Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          25                                   2020/ШЦТ/702

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1805 00118 0435 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Энхболдын гудамж, 151-3 тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 470 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн.

Б.Б

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, ах дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 1 дүгээр гудамжны 2036 тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

-2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 711 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Б.Т,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тавин-ус” нэртэй эмийн сангаас иргэн Б.Айнурын эзэмшлийн “Samsung S-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 520.000 /таван зуун хорин мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь Н.Т-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арван үндэс” ХХК-ний үйлчилгээний зориулалтай байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Монос” нэртэй эмийн сангаас иргэн Б.Баасандуламын эзэмшлийн айфоне загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Т нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэркл-кэй” нэртэй сүлжээ дэлгүүрээс иргэн Э.Мишээлийн эзэмшлийн хуавэй Ү-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 630.000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Айнурын “...би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тавин ус эмийн санд ажлаа хийгээд байж байтал гаднаас хоёр хүүхэд орж ирээд манай туслах ажилтан Энхтуул нь нэг хүнд нь юм тайлбарлаж байтал манай туслах ажилтан намайг дуудаж юм асуусан юм. Тэгээд би буцаж ирээд өөрийн сууж байсан ширээн дээрээ ирээд байж байгаад 20 гаруй минутын дараа гар утсаараа ярих гэтэл гар утас минь ширээн дээр байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-21-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний “...2017 оны 12 сарын байдлаар самсунг эс-7 загварын гар утас 520.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /1хх-ийн 29-31-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н “...хажуу талын Тавин-ус эмийн сан руу ороход хоёр хүн байж байхаар нь би Б.Т-ыг цаашаа очоод нэг хүнийг нь хоргоож саатуулж бай би наана ширээн дээрээс нь гар утсыг нь авъя гээд хоорондоо яриад цаана Б.Т нэг хүнтэй ярьж байх хойгуур би ширээн дээрээс нь гар утсыг нь аваад гараад явцгаасан юм...Тэгээд араас удалгүй Б.Т гарч ирээд бид хоёр шууд такси аваад Монтел дээр очоод гадаа зогсож байсан нэг хүнд зарсан юм тэгээд бид хоёр мөнгө хувааж аваад гэр гэр лүүгээ харьцгаасан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 14-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн”...тус эмийн санд хоёр эмийн санч ширээний ард сууж байхад гаднаас ногоон өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн куртиктэй 20-25 насны эрэгтэй хүн хүүхдийн хоёр живхийг асууж байхад уг эмийн сангийн туслах эм найруулагч ногоон хувцастай хүнээр хүүхдийн живх харуулж байхад 17:25 цаг минутад эм зүйч эмэгтэй ширээн дээрээс босоод хоёр дахь этгээд гар сунган ширээн дээр байсан жижиг хар эд зүйлийг хулгайлан авсан...” гэх тэмдэглэл /1хх-ийн 16-17-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 177-178-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний “...2019 оны 10 сарын байдлаар Huawei Y7 Pro 32 gb гар утас 630.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /1хх-ийн 185-187-р хуудас/,

Хохирогч Э.Мишээлийн “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт ажил дээрээ ирээд ажлаа хэвийн хийж байсан. Манай ажлын газар ажлын цагаар гар утас ашиглахыг хориглодог ба шаардлагатай тохиолдолд гар утсаа ашигладаг. Тийм учраас би 10 цагийн орчим хоолны хэсгийн доод талын...шүүгээнд өөрийн хуавэй Ү-7 про загварын гар утсаа хийсэн. Үүний дараа би кассын хэсэг дээр цэвэрлэгээ хийж байхад манай ажлын газрын менежер гар утсаа аваад ир зураг авъя гэхээр нь очоод утсаа авах гэсэн чинь миний гар утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 195-198-р хуудас/,

Хохирогч Б.Баасандуламын “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажил болох Монос эмийн санд байж байхад өдөр нэг хоёр залуу орж ирсэн ба тэр хоёр залуу орж ирээд ямар нэгэн юм аваагүй гарч явсан...гараад явсны дараа лангууны ард байсан миний айфоне X маркийн гар утас алга болсон ба утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан...дараа нь хяналтын камер шүүхэд нөгөө хоёр залуугийн туранхай нь миний гар утсыг аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 143-144-р хуудас/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ний “...Айфоне X маркийн гар утас...2.800.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /2 хх-ийн 157-159-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /камерын бичлэгт үзлэг хийсэн “...1 давхрын хаалгаар цэнхэр өнгийн богино хүрэм, түүний дотор хар бараан өнгийн цамц, хар өнгийн өмд, шаргал өнгийн пүүз, хар өнгийн саравчтай малгай өмссөн 20-25 насны эрэгтэй хүн түүний араас ...өнгийн саравчтай малгайтай залуу лангууны ард байсан гар утас авч байгаа дүрс бичлэг тусгагдсан байв...” гэх тэмдэглэл /2 хх-ийн 164-170-р хуудас/,

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол /2 хх-ийн 122-124-р хуудас/,

Шүүгдэгч Н.Т-н “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.Б бид хоёр архи уучхаад автобусанд сууж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арвайн үндэс гэх газрын автобусны буудал дээр буусан. Буугаад Б.Б ханиадны эм авъя гээд засмал замын урд талд байрлах Арвайн үндэс дотор байрлах эмийн сан руу орсон. Эмийн санд ороход эмийн санч гээд 20 гаруй насны эмэгтэй эмийн санч ганцаараа байсан. Б.Б оронгуутаа эмийн сангийн лангуун дээр байсан гар утсыг заахаар нь би эмийн санчийг саатуулсан ба Б.Б лангууны ар талд байсан гар утас авангуут бид хоёр хамт эмийн сангаас гараад такси бариад хотын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 177-178-р хуудас/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 130, 131/, шүүгдэгч Б.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 2/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11/1617 дугаартай албан бичиг /2хх 1/, шийтгэх тогтоолын хуулбарууд зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тавин-ус” нэртэй эмийн сангаас иргэн Б.Айнурын эзэмшлийн “Samsung S-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 520.000 /таван зуун хорин мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь Н.Төгөлдөртэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арван үндэс” ХХК-ний үйлчилгээний зориулалтай байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Монос” нэртэй эмийн сангаас иргэн Б.Баасандуламын эзэмшлийн айфоне загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Т нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэркл-кэй” нэртэй сүлжээ дэлгүүрээс иргэн Э.Мишээлийн эзэмшлийн хуавэй Ү-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 630.000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Айнурын “...би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тавин ус эмийн санд ажлаа хийгээд байж байтал гаднаас хоёр хүүхэд орж ирээд манай туслах ажилтан Энхтуул нь нэг хүнд нь юм тайлбарлаж байтал манай туслах ажилтан намайг дуудаж юм асуусан юм. Тэгээд би буцаж ирээд өөрийн сууж байсан ширээн дээрээ ирээд байж байгаад 20 гаруй минутын дараа гар утсаараа ярих гэтэл гар утас минь ширээн дээр байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-21-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний “...2017 оны 12 сарын байдлаар самсунг эс-7 загварын гар утас 520.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /1хх-ийн 29-31-р хуудас/, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн “...хажуу талын Тавин-ус эмийн сан руу ороход хоёр хүн байж байхаар нь би Б.Тыг цаашаа очоод нэг хүнийг нь хоргоож саатуулж бай би наана ширээн дээрээс нь гар утсыг нь авъя гээд хоорондоо яриад цаана Б.Т нэг хүнтэй ярьж байх хойгуур би ширээн дээрээс нь гар утсыг нь аваад гараад явцгаасан юм...Тэгээд араас удалгүй Б.Т гарч ирээд бид хоёр шууд такси аваад Монтел дээр очоод гадаа зогсож байсан нэг хүнд зарсан юм тэгээд бид хоёр мөнгө хувааж аваад гэр гэр лүүгээ харьцгаасан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 14-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн”...тус эмийн санд хоёр эмийн санч ширээний ард сууж байхад гаднаас ногоон өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн куртиктэй 20-25 насны эрэгтэй хүн хүүхдийн хоёр живхийг асууж байхад уг эмийн сангийн туслах эм найруулагч ногоон хувцастай хүнээр хүүхдийн живх харуулж байхад 17:25 цаг минутанд эм зүйч эмэгтэй ширээн дээрээс босоод хоёр дахь этгээд гар сунган ширээн дээр байсан жижиг хар эд зүйлийг хулгайлан авсан...” гэх тэмдэглэл /1хх-ийн 16-17-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 177-178-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний “...2019 оны 10 сарын байдлаар Huawei Y7 Pro 32 gb гар утас 630.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /1хх-ийн 185-187-р хуудас/, хохирогч Э.Мишээлийн “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт ажил дээрээ ирээд ажлаа хэвийн хийж байсан. Манай ажлын газар ажлын цагаар гар утас ашиглахыг хориглодог ба шаардлагатай тохиолдолд гар утсаа ашигладаг. Тийм учраас би 10 цагийн орчим хоолны хэсгийн доод талын...шүүгээнд өөрийн хуавэй Ү-7 про загварын гар утсаа хийсэн. Үүний дараа би кассын хэсэг дээр цэвэрлэгээ хийж байхад манай ажлын газрын менежер гар утсаа аваад ир зураг авъя гэхээр нь очоод утсаа авах гэсэн чинь миний гар утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 195-198-р хуудас/, хохирогч Б.Баасандуламын “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажил болох Монос эмийн санд байж байхад өдөр нэг хоёр залуу орж ирсэн ба тэр хоёр залуу орж ирээд ямар нэгэн юм аваагүй гарч явсан...гараад явсны дараа лангууны ард байсан миний айфоне X маркийн гар утас алга болсон ба утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан...дараа нь хяналтын камер шүүхэд нөгөө хоёр залуугийн туранхай нь миний гар утсыг аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 143-144-р хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний “...Айфоне X маркийн гар утас...2.800.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт /2 хх-ийн 157-159-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /камерын бичлэгт үзлэг хийсэн “...1 давхрын хаалгаар цэнхэр өнгийн богино хүрэм, түүний дотор хар бараан өнгийн цамц, хар өнгийн өмд, шаргал өнгийн пүүз, хар өнгийн саравчтай малгай өмссөн 20-25 насны эрэгтэй хүн түүний араас ...өнгийн саравчтай малгайтай залуу лангууны ард байсан гар утас авч байгаа дүрс бичлэг тусгагдсан байв...” гэх тэмдэглэл /2 хх-ийн 164-170-р хуудас/, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол /2 хх-ийн 122-124-р хуудас/, шүүгдэгч Н.Т-н “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.Б бид хоёр архи уучхаад автобусанд сууж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арвайн үндэс гэх газрын автобусны буудал дээр буусан. Буугаад Б.Б ханиадны эм авъя гээд засмал замын урд талд байрлах Арвайн үндэс дотор байрлах эмийн сан руу орсон. Эмийн санд ороход эмийн санч гээд 20 гаруй насны эмэгтэй эмийн санч ганцаараа байсан. Б.Б оронгуутаа эмийн сангийн лангуун дээр байсан гар утсыг заахаар нь би эмийн санчийг саатуулсан ба Б.Б лангууны ар талд байсан гар утас авангуут бид хоёр хамт эмийн сангаас гараад такси бариад хотын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 177-178-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ганцаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Б, Б.Т нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан,

мөн шүүгдэгч Б.Б, Б.Т болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу зүйлчлэлийн хувьд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож санал хүсэлтээ тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.Б, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Б.Т-ыг 08 сар, 08 хоногийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Б-г 08 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 08 сар 08 хоног, шүүгдэгч Б.Б-н энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 08 сар 13 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, ял эдэлсэнд тооцох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Б.Т, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг тус тус авах нь зүйтэй байна.

Хохирогч Э.Мишээл нь “...хохирлоо барагдуулж авсан. Гомдолгүй...” гэсэн тул хохирогч Э.Мишээлийн хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Хохирогч Б.Айнурт шүүгдэгч Б.Б, Б.Т нар нь тус бүр 100.000 төгрөгийг төлсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баасандулам /АЗ93031904, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Баянбулаг 2-13 тоотод оршин суудаг/-д олгох, шүүгдэгч Б.Б, Б.Т нараас тус тус 160.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Айнур /МР89030509, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ээж хайрхан 4-66 тоотод оршин суудаг/-т тус тус олгох нь зүйтэй байна.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх /хохирлоо төлөхөө илэрхийлсэн/ нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт нийт 08 сар, 08 хоног, шүүгдэгч Б.Б нь нийт 08 сар, 13 хоног тус тус цагдан хоригдсон, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ганцаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 08 /найм/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б-г 08 /найм/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 08 сар, 08 хоног, шүүгдэгч Б.Б-н энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 08 сар, 13 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарыг ял эдэлсэнд тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Т, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баасандулам /АЗ93031904, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Баянбулаг 2-13 тоотод оршин суудаг/-д олгох, шүүгдэгч Б.Б, Б.Т нараас тус тус 160.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Айнур /МР89030509, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ээж хайрхан 4-66 тоотод оршин суудаг/-т тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт нийт 08 сар, 08 хоног, шүүгдэгч Б.Б нь нийт 08 сар, 13 хоног тус тус цагдан хоригдсон, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ