Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

   2020        08          10                                   2020/ШЦТ/655

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Х.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О-т холбогдох эрүүгийн 2011 00000 0776 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Юбос трейд ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 гудамж 946 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхийн хаяг: Дархан-Уул аймгийн Дархан 8 дугаар баг, нарантолгойн 7-5 тоот/, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Х.О, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.О нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 946 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Сумъяабаяртай маргалдан улмаар түүнийг зодож түүний эрүүл мэндэд “баруун хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Сумъяабаярын “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-946 тоотод нөхөр Х.О, том хүү Сумъяабазар /6 настай/ охин Амин-Эрдэнэ /1 сар 7 хоногтой/ нарын хамт байж байсан юм. Манай нөхөр Х.О урд өдөр нь архи уусан байсан ба өглөө сэрээд үргэлжлүүлээд пиво уугаад байсан юм тэгэхээр нь би одоо уухаа боль гээд хэлсэн юм ингээд Х.О хүүгээ дагуулаад зах руу малгай цамц авч өгнө гээд явсан бөгөөд маргааш нь хүү Сумъяабазар нөхрийн дүү нартай хөдөө явах байсан юм тэгээд нөхөр Х.О хүүгийн хамт зах явчихаад 16-17 цагийн үед ирэхдээ Тобот нэртэй тоглоом аваад ирсэн бөгөөд би хүүхдээ хөдөө явах гэж байхад тоглоом аваад ирэхдээ яадаг юм бэ амьдралгүй гээд уурлаад би Х.Оын нүүр рүү нь 2 удаа цохиод авсан чинь Х.О уурлаад миний нүүр рүү цохиж аваад миний цээж рүү цохисон юм ингээд би өөрийн ээжийн Энхцэцэг рүү /89989732/ залгаад Х.О элдэв янзаар хэлээд зодоод байна гэж хэлэхэд Х.О миний утсыг булааж аваад миний уруул руу цохисон юм тэгээд бас миний гарнаас татаж чангаагаад байсан юм ийм л зүйл болсон юм... Миний хамтран амьдрагч урд нь намайг зодож байгаагүй бөгөөд архи уусан үедээ нэг удаа намайг нэг түлхэж байсан юм. Тухайн үед нь би цагдаад хандаж байгаагүй бөгөөд тухайн үед миний биед гэмтэл шарх учраагүй юм. Энэ удаад анх удаа гэмтэл учиртал цохисон юм... Х.О-ыг хүүдээ цамц малгай ав гэж зах явуултал Тобот нэртэй хүүхдийн тоглоом авч өгсөнөөс болж би уурлаад Х.Оыг цохисноос болж эргүүлээд намайг цохиж зодох болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Шүүгдэгч Х.О-ын “...Сумъяабаяр надруу дайраад ганц хоёр удаа цохиод байхаар нь би Сумъяабаярыг орлуу түлхээд суулгахдаа цохичихсон юм тэгээд гар утсыг нь шүүрч авах гэж байгаад дээд уруулын баруун талын хэсэгт баруун гараараа цохисон. Тэр үед эхнэр гараад явсан тэгээд эхнэр хэсэг хугацааны дараа цагдаагийн албан хаагчдын хамт орж ирсэн. Тэгээд цагдаа нар намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 7897 дугаартай “Э.Сумъяабаярын биед баруун хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43/, ажлын газрын тодорхойлолт /хх 50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 55/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаартай тогтоол /хх 69/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 66-67/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.О нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 946 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Сумъяабаяртай маргалдан улмаар түүнийг зодож түүний эрүүл мэндэд “баруун хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Сумъяабаярын “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-946 тоотод нөхөр Х.О, том хүү Сумъяабазар /6 настай/ охин Амин-Эрдэнэ /1 сар 7 хоногтой/ нарын хамт байж байсан юм. Манай нөхөр Х.О урд өдөр нь архи уусан байсан ба өглөө сэрээд үргэлжлүүлээд пиво уугаад байсан юм тэгэхээр нь би одоо уухаа боль гээд хэлсэн юм ингээд Х.О хүүгээ дагуулаад зах руу малгай цамц авч өгнө гээд явсан бөгөөд маргааш нь хүү Сумъяабазар нөхрийн дүү нартай хөдөө явах байсан юм тэгээд нөхөр Х.О хүүгийн хамт зах явчихаад 16-17 цагийн үед ирэхдээ Тобот нэртэй тоглоом аваад ирсэн бөгөөд би хүүхдээ хөдөө явах гэж байхад тоглоом аваад ирэхдээ яадаг юм бэ амьдралгүй гээд уурлаад би Х.О-ын нүүр рүү нь 2 удаа цохиод авсан чинь Х.О уурлаад миний нүүр рүү цохиж аваад миний цээж рүү цохисон юм ингээд би өөрийн ээжийн Энхцэцэг рүү /89989732/ залгаад Х.О элдэв янзаар хэлээд зодоод байна гэж хэлэхэд Х.О миний утсыг булааж аваад миний уруул руу цохисон юм тэгээд бас миний гарнаас татаж чангаагаад байсан юм ийм л зүйл болсон юм... Миний хамтран амьдрагч урд нь намайг зодож байгаагүй бөгөөд архи уусан үедээ нэг удаа намайг нэг түлхэж байсан юм. Тухайн үед нь би цагдаад хандаж байгаагүй бөгөөд тухайн үед миний биед гэмтэл шарх учраагүй юм. Энэ удаад анх удаа гэмтэл учиртал цохисон юм... Х.О-ыг хүүдээ цамц малгай ав гэж зах явуултал Тобот нэртэй хүүхдийн тоглоом авч өгсөнөөс болж би уурлаад Х.О-ыг цохисноос болж эргүүлээд намайг цохиж зодох болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, шүүгдэгч Х.О-ын “...Сумъяабаяр надруу дайраад ганц хоёр удаа цохиод байхаар нь би Сумъяабаярыг орлуу түлхээд суулгахдаа цохичихсон юм тэгээд гар утсыг нь шүүрч авах гэж байгаад дээд уруулын баруун талын хэсэгт баруун гараараа цохисон. Тэр үед эхнэр гараад явсан тэгээд эхнэр хэсэг хугацааны дараа цагдаагийн албан хаагчдын хамт орж ирсэн. Тэгээд цагдаа нар намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 7897 дугаартай “Э.Сумъяабаярын биед баруун хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Э.Сумъяабаяр нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Х.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ