Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 718

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        09          02                                   2020/ШЦТ/718

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Н.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2011 00000 0765 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тогоочийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 охины хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60-815в тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгүүлж байгаагүй,

Н.Б,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-368 тоотод орших Б.Оюунхандын гэрээс түүний эзэмшлийн Самсунг А-20 эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 490.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед хохирогчийн нөхөр эхнэрээсээ салсан гээд намайг гэртээ дуудсан. Би хохирогчийн нөхөртэй нь 2 хоног архи уусан. Эхнэр нь ирээд архи уулаа гэж уурласан. Архиныхаа халуунд хохирогчийн утсыг авч гарсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Оюунхандын “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэр бүлийн хамтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-368 тоотод байх гэртээ 16 цагийн үед ирсэн. Тэгсэн манай гэрт Н.Б, найз Цацаа болон 2 охины хамт ирсэн байсан. Тэгсэн манай нөхөртэй хамт намайг 2-3 хоног гэртээ очоогүй үед цуг байсан гэсэн. Тэгээд Н.Б согтуу байхаар нь би уурлаад ямар учраас манай гэрт архи ууцгаагаад, нийлж архидаад байдаг юм гээд уурласан. Тэгээд би гэртээ ороод гэрийнхээ эд зүйлийг янзалж байгаад өөрийн Самсунг А-20 эс загварын цэнхэр өнгийн тагтай гар утсаа хувцасны шүүгээн дээр тавьчхаад хажуу талд байх эгчийнхээ гэр лүү орчхоод хэсэг байж байгаад буцаад очиход Н.Б, Цацаа нар хүүхдүүдээ аваад явсан байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсыг хувцасны шүүгээн дээр тавьж байхад Н.Б хамт байсан тул утас хаана байсныг мэдэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 дугаар хуудас /,

Шүүгдэгч Н.Б-ын “...би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай найз Батбаясгалантай утсаар ярихад намайг гэртээ хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би 2 охины хамт найз Батбаясгалангийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-368 тоотод байх гэрт очсон. Тэнд очоод хэд хоног архи ууцгаасан юм. Тэр үед Батбаясгалан эхнэр салаад явсан гээд байсан ба эхнэр нь гэртээ байхгүй байсан. Тэгээд байж байтал 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Батбаясгалан эхнэр Оюунхандыг аваад ирье гээд явсан. Тэгээд би 2 охин болон найз Цацаагийн хамт гэрийг нь хараад үлдсэн. Тэгээд байж байтал 17 цагийн үед Батбаясгалан эхнэр Оюунханд болон хүүхдийн хамт ирсэн ба Оюунханд гэртээ ирэнгүүтээ архи, согтууруулах ундааны зүйл нийлж хэрэглэж архидлаа гээд уурлаад байсан ба Цацаа, Батбаясгалан бид нар гэрийнхээ гадаа сууж байтал Оюунханд гэрийнхээ хажуу талд байх эгчийнх рүүгээ яваад орсон. Тэгэхээр нь би 2 хүүхдээ аваад гэр лүүгээ харъя гэж бодоод хүүхдийнхээ хувцсыг авах гээд Оюунхандын гэр лүү ороход хувцасны шүүгээн дээр утас дуугараад байсан.Тэгэхээр нь би утсыг авахад Самсунг эс-20 эс загварын гар утас байсан ба уг гар утсыг хулгай хийж авах санаа төрөөд утасны дууг хаагаад хувцастай торон дотроо хийгээд нуугаад явсан. Тэгээд би замдаа явж байхдаа уг гар утасны кейсийг хаяад гар утсыг унтраагаад замаас такси бариад хороолол чигт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43- 44 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-368 тоотод орших Б.Оюунхандын гэрээс түүний эзэмшлийн Самсунг А-20 эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 490.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Оюунхандын “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэр бүлийн хамтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-368 тоотод байх гэртээ 16 цагийн үед ирсэн. Тэгсэн манай гэрт Н.Б, найз Цацаа болон 2 охины хамт ирсэн байсан. Тэгсэн манай нөхөртэй хамт намайг 2-3 хоног гэртээ очоогүй үед цуг байсан гэсэн. Тэгээд Н.Б согтуу байхаар нь би уурлаад ямар учраас манай гэрт архи ууцгаагаад, нийлж архидаад байдаг юм гээд уурласан. Тэгээд би гэртээ ороод гэрийнхээ эд зүйлийг янзалж байгаад өөрийн Самсунг А-20 эс загварын цэнхэр өнгийн тагтай гар утсаа хувцасны шүүгээн дээр тавьчхаад хажуу талд байх эгчийнхээ гэр лүү орчхоод хэсэг байж байгаад буцаад очиход Н.Б, Цацаа нар хүүхдүүдээ аваад явсан байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсыг хувцасны шүүгээн дээр тавьж байхад Н.Б хамт байсан тул утас хаана байсныг мэдэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 дугаар хуудас /, шүүгдэгч Н.Б-ын “...би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай найз Батбаясгалантай утсаар ярихад намайг гэртээ хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би 2 охины хамт найз Батбаясгалангийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-368 тоотод байх гэрт очсон. Тэнд очоод хэд хоног архи ууцгаасан юм. Тэр үед Батбаясгалан эхнэр салаад явсан гээд байсан ба эхнэр нь гэртээ байхгүй байсан. Тэгээд байж байтал 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Батбаясгалан эхнэр Оюунхандыг аваад ирье гээд явсан. Тэгээд би 2 охин болон найз Цацаагийн хамт гэрийг нь хараад үлдсэн. Тэгээд байж байтал 17 цагийн үед Батбаясгалан эхнэр Оюунханд болон хүүхдийн хамт ирсэн ба Оюунханд гэртээ ирэнгүүтээ архи, согтууруулах ундааны зүйл нийлж хэрэглэж архидлаа гээд уурлаад байсан ба Цацаа, Батбаясгалан бид нар гэрийнхээ гадаа сууж байтал Оюунханд гэрийнхээ хажуу талд байх эгчийнх рүүгээ яваад орсон. Тэгэхээр нь би 2 хүүхдээ аваад гэр лүүгээ харъя гэж бодоод хүүхдийнхээ хувцсыг авах гээд Оюунхандын гэр лүү ороход хувцасны шүүгээн дээр утас дуугараад байсан.Тэгэхээр нь би утсыг авахад Самсунг эс-20 эс загварын гар утас байсан ба уг гар утсыг хулгай хийж авах санаа төрөөд утасны дууг хаагаад хувцастай торон дотроо хийгээд нуугаад явсан. Тэгээд би замдаа явж байхдаа уг гар утасны кейсийг хаяад гар утсыг унтраагаад замаас такси бариад хороолол чигт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43- 44 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч Б.Оюунхандын гар утсыг буцаан өгсөн тул шүүгдэгч Н.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ