Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 663

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020       08          13                                  2020/ШЦТ/663

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1911 01966 0269 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, өвөө, ээж, 2 дүүгийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багт оршин суудаг,

урьд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эцэг, эхийн хяналтанд өгөх хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Б.М /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 21 дүгээр байрны орчим иргэн Б.Төгөлдөрийн эзэмшлийн “Хуавэй Пи-5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 7а байрны зүүн талд байрлах явган хүний замаар явж байсан иргэн Ц.Одгэрэлийн Айфонэ 7 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 696.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Эхнэр хүүхдээ гомдоохгүй, боломж олгооч гэж гэж хүсч байна.Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

“Арвин-Ундарга Финанс” ХХК барьцаат зээлийн гэрээ /Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 21 дүгээр байрны зүүн буланд байрлах Шинэ найрамдал гэх хятад хоолны газрын цонхны хажууд гар утсаараа тоглоод сууж байтал нэг ах миний гар утсыг булаагаад зугтаасан, би араас нь гүйгээд гүйцээгүй... гарнаас аваад л зугтаасан цохисон асуудал байхгүй... Хуавэй Пи-5 маркийн хар саарал өнгөтэй гар утас байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Т.Нямаахүүгийн “...миний зээ хүү Б.Төгөлдөр одоо Хэнтий аймгийн Дадал суманд байгаа хэргийн материалтай танилцах боломжгүй байгаа... Б.Төгөлдөр гар утсаа буцааж авсан ба одоо бидэнд ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч Д.Дашнямын “...удалгүй нэг залуу машинд орж ирсэн би тэр хоёрыг Модны хоёрт хүргэж өгсөн сүүлд суусан залуу нь АТМ орчоод ирье гэж хэлээд буугаад явсан удалгүй эргэж ирээд 6000 төгрөг өгөөд тэр хоёр залуу явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнгөнбилэгийн “...би Б.Мэс юун гар утас хаанаас олоод хэдэн төгрөгөөр ломбарданд тавьсан юм гэхэд олсон гар утсаа 60.000 төгрөгөөр тавьчихлаа хоол идчихээд харьцгаая гэсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Э.Ануундарийн “...“Арвин Ундарга Финанс” ХХК-ийн ломбард нь манай эгч Н.Энхцолмонгийн ломбард бөгөөд би 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ээлжээр ажиллаж байсан. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 24-           ний өдөр нэг бордуу царайтай, 170 см өндөртэй, 18-20 орчим насны эрэгтэй өөрийн нэрээр буюу Бат-Эрдэнэ овогтой Б.М гэх нэрээр дэлгэц нь цуурсан байдалтай Хуавэй Пи-5 маркийн гар утсыг 60.000 төгрөгийн барьцаанд тавьсан... 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх Б.М гэх эрэгтэй хүний ээж гэх Бат-Эрдэнэ гэх эмэгтэй гар утасны барьцааны үнэ болох 70.000 төгрөгийг манай эгч Н.Энхцолмонгийн дансруу шилжүүлж төлсөн. Одоо манай байгууллагад учирсан ямар нэгэн хохирол байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД1-20-150 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М-ийн “...Энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Хэн нэгэн этгээд гаднаас нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /Хавтаст хэргийн 133 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Одгэрэлийн “...би 2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны баруун талын явган хүний замаар ...тухайн үед утсаа оролдоод замаар өгсөж явтал өөдөөс алхаж байсан 2 залуу миний утсыг булаагаад доошоогоо буюу 13 дугаар хороолол талруугаа гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/,

Гэрч Б.Төрболдын “...2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед туслах зам дагаад нэг охин өгсөж байсан бөгөөд 2 залуу утсыг нь шүүрээд 13 дугаар хороолол талруу гүйчихсэн юм. Араас нь очоод тэр охиноос асуутал, миний утсыг булаачихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 157 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнгөнбилэгийн “...бид хоёрын өөдөөс нэг эмэгтэй хүн ирж байсан тэгсэн чинь миний дугаар руу манай ээж залгасан би ээжтэй утсаар яриад явж байсан чинь нөгөө өөдөөс ирж байсан эмэгтэй бид хоёрын хажуугаар өнгөрсөн тэгсэн чинь Б.М гэнэт зугтаарай гэсэн тэгээд бид хоёр Сансарын тунел өгсөөд гүйсэн, тэгээд байранд зогсоод яагаад гүйгээд байгаа юм бэ гэсэн чинь Б.М юу ч болоогүй хүн айлгачихлаа гэсэн...”, “...би булааж авсан гэдгийг нь мэдээгүй, маргааш өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 21- ний өдөр 14 цагийн үед би найзынхаа гэрт байж байсан Б.М ирсэн, тэгээд айфонэ 7 плас гар утас байна ломбарданд тавимаар байна гэсэн тэгэхээр нь би худалдаж авмаар байна гэхдээ одоо надад бэлэн мөнгө байхгүй би ломбарданд тавиад буцаагаад худалдаад авна гэж хэлээд нөгөө гар утсыг нь аваад Хар хорин зах ороод гар утас засварын газар ороод порматлуулаад тэгээд Б.М-ийг дуудаад хороолол ороод Ариун лан гэх нэртэй ломбарданд 450.000 төгрөгт тавьсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 159-163 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжпэгч Б.Өлзийдүүрэнгийн “...2019 оны 07 дугаар сарын 21-нд манай Арвин лан нэртэй ломбарднаас Айфонэ 7 Плас загварын гар утсыг С.Мөнгөнбилэг гэх хүн манай ломбарданд 450.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд дараа нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Мөнгөнбилэгийн ээж гэх хүн 450.000 төгрөгийн зээлийг хаагаад тэгээд 08 дугаар сарын 21-ний өдөр гар утсыг цагдаа ирж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн БЗД2-20-466 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М-ийн “...би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байтал нэг эмэгтэй миний утсаар яриад явж байсан ба тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан тул тухайн эмэгтэйн утсыг булаасан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 21 дүгээр байрны орчим иргэн Б.Төгөлдөрийн эзэмшлийн “Хуавэй Пи-5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 7а байрны зүүн талд байрлах явган хүний замаар явж байсан иргэн Ц.Одгэрэлийн Айфонэ 7 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 696.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, “Арвин-Ундарга Финанс” ХХК барьцаат зээлийн гэрээ /Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 21 дүгээр байрны зүүн буланд байрлах Шинэ найрамдал гэх хятад хоолны газрын цонхны хажууд гар утсаараа тоглоод сууж байтал нэг ах миний гар утсыг булаагаад зугтаасан, би араас нь гүйгээд гүйцээгүй... гарнаас аваад л зугтаасан цохисон асуудал байхгүй... Хуавэй Пи-5 маркийн хар саарал өнгөтэй гар утас байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, хууль ёсны төлөөлөгч Т.Нямаахүүгийн “...миний зээ хүү Б.Төгөлдөр одоо Хэнтий аймгийн Дадал суманд байгаа хэргийн материалтай танилцах боломжгүй байгаа... Б.Төгөлдөр гар утсаа буцааж авсан ба одоо бидэнд ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, гэрч Д.Дашнямын “...удалгүй нэг залуу машинд орж ирсэн би тэр хоёрыг Модны хоёрт хүргэж өгсөн сүүлд суусан залуу нь АТМ орчоод ирье гэж хэлээд буугаад явсан удалгүй эргэж ирээд 6000 төгрөг өгөөд тэр хоёр залуу явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч С.Мөнгөнбилэгийн “...би Б.Мэс юун гар утас хаанаас олоод хэдэн төгрөгөөр ломбарданд тавьсан юм гэхэд олсон гар утсаа 60.000 төгрөгөөр тавьчихлаа хоол идчихээд харьцгаая гэсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Э.Ануундарийн “...“Арвин Ундарга Финанс” ХХК-ийн ломбард нь манай эгч Н.Энхцолмонгийн ломбард бөгөөд би 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ээлжээр ажиллаж байсан. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэг бордуу царайтай, 170 см өндөртэй, 18-20 орчим насны эрэгтэй өөрийн нэрээр буюу Бат-Эрдэнэ овогтой Б.М гэх нэрээр дэлгэц нь цуурсан байдалтай Хуавэй Пи-5 маркийн гар утсыг 60.000 төгрөгийн барьцаанд тавьсан... 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх Б.М гэх эрэгтэй хүний ээж гэх Бат-Эрдэнэ гэх эмэгтэй гар утасны барьцааны үнэ болох 70.000 төгрөгийг манай эгч Н.Энхцолмонгийн дансруу шилжүүлж төлсөн. Одоо манай байгууллагад учирсан ямар нэгэн хохирол байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД1-20-150 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн “...Энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Хэн нэгэн этгээд гаднаас нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /Хавтаст хэргийн 133 дугаар хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/, хохирогч Ц.Одгэрэлийн “...би 2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны баруун талын явган хүний замаар ...тухайн үед утсаа оролдоод замаар өгсөж явтал өөдөөс алхаж байсан 2 залуу миний утсыг булаагаад доошоогоо буюу 13 дугаар хороолол талруугаа гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/, гэрч Б.Төрболдын “...2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед туслах зам дагаад нэг охин өгсөж байсан бөгөөд 2 залуу утсыг нь шүүрээд 13 дугаар хороолол талруу гүйчихсэн юм. Араас нь очоод тэр охиноос асуутал, миний утсыг булаачихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 157 дугаар хуудас/, гэрч С.Мөнгөнбилэгийн “...бид хоёрын өөдөөс нэг эмэгтэй хүн ирж байсан тэгсэн чинь миний дугаар руу манай ээж залгасан би ээжтэй утсаар яриад явж байсан чинь нөгөө өөдөөс ирж байсан эмэгтэй бид хоёрын хажуугаар өнгөрсөн тэгсэн чинь Б.М гэнэт зугтаарай гэсэн тэгээд бид хоёр Сансарын тунел өгсөөд гүйсэн, тэгээд байранд зогсоод яагаад гүйгээд байгаа юм бэ гэсэн чинь Б.М юу ч болоогүй хүн айлгачихлаа гэсэн...”, “...би булааж авсан гэдгийг нь мэдээгүй, маргааш өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 21- ний өдөр 14 цагийн үед би найзынхаа гэрт байж байсан Б.М ирсэн, тэгээд айфонэ 7 плас гар утас байна ломбарданд тавимаар байна гэсэн тэгэхээр нь би худалдаж авмаар байна гэхдээ одоо надад бэлэн мөнгө байхгүй би ломбарданд тавиад буцаагаад худалдаад авна гэж хэлээд нөгөө гар утсыг нь аваад Хар хорин зах ороод гар утас засварын газар ороод порматлуулаад тэгээд Б.М-ийг дуудаад хороолол ороод Ариун лан гэх нэртэй ломбарданд 450.000 төгрөгт тавьсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 159-163 дугаар хуудас/, иргэний нэхэмжпэгч Б.Өлзийдүүрэнгийн “...2019 оны 07 дугаар сарын 21-нд манай Арвин лан нэртэй ломбарднаас Айфонэ 7 Плас загварын гар утсыг С.Мөнгөнбилэг гэх хүн манай ломбарданд 450.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд дараа нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Мөнгөнбилэгийн ээж гэх хүн 450.000 төгрөгийн зээлийг хаагаад тэгээд 08 дугаар сарын 21-ний өдөр гар утсыг цагдаа ирж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн БЗД2-20-466 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн “...би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байтал нэг эмэгтэй миний утсаар яриад явж байсан ба тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан тул тухайн эмэгтэйн утсыг булаасан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь “хохирогч нарын гар утсыг булааж аваад зугтсан” үйл баримт тогтоогдсон. Энэ хэргийн хувьд гар утсыг авч явсан болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Б.М нь хохирогчийн гар утсыг хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Б.М нь гэм буруу дээр маргаагүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал буюу эхнэр, бага насны хүүхэдтэй /09 сартай/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргасан болно.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирогч Б.Төгөлдөр, Ц.Одгэрэл нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, эд зүйлээ буцааж авсан” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ