Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 657

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020       08          10                                  2020/ШЦТ/657

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Ц.Хулан,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч О.М, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхбаатар /ҮД:0655/,

өсвөр насны шүүгдэгч Б.Б-ы хууль ёсны төлөөлөгч Б.Амарсайхан,

шүүгдэгч Б.Г, С.Ө, тэдгээрийн өмгөөлөгч А.Нацагдорж /ҮД:0586/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт холбогдох эрүүгийн 2011 00743 0442 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 51-589 тоотод оршин суудаг, урьд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Б.Б /РД: /,

2.Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, зээ дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 07-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Б.Б /РД: /,

3.Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Чингэлтэйн 17-426 оотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

О.М /РД: /,

4.Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Дэ Сарон” салонд үсчин ажилтай, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-570е тоотод оршин суудаг, урьд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахыг 1 жилйий хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж байсан.

Б.Г /РД /,

5.Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 55-568 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4- т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 7 сар 15 хоногоор тогтоосон,

С.Ө /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд иргэн Г.Батболдын эзэмшлийн гар цүнхийг хүч хэрэглэн авч бусдад 103.020 /нэг зуун гурван мянга хорь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тэр өдөр надаас О.М, С.Ө 2 машин аваад явсан. Б.Г согтуу хүн байна гээд С.Ө машинтайгаа араас нь дагасан. Ардаас нь гүйгээд Б.Г цохьсон. Цүнхийг нь би аваад сандраад зугтсан.

Шүүх гэм буруутай шийдвэр танилцуулсны дараа мэдүүлэхдээ:

Анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул цагаатгаж өгнө үү, ялыг минь багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр халтууранд явахаар болоод хоёр хоёроороо салаад машинд суугаад явсан. Гэр лүү харих гэж яваад хохирогчийг хараад Б.Г очоод цохьсон. Араас нь бид нар очсон. С.Ө машиндаа үлдсэн. Тэгээд зугтаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийг бууруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр ажил дээрээ байсан, тэгээд С.Ө-тай уулзсан. Бид нар цагаан байран дээр уулзсан. Би хохирогчийг гүйж очоод хөөш гэхэд цочсон, тэхээр нь цохьсон. Тэгээд зугтаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Шүүгдэгч С.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Г эд нар гүйгээд явсан. Би араас нь машинтай явж байсан. Гэм буруугаа зөвшөөрч байна. Боломж олгож өгнө үү гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О.М С.Ө бид 3 байсан. Б.Б ахаас машин авсан. Өсөхөө ах өөрөө машинтай халтуур хийх гээд явсан. Би нар цагаан байран дээр уулзацгаасан. Тэгээд бөөндөө харья гээд О.М, Тэмүүлэн, бид 3 нэг машинд суугаад, Өсөхөө, Б.Г 2 нэг машинд суусан. Хохирогчийн араас Б.Г, Б.Б, О.М, тэгээд би буугаад Б.Г түрүүлж очоод нүүрэнд нь цохьсон. Б.Б ах түрийвчийг нь авсан. Хохирогч орилоод байхаар нь машинд суугаад явсан. 100 айлд очоод Б.Б ах цүнхийг ухсан.Дотроос нь түлхүүр, карт, бичиг баримт гарч ирсэн. Тэгээд Б.Б ах цүнхийг аваад явсан. Тухайн үед Б.Г ахыг дагаад л явж байсан.

Шүүх гэм буруутай шийдвэр танилцуулсны дараа мэдүүлэхдээ:

Ялыг минь хөнгөлж өгнө үү гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

Шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4125 дугаартай дүгнэлт "...Г.Батболд-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” /Хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЧД1-20-241 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /Хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас/,

Хохирогч Г.Батболдын “...2020 оны 03 дугаар сарын 22-ны 03 цагийн үед найзынхаасаа гараад гэрлүүгээ алхаж явсан юм... Тэгсэн чинь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 билүү 5 дугаар гудамжинд Ажибэй гэдэг дэлгүүр өнгөрөөд араас хэн нэгэн гүйж ирээд миний хамар руу нэг удаа гараараа цохисон, тэгтэл миний хамарнаас цус гараад яаж байнаа гээд эргээд хартал намайг цохисон залуугаас гадна З залуу байсан. Энэ үед миний цүнх газарт унахад тухайн залуучууд миний цүнхийг аваад явцгаасан... миний биеийн байдал хэвийн байна. Дээд, доод үүдэн шүдний үзүүр хэсэг эмтэрсэн байдалтай, хамар жаахан хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн “...миний санаж байгаагаар тухайн үед орой хэдэн цагт гэдгийг нь одоо сайн санахгүй байна, манай гэрийн гадаа С.Ө ах, О.М ах, Б.Б ах ирцгээсэн ...манай хашааны гадаа машиныхаа гэрлийг янзалсан ба халтуур хийх гэж байсан юм Ингээд надаас 5000 төгрөг авсан бөгөөд би нэг машинд нь бензин хийж өгсөн... хамтдаа бага зэрэг халтуур хийхээр болсон ба... Хайлаастад очиж юм идчихээд байж байтал О.М, Б.Б ах нөгөө машинаа унаад ирцгээсэн. Ингээд тэднийг ирэх үед би О.М ахын машинд суугаад нэг мэдсэн нойр хүрээд унтчихсан. Тэгээд нэг мэдэхэд бүгдээрээ хөдлөөд хаашаа ч юм явж байсан бөгөөд нойр хүрээд байсан учраас сэрж чадаагүй... надад тухайн үед хэн нь ч хэн нэгнийг дээрэмдсэн гэж хэлээгүй, хожим хойно л мэдсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ы “...Б.Г “халтуур хийгээд юм олохгүй юм шиг байна. хүн дээрэмдэх үү” гэсэн зүйл ярихад түүний санааг хэн ч дэмжээгүй бөгөөд удалгүй бид машин машиндаа сууцгаагаад харьцгаахаар болж ...ингээд тэднийхээс гарахдаа О.М, Тэмүүлэн, Б.Б бид 4 нэг машинд харин нөгөө машинд С.Ө, Б.Г нар байцгаасан. Ингээд замаар явж байтал Б.Б ах “гудамж руу нэг согтуу хүн орчихлоо” гэж Б.Г-од утсаар хэлсэн бөгөөд Б.Г нь машинаа зогсооё гэсэн бололтой бүгд бууцгаахаар болсон. Ингээд Тэмүүлэн л ганцаараа унтаж байсан болохоор машинаас буугаагүй... тэрхүү ахын араас дагаж явсан бөгөөд Б.Г нь хамгийн түрүүнд гүйж очоод шууд нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон ба тухайн үед цүнхээ газарт унагаагаад гүйгээд явсан... Б.Б нь цүнхийг нь өгөх гэж байхад тэр ах аймар орилоод байхаар нь бид нар бүгдээрээ гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ын “...тухайн үед Б.Г нэг согтуу ах явж байна бууцгаая гэхээр нь нэг их юм бодолгүй бууцгаасан бөгөөд Тэмүүлэн л машинд унтаад үлдсэн бөгөөд бусад нь буусан ба нөгөө машинаас Б.Г ганцаар бууж, Өсөхөө нь машиндаа үлдсэн... бидний араас С.Ө хайчих гэж байгаа юм бэ гэж хэлээд машинтайгаа дагаад явсан... цүнхийг миний бие онгойлгож үзэхэд дотор нь хэтэвч, 1 виза карт, автобусны карт болон үйлчилгээний карт түлхүүрнүүд байсан... Гантиг нь тус машинуудаа зарсан гэж би сонссон... Гантигийн машин нь манай хашаанд байсан учир өмнө нь Өсөхөө бид хэд амралтанд явна хэмээн бодож, гуйгаад авчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.М-ийн “...би машинаа зогсооход Б.Г нь С.Өын унаж байсан машинаас буугаад түрүүлээд нэг гудамж руу орсон. Харин түүний араас нь Б.Б, Б.Б, миний бие дагаж бууцгаасан бөгөөд харин Тэмүүлэн машинд унтаад үлдсэн. Харин С.Ө нь машинтайгаа бидний араас дагаад өгсөөд явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Г-ын “...Тэрхүү ахын нүүрэн тус газар руу нэг л удаа сандраад цохисон бөгөөд тухайн үед тэрхүү ах яаж байнаа гэж хэлээд цочоод гүйгээд явсан ба явж байхдаа цүнхээ шидсэн...өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө 350.000 төгрөг гэж хэлээгүй... магадгүй бичиглэлийн алдаа гарсан байх... задгай 350 төгрөг л байсан байх...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ө-ын “...прокурорын тогтоолтой танилцлаа. Санал, хүсэлт байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд иргэн Г.Батболдын эзэмшлийн гар цүнхийг хүч хэрэглэн авч бусдад 103.020 /нэг зуун гурван мянга хорь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4125 дугаартай дүгнэлт "...Г.Батболд-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” /Хавтаст хэргийн 76 дугаар хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЧД1-20-241 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /Хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас/, хохирогч Г.Батболдын “...2020 оны 03 дугаар сарын 22-ны 03 цагийн үед найзынхаасаа гараад гэрлүүгээ алхаж явсан юм... Тэгсэн чинь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 билүү 5 дугаар гудамжинд Ажибэй гэдэг дэлгүүр өнгөрөөд араас хэн нэгэн гүйж ирээд миний хамар руу нэг удаа гараараа цохисон, тэгтэл миний хамарнаас цус гараад яаж байнаа гээд эргээд хартал намайг цохисон залуугаас гадна З залуу байсан. Энэ үед миний цүнх газарт унахад тухайн залуучууд миний цүнхийг аваад явцгаасан... миний биеийн байдал хэвийн байна. Дээд, доод үүдэн шүдний үзүүр хэсэг эмтэрсэн байдалтай, хамар жаахан хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн “...миний санаж байгаагаар тухайн үед орой хэдэн цагт гэдгийг нь одоо сайн санахгүй байна, манай гэрийн гадаа С.Ө ах, О.М ах, Б.Б ах ирцгээсэн ...манай хашааны гадаа машиныхаа гэрлийг янзалсан ба халтуур хийх гэж байсан юм Ингээд надаас 5000 төгрөг авсан бөгөөд би нэг машинд нь бензин хийж өгсөн... хамтдаа бага зэрэг халтуур хийхээр болсон ба... Хайлаастад очиж юм идчихээд байж байтал О.М, Б.Б ах нөгөө машинаа унаад ирцгээсэн. Ингээд тэднийг ирэх үед би О.М ахын машинд суугаад нэг мэдсэн нойр хүрээд унтчихсан. Тэгээд нэг мэдэхэд бүгдээрээ хөдлөөд хаашаа ч юм явж байсан бөгөөд нойр хүрээд байсан учраас сэрж чадаагүй... надад тухайн үед хэн нь ч хэн нэгнийг дээрэмдсэн гэж хэлээгүй, хожим хойно л мэдсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Бы “...Б.Г “халтуур хийгээд юм олохгүй юм шиг байна. хүн дээрэмдэх үү” гэсэн зүйл ярихад түүний санааг хэн ч дэмжээгүй бөгөөд удалгүй бид машин машиндаа сууцгаагаад харьцгаахаар болж ...ингээд тэднийхээс гарахдаа О.М, Тэмүүлэн, Б.Б бид 4 нэг машинд харин нөгөө машинд С.Ө, Б.Г нар байцгаасан. Ингээд замаар явж байтал Б.Б ах “гудамж руу нэг согтуу хүн орчихлоо” гэж Б.Г-од утсаар хэлсэн бөгөөд Б.Г нь машинаа зогсооё гэсэн бололтой бүгд бууцгаахаар болсон. Ингээд Тэмүүлэн л ганцаараа унтаж байсан болохоор машинаас буугаагүй... тэрхүү ахын араас дагаж явсан бөгөөд Б.Г нь хамгийн түрүүнд гүйж очоод шууд нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон ба тухайн үед цүнхээ газарт унагаагаад гүйгээд явсан... Б.Б нь цүнхийг нь өгөх гэж байхад тэр ах аймар орилоод байхаар нь бид нар бүгдээрээ гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ын “...тухайн үед Б.Г нэг согтуу ах явж байна бууцгаая гэхээр нь нэг их юм бодолгүй бууцгаасан бөгөөд Тэмүүлэн л машинд унтаад үлдсэн бөгөөд бусад нь буусан ба нөгөө машинаас Б.Г ганцаар бууж, Өсөхөө нь машиндаа үлдсэн... бидний араас С.Ө хайчих гэж байгаа юм бэ гэж хэлээд машинтайгаа дагаад явсан... цүнхийг миний бие онгойлгож үзэхэд дотор нь хэтэвч, 1 виза карт, автобусны карт болон үйлчилгээний карт түлхүүрнүүд байсан... Гантиг нь тус машинуудаа зарсан гэж би сонссон... Гантигийн машин нь манай хашаанд байсан учир өмнө нь Өсөхөө бид хэд амралтанд явна хэмээн бодож, гуйгаад авчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудас/, шүүгдэгч О.М “...би машинаа зогсооход Б.Г нь С.Ө-ын унаж байсан машинаас буугаад түрүүлээд нэг гудамж руу орсон. Харин түүний араас нь Б.Б, Б.Б, миний бие дагаж бууцгаасан бөгөөд харин Тэмүүлэн машинд унтаад үлдсэн. Харин С.Ө нь машинтайгаа бидний араас дагаад өгсөөд явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г-ын “...Тэрхүү ахын нүүрэн тус газар руу нэг л удаа сандраад цохисон бөгөөд тухайн үед тэрхүү ах яаж байнаа гэж хэлээд цочоод гүйгээд явсан ба явж байхдаа цүнхээ шидсэн...өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө 350.000 төгрөг гэж хэлээгүй... магадгүй бичиглэлийн алдаа гарсан байх... задгай 350 төгрөг л байсан байх...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/, шүүгдэгч С.Өын “...прокурорын тогтоолтой танилцлаа. Санал, хүсэлт байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:

Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарыг бүлэглэн дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Мөн шүүгдэгч С.Ө-ын ялыг нэмж нэгтгэн тогтоох нь зүйтэй гэв.

Харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө, Б.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч-прокурортой маргаж хөнгөрүүлэх болон цагаатгах байр сууринаас оролцож санал дүгнэлт гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  С.Ө, О.М, Б.Б нарын өмгөөлөгчөөс энэ гэмт хэргийг хамтран үйлдээгүй, шүүгдэгч С.Ө нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэж байгааг мэдээгүй” шүүгдэгч Б.Г-оос би ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч нар нь мэдээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлэх боловч хэрэгт авагдсан сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батболдын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, камерийн бичлэг зэргээр энэ нь үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой байна.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэдгээрт хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнээд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгэт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарыг 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч С.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 15 хоногийн хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сар, 3 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Ө-т оногдуулсан 1 жил 6 сар 3 хоногийн хорих ял, мөн шүүгдэгч Б.Г, Б.Б, О.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч н.Амарсайханд даалгах нь зүйтэй байна.

Хохирогч Г.Батболд нь “шүүгдэгч нарт гомдолгүй, учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн тул нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Ө-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г, Б.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ө-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдэж 103 020 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 15 хоногийн хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 6 сар, 3 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сар, 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч н.Амарсайханд даалгасугай.

9. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Ө-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г, Б.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ө-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

11. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

13. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ