| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0674/Э |
| Дугаар | 692 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 692
2020 08 21 2020/ШЦТ/692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 2011 00000 0622 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс захчин, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, хүүгийн хамт Ховд аймгийн Зэрэг сум 5 дугаар баг Хөндлөн гэх газарт оршин суудаг,
урьд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
А.А
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.А нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сондор” худалдааны төвд иргэн Г.Чойдогжамцын эзэмшлийн 418.000 /дөрвөн зуун арван найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
-2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн завьяа” худалдааны төвд иргэн Б.Байгальмаагийн эзэмшлийн 437.800 /дөрвөн зуун гучин долоон мянга найман зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 хос монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
-2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга гоёл” үнэт эдлэлийн дэлгүүрт Ү.Ариунзаяагийн эзэмшлийн 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 4 грамм жинтэй монетон гинж 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
-2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” худалдааны төвийн 24, 25 дугаар лангуунаас иргэн С.Энхтуяагийн эзэмшлийн 741.000 /долоон зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 5.7 грамм жинтэй, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол бүрэн төлж барагдуулсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эд зүйл хүлээж авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 17- 19 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Чойдогжамцын “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг 50 минутын үед манай ажил дээр 30-35 орчим насны, хар бараан куртиктэй, улаан эрээн цамцтай бараан өнгийн масктай эмэгтэй орж ирээд лангуун дотор байсан ээмэг үзье гэхээр нь лангуунд байсан тавиуртай ээмэгнүүдийг гаргаж үзүүлтэл... грамм их гинж үзмээр байна гэхээр нь доороосоо грамм ихтэй гинж авч өгөөд үзүүлтэл гараараа тэмтэрч үзэж байгаад ...би Мөнгөнзавъяа орж үнийг нь судална гэсэн юм. Тэгэхээр нь би зүүлгэсэн байсан ээмэг, гинжээ тэр хүнээс автал шууд гараад явсан юм. Тэгээд би эхний бага граммтай гинжээ далд хийгээд грамм ихтэй гинжээ хартал байхгүй болохоор нь алдчихлаа гэж мэдээд араас нь гүйгээд гартал алга болчихсон байсан... миний хулгайд алдсан гинжийг олж өгсөн тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
“Дамно" хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЧД1-20-401 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Байгальмаагийн “...Ариунзаяа гинж алга болсон байна гэхээр нь тэр сэжигтэй эмэгтэйг дэлгүүрээс гарахад ардаас нь хартал ...тэгээд би шууд хулгайлсан гинжээ гаргаад ир гэж хэлэхэд өөрөө цүнхнээсээ гаргаж өгсөн... мөн тус эмэгтэй нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний эрхлэн ажиллуулдаг лангуунаас ээмэг худалдан авъя гэж үзэж байгаад ээмэг хулгайлсан. Би энэ эмэгтэйг хараад шууд таньж байгаа... ээмэг хулгайлсан үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Учир нь би тус эмэгтэйтэй дахиж тааралдана гэж бодож байсан...”, “... хохирлоо барагдуулж авсан учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 153-154, 174 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-20-334 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.А-ийн “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мөнгөн завьяа дэлгүүрийн орчмоор явж байгаад сонирхоод орж үзсэн ...тэгээд ээмэг үзэж байх үед тэрхүү эмэгтэйн анхаарал өөр тийш хандах үед үзэж байсан ээмгээ гартаа бариад дэлгүүрээс гарсан... урт цагааны орчимд гудамжинд явж байсан танихгүй эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан... үүнээс хойш би цагдаад баригдаж нийт 475.000 төгрөгийг хохирогч Б.Байгальмаад төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 164- 165 дугаар хуудас/,
Эрүүгийн 2011000000643 дугаартай хэргийг 2011000000622 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /Хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 149- 151 дүгээр хуудас/
Хохирогч Ү.Ариунзаяагийн “...би тэр гинжийг буцаагаад тавиур дээр өлгөхөд 23 гинж байснаас 22 ширхэг гинж болсон байгааг олж анзаарсан... хажуу лангууны худалдагч Байгальмаа нь тэрхүү эмэгтэйг саатуулж, нэгжин үзэхэд манай лангуунаас алдагдсан монетон гинж биеэс нь гарч ирсэн... гинжээ буцаан авсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 180-186 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 88-91 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,
Хохирогч С.Энхтуяагийн “...би гинжээ тэр хүүхэнд үзүүлээд хажууд нь бас өөр хүнд алтан ээмэг үзүүлж байтал нөгөө хүүхэн явах болсон тэгтэл үзэж байсан гинжний тавиураас 1 нүд онгорхой байсан... тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,
Гэрч Ч.Чулуунжавын “...миний ажилладаг ломбардад ногоон өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын хувцастай, цагаан өнгийн саравчтай малгайтай эмэгтэй орж ирээд 5.7 гр жинтэй монетон, эмэгтэй хүний гинжийг барьцаанд тавиад 370.000 төгрөг авсан... удалгүй 2 эмэгтэй дагуулж орж ирээд 370.000 төгрөгийг буцааж өгөөд 5.7 гр жинтэй монетон гинжийг буцааж авсан...” /Хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,
“Лэндс” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 06/12 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 167/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч А.А нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сондор” худалдааны төвд иргэн Г.Чойдогжамцын эзэмшлийн 418.000 /дөрвөн зуун арван найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн завьяа” худалдааны төвд иргэн Б.Байгальмаагийн эзэмшлийн 437.800 /дөрвөн зуун гучин долоон мянга найман зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 хос монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга гоёл” үнэт эдлэлийн дэлгүүрт Ү.Ариунзаяагийн эзэмшлийн 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 4 грамм жинтэй монетон гинж 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” худалдааны төвийн 24, 25 дугаар лангуунаас иргэн С.Энхтуяагийн эзэмшлийн 741.000 /долоон зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 5.7 грамм жинтэй, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн эд зүйл хүлээж авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 17- 19 дүгээр хуудас/, хохирогч Г.Чойдогжамцын “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг 50 минутын үед манай ажил дээр 30-35 орчим насны, хар бараан куртиктэй, улаан эрээн цамцтай бараан өнгийн масктай эмэгтэй орж ирээд лангуун дотор байсан ээмэг үзье гэхээр нь лангуунд байсан тавиуртай ээмэгнүүдийг гаргаж үзүүлтэл... грамм их гинж үзмээр байна гэхээр нь доороосоо грамм ихтэй гинж авч өгөөд үзүүлтэл гараараа тэмтэрч үзэж байгаад ...би Мөнгөнзавъяа орж үнийг нь судална гэсэн юм. Тэгэхээр нь би зүүлгэсэн байсан ээмэг, гинжээ тэр хүнээс автал шууд гараад явсан юм. Тэгээд би эхний бага граммтай гинжээ далд хийгээд грамм ихтэй гинжээ хартал байхгүй болохоор нь алдчихлаа гэж мэдээд араас нь гүйгээд гартал алга болчихсон байсан... миний хулгайд алдсан гинжийг олж өгсөн тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, “Дамно" хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЧД1-20-401 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч Б.Байгальмаагийн “...Ариунзаяа гинж алга болсон байна гэхээр нь тэр сэжигтэй эмэгтэйг дэлгүүрээс гарахад ардаас нь хартал ...тэгээд би шууд хулгайлсан гинжээ гаргаад ир гэж хэлэхэд өөрөө цүнхнээсээ гаргаж өгсөн... мөн тус эмэгтэй нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний эрхлэн ажиллуулдаг лангуунаас ээмэг худалдан авъя гэж үзэж байгаад ээмэг хулгайлсан. Би энэ эмэгтэйг хараад шууд таньж байгаа... ээмэг хулгайлсан үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Учир нь би тус эмэгтэйтэй дахиж тааралдана гэж бодож байсан...”, “... хохирлоо барагдуулж авсан учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 153-154, 174 дүгээр хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-20-334 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Агийн “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мөнгөн завьяа дэлгүүрийн орчмоор явж байгаад сонирхоод орж үзсэн ...тэгээд ээмэг үзэж байх үед тэрхүү эмэгтэйн анхаарал өөр тийш хандах үед үзэж байсан ээмгээ гартаа бариад дэлгүүрээс гарсан... урт цагааны орчимд гудамжинд явж байсан танихгүй эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан... үүнээс хойш би цагдаад баригдаж нийт 475.000 төгрөгийг хохирогч Б.Байгальмаад төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 164- 165 дугаар хуудас/, Эрүүгийн 2011000000643 дугаартай хэргийг 2011000000622 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /Хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 149- 151 дүгээр хуудас/, хохирогч Ү.Ариунзаяагийн “...би тэр гинжийг буцаагаад тавиур дээр өлгөхөд 23 гинж байснаас 22 ширхэг гинж болсон байгааг олж анзаарсан... хажуу лангууны худалдагч Байгальмаа нь тэрхүү эмэгтэйг саатуулж, нэгжин үзэхэд манай лангуунаас алдагдсан монетон гинж биеэс нь гарч ирсэн... гинжээ буцаан авсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 180-186 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 88-91 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/, хохирогч С.Энхтуяагийн “...би гинжээ тэр хүүхэнд үзүүлээд хажууд нь бас өөр хүнд алтан ээмэг үзүүлж байтал нөгөө хүүхэн явах болсон тэгтэл үзэж байсан гинжний тавиураас 1 нүд онгорхой байсан... тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/, гэрч Ч.Чулуунжавын “...миний ажилладаг ломбардад ногоон өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын хувцастай, цагаан өнгийн саравчтай малгайтай эмэгтэй орж ирээд 5.7 гр жинтэй монетон, эмэгтэй хүний гинжийг барьцаанд тавиад 370.000 төгрөг авсан... удалгүй 2 эмэгтэй дагуулж орж ирээд 370.000 төгрөгийг буцааж өгөөд 5.7 гр жинтэй монетон гинжийг буцааж авсан...” /Хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/, “Лэндс” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 06/12 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үргэлжилсэн үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд хохирогч нарын эд зүйл болох монетон гинж авсан шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч А.А нь хохирогч нарын эд зүйл болох монетон гинжийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 2.076.800 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан байна.
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч А.Агийн бусдын эд зүйл болох монетон гинжийг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Улсын яллагчаас: А.А-д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.Түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн.
Иймд шүүгдэгч А.А--г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүний эдлэх ялаас 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх ялыг 152 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Хэргийг шийдвэрлэхэд хөнгөрүүлэх /учруулсан хохирлыг төлсөн/ нөхцөл байдал тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Чойдогжамц, Б.Байгальмаа, Ү.Ариунзаяа, С.Энхтуяа нарт хохирлыг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч А.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь 71 хоног цагдан хоригдсон. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүний эдлэх ялаас 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх ялыг 152 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 71 цагдан хоригдсон. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.Аг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ