Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

  2020        08          21                                   2020/ШЦТ/691

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Ц.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 2011 01215 0750 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Нефтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1-008 тоотод оршин суух хаягтай /иргэний үнэмлэхийн хаяг: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 45а байр 100 тоот/, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Ц.Д

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЭБО төвийн гадна иргэн Д.Ариунболдтой маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн элхгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хөндийн хий хуралт, хамрын хянга ясны шугаман хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний эргэн тойрон, хамар болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, дагз, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Ариунболдын “...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн найз Анхболдтой уулзаад Элгэн гэх компанид ажлын анкет өгөөд 2013 онд хамт ажиллаж байсан Ц.Д гэх ахтай Анхболд утсаар ...Ц.Д залгаад “ Амгаланбаатар уулзъя гээд байна шүү дээ, удаан уулзаагүй юм чинь ганц хоёр пиво ууя” гэхээр нь Анхболд бид хоёр явж очоод Амгаланбаатарын гэр лүү бид гурав очоод жоохон юм ярьж байтал Анхболд яваад өгсөн. Тэгээд Амгаланбаатар, Ц.Д бид гурав Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ЭБО төв рүү 18 цагийн үед ороод Амгаланбаатар архи уухгүй пиво ууна гээд дөрвөн шил пиво уугаад Ц.Д бид хоёр 750 граммын Эдэн нэртэй архи хоёр шилийг уугаад дуусгах үед Ц.Д бид хоёр хоёулаа архиндаа согтоод нэлээн муудсан. Ц.Д ах “ Чи намайг ах гэж дуудсангүй, хүндэлсэнгүй” гээд над руу агсраад үг хаяад байсан юм. Тэгээд удалгүй 21 цаг өнгөрөөд 22 цаг арай болоогүй байхад Ц.Д бид хоёр ЭБО төвөөс гараад тамхи асаагаад цуг зогсож байснаа санаж байна, нэг мэдсэн чинь Ц.Д миний нүүр, хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед би ухаан ороод “Болио хөгшөөн” гээд түлхэх гэтэл дахиж миний нүүр, хамар хэсэг рүү нэг удаа цохиод авсан, тэгээд цааш юу болсон талаар би юу ч санахгүй байна. Нэг ухаан орсон чинь ЭБО төвөөс холгүй, цагдаагийн хэлтэс харагдаж байхаар нь шууд орсон юм... Дээрх гэмтлүүдийг Ц.Д миний биед учруулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч Х.Амгаланбаатарын “...Тус өдрийн 17 цагийн үед Ц.Д над руу залгаад “Ариунболд намайг дуудаад, бид хоёр хамт байна” гээд над руу залгасан. Удалгүй Ц.Д, Ариунболд, Анхболд гурав ирээд Анхболд түрүүлээд явчихсан. Тэгээд Ариунболд, Ц.Д бид гурав ЭБО төв рүү 18 цагийн үед ороод, ширээ захиалж суугаад би дөрвөн шил пиво, Ц.Д, Ариунболд хоёр нэг шил 0.75 граммын Эдэн архи авч өгөөд нэлээд удаан суусан. Хоёр дахь шил архи арай дуусаагүй үед бид гурав ЭБО төвөөс гарсан. Үүдэн дээр Ц.Д Ариунболдыг цохих гэж байх үед би голоор нь ороод салгасан. Тэгээд ЭБО төвийн үүдэнд нэг их удаагүй би Ариунболдыг урагш 17-ийн автобусны буудлын тийшээ дөхүүлээд явж байх хооронд би хашаа луу бие засаад эргээд харсан чинь Ариунболд харагдахгүй, эргэж харсан чинь Ц.Д харагдахгүй байхаар нь би өөрөө яваад өгсөн юм... Надтай анх уулзах үед бол Ариунболд, Ц.Д хоёр зүгээр гэмтэл шарх гээд байх юм байгаагүй, харин сүүлд салахдаа ямар байсныг би мэдэхгүй ил харагдаад байх гэмтэл, шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7012 дугаартай “...Д.Ариунболд-н биед баруун нүдний ухархайн элхгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хөндийн хий хуралт, хамрын хянга ясны шугаман хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний эргэн тойрон, хамар болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, дагз, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Д-ийн “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 46/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 49/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 50/, дансны хуулга /хх35-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаар тогтоол /хх 70/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 67-68/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЭБО төвийн гадна иргэн Д.Ариунболдтой маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн элхгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хөндийн хий хуралт, хамрын хянга ясны шугаман хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний эргэн тойрон, хамар болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, дагз, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Ариунболдын “...Ц.Д ах “ Чи намайг ах гэж дуудсангүй, хүндэлсэнгүй” гээд над руу агсраад үг хаяад байсан юм. Тэгээд удалгүй 21 цаг өнгөрөөд 22 цаг арай болоогүй байхад Ц.Д бид хоёр ЭБО төвөөс гараад тамхи асаагаад цуг зогсож байснаа санаж байна, нэг мэдсэн чинь Ц.Д миний нүүр, хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед би ухаан ороод “Болио хөгшөөн” гээд түлхэх гэтэл дахиж миний нүүр, хамар хэсэг рүү нэг удаа цохиод авсан, тэгээд цааш юу болсон талаар би юу ч санахгүй байна. Нэг ухаан орсон чинь ЭБО төвөөс холгүй, цагдаагийн хэлтэс харагдаж байхаар нь шууд орсон юм... Дээрх гэмтлүүдийг Ц.Д миний биед учруулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/, гэрч Х.Амгаланбаатарын “...Хоёр дахь шил архи арай дуусаагүй үед бид гурав ЭБО төвөөс гарсан. Үүдэн дээр Ц.Д Ариунболдыг цохих гэж байх үед би голоор нь ороод салгасан. Тэгээд ЭБО төвийн үүдэнд нэг их удаагүй би Ариунболдыг урагш 17-ийн автобусны буудлын тийшээ дөхүүлээд явж байх хооронд би хашаа луу бие засаад эргээд харсан чинь Ариунболд харагдахгүй, эргэж харсан чинь Ц.Д харагдахгүй байхаар нь би өөрөө яваад өгсөн юм... Надтай анх уулзах үед бол Ариунболд, Ц.Д хоёр зүгээр гэмтэл шарх гээд байх юм байгаагүй, харин сүүлд салахдаа ямар байсныг би мэдэхгүй ил харагдаад байх гэмтэл, шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7012 дугаартай “...Д.Ариунболд-н биед баруун нүдний ухархайн элхгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хөндийн хий хуралт, хамрын хянга ясны шугаман хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний эргэн тойрон, хамар болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, дагз, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Дийн “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Ариунболд нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирол болох 1.352.400 төгрөгийг бүрэн барагдуулж авсан....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ