Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2017/00082/И |
Дугаар | 103 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 103
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: “Хасбанк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг, Дэлгэрхаан Залаат гудамж, 4-12 тоотод оршин суудаг гэх Боржигин овгийн Туяагийн Байгальд /МО-83120907/ холбогдох
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.299.716 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Боржигон овогт Туяагийн Байгаль нь манай банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1100017924 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 1,935,000 төгрөгийн хэрэглээний худалдан авалтын зээлийг 30 хоногт 2,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан.
Зээлийн барьцаанд зээлийн санхүүжилтээр худалдан авсан 2015 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ханын стенк, унтлагын өрөөний тавилга байдаг.
Хариуцагчийн банктай байгуулсан 1100017924 тоот Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр бүрэн дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчин 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлээ төлөлгүй 370 хоног хугацаа хэтэрч бидний ажилд хүндрэл учруулж байна.
Хариуцагчийн зээлийн барьцаа болох 2015 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ханын стенк, унтлагын өрөөний тавилга нь үрэгдэж үгүй болж зээлийн гүйцэтгэл хангах боломжгүй болсон тул бусад хөрөнгө болон зээлдэгчийн одоо эрхэлж буй үйл ажиллагааны орлогоос үндсэн зээл 967,500.00 төгрөг, зээлийн хүү 301,511.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,705.00 төгрөг нийт 1,299,716.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Байгаль нь 2017 оны 01-р сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Т.Байгаль би Хасбанкны нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 967,500 төгрөг, зээлийн хүү 301,511 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,705 төгрөг нийт 1,299,716 төгрөгийг төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие жирэмсний амралттай байгаа, бага насны хүүхэдтэй тул наашаа цаашаа яваад байх боломжгүй байна. Мөн миний эх Туяа нь эмнэлэгт хэвтсэн, хагалгаа хийлгэх шаардлагатай бол Улаанбаатар хот руу явж болзошгүй. Иймд шүүхийн дуудсан цагт дахин ирэх боломжгүй байна. Дээрх хүндэтгэн үзэх шалгааныг харгалзан үзэж хэрэв шүүх хурал болох бол миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг боломжит хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк”-ны Сэлэнгэ салбар нь хариуцагч Т.Байгальд холбогдуулан гаргасан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.299.716 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Хасбанкны нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 967,500 төгрөг, зээлийн хүү 301,511 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,705 төгрөг нийт 1,299,716 төгрөгийг төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.744 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17.872 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 17.872 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Хасбанк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Т.Байгальд холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.299.716 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.744 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17.872 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 17.872 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА