| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0704/Э |
| Дугаар | 721 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 721
2020 09 03 2020/ШЦТ/721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч О.Ж /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ж-д холбогдох эрүүгийн 2011 00000 0842 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нягт овоо” ХХК-д тоологч ажилтай, ам бүл 2, эхнэр 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх 46-65 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй,
О.Ж,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Б.Хосбаярын “...2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед О.Ж над руу залгаад хаана байгаа талаар асуусан бөгөөд би ажил тараад явж байна гэтэл найз нь маргааш Хэнтий рүү ажилдаа явлаа уулзъя гээд 7-н буудал дээр уулзсан. Ингээд бид 3 уулзаад Өсөх төвийн караоке орсон бөгөөд пиво уугаад байж байтал гаднаас Ганболд ороод ирсэн. Ингээд ууж байгаад гараад манай гэрт очоод би хувцсаа солиод Саруулын гэрт очсон. Очоод ууж сууж байгаад би ядраад унтаад өгсөн. Нэг сэртэл Саруул, О.Ж хоёр хоорондоо маргалдаад байж байсан. О.Ж Саруулын дээд талд гарчихсан гараа атгачихсан сууж байсан. Би О.Ж-г түлхээд холдуултал Саруул босоод гарсан. О.Ж Саруулбуяны нүүр рүү 1 удаа цохиж байсан. Өөр хүн зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9146 дугаартай “М.Саруулбуян-н биед тархи доргилт духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхи, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Ж-н “...2020 оны 08 дугаар сарын 08-ны орой манай найз Саруул 20 цагийн үед 7-н буудал дээр уулзъя гэж хэлсэн. Ингээд бид 2 уулзаад байж байтал Ганболд, Хосбаяр нар ардаас ирсэн. Ингээд бид дөрөв 6-н буудлын Өсөх төв ороод караоке ороод пиво уусан. 23 цагийн орчим гараад дэлгүүр ороод архи, пиво аваад Саруулбуяны гэрт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитад очсон. Гэрт нь ороод бид дөрөв архиа уугаад Хосбаяр, Саруулбуян хоёр хэвтээд өгсөн. Үлдсэн архийг нь Ганболд бид хоёр хуваагаад уусан. Архиа уучхаад Ганболд Саруулыг сэрээтэл босож ирээд яагаад байна аа гэж хэлээд маргалдсан. Нүүр рүү алгадаад сэрээсэн юм. Ингээд тэр хоёр маргалдахаар нь би салгачхаад байж байгаад эргээд ортол Саруул орон дээрээ хэвтэж байсан. Ингээд би Саруул дээр очоод хэвтэж байхад нь нүүр рүү 2, 3 удаа цохисон. Ингээд байж байтал голоор Хосбаяр орж ирээд салгасан. Ингээд Саруулын хамраас цус гарсан бөгөөд босож ирээд хажуу талд байх гэр рүү орсон. Ороод цагдаа дуудсан байсан. Би М.Саруулбуяны биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 249 дугаартай тогтоол /хх 39 дүгээр хуудас/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 40-41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 04 цагийн үед согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-240 тоотод иргэн М.Саруулбуяны биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Саруулбуяны “...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр найз О.Ж залгаад уулзъя гээд байсан маргааш нь хөдөө явна гэж байсан. Ингээд бид хоёр 7-н буудал дээр О.Ж дүүгийнх нь гэрт уулзсан. Ингээд Хосоо нэмэгдэж ирээд бид гурав Өсөх төв рүү ороод караокед суугаад пиво уусан. Энэ үед Ганболд ардаас орж ирсэн. Тэндээс гараад Хосоо хувцсаа солино гээд гэрийнх нь гадаа хүлээж байгаад хувцсыг нь солиулчхаад манай гэр рүү явсан. Манай гэрт очоод 1 шил архи, 2 том пиво байсан бөгөөд би архийг нь уугаагүй 1 пивыг хуваагаад ууж байтал тасарчихсан юм. Нэг мэдэхэд дээрээс цохиод байсан бөгөөд бостол нөгөө хэд бүгдээрээ байсан бөгөөд миний толгой хагарсан, би ах руу очоод ахыгаа дуудсан. Ингээд ах маань цагдаад хандсан. Миний нүүр рүү цохиод байсан. Яг хэдэн удаа юугаар цохисныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Б.Хосбаярын “...2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед О.Ж над руу залгаад хаана байгаа талаар асуусан бөгөөд би ажил тараад явж байна гэтэл найз нь маргааш Хэнтий рүү ажилдаа явлаа уулзъя гээд 7-н буудал дээр уулзсан. Ингээд бид 3 уулзаад Өсөх төвийн караоке орсон бөгөөд пиво уугаад байж байтал гаднаас Ганболд ороод ирсэн. Ингээд ууж байгаад гараад манай гэрт очоод би хувцсаа солиод Саруулын гэрт очсон. Очоод ууж сууж байгаад би ядраад унтаад өгсөн. Нэг сэртэл Саруул, О.Ж хоёр хоорондоо маргалдаад байж байсан. О.Ж Саруулын дээд талд гарчихсан гараа атгачихсан сууж байсан. Би О.Ж-г түлхээд холдуултал Саруул босоод гарсан. О.Ж Саруулбуяны нүүр рүү 1 удаа цохиж байсан. Өөр хүн зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9146 дугаартай “М.Саруулбуян-н биед тархи доргилт духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхи, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, шүүгдэгч О.Ж-н “...2020 оны 08 дугаар сарын 08-ны орой манай найз Саруул 20 цагийн үед 7-н буудал дээр уулзъя гэж хэлсэн. Ингээд бид 2 уулзаад байж байтал Ганболд, Хосбаяр нар ардаас ирсэн. Ингээд бид дөрөв 6-н буудлын Өсөх төв ороод караоке ороод пиво уусан. 23 цагийн орчим гараад дэлгүүр ороод архи, пиво аваад Саруулбуяны гэрт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитад очсон. Гэрт нь ороод бид дөрөв архиа уугаад Хосбаяр, Саруулбуян хоёр хэвтээд өгсөн. Үлдсэн архийг нь Ганболд бид хоёр хуваагаад уусан. Архиа уучхаад Ганболд Саруулыг сэрээтэл босож ирээд яагаад байна аа гэж хэлээд маргалдсан. Нүүр рүү алгадаад сэрээсэн юм. Ингээд тэр хоёр маргалдахаар нь би салгачхаад байж байгаад эргээд ортол Саруул орон дээрээ хэвтэж байсан. Ингээд би Саруул дээр очоод хэвтэж байхад нь нүүр рүү 2, 3 удаа цохисон. Ингээд байж байтал голоор Хосбаяр орж ирээд салгасан. Ингээд Саруулын хамраас цус гарсан бөгөөд босож ирээд хажуу талд байх гэр рүү орсон. Ороод цагдаа дуудсан байсан. Би М.Саруулбуяны биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч М.Саруулбуян нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн гэх тул шүүгдэгч О.Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ