Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 

 

   2020        08          17                                   2020/ШЦТ/671

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч Б.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2011 01207 0754 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 908а тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Б.М

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.М нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 917а тоотод хамтран амьдрагч Г.Ариунзаяаг дэлгүүрээс пиво авхуулсангүй гэж шалтаглан нүүрэнд нь цохих, алгадах, хөлд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Ариунзаяагийн “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нөхөр М.Бгийн хамт Цайз-16-с машин бариад гэр рүүгээ явж байхад намайг зогс гээд хашхираад байхаар нь дуугүй байгаач пизда минь гэсэн чинь чи намайг пизда гэлээ гээд нэг удаа алгадаад авсан. Тэгээд хэрүүл өдөөд байхаар нь гэрийнхээ доод талын автобусны буудал дээр орхиод явсан, араас ирэхэд нь би гадаа зогсож байхад хутга барьчихсан юм шиг харагдахаар нь айгаад гэртээ орсон. Тэгтэл ардаас орж ирээд чи муу битгий давраад байгаарай гээд алгадахад миний толгой эргээд шалан дээр унахад дээрээс 2 удаа гуяны дотор тал руу өшиглөсөн. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй боловч 8 жил хамтран амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй. Би сарны гэрэлд гарт нь юм гялалзахаар хутга байна гэж бодсон боловч араас орж ирэхдээ хутгагүй байсан. Бид өмнө нь маргаж муудалцдаг байсан боловч цохиж зодож байгаагүй. Одоо гомдолгүй, хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7335 дугаартай “Г.Ариунзаяагийн биед зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 32/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх 33/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 34/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 35/,  Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 224 дугаартай тогтоол /хх 57/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 54-55/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 917а тоотод хамтран амьдрагч Г.Ариунзаяаг дэлгүүрээс пиво авхуулсангүй гэж шалтаглан нүүрэнд нь цохих, алгадах, хөлд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Ариунзаяагийн “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нөхөр М.Б-гийн хамт Цайз-16-с машин бариад гэр рүүгээ явж байхад намайг зогс гээд хашхираад байхаар нь дуугүй байгаач пизда минь гэсэн чинь чи намайг пизда гэлээ гээд нэг удаа алгадаад авсан. Тэгээд хэрүүл өдөөд байхаар нь гэрийнхээ доод талын автобусны буудал дээр орхиод явсан, араас ирэхэд нь би гадаа зогсож байхад хутга барьчихсан юм шиг харагдахаар нь айгаад гэртээ орсон. Тэгтэл ардаас орж ирээд чи муу битгий давраад байгаарай гээд алгадахад миний толгой эргээд шалан дээр унахад дээрээс 2 удаа гуяны дотор тал руу өшиглөсөн. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй боловч 8 жил хамтран амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй. Би сарны гэрэлд гарт нь юм гялалзахаар хутга байна гэж бодсон боловч араас орж ирэхдээ хутгагүй байсан. Бид өмнө нь маргаж муудалцдаг байсан боловч цохиж зодож байгаагүй. Одоо гомдолгүй, хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7335 дугаартай “Г.Ариунзаяагийн биед зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Г.Ариунзаяа нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ