Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 678

 

 

 

 

 

 

 

 

      2020        08          18                                   2020/ШЦТ/678

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Ж.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0463/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сандагаа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Батнасан /ҮД:2978/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2003 00300 0250 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд,

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандах” их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон Чулуутын 3-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Б.М,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг, 55 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын 2 дугаар автобусны буудлын замд “Тоёота приус-30” маркийн 24-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 42 настай, эрэгтэй Ж.Эрхэмбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчоос дахин уучлалт гуйж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сандагаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хүү эрүүл байсан. Намайг ажил хийж тэжээдэг байсан. Намайг хөдөөгөөс ирэхэд миний хүү ямар ч ухаангүй байсан. 7 хоногийн дараа ухаан орсон. Дараа нь хагалгаанд оруулж хөлийг нь хадаасаар хадсан. Тухайн үед миний хүүгийн тохой нь бяцарсан, гар нь хугарсан байсан. Одоо гар нь хөдөлж чадахгүй байгаа. Сэтгэцийн хувьд эрүүл бус болсон. Хоол өгөхөөр завжаараа асгаж, чимээн шуугиантай үед уурлаж уцаарладаг болсон. Өмнө нь барилга дээр ажил хийдэг байсан. 4.632.000 төгрөгийн хохирол байсан. Шүүгдэгчийн зүгээс 4.679.000 төгрөг төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтын хүрээнд хохирол төлбөрөө барагдуулж авах саналтай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Миний хүү гэр бүлгүй.Насаараа ийм өвчтэй боллоо. Хотод найзуудынхаараа байж ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Би гомдолтой байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-14 дүгээр хуудас/,

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Тоёота приус-30” маркийн 24-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Батцэнгэл овогтой Б.М-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.96 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 17 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5387 дугаартай: “Ж.Эрхэмбаярын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны их далавч, баруун хацрын нум дайрсан сэлтэрхий үүсгэсэн хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цусан хуралт, няцрал, зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн хийн хураа, баруун атгаал ясны ил хугарал, шуу, богтос, шаант тахилзуур ясны битүү хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, нүдний гадна булан, баруун бугалгад шарх, тохой, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын баруун хэсэг ба баруун хацрын гадна хэсэг, шанаа, баруун гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.12, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 731 дугаартай: “Ж.Эрхэмбаярын биед учирсан гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд босоо байрлалаас мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой. Баруун хөлийн шаант ясанд Бампер хугарал үүссэнээс үзэхэд тээврийн хэрэгсэл Ж.Эрхэмбаярын баруун хөлийн шилбэний дотор талаас мөргөсөн байна. Бусад гэмтлүүд нь мөргөгдөөд унах үед үүсэх боломжтой. Ж.Эрхэмбаярын биед учирсан гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны их далавч, баруун хацрын нум дайрсан сэлтэрхий үүсгэсэн хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цусан хуралт, няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар, зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн хийн хураа нь 3.1.12-д зааснаар, баруун атгаал ясны ил хугарал нь 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, шуу, богтос, шаант, тахилзуур ясны битүү хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний зовхинд цус хуралт, нүдний гадна булан, баруун бугалгад шарх, тохой, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын баруун хэсэг ба баруун хацрын гадна хэсэг, шанаа, баруун гарын зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ж.Энхбаярын биед учирсан гэмтлүүд нь хэвтээ байрлалд буюу тээврийн хэрэгсэлд дайрагдах, түрэгдэж чирэгдэх үед үүсэх боломжгүй байна” гэх дүгнэлт /1хх-ийн 65-68 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Эрхэмбаярын “...Би зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байгаа. Одоо миний толгой, баруун хөл, гар өвдөөд байгаа. Шөнө унтахгүй байгаа Миний зүгээс гомдолтой байна. Хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан эмчилгээний баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сандагаагийн “...Одоогоор зам тээврийн ослоос баримтаар 3.625.480 төгрөг гарсан, өчигдөр орсон хагалгааны төлбөр 1.646.600 төгрөг гарсан үүнийгээ төл гээд Гэмтлийн эмнэлгээс шаардаад байгаа, цаашид хүүгээ хөл дээр нь бостол хэдэн төгрөгийн зардал гарах эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна, миний зүгээс гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Анударийн “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим манай найзууд болон Тэмүүжин, Одонтуяа, Б.М бид нар манай лагер дээр байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад лагериас Б.М өөрөө унадаг Тоёота приус-30 маркийн 24-62 УБО улсны дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон би жолоочийн хажууд буюу зүүн талын урд суудалд суугаад явж байсан... Бид нарын явж байсан урсгалын 2 дугаар эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгслийн ар талаас гэнэт нэг хүн гуйвсан байдалтай хурдан алхаад гараад ирсэн. Би жолоо барьж явсан Б.М-д наана чинь согтуу хүн зогсохгүй яваад байна гэх хэлэхэд Б.М авто машиныхаа дуут дохиог дараад авто машинаа баруун гар тал руугаа дараад өнгөрөхөд автомашины зүүн талын толийг гараараа шүргэх чимээ гарахаар нь Б.М автобусны буудал чөлөөлөөд нэгдүгээр эгнээнд шахаад зогссон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Э.Одонтуяагийн "... Би хойд суудалд суугаад явж байтал гэнэт 2 дугаар эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгслийн хойноос нэг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт зам хөндлөн гарахаар гүйгээд гарч ирэхийг харсан мөн надтай зэрэгцээд авто машины урд суудалд сууж явсан Ануударь хүн байна шүү дээ гээд орилоход манай найз залуу Б.М авто машинаа баруун гар тийш нь дарж тухайн зам хөндлөн гарах гэж байсан бараан өнгийн хувцастай эрэгтэй хүнийг авто машиныхаа зүүн талын толь хэсгээрээ шүргэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Б.Билгүүний “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн Тоёота кроун маркийн 83-13 УБХ улсын дугаартай авто машинаа жолоодон Улаанбаатар хотын төв рүү буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зуслангийн замаар 1 дүгээр эгнээгээр 30 орчим км/ цагийн хурдтай зорчиж явахад миний урд талд явсан тээврийн хэрэгсэл зүүн гар тал руугаа буюу 2 дугаар эгнээ рүү эргэх хөдөлгөөн хийж цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явахад манай эхнэр хүн хэвтэж байна гэхээр нь 2 дугаар эгнээ рүү зүүн дарж орох гэсэн боловч 2 дугаар эгнээгээр тээврийн хэрэгслүүд зорчиж байсан учраас би авто машинаа зогсоох арга хэмжээ авч 1 дүгээр эгнээнд зогсож машинаасаа буугаад урд талаар тойрч харахад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Н.Нарангоогийн: “...Бид хоёрын урд талд явж байсан тээврийн хэрэгсэл зүүн тийшээ дарж 2 дугаар эгнээ рүү орохоор нь хартал 1 дүгээр эгнээнд хар бараан өнгийн зүйл харагдахаар нь би нөхөртөө наана чинь хүн байх шиг байна гэж хэлэхэд манай нөхөр авто машинаа зогсоогоод машинаас бууж хараад буцаж ирээд хүн дайруулчихсан байна түргэн дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51 -52 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2338 дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэг зүйлийн 5 хэсэг нь 24-62 УБО улсын дугаартай, “ZVW-5416104” гэсэн арлын дугаартай, саарал өнгөтэй Тоёота приус маркийн автомашины зүүн урд талын толины хагарсан хэсгүүд байна. 2. Хагарсан зах ирмэгт гарсан тэгш бус хэмийн шинж тэмдгээрээ харилцан тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэг зүйлийн 1 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн 2 автомашинтай тохирохгүй байна. 4. Харьцуулах загварт ирүүлсэн 83-12 УБХ улсын дугаартай “JKS175-0004027” гэсэн арлын дугаартай, хар хөх өнгийн Тоёота кроун маркийн автомашины зүүн урд талын толины гадна гэрний доод тал хуучин хагарсан байна. 5. Харьцуулах загварт ирүүлсэн 24-62 УБО улсын дугаартай, “ZVW30-5416104” гэсэн арлын дугаартай, саарал өнгөтэй Тоёота приус маркийн автомашинд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр урд бамбай хагарч цуурсан, бэхэлгээний боолтын орчимд хагаралт цуурсан шаврын хаалтын бэхэлгээ салсан, мэдрэгч болон далбаа хэсэгт зулгаралт гарсан, толь хагарсан, зүүн урд талын хаалганд хонхойлт зулгаралт шинээр гарсан байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 94-101 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2308 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар өнгийн цамц, майк, хар өмдөнд зүсэгдэлт, ханзралт, урагдалт, сэмрэлт, халцралт, хөврөлт цооролт шинээр гарсан байна. 2. Дээрх зүсэгдэлт, ханзралт, урагдалт, сэмрэлт, халцралт, хөврөлт цооролтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 116-123 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 78 дугаартай “Жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон. Мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /1хх-ийн 159-160 дугаар хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 25492 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 149-155 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 704 дугаартай “1. Ж.Эрхэмбаяр нь зам тээврийн ослын улмаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, ойдгүйлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй болсон байна. 2. Ж.Эрхэмбаяр нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Эрхэмбаяр нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 3. Ж.Эрхэмбаяр нь одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвар султай байна. 4 Ж.Эрхэмбаярын дээрх эмгэг нь 2020.05.01-ний өдийн зам тээврийн ослын улмаас үүссэн байна.” гэх дүгнэлт

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 196/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх 197/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх 198/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх 199/, жолоодох эрхийн лавлагаа /1хх 201/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 202/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг, 55 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын 2 дугаар автобусны буудлын замд “Тоёота приус-30” маркийн 24-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 42 настай, эрэгтэй Ж.Эрхэмбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-14 дүгээр хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Тоёота приус-30” маркийн 24-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.М-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.96 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 17 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5387 дугаартай: “Ж.Эрхэмбаярын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны их далавч, баруун хацрын нум дайрсан сэлтэрхий үүсгэсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цусан хуралт, няцрал, зүүн уушигны няцрал, цээжний зүүн хөндийн хийн хураа, баруун атгаал ясны ил хугарал, шуу, богтос, шаант тахилзуур ясны битүү хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, нүдний гадна булан, баруун бугалганд шарх, тохой, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын баруун хэсэг ба баруун хацрын гадна хэсэг, шанаа, баруун гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.12, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 хх-ийн 62-64 дүгээр хуудас/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 731 дугаартай: “Ж.Эрхэмбаярын биед учирсан гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд босоо байрлалаас мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой. Баруун хөлийн шаант ясанд Бампер хугарал үүссэнээс үзэхэд тээврийн хэрэгсэл Ж.Эрхэмбаярын баруун хөлийн шилбэний дотор талаас мөргөсөн байна. Бусад гэмтлүүд нь мөргөгдөөд унах үед үүсэх боломжтой. Ж.Эрхэмбаярын биед учирсан гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны их далавч, баруун хацрын нум дайрсан сэлтэрхий үүсгэсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цусан хуралт, няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар, зүүн уушигны няцрал, цээжний зүүн хөндийн хийн хураа нь 3.1.12-д зааснаар, баруун атгаал ясны ил хугарал нь 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, шуу, богтос, шаант, тахилзуур ясны битүү хугарал нь 2.3.1-д зааснаар гэмлтийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний зовхинд цус хуралт, нүдний гадна булан, баруун бугалганд шарх, тохой, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын баруун хэсэг ба баруун хацрын гадна хэсэг, шанаа, баруун гарын зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ж.Энхбаярын биед учирсан гэмтлүүд нь хэвтээ байрлалд буюу тээврийн хэрэгсэлд дайрагдах, түрэгдэж чирэгдэх үед үүсэх боломжгүй байна” гэх дүгнэлт /1хх-ийн 65-68 дугаар хуудас/, хохирогч Ж.Эрхэмбаярын “...Би зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байгаа. Одоо миний толгой, баруун хөл, гар өвдөөд байгаа. Шөнө унтахгүй байгаа Миний зүгээс гомдолтой байна. Хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан эмчилгээний баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сандагаагийн “...Одоогоор зам тээврийн ослоос баримтаар 3.625.480 төгрөг гарсан, өчигдөр орсон хагалгааны төлбөр 1.646.600 төгрөг гарсан үүнийгээ төл гээд Гэмтлийн эмнэлгээс шаардаад байгаа, цаашид хүүгээ хөл дээр нь бостол хэдэн төгрөгний зардал гарах эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна, миний зүгээс гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Анударийн “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим манай найзууд болон Тэмүүжин, Одонтуяа, Б.М бид нар манай лагер дээр байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад лагераас Б.М өөрөө унадаг Тоёота приус-30 маркийн 24-62 УБО улсны дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон би жолоочийн хажууд буюу зүүн талын урд суудалд суугаад явж байсан... Бид нарын явж байсан урсгалын 2 дугаар эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгслийн ар талаас гэнэт нэг хүн гуйвсан байдалтай хурдан алхаад гараад ирсэн. Би жолоо барьж явсан Б.М-д наана чинь согтуу хүн зогсохгүй яваад байна гэх хэлэхэд Б.М авто машиныхаа дуут дохиог дараад авто машинаа баруун гар тал руугаа дараад өнгөрөхөд автомашины зүүн талын толийг гараараа шүргэх чимээ гарахаар нь Б.М автобусны буудал чөлөөлөөд нэгдүгээр эгнээнд шахаад зогссон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Э.Одонтуяагийн "... Би хойд суудалд суугаад явж байтал гэнэт 2 дугаар эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгслийн хойноос нэг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт зам хөндлөн гарахаар гүйгээд гарч ирэхийг харсан мөн надтай зэрэгцээд авто машины урд суудалд сууж явсан Ануударь хүн байна шдээ гээд орилоход манай найз залуу Б.М авто машинаа баруун гар тийш нь дарж тухайн зам хөндлөн гарах гэж байсан бараан өнгийн хувцастай эрэгтэй хүнийг авто машиныхаа зүүн талын толь хэсгээрээ шүргэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Б.Билгүүний “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн Тоёота кроун маркийн 83-13 УБХ улсын дугаартай авто машинаа жолоодон Улаанбаатар хотын төв рүү буюуу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зусланийн замаар 1 дүгээр эгнээгээр 30 орчим км/ цагийн хурдтай зорчиж явахад миний урд талд явсан тээврийн хэрэгсэл зүүн гар талруугаа буюу 2 дугаар эгнээ рүү эргэх хөдөлгөөн хийж цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явахад манай эхнэр хүн хэвтэж байна гэхээр нь 2 дугаар эгнээ рүү зүүн дарж орох гэсэн боловч 2 дугаар эгнээгээр тээврийн хэрэгслүүд зорчиж байсан учраас би авто машинаа зогсоох арга хэмжээ авч 1 дүгээр эгнээнд зогсож машинаасаа буугаад урд талаар тойрч харахад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Н.Нарангоогийн: “...Бид хоёрын урд талд явж байсан тээврийн хэрэгсэл зүүн тийшээ дарж 2 дугаар эгнээ рүү орохоор нь хартал 1 дүгээр эгнээнд хар бараан өнгийн зүйл харагдахаар нь би нөхөртөө наана чинь хүн байх шиг байна гэж хэлэхэд манай нөхөр авто машинаа зогсоогоод машинаас бууж хараад буцаж ирээд хүн дайруулчихсан байна түргэн дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51 -52 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2338 дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэг зүйлийн 5 хэсэг нь 24-62 УБО улсын дугаартай, “ZVW-5416104” гэсэн арлын дугаартай, саарал өнгөтэй Тоёота приус маркийн автомашины зүүн урд талын толины хагарсан хэсгүүд байна. 2. Хагарсан зах ирмэгт гарсан тэгш бус хэмийн шинж тэмдгээрээ харилцан тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэг зүйлийн 1 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн 2 автомашинтай тохирохгүй байна. 4. Харьцуулах загварт ирүүлсэн 83-12 УБХ улсын дугаартай “JKS175-0004027” гэсэн арлын дугаартай, хар хөх өнгийн Тоёота кроун маркийн автомашины зүүн урд талын толины гадна гэрний доод тал хуучин хагарсан байна. 5. Харьцуулах загварт ирүүлсэн 24-62 УБО улсын дугаартай, “ZVW30-5416104” гэсэн арлын дугаартай, саарал өнгөтэй Тоёота приус маркийн автомашинд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр урд бамбаа хагарч цуурсан, бэхэлгээний боолтны орчимд хагаралт цуурсан шаврын хаалтны бэхэлгээ салсан, мэдрэгч болон далбаа хэсэгт зулгаралт гарсан, толь хагарсан, зүүн урд талын хаалганд хонхойлт зулгаралт шинээр гарсан байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 94-101 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2308 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар өнгийн цамц, майк, хар өмдөнд зүсэгдэлт, ханзралт, урагдалт, сэмрэлт, халцралт, хөврөлт цооролт шинээр гарсан байна. 2. Дээрх зүсэгдэлт, ханзралт, урагдалт, сэмрэлт, халцралт, хөврөлт цооролтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 116-123 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 78 дугаартай “Жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон. Мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /1хх-ийн 159-160 дугаар хуудас/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 25492 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 149-155 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 704 дугаартай “1. Ж.Эрхэмбаяр нь зам тээврийн ослын улмаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй болсон байна. 2. Ж.Эрхэмбаяр нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Эрхэмбаяр нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 3. Ж.Эрхэмбаяр нь одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвар султай байна. 4 Ж.Эрхэмбаярын дээрх эмгэг нь 2020.05.01-ний өдийн зам тээврийн ослын улмаас үүссэн байна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас явган зорчигч Ж.Эрхэмбаярыг мөргөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, согтуугаар үйлдсэн нь уг гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Шүүгдэгч Б.М нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, замын нөхцөлд хурдаа зөв тохируулж яваагүй” өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарласан, түүний дээрх үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан машин жолоодож явахдаа аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй хор уршигт хүргэсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.М-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч /прокурор/ шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруу маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож санал, дүгнэлтээ гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирогч энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн өвчтэй болсон/ гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, Эрүүгийн хариуцлагын зорилгод гэмт хэрэг үйлдсэн хүн цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг уг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийн эмчилгээний зардалд нийт 5.428.930 төгрөг, шүүх хуралдаанд шинээр 796 360 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сандагаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтгүй болохыг дурдав.

Хэрэгт шүүгдэгчийн 1144962 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг уг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сандагаа нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Хэрэгт шүүгдэгч Б.М-ыг 1144962 дугаартай жолооны үнэмлэх ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Энхгэрэлд даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ