| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0654/Э |
| Дугаар | 675 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 675
2020 08 18 2020/ШЦТ/675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Л.М, Г.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, Л.М нарт холбогдох эрүүгийн 2011 00000 0756 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Амаацай ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 48-765 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийтгүүлсэн,
Г.Н
2.Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 0140 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Л.М
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжинд хохирогч Л.Зэвийг гар утсаараа яриулсангүй гэх шалтгаанаар баруун талын шанаа руу нь гараараа цохиж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх, дух, баруун хацрын шонтон, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжинд Г.Н-ийг өмөөрч хохирогч А.Батжаргалыг нүүр, цээж, гар луу нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь “хамрын нурууны хугарал, зүүн гуя, баруун өвдөг, баруун дал, цээжний баруун талд, хүзүүний ар талд, баруун бугалгад зулгаралтууд, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Зэвийн “... Худаг дээр гар утсаа оролдоод сууж байхад зүс таних Н надаас гар утсаараа яриулаач гэхэд нь би гар утсаа өгөөгүй юм. Тэгээд Г.Н бид хоёр бие биеэ заамдахад Г.Н миний баруун талын хацар, чих рүү гараараа цохиж, түлхэж унагаасан. Тэр хойгуур нэг мэдсэн манай найз Батжаргал гарч ирээд Г.Н-ийг барьж авахад хажуугаас нь нэг өндөр залуу /Мөнхболд/ нь Батжаргалыг цохиод унагаасан. Миний бие эмчилгээ хийлгээгүй гарсан зардал байхгүй учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.Мөнх-Оргилын “...Г.Н ах Зэв ахын нүүрэн тус газар гараараа цохиж, түлхэж газар унагаасан. Батжаргал ах Зэв ахыг өмөөрөөд Г.Н ахын толгойг сугадаад барьж авахад хажуугаас нөгөө өндөр нуруутай залуу Батжаргал ахын хамар луу гараараа цохиж, газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 7726 дугаартай “...Л.Зэвийн биед баруун чихний дэлбэнд шарх, дух, баруун хацрын шонтон, баруун тохойд зулгаралт тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хохирогч А.Батжаргалын “...Би гүйгээд очтол нэг намхан нуруутай Г.Н гэх залуу Зэвийг түлхэж унагаагаад цохисон. Тэгэхээр нь би Г.Нийн толгойг суган доогуураа барьж байхад миний хажуугаас нэг өндөр нуруутай залуу хүрч ирээд нүүрэн тус газар цохиж, хашааны булан луу шахаж, хөл рүү өшиглөж, цээж, гар луу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 7725 дугаартай “...А.Батжаргалын биед хамрын нурууны хугарал, зүүн гуя, баруун өвдөг, баруун дал, цээжний баруун талд, хүзүүний ар талд, баруун бугалгад зулгаралтууд, зүүн шуунд цус хуралт тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.М-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 58/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 59/,
шүүгдэгч Г.Н-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 76/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 72/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 73/, ажлын газрын тодорхойлолт /хх 75/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 74/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 226 дугаартай тогтоол /хх 57/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 93-96/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Г.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжинд хохирогч Л.Зэвийг гар утсаараа яриулсангүй гэх шалтгаанаар баруун талын шанаа руу нь гараараа цохиж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх, дух, баруун хацрын шонтон, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжинд Г.Н-ийг өмөөрч хохирогч А.Батжаргалыг нүүр, цээж, гар луу нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь “хамрын нурууны хугарал, зүүн гуя, баруун өвдөг, баруун дал, цээжний баруун талд, хүзүүний ар талд, баруун бугалгад зулгаралтууд, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Зэвийн “... Худаг дээр гар утсаа оролдоод сууж байхад зүс таних Г.Н надаас гар утсаараа яриулаач гэхэд нь би гар утсаа өгөөгүй юм. Тэгээд Г.Н бид хоёр бие биеэ заамдахад Г.Н миний баруун талын хацар, чих рүү гараараа цохиж, түлхэж унагаасан. Тэр хойгуур нэг мэдсэн манай найз Батжаргал гарч ирээд Г.Нийг барьж авахад хажуугаас нь нэг өндөр залуу нь Батжаргалыг цохиод унагаасан. Миний бие эмчилгээ хийлгээгүй гарсан зардал байхгүй учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.Мөнх-Оргилын “...Г.Н ах Зэв ахын нүүрэн тус газар гараараа цохиж, түлхэж газар унагаасан. Батжаргал ах Зэв ахыг өмөөрөөд Г.Н ахын толгойг сугадаад барьж авахад хажуугаас нөгөө өндөр нуруутай залуу Батжаргал ахын хамар луу гараараа цохиж, газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 7726 дугаартай “...Л.Зэвийн биед баруун чихний дэлбэнд шарх, дух, баруун хацрын шонтон, баруун тохойд зулгаралт тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/, хохирогч А.Батжаргалын “...Би гүйгээд очтол нэг намхан нуруутай Г.Н гэх залуу Зэвийг түлхэж унагаагаад цохисон. Тэгэхээр нь би Г.Нийн толгойг суган доогуураа барьж байхад миний хажуугаас нэг өндөр нуруутай залуу хүрч ирээд нүүрэн тус газар цохиж, хашааны булан луу шахаж, хөл рүү өшиглөж, цээж, гар луу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 7725 дугаартай “...А.Батжаргалын биед хамрын нурууны хугарал, зүүн гуя, баруун өвдөг, баруун дал, цээжний баруун талд, хүзүүний ар талд, баруун бугалгад зулгаралтууд, зүүн шуунд цус хуралт тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч А.Батжаргал нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Л.М-ыг бусдад төлөх төлбөргүй,
Хохирогч Л.Зэв нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Л.М, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон /470:15=31 хоног/ нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 1 сар, 1 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Н, Л.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Г.Н нарт 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 1 сар, 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ