаа хаагаад Өлзийбүрэн бид 2 мэдээ үзээд сууж байсан. Тэгээд Өлзийбүрэн шөнө 00 цагийн үед байхаа өрөөнүүдээр орлоо гээд яваад өгсөн. Би өрөөндөө үлдээд гадуур эргэж тойроогүй, ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй болохоор гайгүй байна гэж бодоод анзаараагүй. Тэр үед би хоёр удаа 00 руу явсан. Ямар нэгэн дуу чимээ гараагүй. Би ч анзаараагүй 03 цаг хүртэл сэрүүн байж байгаад 03 цагаас 05 цаг хүртэл жаахан хэвтсэн чинь унтчихсан байсан. Тэгээд би 05 цагийн үед сэрээд хийдийн урд байх зулын цөгц доошоо зөөж оруулсан, тэр үедээ би тойроогүй, анзаараагүй болохоор хулгай орсон байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Н.Өлзийбүрэнгийн “....2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн ажил болох хийд дээр ирж 09 цагийн үед ажлаа Рагчаа, Эрдэнэбаяр гэх хүнээс хүлээж авсан. Аж ахуйн дарга Энхсайхантай хамт дуганд орж 16 цаг болтол цахилгааны ажил хийсэн. ...Би жижүүрийн өрөөнд жижүүртэй хамт ороод оройны 00 цаг хүртэл кино үзэж байгаад би дотогшоо өрөөнүүд рүү орсон. Орох үед ямар нэгэн зүйл ажиглаагүй, би жижүүрийг гадуур тойрсон эсэхийг мэдэхгүй байна. Намайг тэр жижүүрийн өрөөнд кино үзээд сууж байхад ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Тэгээд би узелийн өрөөнд орж унтаад өгсөн, үүрээр 05 цаг 30 минутын үед би босч гал тогооны цайны ус тавьсан. Тэгээд би эргээд узелийн өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагийн үед жижүүрийн өрөөнд орсон жижүүр тэр үед ширээн дээрээ сууж юм бичиж байсан. 09 цагийн үед дараагийн жижүүр орж ирсэн тэгээд би ажлаа хүлээлгэж өгөөд буугаад явсан. Гэртээ орж байх үед өнөөдөр гарч байгаа жижүүр Энхсайхан залгаад хулгай орсон байна гээд дуудсан. Тэгээд би эргээд ажил дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч Н.Батзаяагийн “...манай ах Золзаяагийн бэр Наска гэх охины төрсөн ах Ганзоо гэх залуу гаднаас орж ирсэн. Намайг хараад сайн байна уу гэж мэндэлчихээд хамт нэг ширээнд суусан. Би юу хийж яваа юм бэ гэхэд найзтайгаа уулзчихаад явж байна та юу хийж байгаа юм бэ гэж асуусан...” мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Н.Нарангавьяагийн “...Хадам ах Золзаяагийн бэр Наскагийн ах гаднаас орж ирсэн. Тэгээд тухайн Наска гэх эмэгтэйгийн ах нь болох залуу бид нарыг сууж байхад хүрч ирээд яасан сонин газар таарчихаваа энд хоол идэх гээд явж байсан юм та хоёр юу хийж яваа юм бэ гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх-иын 55 дугаар хуудас/, гэрч З.Ариунболдын “...Тэгээд маргааш нь буюу 2020.03.22-ны өдөр эхнэр Г.У ах бид 3 дэлгүүр дээр очиж цэвэрлэгээ хийчихээд эхнэр бид 2 авах барааны жагсаалтаа гаргасан. Тооцоогоор 300-400 орчим мянган төгрөгийн бараа авах юм байна гэж тооцоо гаргаад байж байтал Г.У ах энийг бараандаа нэмэрлээрэй гээд 600.000 төгрөг өгсөн. Хаанаас тийм мөнгөтэй болсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 135 дугаар хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 136-164 дүгээр хуудас/, мөнгөн аяганы эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 190 дүгээр хуудас/, Монгол банкнаас зарласан ханш /хх-ийн 192 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгч Г.У-н үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр төгсдөг тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Уод дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Үндсэн хуулийн 14.2-т шашин шүтэх эрх байгаа. Хийд тойроод явж байсан болохоос хулгай хийж байгаа бичлэг биш юмаа. Тухайн хэргийг хэргийн газрын үзлэгээр ганцаараа хийх боломжгүй юм. Сая шүүх хуралдаанд ганцаараа хийсэн гэх боловч нэг хүн үйлдсэн гэж үзэх боломжгүй. Мөн 2120 доллар байсан гэдэг дээр баримт байхгүй байна. Биеэс нь хураасан 700 доллар нь яг серийн дугаараар таарсан юм байхгүй, хурууны хээ гараагүй, гутлын мөр яг зөв гэж таараагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг яг хэн үйлдсэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байгаа тул гэм буруугүйд тооцуулж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн.

 Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

Шүүгдэгч Г.У нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар  2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бакула Ренбүчигийн "Бэтүб" хийдийн жасын няравын өрөөнд хууль бусаар нэвтэрч сейфийг эвдэн хийдийн бэлэн мөнгө 2.576.000 төгрөг, нярав Ц.Мөнхжаргалын хувийн бэлэн мөнгө 1.642.000 төгрөг, 2.120 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 5.874.011 төгрөг/, 610.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг их, дунд гарын мөнгөн аяга зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 10.702.011 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Г.Уыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол /хохирол төлөгдөөгүй/, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 04 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ц.Мөнхжаргал нь байгууллагын бэлэн мөнгө 2.576.000 төгрөг, хувийн бэлэн мөнгө 1.642.000 төгрөг, мөн 2.120 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 5.874.011 төгрөг/, 610.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг их, дунд гарын мөнгөн аяга з, мөн Дамно хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтээр эвдэрсэн сейф, төмөр хамгаалалт, шүүгээ, модон хайрцаг зэргийг 523.980 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэрэг / хх-83 хуудас/ нийт 10.702.011+523 980= 11 225 991 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй болно.

Харин шүүгдэгчийн биеэс эд зүйл хураан авсан тэмдэглэлээр нийт 700 доллар хураан авсан бөгөөд  зуутын дэвсгэртээр MF41738160D дугаартай 1 ширхэг, ML04729476C дугаартай 1 ширхэг, LL71919861E дугаартай 1 ширхэг, MF41738161D дугаартай 1 ширхэг, MB16663418K дугаартай 1 ширхэг, MB20350869P дугаартай 1 ширхэг, MB20350868P дугаартай 1 ширхэг бүхийн нийт 7 ширхэг америк долларыг тухайн үеийн ханшаар бодон хохиролд оруулан хохирол төлбөрөөс хасч тооцов.

Иймд шүүгдэгч Г.У-оос 11.225.991-1.939.531=нийт 9.286.460 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Мөнхжаргалд 5.576.480 төгрөг гаргуулж олгох, 3.709.980 төгрөг гаргуулж “Бакула Ринбиичийн бурханы шашны БЭТҮВ” хийдэд тус тус олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 2 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж,.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 133 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.У-ыг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.У-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 133 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уоос 9.286.460 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Мөнхжаргалд 5.576.480 төгрөг, мөн “Бакула Ринбиичийн бурханы шашны БЭТҮВ” хийдэд 3.709.980 төгрөг гаргуулж тус тус олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхийн 2 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, мөн зуутын дэвсгэртээр MF41738160D дугаартай 1 ширхэг, ML04729476C дугаартай 1 ширхэг, LL71919861E дугаартай 1 ширхэг, MF41738161D дугаартай 1 ширхэг, MB16663418K дугаартай 1 ширхэг, MB20350869P дугаартай 1 ширхэг, MB20350868P дугаартай 1 ширхэг бүхийн нийт 7 ширхэг америк долларыг тухайн үеийн ханшаар бодон хохиролд оруулан тооцож хохирогч Ц.Мөнхжаргалд буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Уод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ