Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 664

 

 

 

 

 

 

   2020        08          13                                   2020/ШЦТ/664

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Ц.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 2011 01122 0720 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Буман хөрш” Минимаркет-д худалдагч ажилтай, ам бүл 4,эцэг, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрх 8-793 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Ц.Э / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар гудамжны 103 тоотод А.Луурайтай маргалдан гараараа нүүр, цээжийг нь маажиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Луурайгийн “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гоо сайхны багш Оюунгэрэлийн төрсөн өдөр болсон юм, тэгээд гоо сайхны багш найз нар болон шавь нар, хамт ажилладаг хүмүүсийнхээ дунд төрсөн өдрөө тэмдэглэсэн, тэр өдөр Ц.Э-тэй анх уулзаж, танилцсан, тэр өдрөөс хойш уулзаагүй, тэгээд 05 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би Налайхаас ирчихсэн, одоо багшийнд байна, хүрээд ир гэхээр нь гэрээсээ найз “Уянгын хамт гараад багшийн гэр болох СУИС-ийн хойд талын 58 дугаар байрны 103 тоотод очиход багш Оюунгэрэл, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Ц.Э ирчихсэн, багштай пиво уугаад сууж байсан, тэгээд дөрвүүлээ нийлээд том өрөөнд нэг том пиво уугаад юм яриад сууж байтал Ц.Э чи багш дээр ирдэггүй, халамжгүй, хүн чанаргүй юмаа гээд хачин хачин юм яриад суугаад байсан, энэ үед Уянга, багш 2 гал тогооны өрөөнд байсан, би Ц.Э-т хандаж чи одоо юу яриад байгаа юм бэ гэтэл шууд миний үснээс зулгаагаад дээр гарч суугаад нүүр ам маажсан, энэ үед багш, Уянга 2 ирээд юу болоод байна гээд салгах гэтэл Ц.Э миний үснээс тавихгүй, тэр 2 салгаж дийлэхгүй байсан, гэтэл багшийн нөхөр нь цаад талын өрөөнд унтаж байгаад сэрээд ирж салгасан, найз Уянга салгах гэж байгаад бас нүүрээ маажуулсан, тэгээд тэднийхээс найз Уянгатай хамт гараад гэртээ харьсан, маргааш нь Ц.Э над руу залгаад уучлаарай, эмчилгээ хийлгэж өгье гэж хэлчхээд одоо болтол ирж уулзахгүй байгаа учраас гомдол гаргаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

гэрч Б.Уянгын “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орой /хэдэн цагт байсныг санахгүй/ Луурайгийн гэрт байж байхад Ц.Э гэх охин Налайхаас ирчихсэн багшийнд хүрээд ирэх үү гэж ярьсан, тэгээд Луурай бид 2 гоо сайхны багш Оюунгэрэлийн гэр болох ЧД-ийн 58 дугаар байрны 103 тоотод очиход багш, нөхөр, хүүхдийн хамт бас Ц.Э байсан. Багш, Ц.Э нар том пиво задлаад уугаад сууж байсан, тэгээд дөрвүүлээ нийлээд нөгөө том пивыг ууж дуусаад, дахиад нэг том пивыг дөнгөж задлаад юм яриад сууж байгаад багш бид 2 гал тогооны өрөө рүү өндөг шарахаар явсан, тэгсэн чинь том өрөөнд гэнэт Луурай орилоод эхлэхээр нь очоод хартал Ц.Э, Луурайгийн үснээс зулгаачихсан, Луурай доошоо тонгойсон байдалтай зогсож байхаар нь багш бид 2 юу болоод байгаа юм бэ гээд голоор нь ороод салгасан чинь Ц.Э Луурайгийн үсийг тавингуутаа миний үснээс зулгаагаад буйдан руу түлхээд унагасан, үснээс зулгааж байхдаа зүүн хацар хавьд хумсаараа санаандгүй маажчихсан, Ц.Э миний үснээс бас тавихгүй байхад багш бас голоор ороод болиулсан, тэгээд тэр дороо харьцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6138 тоот “А.Луурайн биед нүүр, цээж, 2 гарын шуунд олон тооны шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 26/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 29/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 55/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 217 дугаартай тогтоол /хх 48/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 43-44/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар гудамжны 103 тоотод А.Луурайтай маргалдан гараараа нүүр, цээжийг нь маажиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Луурайгийн “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гоо сайхны багш Оюунгэрэлийн төрсөн өдөр болсон юм, тэгээд гоо сайхны багш найз нар болон шавь нар, хамт ажилладаг хүмүүсийнхээ дунд төрсөн өдрөө тэмдэглэсэн, тэр өдөр Ц.Э-тэй анх уулзаж, танилцсан, тэр өдрөөс хойш уулзаагүй, тэгээд 05 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би Налайхаас ирчихсэн, одоо багшийнд байна, хүрээд ир гэхээр нь гэрээсээ найз “Уянгын хамт гараад багшийн гэр болох СУИС-ийн хойд талын 58 дугаар байрны 103 тоотод очиход багш Оюунгэрэл, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Ц.Э ирчихсэн, багштай пиво уугаад сууж байсан, тэгээд дөрвүүлээ нийлээд том өрөөнд нэг том пиво уугаад юм яриад сууж байтал Ц.Э чи багш дээр ирдэггүй, халамжгүй, хүн чанаргүй юмаа гээд хачин хачин юм яриад суугаад байсан, энэ үед Уянга, багш 2 гал тогооны өрөөнд байсан, би Ц.Эт хандаж чи одоо юу яриад байгаа юм бэ гэтэл шууд миний үснээс зулгаагаад дээр гарч суугаад нүүр ам маажсан, энэ үед багш, Уянга 2 ирээд юу болоод байна гээд салгах гэтэл Ц.Э миний үснээс тавихгүй, тэр 2 салгаж дийлэхгүй байсан, гэтэл багшийн нөхөр нь цаад талын өрөөнд унтаж байгаад сэрээд ирж салгасан, найз Уянга салгах гэж байгаад бас нүүрээ маажуулсан, тэгээд тэднийхээс найз Уянгатай хамт гараад гэртээ харьсан, маргааш нь Ц.Э над руу залгаад уучлаарай, эмчилгээ хийлгэж өгье гэж хэлчхээд одоо болтол ирж уулзахгүй байгаа учраас гомдол гаргаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Б.Уянгын “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орой /хэдэн цагт байсныг санахгүй/ Луурайгийн гэрт байж байхад Ц.Э гэх охин Налайхаас ирчихсэн багшийнд хүрээд ирэх үү гэж ярьсан, тэгээд Луурай бид 2 гоо сайхны багш Оюунгэрэлийн гэр болох ЧД-ийн 58 дугаар байрны 103 тоотод очиход багш, нөхөр, хүүхдийн хамт бас Ц.Э байсан. Багш, Ц.Э нар том пиво задлаад уугаад сууж байсан, тэгээд дөрвүүлээ нийлээд нөгөө том пивыг ууж дуусаад, дахиад нэг том пивыг дөнгөж задлаад юм яриад сууж байгаад багш бид 2 гал тогооны өрөө рүү өндөг шарахаар явсан, тэгсэн чинь том өрөөнд гэнэт Луурай орилоод эхлэхээр нь очоод хартал Ц.Э, Луурайгийн үснээс зулгаачихсан, Луурай доошоо тонгойсон байдалтай зогсож байхаар нь багш бид 2 юу болоод байгаа юм бэ гээд голоор нь ороод салгасан чинь Ц.Э Луурайгийн үсийг тавингуутаа миний үснээс зулгаагаад буйдан руу түлхээд унагасан, үснээс зулгааж байхдаа зүүн хацар хавьд хумсаараа санаандгүй маажчихсан, Ц.Э миний үснээс бас тавихгүй байхад багш бас голоор ороод болиулсан, тэгээд тэр дороо харьцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6138 тоот “А.Луурайн биед нүүр, цээж, 2 гарын шуунд олон тооны шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч А.Луурай нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 203.000 төгрөгийг авсан....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ