Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

 

   2020        08          13                                   2020/ШЦТ/662

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч О.Байгалмаа,  

  шүүгдэгч Ч.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н-т холбогдох эрүүгийн 2011 00000 0738 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 15-20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Ч.Н /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Байгалмаатай маргалдан үснээс нь зулгаан, зүүн гарын эрхий хурууг нь хөших, машины рам хэсэгт савах зэргээр “зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч О.Байгалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө нь надад иймэрхүү явдал тохиолдож байсан. Анх удаа шүүхээр орж байна. Ч.Ныг дахин иймэрхүү үйлдэл хийхгүй гэж найдаж байна. Дахин намайг зодож, гэмтэл учруулсан тохиолдолд би уучилж чадахгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Байгалмаагийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зуслан дээрээ гэр бүлийнхэнтэйгээ байж байхад Ч.Н очоод бид хамт буцаж хот руу явж байх замдаа амьдралынхаа талаар ярилцаад замаараа Ч.Нын ажлын гадаа түр зогсон нэг нэгэндээ төвөг учруулахгүйгээр салах тухай ярихад Ч.Н салахгүй гэсэн бөгөөд би 20 жил амьдрахад юу болохгүй байсан талаар хэлсэн. Гэтэл тэрийг огт хүлээж авахгүй байхаар нь дургүй хүрээд уурласан. Тэгсэн Ч.Нын утас дуугарсан бөгөөд утсаа аваач гэхэд авахгүй гэсэн бөгөөд утсаа аваач гэж байгаад утсыг нь авхуултал эмэгтэй хүн байсан бөгөөд тэрэндээ бантсан уу яасан над руу учиргүй уурлаж дайраад миний толгойтой үснээс зулгаагаад доош дарсан. Энэ үед би өөрийнхөө үсийг Ч.Нын гарнаас салгаж авах гээд гараараа эсэргүүцэж нааш цааш түлхэхэд Ч.Н миний зүүн гарын эрхий хурууг хойш нь хөшиж дарсан. Энэ үед миний гаранд гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

хохирогч О.Байгалмаагийн дахин өгсөн “...Ч.Н миний үснээс зулгаан доош дарах үед би түүнээс салах гэж өөрийгөө хамгаалан түүнтэй зууралдан нааш цааш түлхэлцсэн. Тэгсэн Ч.Н миний зүүн гарын эрхий хуруунаас барьж аваад хойш нь савтал миний гар түлхэлтэндээ хаалганы дээд талын раман дээр цохигдсон. Энэ үед дээрх гэмтэл үүссэн гэж бодож байна. ...Би машинаас буугаад иртэл миний зүүн гар өвдөөд байсан. Тэгээд гэмтээсэн байна гэдгээ ойлгосон. Өөрөөр миний гарт гэмтэл учрах нөхцөл байдал бий болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №6704 тоот “О.Байгалмаагийн биед зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 44/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 219 дугаартай тогтоол /хх 74/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 69-70/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Байгалмаатай маргалдан үснээс нь зулгаан, зүүн гарын эрхий хурууг нь хөших, машины рам хэсэгт савах зэргээр “зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Байгалмаагийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зуслан дээрээ гэр бүлийнхэнтэйгээ байж байхад Ч.Н очоод бид хамт буцаж хот руу явж байх замдаа амьдралынхаа талаар ярилцаад замаараа Ч.Н-ын ажлын гадаа түр зогсон нэг нэгэндээ төвөг учруулахгүйгээр салах тухай ярихад Ч.Н салахгүй гэсэн бөгөөд би 20 жил амьдрахад юу болохгүй байсан талаар хэлсэн. Гэтэл тэрийг огт хүлээж авахгүй байхаар нь дургүй хүрээд уурласан. Тэгсэн Ч.Нын утас дуугарсан бөгөөд утсаа аваач гэхэд авахгүй гэсэн бөгөөд утсаа аваач гэж байгаад утсыг нь авхуултал эмэгтэй хүн байсан бөгөөд тэрэндээ бантсан уу яасан над руу учиргүй уурлаж дайраад миний толгойтой үснээс зулгаагаад доош дарсан. Энэ үед би өөрийнхөө үсийг Ч.Н-ын гарнаас салгаж авах гээд гараараа эсэргүүцэж нааш цааш түлхэхэд Ч.Н миний зүүн гарын эрхий хурууг хойш нь хөшиж дарсан. Энэ үед миний гаранд гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогч О.Байгалмаагийн дахин өгсөн “...Ч.Н миний үснээс зулгаан доош дарах үед би түүнээс салах гэж өөрийгөө хамгаалан түүнтэй зууралдан нааш цааш түлхэлцсэн. Тэгсэн Ч.Н миний зүүн гарын эрхий хуруунаас барьж аваад хойш нь савтал миний гар түлхэлтэндээ хаалганы дээд талын раман дээр цохигдсон. Энэ үед дээрх гэмтэл үүссэн гэж бодож байна. ...Би машинаас буугаад иртэл миний зүүн гар өвдөөд байсан. Тэгээд гэмтээсэн байна гэдгээ ойлгосон. Өөрөөр миний гарт гэмтэл учрах нөхцөл байдал бий болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №6704 тоот “О.Байгалмаагийн биед зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч О.Байгалмаа нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал 300.000 төгрөг өгсөн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ч.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ