Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 677

 

 

 

 

 

 

 

 

 

  2020       08          18                                  2020/ШЦТ/677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Ц.Батбямба,

иргэдийн төлөөлөгч Б.Энхзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөн, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Л.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дах заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2011 00712 0275 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бүрэн дуулга” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.Б

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн задгай тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн С.Отгонбаяртай маргалдаж, улмаар хүзүүн тус газарт нь зэвсэг хэрэглэн хутгалж хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч С.Отгонбаяр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа цочмог цус алдаж дотор эрхтнүүдийн цус багадалт, цус эргэлтийн хямрал, тархины эдийн ба аалзан хальсан доорх цус харвалт, уушгины зогшингошлийн хатгаагаар хүндэрч 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би ажлаасаа буугаад гэртээ харих замдаа амь хохирогч миний танил Нараа гэх хүнтэй хамт явж байгаад таарсан. Амь хохирогч Нараа бид гурав манай гэрт 1 шил архи хувааж уусан. Дахин Нараа амь хохирогчтой явж 1 шил архи авч ирсэн. Нараа ажилтай гээд явсан. Амь хохирогч бид хоёр авч ирсэн 1 шил архийг хувааж ууж байх үед амь хохирогч намайг хэл амаар доромжилсон. Манай урд талын өрөөнд ороод манай хивсийг зарж архи ууя гэсэн. Би хивс зарахыг зөвшөөрөөгүй. Үүнээс болж маргаан болсон. Амь хохирогч намайг 2-3 удаа миний нүүр рүү цохисон. Би амь хохирогчтой зууралдаж байх үед амь хохирогч ширээн дээр байсан хутгыг авсан. Би амь хохирогчтой зууралдаж байгаад хутгыг нь авч, санаандгүй гүрээ рүү нь хатгасан. Би хутгалъя гэж бодоогүй. Миний хутга барьсан гар руу өөрөө зүтгэж гүрээндээ хатгуулсан. Би айж, сандраад гадаа гарч 5 минут орчим зогсож байгаад буцаж гэртээ орж ирэхэд амь хохирогч цус алдаж байсан. Би шууд түргэн, цагдаад дуудлага өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн талтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Гомдолгүй гэж гарын үсэг зурсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөнгийн “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд над руу цагдаагийн байгууллагаас яриад манай аавыг хүзүүндээ гэмтэл аваад ГССҮТ-д хэвтэж байгаа талаар хэл дуулгасан. Тэгээд би тэр өдөртөө гэмтэл дээр очиход манай аав эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хүзүүндээ шарх авсан байсан. Ингээд тэр өдөртөө ухаан орохгүй хоносон ба маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 11:05 цагт амьсгал хурааж нас барсан...бусдын буруугаас болж нас барсан бол гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч А.Бадмаарагийн “...Манай тасагт 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21:55 цагт орж ирэхдээ хүзүүний зүүн талд боолттой ирсэн бөгөөд тэрнээс хойш манай тасагт эмчлэгдэж байгаад өнөөдөр 11:05 цагт нас барсан байна... Хүзүүний шархыг шалгаж цус алдалт тогтоох хагалгааг яаралтай хийсэн байна...Манай тасагт ухаангүй ирсэн бөгөөд ухаангүй байсаар байгаад өнөөдөр нас барсан байна...Хагалгаанаас эрчимт эмчилгээний тасагт шилжиж ирээд эмэн эмчилгээ амьсгалын зохиомол аппаратад эмчлэгдэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37- 38 дугаар хуудас/,

Гэрч Б.Анхбаярын “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Согоот-117 чиглэлд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер ахлах дэслэгч С.Нэргүйгийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд хүн өөрийгөө хутгалсан байна гэх дуудлагыг 17:46 цагт хүлээн авч жолоочийн хамт 18:10 цагт хэргийн газарт очсон. Очиход уг хаяг дээр дуудлага өгсөн С.Б гэж хүн байсан...байшинд ороход цаад талын өрөөнд буурал үстэй 60 орчим насны эрэгтэй хүн хацар болон зүүн чихний доод хэсэг орчмоос цус гарсан, сандал дээр суугаагаараа хоолой нь хэржигнээд дуугараад үг хэлэхгүй байсан...103 ирээд тухайн гэмтсэн хүнийг авч явах гээд насилк оруулж ирээд орон дээр тавьж байгаад нөгөө хүнээ хэвтүүлэхэд хүзүүнээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 16-18 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Хутганы зураг /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3926 дугаартай “...С.Б-ын биед зүүн, баруун гарын чигчий хуруу, баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 754 дугаартай “...Талийгаач С.Отгонбаяр нь хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж дотор эрхтнүүдийн цус багадалт, цус эргэлтийн хямрал, тархины эдийн ба аалзан хальсан доорх цус харвалт, уушгины зогшингошлийн хатгаагаар хүндэрч нас баржээ...Талийгаачийн цогцост хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ...Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад шарх нь 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Талийгаачид хийгдсэн эмчилгээ нь зөв байна..." гэх дүгнэлт /хх-ийн 64-60 дугаар хуудас/,

Шинжээч Ч.Эрдэмболорын “...Талийгаач С.Отгонбаяр нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүзүүний зүүн хэсэгт хутгалуулсны улмаас зүүн гүрээний артерийн судасны гадна салаа тасарч цус алдсан ба уг цус алдалтын улмаас тархины цусан хангамж хямарч тархинд нь байсан хуучин хатангиршил эдийн зөөлрөлийн суурин дээр тархинд нь цус харвасан. Хутгалуулж цус алдсан болон тархинд нь цус харвасны улмаас ухаангүй хэвтсээр уушгины зогсонгишлийн хатгаагаар хүндэрч нас барсан...Эрүүл хүн хөдөлж явж буй үед уушгины гуурсан хоолойны салстаас ялгардаг шүүрэл нь гадагшилж цэр болж гарч байдаг. Хүн удаан хэвтэрт байхаар уг шүүрлийг гадагшлуулж чадахгүй гуурсан хоолойдоо хуримтлагдаж хэмжээ нь ихэссэнээр үрэвсэж уушгины хатгаа үүсдэг. Ийм хатгааг зогсонгишлийн хатгаа гэдэг. ГССҮТ-д талийгаачид хийсэн эмчилгээ зөв хийгдсэн бөгөөд талийгаач нь архаг хууч эмгэггүй байсан тохиолдолд тасарсан судсыг холбож оёсноор амь нас аврагдах боломжтой. Талийгаач нь тархины хатангиршилтай эдийн зөөлрөлтэй байсны улмаас цусан хангамж нь хямарч тархины эдэд цус харваж, цаашлаад хатгаагаар хүндэрсэн. Өөрөөр хэлбэл талийгаач нь хүзүүндээ хутгалагдаж гэмтсэн гэмтлээрээ нас бараагүй харин уг гэмтлээс шалтгаалсан хүндрэлээр нас барсан. Талийгаач С.Отгонбаярт учирсан хүзүүний шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч эмчилгээний буюу мэс заслын үр дүнд амь нас аврагдсан байсан боловч гэмтлээс шалтгаалах хүндрэлээр нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 65-66 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б-ын “...Нараа дэлгүүр орж 1 шил архи авч өгчхөөд ажилтай гээд яваад өгсөн. Авч өгсөн нэг шил архийг нь талийгаач бид хоёр манай гэрт ороод ууж байгаад Отгонбаяр намайг “үр хүүхэдгүй, ядуу зүдүү” гэх зэргээр доромжлоод урд өрөөнд орж гарч ирээд газар дэвссэн хивсийг зараад архи аваад уучихъя гэсэн. Би зөвшөөрөөгүй бөгөөд талийгаач архи ууж байснаа талийгаач намайг заамдаж аваад миний нүүр, шанаа руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би босоод өөрийгөө хамгаалж зууралдаж байсан. Тэгж байгаад би ширээн дээр мах хэрчиж байгаад тавьсан байсан эвэр иштэй хутгыг аваад талийгаачийн хүзүүний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалаад сандарсандаа шууд гарч яваад гадаа 5 минут орчим болоод буцаад ороод иртэл хүзүүнээс нь цус гоожоод талийгаач амьсгаадаад юм ярьж чадахгүй байхаар нь би өөрийн утсаар 102, 103 дуудсан... Яг хэрэг гарах үед хэргийн газарт талийгаач бид хоёроос өөр хүн байгаагүй...Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн...Талийгаач ширээн дээр байсан хутга авах гэж үзсэн болохоос яг хутга барьж над руу дайраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 119/, оршин суугаа газрын тодорхойлолт мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн задгай тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн С.Отгонбаяртай маргалдаж, улмаар хүзүүн тус газарт нь зэвсэг хэрэглэн хутгалж хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч С.Отгонбаяр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа цочмог цус алдаж дотор эрхтнүүдийн цус багадалт, цус эргэлтийн хямрал, тархины эдийн ба аалзан хальсан доорх цус харвалт, уушгины зогшингошлийн хатгаагаар хүндэрч 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөнгийн “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд над руу цагдаагийн байгууллагаас яриад манай аавыг хүзүүндээ гэмтэл аваад ГССҮТ-д хэвтэж байгаа талаар хэл дуулгасан. Тэгээд би тэр өдөртөө гэмтэл дээр очиход манай аав эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хүзүүндээ шарх авсан байсан. Ингээд тэр өдөртөө ухаан орохгүй хоносон ба маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 11:05 цагт амьсгал хурааж нас барсан...бусдын буруугаас болж нас барсан бол гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч А.Бадмаарагийн “...Манай тасагт 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21:55 цагт орж ирэхдээ хүзүүний зүүн талд боолттой ирсэн бөгөөд тэрнээс хойш манай тасагт эмчлэгдэж байгаад өнөөдөр 11:05 цагт нас барсан байна... Хүзүүний шархыг шалгаж цус алдалт тогтоох хагалгааг яаралтай хийсэн байна...Манай тасагт ухаангүй ирсэн бөгөөд ухаангүй байсаар байгаад өнөөдөр нас барсан байна...Хагалгаанаас эрчимт эмчилгээний тасагт шилжиж ирээд эмэн эмчилгээ амьсгалын зохиомол аппаратад эмчлэгдэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37- 38 дугаар хуудас/, гэрч Б.Анхбаярын “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Согоот-117 чиглэлд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер ахлах дэслэгч С.Нэргүйгийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд хүн өөрийгөө хутгалсан байна гэх дуудлагыг 17:46 цагт хүлээн авч жолоочийн хамт 18:10 цагт хэргийн газарт очсон. Очиход уг хаяг дээр дуудлага өгсөн С.Б гэж хүн байсан...байшинд ороход цаад талын өрөөнд буурал үстэй 60 орчим насны эрэгтэй хүн хацар болон зүүн чихний доод хэсэг орчмоос цус гарсан, сандал дээр суугаагаараа хоолой нь хэржигнээд дуугараад үг хэлэхгүй байсан...103 ирээд тухайн гэмтсэн хүнийг авч явах гээд насилк оруулж ирээд орон дээр тавьж байгаад нөгөө хүнээ хэвтүүлэхэд хүзүүнээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар хуудас/, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 16-18 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/, хутганы зураг /хх-ийн 72 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3926 дугаартай “...С.Б-ын биед зүүн, баруун гарын чигчий хуруу, баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 754 дугаартай “...Талийгаач С.Отгонбаяр нь хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж дотор эрхтнүүдийн цус багадалт, цус эргэлтийн хямрал, тархины эдийн ба аалзан хальсан доорх цус харвалт, уушгины зогшингошлийн хатгаагаар хүндэрч нас баржээ...Талийгаачийн цогцост хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ...Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад шарх нь 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Талийгаачид хийгдсэн эмчилгээ нь зөв байна..." гэх дүгнэлт /хх-ийн 64-60 дугаар хуудас/, шинжээч Ч.Эрдэмболорын “...Талийгаач С.Отгонбаяр нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүзүүний зүүн хэсэгт хутгалуулсны улмаас зүүн гүрээний артерийн судасны гадна салаа тасарч цус алдсан ба уг цус алдалтын улмаас тархины цусан хангамж хямарч тархинд нь байсан хуучин хатангаршил эдийн зөөлрөлийн суурин дээр тархинд нь цус харвасан. Хутгалуулж цус алдсан болон тархинд нь цус харвасны улмаас ухаангүй хэвтсээр уушгины зогсонгишлийн хатгаагаар хүндэрч нас барсан...Эрүүл хүн хөдөлж явж буй үед уушгины гуурсан хоолойны салстаас ялгардаг шүүрэл нь гадагшилж цэр болж гарч байдаг. Хүн удаан хэвтэрт байхаар уг шүүрлийг гадагшлуулж чадахгүй гуурсан хоолойдоо хуримтлагдаж хэмжээ нь ихэссэнээр үрэвсэж уушгины хатгаа үүсдэг. Ийм хатгааг зогсонгишлийн хатгаа гэдэг. ГССҮТ-д талийгаачид хийсэн эмчилгээ зөв хийгдсэн бөгөөд талийгаач нь архаг хууч эмгэггүй байсан тохиолдолд тасарсан судсыг холбож оёсноор амь нас аврагдах боломжтой. Талийгаач нь тархины хатангиршилтай эдийн зөөлрөлтэй байсны улмаас цусан хангамж нь хямарч тархины эдэд цус харваж, цаашлаад хатгаагаар хүндэрсэн. Өөрөөр хэлбэл талийгаач нь хүзүүндээ хутгалагдаж гэмтсэн гэмтлээрээ нас бараагүй харин уг гэмтлээс шалтгаалсан хүндрэлээр нас барсан. Талийгаач С.Отгонбаярт учирсан хүзүүний шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч эмчилгээний буюу мэс заслын үр дүнд амь нас аврагдсан байсан боловч гэмтлээс шалтгаалах хүндрэлээр нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 65-66 дугаар хуудас/, шүүгдэгч С.Б-ын “...Нараа дэлгүүр орж 1 шил архи авч өгчхөөд ажилтай гээд яваад өгсөн. Авч өгсөн нэг шил архийг нь талийгаач бид хоёр манай гэрт ороод ууж байгаад Отгонбаяр намайг “үр хүүхэдгүй, ядуу зүдүү” гэх зэргээр доромжлоод урд өрөөнд орж гарч ирээд газар дэвссэн хивсийг зараад архи аваад уучихъя гэсэн. Би зөвшөөрөөгүй бөгөөд талийгаач архи ууж байснаа талийгаач намайг заамдаж аваад миний нүүр, шанаа руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би босоод өөрийгөө хамгаалж зууралдаж байсан. Тэгж байгаад би ширээн дээр мах хэрчиж байгаад тавьсан байсан эвэр иштэй хутгыг аваад талийгаачийн хүзүүний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалаад сандарсандаа шууд гарч яваад гадаа 5 минут орчим болоод буцаад ороод иртэл хүзүүнээс нь цус гоожоод талийгаач амьсгаадаад юм ярьж чадахгүй байхаар нь би өөрийн утсаар 102, 103 дуудсан... Яг хэрэг гарах үед хэргийн газарт талийгаач бид хоёроос өөр хүн байгаагүй...Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн...Талийгаач ширээн дээр байсан хутга авах гэж үзсэн болохоос яг хутга барьж над руу дайраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтад тооцож үнэлсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч С.Бод 8 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх дүгнэлт гаргасан болно.

Өмгөөлөгч Баасанжав нь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн, гэхдээ гэм буруу зүйлчлэл маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас, иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг хүнд гэмтэл учруулж нас барсан байна гэм буруутай   гэх тайлбаруудыг гаргасан бөгөөд хэрэг гарсан нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Б нь хохирогч С.Отгонбаяртай  ядуу зүдүү, үр хүүхэдгүй гэж доромжилсон асуудлаас болж маргалдан улмаар заамдалцаж, улмаар хүзүүн тус газар нь зэвсэг хэрэглэн хутгалж хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл авч, эмнэлэгт эмчилгээ хийгдээд нас барсан үйл баримтууд тогтоогдсон,

мөн гэрчийн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын бусад нотлох баримтуудаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахад зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол С.Б нь С.Отгонбаярын хүзүүн тус газар нь хутга буюу хүйтэн зэвсэг хэрэглэн 1 удаа хутгалж " хүзүүний зүүн хэсгийн гүрээний тараагуур судасны гадна салааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас шүүгдэгчийн үйлдэл түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбар: Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. гэж хууль тогтоогчоос тайлбарласан.

Шүүгдэгч С.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл болох хутга хэрэгт хураагдаж ирсэн, энэ талаар шүүгдэгч хүний эрүүл мэндэд хохирол учруулахдаа хутга хэрэглэсэн болох нь шүүгдэгчийн  мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт болон шинжээчийн дүгнэлт “ир үзүүр бүхий зүйлээр үүсгэгдэнэ”-ээр тус тус тогтоогдсон.

Хууль тогтоогчийн тайлбараар Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл бөгөөд хүйтэн зэвсэгт хамаарах тул С.Б-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 Иймд шүүгдэгч С.Б-ыг зэвсэг хэрэглэн /хутга/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсныг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгож хуульчилсан тул прокуророос С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгч С.Б-д ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөн нь 6.815.720 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс С.Б нь 2.000.000 төгрөг төлсөн байна.

Мөн шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөн нар нь үлдэгдэл 4.815.720 төгрөгийн хохирол төлбөр барагдуулах тухай эвлэрлийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 18-нд байгуулж, 2020.09.30-2021.10.30 өдрийг хүртэл сар бүр 343.980 төгрөг төлөхөөр тохиролцсоныг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-оос 4.815.720 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөн /уу91112728, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 19-256б тоотод оршин суудаг/-д олгох нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 35.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтуудад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтуудад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч С.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-оос 4.815.720 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмөрөн /уу91112728, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 19-256б тоотод оршин суудаг/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ

                              ШҮҮГЧИД                                С.БАТГЭРЭЛ

                                                                               Л.ГАЛБАДАР