| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0642/Э |
| Дугаар | 703 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 703
2020 08 25 2020/ШЦТ/703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 2011 00000 0681 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 100 айлын Ама төвд харуул, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээл 9-24 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,
О.Э,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол, Лааганы 57 дугаар байрны гадна таксигаар хүргүүлээд гэртээ орох гэж байсан иргэн Т.Хандсүрэнгийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3,110,874 /гурван сая нэг зуун арван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 01-ны өдөр гэртээ амарч байгаад эхнэрээ тосох гээд явж байхдаа төмөр замын замын ойролцоо замаас хохирогчийг гар өргөөд зогсож байхад нь авсан. Гэрт нь хүргэж өгөөд таксины төлбөрөө авах гэтэл хохирогч “Надад мөнгө байхгүй. Маргааш өгье” гэж хэлсэн. Би хохирогчийг арын суудлаас буулгахад хохирогч хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Хохирогчийг орц руу нь оруулаад буцаж байх үедээ хохирогчоос цүнхийг нь булааж аваад машиндаа суугаад явсан. Миний дүүд мөнгөний хэрэг гараад хохирогчийн цүнхнээс 120.000 төгрөг авч дүүдээ өгсөн. Хэд хоногийн дараа цагдаа манай гэрт ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэн Т.Хандсүрэнгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 5-р хуудас/,
Хохирогч Т.Хандсүрэнгийн “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Т.Амарсүрэнгийн гэрт очсон. Тэндээ хоол цай идээд 1 литрийн архи 2 уулаа хувааж уугаад 23 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Шинэ 52 дугаар байрны урт талын замаас такси бариад тэндээсээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол Лааганы 57 дугаар байранд хүргүүлсэн. 57 дугаар байрны хашааны урд талд таксинаас буугаад байр луу орох гэтэл таксины жолооч миний ар талаас ирээд миний цүнхийг булааж аваад машиндаа суусан тэр үед би ар талаас нь гүйгээд машин дээр очих үед тэр хүн машинаа хөдөлгөөд хаазаа нэмээд ухас хийгээд намайг шүргээд газар унагаад тэр чигээрээ зам руу ороод урагшаа эргээд явсан. Би анх таксинд суухдаа таксины дугаарыг харж чадаагүй манай дүү тэр машины дугаарын тоог нь хараагүй үсэг нь УНҮ байсан гэсэн. Миний суусан таксины жолооч эрэгтэй хүн байсан тэр эрэгтэй 170 орчим нуруутай, футболк өмссөн, жинсэн өмд, хар гуталтай маск зүүсэн эрэгтэй хүн байсан. Би гэрчээр өгсөн мэдүүлэгт цүнхэнд байсан Самсунг нөте-3 загварын гар утас байсан байна энэ гар утсыг би гэртээ мартсан байж магадгүй гэсэн гэрт байгаагүй. 2020 оны 06 дугаар сарын 02-ны орой дүүгийндээ оччихоод миний баруун гарын тохой язарсан, бугалга хэсгээр хөхөрсөн байсан. Одоо миний баруун гар, баруун талын хөл хэсгээр хөндүүрлэж өвдөөд байгаа бас зүүн гарын алга хэсгээр хөхөрсөн хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Би өөрийн эд зүйлийн хүлээн авлаа миний цүнхэнд байсан эд зүйл тоо ёсоороо бүрэн байна. Миний түрийвчинд байсан Гадаад улсын мөнгө бүрэн байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтээс 180.000-200.000 төгрөг дутаж байна бусад эд зүйл бүрэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
Шүүгдэгч О.Э-ийн “...Тэгээд тэрхүү эмэгтэй нэлээд муудчихсан, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу гуйваад нэлээд муудсан байдалтай машинаас буусан бөгөөд тухайн үед би түүнд тусалж, ядаж орцны үүдэн дээр чинь хүргээд өгье гэхэд надад зөвшөөрсөн бөгөөд би түүнийг түшиж орц руу дөхүүлсэн ба тэрхүү эмэгтэй “би эндээс өөрөө явчихъя” гэж хэлэхээр нь түүнийг орхиод зайнаас хэсэг харж зогсоод машин руу явах гэснээ болиод араас нь дагаж байгаад цүнхийг нь аваад зугтчихсан юм. Тэгээд цүнхийг нь аваад шууд машин руугаа орж суугаад хөдөлсөн бөгөөд өнөөх эмэгтэй араас “хөөе” гэж хэлээд ухасхийж байгаа нь сонсогдсон бөгөөд шууд тэр чигээрээ урагшаа гараад яваад өгсөн. Гэртээ очоод цүнхээ авч оролгүй машиндаа үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-27-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-14-р хуудас/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 56/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч О.Э нь 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол, Лааганы 57 дугаар байрны гадна таксигаар хүргүүлээд гэртээ орох гэж байсан иргэн Т.Хандсүрэнгийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3,110,874 /гурван сая нэг зуун арван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол, Лааганы 57 дугаар байрны гадна таксигаар хүргүүлээд гэртээ орох гэж байсан иргэн Т.Хандсүрэнгийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3,110,874 /гурван сая нэг зуун арван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Т.Хандсүрэнгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 5-р хуудас/, хохирогч Т.Хандсүрэнгийн “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Т.Амарсүрэнгийн гэрт очсон. Тэндээ хоол цай идээд 1 литрийн архи 2 уулаа хувааж уугаад 23 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Шинэ 52 дугаар байрны урт талын замаас такси бариад тэндээсээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол Лааганы 57 дугаар байранд хүргүүлсэн. 57 дугаар байрны хашааны урд талд таксинаас буугаад байр луу орох гэтэл таксины жолооч миний ар талаас ирээд миний цүнхийг булааж аваад машиндаа суусан тэр үед би ар талаас нь гүйгээд машин дээр очих үед тэр хүн машинаа хөдөлгөөд хаазаа нэмээд ухас хийгээд намайг шүргээд газар унагаад тэр чигээрээ зам руу ороод урагшаа эргээд явсан. Би анх таксинд суухдаа таксины дугаарыг харж чадаагүй манай дүү тэр машины дугаарын тоог нь хараагүй үсэг нь УНҮ байсан гэсэн. Миний суусан таксины жолооч эрэгтэй хүн байсан тэр эрэгтэй 170 орчим нуруутай, футболк өмссөн, жинсэн өмд, хар гуталтай маск зүүсэн эрэгтэй хүн байсан. Би гэрчээр өгсөн мэдүүлэгт цүнхэнд байсан Самсунг нөте-3 загварын гар утас байсан байна энэ гар утсыг би гэртээ мартсан байж магадгүй гэсэн гэрт байгаагүй. 2020 оны 06 дугаар сарын 02-ны орой дүүгийндээ оччихоод миний баруун гарын тохой язарсан, бугалга хэсгээр хөхөрсөн байсан. Одоо миний баруун гар, баруун талын хөл хэсгээр хөндүүрлэж өвдөөд байгаа бас зүүн гарын алга хэсгээр хөхөрсөн хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Би өөрийн эд зүйлийн хүлээн авлаа миний цүнхэнд байсан эд зүйл тоо ёсоороо бүрэн байна. Миний түрийвчинд байсан Гадаад улсын мөнгө бүрэн байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтээс 180.000-200.000 төгрөг дутаж байна бусад эд зүйл бүрэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/, шүүгдэгч О.Э-ийн “...Тэгээд тэрхүү эмэгтэй нэлээд муудчихсан, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу гуйваад нэлээд муудсан байдалтай машинаас буусан бөгөөд тухайн үед би түүнд тусалж, ядаж орцны үүдэн дээр чинь хүргээд өгье гэхэд надад зөвшөөрсөн бөгөөд би түүнийг түшиж орц руу дөхүүлсэн ба тэрхүү эмэгтэй “би эндээс өөрөө явчихъя” гэж хэлэхээр нь түүнийг орхиод зайнаас хэсэг харж зогсоод машин руу явах гэснээ болиод араас нь дагаж байгаад цүнхийг нь аваад зугтчихсан юм. Тэгээд цүнхийг нь аваад шууд машин руугаа орж суугаад хөдөлсөн бөгөөд өнөөх эмэгтэй араас “хөөе” гэж хэлээд ухасхийж байгаа нь сонсогдсон бөгөөд шууд тэр чигээрээ урагшаа гараад яваад өгсөн. Гэртээ очоод цүнхээ авч оролгүй машиндаа үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-27-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-14-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Э-ийн үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч О.Э-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч О.Э-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, зүйлчлэл маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй, гэмшиж байгаа, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байна.
Иймд шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Хохирогч Т.Хандсүрэн нь “... алдагдсан эд зүйлээ буцааж авсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх тул шүүгдэгч О.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ