Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 723

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020       09         03                                    2020/ШЦТ/723

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 2011 00817 0493 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын оператор,мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, талх чихэр байр-11 байр, 95 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй,

С.Ц,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Ц нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус байгууллагад инженер ажилтай хохирогч Б.Энхбилэгээс 1 000 000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч С.Соёмбоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны 200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Г.Сэр-Одоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 08 дугаар сард 100.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 400.000 төгрөгийг тус тус интернэт банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Х.Галсанбаатараас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  600.000 төгрөг, 2019 оны 06 дугаар  сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Р.Ичинхорлоогоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 11 дугаар сарын 27-ны өдөр  200.000 төгрөг, 2019 оны 06 дугаар  сарын 26-ны өдөр 400.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Г.Мөнхболдоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  50.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Б.Бат-Оргилоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр  1.800.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Г.Цэрмаагаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  500.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Ш.Алтангэрэлээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  300.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Г.Бат-Эрдэнээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  200.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Д.Төмөрбаатараас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  300.000 төгрөг төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Л.Болорчулуунаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  2.700.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин 300.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч А.Хаянхярваагаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 11 дугаар сарын 29-ний өдөр  400.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Д.Батсүхээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  300.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авсан,

Мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус байгууллагад ажилладаг хохирогч Ш.Эрдэнэбилэгээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  300.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн авч залилж, бусдад нийт 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч C.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээж байна. 2019 оны 8 дугаар сараас би мөрийтэй /покер/ тоглоомд донтоод их хэмжээний мөнгө алдсан. Эхнэр хүүхэд, ээжийгээ зовоосон. 2020 оноос хойш би ажил хийж байгаа.6 хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. 4 хүний хохирлыг барагдуулаагүй байгаа гэхдээ тохиролцсон байгаа. Ээжийн байрны ордер нь гарсан хувьчлагдсан. Би ажилд ороод 750 000 төгрөгийн цалин авч байгаа. Миний 3 хүүхдүүдийг бодож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Соёмбын “...Манай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт жолооч ажилтай залуу байсан ингээд тэр үед 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Ц нь надаас мөнгө гуйж байсан тэгээд би түүнд 200.000 төгрөг өгч байсан харин түүний дараагаар нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 150.000 төгрөг зээлээч гэхээр нь бас л түүнд итгээд мөнгө өгч байсан... зүгээр зээлээч гэж гуйж байсан ямар нэг шалтаг энэ тэр тоочоогүй ээ тэгээд би түүнд итгээд өгчихсөн сүүлийн мөнгийг 2019 оны сүүлчийн цалин буухаар нь нийтэд нь өгнө гэж хэлж байсан... Би мөнгөө анх өгч байхдаа нь гэрт гэртээ байж байсан юм байна харин дараагийнх нь ажил дээр байж байсан юм, ингээд мөнгө төгрөг авдаг асуудлыг манай ажлын газрынхан бүгдээрээ мэдэж байгаа бид нар анхнаасаа хурал энэ тэрээ хийж байгаад дараагаар танай байгууллагад гомдлоо гаргаж өгцгөөсөн юм. Надад одоо гомдолтой байна, худлаа хэлээд миний мөнгө төгрөгийг өгөөгүй алга болсон тул түүнээс өгсөн мөнгө төгрөгөө авмаар байна, хамгийн гол нь намайг хуурч мэхлээд миний итгэлийг эвдсэн одоогийн цалин буухаар өгнө, өмнөх өртэйгөө нийлүүлээд өгнө гэх зэргээр олон удаа хуурч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч С.Соёмбын дансны хуулга /1хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Хохирогч Г.Сэр-Одын “...С.Ц гэгчийг танина, бид хоёр хамтдаа нэг газарт ажиллаж байсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тэр хүн жолооч ажилтай байсан харин би өөрөө техник хангамжийн мэргэжилтэн байсан юм. ...сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2019 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй. Манай ажлын газрын залуу С.Ц гэгч нь над руу өөрийнхөө 80005743 гэх дугаараас залгаад ярьсан тэгээд надаас мөнгө байна уу хэрэг болоод байна 100.000 төгрөг зээлээч гэж гуйхаар нь тэр мөнгийг нь гар утасныхаа интернэт банкаар шилжүүлэн өгч байсан, тэгээд хэсэг хугацааны дараагаар нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин надаас мөнгө хэрэг болоод байна зээлээч гэж гуйж байсан тэгээд би тэр мөнгийг нь өгчихсөн юм. тэрнээс хойш мөнгөө нэхээд байхад миний мөнгийг өгөхгүй байгаа. Хамгийн эхлээд 2019 оны 08 дугаар сарын дундуур санагдаад байна гэртээ байж байхдаа, Хаан банкны интернэт банкаар шилжүүлэн өгч байсан ингээд дараагийнх нь мөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхдаа өгч байсан тэр мөнгийг өөрийнхөө Төрийн банкны 103300622636 гэсэн данснаас өгч байсан тэрний Хаан банкны тоглодог данс 5087361936 Бат-Эрдэнэ гэдэг хүний дансны дугаар байсан, гүйлгээний утга дээр нь айди дугаарыг нь бичээд шилжүүлсэн, тэр нь С.Ц-н мөрийтэй тоглоомынх нь айди дугаар юм билээ. С.Ц-г ингэж мөнгө төгрөг авсан гэж манай ажлынхан мэдэж байгаа яагаад гэвэл С.Ц-г мөрийтэй тоглоом тоглодог гэдгийг бүгд мэднэ. Тэр өөрөө ихэнх хүмүүсээс мөнгө зээлж аваад тоглоод дуусгасан байна лээ түүнийгээ ч гэсэн өөрөө хэлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-28 дугаар хуудас/,

Хохирогч Х.Галсанбаатарын “...Би тэр хүнийг танина. Урьд нь тэр залуутай хамт ажиллаж байсан. Бид хоёр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хоёулаа жолооч ажилтай байсан ингээд би тэр хүнд С.Ц-д 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус өгч байсан ингээд түүнд нийтдээ 1.500.000 төгрөг өгөөд алдчихсан байгаа. Эхлээд 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хэлэхдээ ахаа хөдөө миний машины кроп эвдэрсэн байгаа засуулах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би дүү Гуачаа гэгчээс мөнгө асууж байгаад 600.000 төгрөг шилжүүлж өгч байсан, харин дараагаар нь 2019 оны 06 дугаар сарын 26-нд бас л мөнгө нэхээд 400.000 төгрөг өгөөч нөгөө хөдөө байгаа машинаа авчрах гэж байна гээд гуйсаар байгаад надаас авсан би тэр мөнгийг бас л өөрийн дүү Гуачаагаас асууж байгаад шилжүүлсэн, дараагаар нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.Ц нь дахин надаас мөнгө гуйсан би тухайн үед хөдөө ажлаар явсан байсан тул би түүнд эхнэртээ хэлж байгаад эхнэрээсээ түүний өгсөн данс руу 500.000  төгрөгийг шилжүүлэн өгч байсан, энэ мөнгийг зээлж авахдаа ээж хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг болоод гэж хэлж байсан санагдаад байна, надаас мөнгө гуйхдаа нэлээн олон шалтаг шалтгаан тоочиж байсан ээжийн бие муу байна, аль эсхүл хүүхдийн бие муу байна гэх зэрэг олон шалтаг шалтгаан тоочиж байгаад л мөнгө зээлдэг байсан би тэр болгонд нь итгэж өгөөд л байдаг байсан. Би хамгийн анх манай дүү Д.Гуачаагийн Хаан банкны 5011319053 гэсэн данснаас 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 600.000 төгрөгийг Болормаа гэдэг хүний Худалдаа хөгжлийн банкны 432000455 гэсэн данс руу шилжүүлсэн, дараа нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бас л дүү Д.Гуачаагийн 5011319053 гэсэн дугаартай Хаан банкны данснаас С.Ц-н 5176147185 гэсэн дугаартай данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, дараагаар нь 2019 оны 10 дугаар сарын 10-нд манай эхнэр Б.Ариунгэрэлийн 5075213697 гэсэн дугаартай данснаас С.Ц-н 5176147185 гэсэн дугаартай данс руу 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч байсан. Бид нар хамтдаа ажиллаж байсан, ажлын газрын найз дүү байгаа юм тэгээд намайг залилаад алга болсон байгаа одоо, тэднийх Жуковын хойд талд байдаг юм байна лээ... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Хохирогч Х.Галсанбаатарын дансны хуулга /1хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Хохирогч Р.Ичинхорлоогийн “...Би тэр хүнийг танина. Манай байгууллагад ажилладаг байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын жолоочоор ажиллаж байсан 2020 оны 03 дугаар сард ажлаасаа гарсан байсан. Тэр нэлээн олон хүнээс мөнгө төгрөг зээлж аваад одоог хүртэл өгөөгүй гээд ажлаасаа гарсан юм байна лээ. 2019 оны 11 дүгээр  сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад С.Ц өөрийн Tsogoo Tsogoo гэсэн фейсбүүк хаягаар 2 удаа мөнгө зээлээч гэсэн мессеж бичсэн би хараад яасан бэ гэж хариу асуутал С.Ц та надад 200.000 төгрөг зээлээч надад хэрэг болоод байна туслаач гэх зэргээр хоёроос гурван удаа мессеж бичихээр нь би тийм их хэрэг болоод байгаа юм бол өгөхөөс дөө дансаа явуулчих гэж хариу бичсэн. Тэр 5007836054 Эрдэнэсувд гээд манай дүүгийн данс нь байгаа юмаа гэж байсан тэгээд би тэр данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэрний дараагаар 2019 оны 12 дугаар сарын 26-нд би өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан тэгээд над руу бас л С.Ц сайн байна уу эгчээ гэх зэргээр миний биеийг асууж байсан намайг эмнэлэгт хэвтэж байгааг мэдэж байсан юм билээ. Тэгээд надад бас мөнгө төгрөгийн хэрэг гараад байна гээд видео колл хийгээд залгаад ярьсан би ээжтэйгээ банк руу явж байна тэгээд ээжийнхээ зээлийг хаагаад дахиад мөнгө зээлнэ тэгээд танаас авсан өмнөх мөнгөтэйгөө нийт 600.000 төгрөг буцаагаад өгье гээд байхаар нь би түүнд итгээд 400.000 төгрөг өөрийнх нь Хаан банкны 5176147185 дугаартай дансанд хийж өгч байсан. Тэгээд орой болоод би түүнийг хүлээж байсан хариу өгөхгүй байхаар нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би С.Ц луу мессеж бичээд дансаа явуулж байсан тэр харин миний дансанд мөнгө хийгээгүй. Би эхний мөнгөө өөрийнхөө цалингийн данс болох Төрийн банкны 103300622051 дансаар явуулж явуулж байсан харин дараагийнх нь 400.000 төгрөгийг би Хаан банкны 5020984142 дугаарын данснаас шилжүүлэн өгч байсан. Хамгийн анх 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүкээр мессеж бичсэн байсан, дараа нь 2019 оны 12 дугаар  сарын 25-ны өдөр мөн мессеж бичин яаралтай мөнгө хэрэг болоод байна тус болооч, та минь туслаач гэж бичсэн байсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Хохирогч Р.Ичинхорлоогийн дансны хуулга /1хх-ийн 35 дугаар хуудас/,

Хохирогч Г.Мөнхболдын “...С.Ц нь манайд урьд өмнө ажиллаж байсан миний хувьд С.Ц-д хандаж Цагдаагийн байгууллагад ямар нэг гомдол гаргасан асуудал байхгүй ээ би тэр үедээ хэлж байсан надад С.Ц-тай холбоотой мөнгөний асуудал байхгүй. Би түүнийг гуйгаад байхаар нь туслаад 50.000 төгрөг өгсөн нь үнэн тэгээд би түүнд гомдол санал байхгүй би түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2019 оны 09 дүгээр  сарын 11-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай байгууллагын жолооч ажилтай С.Ц өөрийн биеэр уулзаж найздаа 50.000 төгрөг зээлээч гэхээр нь би гар утсаар өөрийн Төрийн банкны 103300623691 дугаартай данснаас түүний Төрийн банкны 103300622620 гэсэн дугаарын данснаасаа шилжүүлэн өгч байсан. Тэр өдөр 50.000 төгрөг зээлээч гэхээр нь би түүнд шууд итгээд өгчихсөн юм би түүнээс яах гэж байгаа юм гэж асуугаагүй ээ тэр ч надад юунд хэрэглэхээ хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бат-Оргилын “... надтай хамт урьд өмнө нь ажиллаж байсан С.Ц нь надаас ерөнхийдөө 1.800.000 төгрөг авсан тэгээд  тэр мөнгөө одоо болтол өгөөгүй. Би 2019 оны 05 дугаар сарын 29-нд ажлаа хийгээд явж байхдаа С.Ц гэгчтэй албаны машинаар Хан-Уул дүүрэгт хяналтаар ажилтай явж байсан чинь С.Ц надаас мөнгө зээлээч хадам ээжид хэрэг болоод байна байна тэгээд 2.000.000 төгрөг зээлээч гэж байсан тэр өдөржингөө хамтдаа ажилтай явж байхад шалаад, шаналгаад байсан. Тэр өдөртөө би С.Ц-д ярьсан ёсоороо 1.800.000 төгрөг зээлдүүлсэн 2020 оны 12 дугаар сард мөнгөө нэхсэн боловч надад мөнгө байхгүй байна би удахгүй зээл аваад өгнө гэж хэлж байсан, дараагаар нь тэрнээс дахиад нэхсэн чинь бид хоёрт хэдэн төгрөгийн тооцоо байгаа билээ гэж асуусан би түүнд 2.400.000 төгрөгийн тооцоо байна гэхэд хүү нь яагаад өсөөд байна гэж тухайн үед хэлж байсан, тэгээд С.Ц удахгүй Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэж байгаа гэж хэлж байсан. Тэр өдөр бид хоёр хоёулхнаа явж байсан гэхдээ манай ажлын газрын хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа яг энд гомдол өгсөн хүмүүс мэднэ, яг одоо мөнгөө түүнээс мөнгөө олж авмаар байна миний мөнгийг өгөхгүй их удааж байгаа учраас түүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Бат-Оргилын дансны хуулга /1хх-ийн 61 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Цэрмаагийн “...Би өөрөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ерөнхий инженер ажил хийдэг тэгээд манай ажлын газрын жолооч ажилтай залуу С.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 03-нд намайг Шведэд эмчилгээ хийлгээд явж байхад өөрийнхөө фейсбүүк мессенжерээр видео колл хийж байгаад ярьсан эгчээ надад туслаач мөнгө төгрөгийн хэрэг гараад байна. Манай эхнэр машинтай явж байгаад айлын хүүхэд дайрчихлаа тэгээд тэр хүүхдийнх нь ар гэрийнх нь мөнгө төгрөг нэхээд дарамтлаад байна гэж хэлж байсан. 2019 оны 11 дүгээр сарын дундуур эхэлж ярьж байсан нэг хэсэг олон ярьж байгаад гуйгаад байхаар нь би түүнд хэлсэн надад мөнгө төгрөг муу байна гадаадад эмчилгээ хийлгэж байгаа гээд хэлээд байхад үгэнд орохгүй дахин дахин надад танаас өөр итгэж туслах хүн байхгүй гэж хэлээд 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдөр цалин буухаар буцаагаад өгнө гээд байхаар нь би итгээд өгсөн. Тэр үедээ 500.000 төгрөг гэхээр өгчихдөг тэгээд тэрнээс хойш 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр би Монгол улсад ирсэн би түүнээс мөнгөө өгөөч гэж мессеж бичиж байсан тэр удахгүй өгнө гэж хэлээд л тэгсээр байгаад өгөөгүй. 2020 оны 03 дугаар сарын эхээр мөнгөө нэхсэн чинь байраа зарах гэж байгаа гэл үү барьцаалж зээл авах гэж байгаа гэл үү өнөө маргаашгүй нэг бичиг бүтэхээр нь өгнө хэлж байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 03-нд өөрийнхөө Төрийн банкны 103300621817 дугаартай данснаас 500.000 төгрөгийг С.Ц-ын Хаан банкны 5176147185 гэсэн л дугаартай данс руу шилжүүлэн өгсөн байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Цэрмаагийн дансны хуулга /1хх-ийн 71 дүгээр хуудас/,

Хохирогч Ш.Алтангэрэлийн “...Би өөрөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт орлогч дарга ажилтай. С.Ц миний жолоочоор ажилладаг юм. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бид хоёр гадуур ажилтай явж байсан тэгсэн чинь тэр өдрийн 12 цагийн үед С.Ц нь надад мөнгө төгрөгийн хэрэг гараад байна яаралтай 300.000 төгрөг зээлээч гэхээр нь би түүнд хэлж байсан чи мөнгөөр яах гэж байгаа юм бэ бас л нөгөө тоглоомоо тоглох гэж байна уу гэж асуухад тэр өөдөөс үгүй ээ даргаа би тоглоомоосоо гарсан гэж хэлсэн тэгэхээр нь би түүнд итгээд шууд мөнгөө гар утаснаасаа шилжүүлээд өгчихсөн юм, тэгтэл С.Ц нь надаас зээлсэн 300.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй учраас танай байгууллагад гомдол гаргасан. Тухайн үедээ С.Ц нь манай дүү машин тэргээ мөргүүлчихсэн надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж шаналгаад зовлон тоочоод байхаар нь би түүнийг өрөвдөөд мөнгө зээлүүлсэн. Тэр өдрийн дансны хуулга байгаа, тэр өөрөө бусдаас мөнгө төгрөг авсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа  бид нар хурал хийгээд  тэмдэглэл үйлдээд өөрөөр нь бусдаас зээлсэн мөнгөний дүнг бичүүлж авхуулсан ба мөнгөө буцааж өгөх хугацааг асууж зээлсэн мөнгөө хурдан барагдуулах нэг сарын чөлөө олгоод явуулж байсан. С.Ц нь манайд 2016 оны хавар жолоочоор ажилд орж байсан гэхдээ дандаа жолоочоор ажиллаж байсан, хувийн байдлын хувьд хэнэггүй нөхөр байсан, тэгээд 2016 онд түүний унаж байсан делика албаны машиныг акталсан тул түүнд ажлын байргүй болоод гэнэт халагдсан тэгээд тэр шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орж байсан, зан байдал нь дуугай хүнд ямар нэгэн юм яриад байдаггүй хүн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Алтангэрэлийн дансны хуулга /1хх-ийн 82 дугаар хуудас/,

Хохирогч Г.Бат-Эрдэнийн “...Би өөрөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хяналтын инженер ажил хийдэг. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр жолооч С.Ц-н хамтаар Шувуун фабрикт ажлаар явж байхад С.Ц нь надаас мөнгө гуйсан тэр нь онлайн тоглоом тоглох гэж байна надад мөнгө зээлээч гэхээр нь би түүнд зөвшөөрөөд мөнгө өгсөн тэгээд тэр машин дотроо утсаараа тоглоод яваад байсан мөрийтэй покер юм шиг байна лээ, миний бодлоор азын тоглоом юм шиг санасан. Би өөрийнхөө утаснаас цаад тоглоом тоглох данс руу мөнгө шилжүүлсэн тэгээд тоглох эрх нь нээгдсэн. Хаан банкны 5163309324 гэсэн дугаартай данс руу 200.000 төгрөгөө шилжүүлэн өгч байсан тэгээд тэр тоглоод мөнгөө алдчихлаа гэж байсан. Миний мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа би өөрийнхөө Хаан банкны 5058345793 гэсэн дугаараасаа утаснаасаа шилжүүлж өгсөн байгаа энэ бол хангалттай баримт гэж бодож байгаа. Мөн дээрээс нь манай ажлын газрын хэсэг энэ асуудлыг мэдэж байгаа яагаад гэвэл С.Ц нь хэсэг хүмүүсээс энэ мэтчилэн мөнгө төгрөг авсан асуудал гарсан байсан. Би тэрнээс хойш дахиж гар утсаар яриагүй харин саяхан энд явж байхдаа нэг тааралдаж байсан байраа зараад чиний мөнгийг төлнө гэж хэлж байсан. Уг нь би гэрийг нь мэдэж байгаа Баянзүрх дүүргийн Жуковын хөшөөний хажуухан талд байдаг юм байна лээ тэр гэртээ эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг юм байна лээ…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

Хохирогч Д.Төмөрбаатарын “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хийгээд явж байхад манай байгууллагад жолоочоор ажилладаг байсан С.Ц фейсбүүкийн мессенжер чатаар холбогдон ярьсан тэгээд надад хэлэхдээ С.Ц нь эхнэрийнхээ ээмэг бөгжийг ломбардад тавьчихсан чинь хугацаа нь хэтрээд алдчих гээд байна аа надад 10 хувийн хүүтэй мөнгө олоод өгөөч гэж гуйж байсан тэгээд тэр мөнгө нь 300.000 төгрөгийг түүний хэлсэн 5007836054 дугаартай Эрдэнэсувд гэдэг хүний данс руу хийгээч манай төрсөн дүү байгаа юмаа гэж хэлээд авч байсан тэрнээс хойш  миний мөнгийг авчхаад ерөөсөө өгөхгүй байгаа болохоор би танай байгууллагад гомдол гаргаж өгч байна. Би өөрөө эхнэртээ хэлээд С.Ц-н дансыг өгөөд нэхсэн мөнгө болох 300.000 төгрөгийг нь шилжүүлэн өгсөн, манай эхнэр гадуур явж байгаад шилжүүлсэн гэсэн. Надаас өөр хүмүүс байгаа манай ажлын газрын дарга нар бас мөнгө төгрөг өгөөд алдсан гэж ярьцгааж байсан нийт 16 орчим хүмүүс мөнгөө өгөөд залилуулсан гэсэн. Манай эхнэр Г.Нарантуяа мэдэж байгаа бөгөөд ажлын газрыг хэсэг хүмүүс мэдэж байгаа би тэд нарт хэлж байсан С.Ц-д мөнгөө өгөөд алдчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-103 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Эрдэнэбилэгийн “...Би өөрөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажилладаг, тэр үед манай байгууллагад жолоочоор ажилладаг байсан залуу болох С.Ц нь надаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөнгө зээлж авчхаад одоо болтол өгөөгүй байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагийн үед ажил дээрээ байж байгаад мөнгөө өөрийнхөө гар утаснаас шилжүүлж өгч байсан С.Ц над руу утсаар ярьж байгаад авч байсан надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа гээд яриад байсан 4 хоногийн дотор 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор өгнө гэж хэлээд авсан тэгээд одоо болтол миний мөнгийг буцааж өгөөгүй байгаа, би тэр үедээ өөрийнхөө Төрийн банкны цалингийн 103300632350 дугаартай данснаасаа шилжүүлэн өгч байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө байгууллагаас тэтгэмж авсан үүнийг С.Ц мэдэж байсан тул намайг мөнгөтэй байгаа гээд гуйгаад байсан. Би түүнтэй хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард уулзаж мөнгө нэхсэн чинь удахгүй өгнө өө гээд байсан тэрнээс хойш утсаар нь залгаж ярих гэтэл утсаа авахгүй байгаа мессеж бичихээр хариу хариу өгөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Эрдэнэбилэгийн дансны хуулга /1хх-ийн 152-153 дугаар хуудас/,

Хохирогч Л.Болорчулууны “...Надтай хамт ажилладаг байсан санхүү, аж, ахуй хэлтсийн жолооч залуу С.Ц надаас мөнгө төгрөг зээлээд өгөхгүй байгаа тул гомдол гаргасан. Миний бие 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхлээд 2.700.000 төгрөг өгсөн тэгээд дараагаар нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин 300.00 төгрөг зээлээч гээд байхаар нь өгөөд алдсан. Хамгийн анх С.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 01-ны өдөр надад хэлэхдээ манай эхнэр зуслан дээр машин барьж ухарч байгаад хүүхэд мөргөчихсөн тэгээд нөгөө хүүхдийнх нь биеийн байдал муу байгаа тул гадаад явж эмчлүүлэх хэрэгтэй байна гэж ярьсан ба туслаад өгөөч нөгөө хүүхдийнх нь бие муу байна гээд байсан 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр яриад байхаар нь би өөрийнхөө дүүгээр шилжүүлсэн манай дүү Л.Дэлгэрсайхан өөрийнхөө данснаас С.Ц-н Хаан банкны данс руу шилжүүлсэн байсан, тэгээд тэр авсан мөнгөө 14 хоногийн дараагаар өгнө гэж хэлээд авч байсан би 2019 оны 09 дүгээр сар гаргаад мөнгөө нэхсэн чинь надад 300.000 төгрөг буцааж өгч байсан тэрнээс хойш би дахиад мөнгөө нэхсэн чинь С.Ц би Альфард машинтай түүнийгээ зарах юм уу банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан тавиад мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан тэрнээс хойш дахиад машинаа зарсан уу мөнгөө авъя гэхэд машины арлын дугаар зөрүүтэй жаахан асуудалтай байна хэдхэн хоног хүлээчих гээд байсан тэгээд би хэсэг хугацааны дараа мөнгөө нэхсэн чинь би удахгүй цалингийн зээл аваад өгнө гэж хэлсэн. Түүний дараа 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр над руу залгаад 12 сая төгрөгийн зээл авах гээд байна, өмнөх зээлээ хаах гэсэн 500.000 төгрөг дутаад байна зээлээч энэ өрөө хаачих юм бол одоо зээл гарах гээд байна өмнөх авсан өртэйгөө нийлүүлээд бүх мөнгийг чинь өгье гэж хэлж байсан тул би түүнд дахин итгээд өөртөө байгаа 300.000 төгрөгөө данс руу нь шилжүүлэн өгч байсан, тэгээд тэр өдөртөө оройн 18:00 цагийн үед би С.Ц луу залгаад яасан бэ зээлээ авсан уу гэж би гадуур ажлынхаа хяналтын инженерүүдтэй комисстой явж байна, Төрийн банкин дээр очсон хамтран зээлдэгч нь эхнэр байгаа учраас эхнэрээсээ салсан тохиолдолд зээл гарах боломжтой гэж хэлж байсан тул би түүнд дургүйцээд банкны хүн гэр бүл салгана гэж юу байдаг юм гэсэн чинь тэр өөдөөс бид хоёр салбал эхнэрийн нэр дээр зээл гарах гээд байна над дээр бол зээл гарахгүй байна гэж хэлсэн, би худлаа хэлж надаас мөнгө төгрөг авлаа гэтэл нөгөө машинаа зараад өгнө өө гэж хэлж байсан, тэгээд бас байраа бусдад удаан хугацаагаар түрээслэх гэж байгаа тэгээд мөнгөтэй болохоороо өгнө гэж байсан. Манай дүү Л.Дэлгэрсайхан гэрчилнэ тэр өөрийнхөө дансаар шилжүүлсэн байгаа эхний 2.700.000 төгрөгийг, дараагаар нь би өөрийнхөө Хаан банкны дансаар түүний хаан банкны дансанд нь 300.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Болорчулууны дансны хуулга /1хх-ийн 116 дугаар хуудас/,

Хохирогч Д.Батсүхийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-нд ажил дээрээ ажлаа хийж байсан чинь манай ажлын газрын жолооч залуу С.Ц нь над руу утсаар залгаад ахаа мөнгө хэрэгтэй байна аа би төлөх гэж байгаа юмаа одоо хэрэг болоод байна гэж оройн 18:00 цагийн үед ажил тарах гэж байхад ярьж байсан тэгээд би түүнд зөвшөөрөөд өгсөн цалин буухаар өгөөрэй гэж хэлсэн удалгүй С.Ц ажил дээр хүрч ирсэн бид хоёр гадагш гарч манай ажлын газрын доор нэг давхарт байдаг Улаанбаатар банкны АТМ-аас би түүнд 300.000 төгрөгөө бэлнээр авч өгөөд явуулсан. Тэрнээс хойш би С.Цаас мөнгөө нэхэх гээд утас руу залгахаар утас нь холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Батсүхийн дансны хуулга /1хх-ийн 138-140 дүгээр хуудас/,

Хохирогч А.Хаянхярваагийн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 17:00 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь С.Ц надаас мөнгө зээлээч би цалин буухаар буцаагаад шилжүүлье гэж гуйхаар нь би түүнд итгээд гар утаснаасаа түүний данс руу шилжүүлсэн, тэр үед би өөрийнхөө Хаан банкны 5163053631 дугаарын данснаас 400.000 төгрөгийг түүний 5176147185 дугаартай данс руу шилжүүлж байсан одоо банкны дансны хуулга нь байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Хохирогч Б.Энхбилэгийн “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө ажил дээрээ очоод дараагаар нь би өөрөө Баянзүрх дүүргээр явж барилгынхаа ажил байдалтай танилцаад, хяналтаа тавьж байсан... манай ажлын газрын жолооч ажилтай С.Ц над дээр хуваарилагдаад хамтдаа ажилд гараад явж байсан тэгээд  тэр надаас замд найздаа мөнгө зээлчих гэж байсан...би зөвшөөрөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт очоод өөрийнхөө гар утаснаасаа 1.000.000 төгрөгийг түүнд шилжүүлж өгсөн юм. Харин тэр одоо болтол миний мөнгийг өгөөгүй байгаа тул би танай байгууллагад хандаж гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 93 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /2хх-ийн 94 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 92 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 95 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон.

Шүүгдэгч С.Ц нь нь 2019 оны 06 сарын14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан мэхэлж, нийт 15 удаагийн үйлдлээр бусдад нийт 8 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Соёмбын мэдүүлэг /1хх-ийн 7-8 дугаар хуудас/, дансны хуулга /1хх-ийн 4-5 дугаар хуудас/, хохирогч Г.Сэр-Одын мэдүүлэг /1хх-ийн 17-28 дугаар хуудас/, хохирогч Х.Галсанбаатарын мэдүүлэг /1хх-ийн 29-30 дугаар хуудас/, дансны хуулга /1хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирогч Р.Ичинхорлоогийн мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар хуудас/, дансны хуулга /1хх-ийн 35 дугаар хуудас/, хохирогч Г.Мөнхболдын мэдүүлэг /1хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогч Б.Бат-Оргилын мэдүүлэг /1хх-ийн 63-64 дүгээр хууудас/, дансны хуулга /1хх-ийн 61 дүгээр хуудас/, хохирогч Г.Цэрмаагийн мэдүүлэг /1хх-ийн 73-74 дүгээр хуудас/, дансны хуулга /1хх-ийн 71 дүгээр хуудас/, хохирогч Ш.Алтангэрэлийн мэдүүлэг /1хх-ийн 85-86 дугаар хуудас/, дансны хуулга /1хх-ийн 82 дугаар хуудас/, хохирогч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар тал/, хохирогч Д.Төмөрбаатарын мэдүүлэг /1хх-103 дугаар хуудас/, хохирогч Ш.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /1хх-ийн 154-155 дугаар хуудас/, дансны хуулга /1хх-ийн 152-153 дугаар хуудас/, хохирогч Л.Болорчулууны мэдүүлэг /1хх-ийн 118-119 дүгээр хуудас/, дансны хуулга /1хх-ийн 116 дугаар хуудас/, хохирогч Д.Батсүхийн мэдүүлэг /1хх-ийн 143-144 дүгээр хуудас/, дансны хуулга /1хх-ийн 138-140 дүгээр хуудас/, хохирогч А.Хаянхярваагийн мэдүүлэг /1хх-ийн 129-130 дугаар хуудас/, хохирогч Б.Энхбилэгийн мэдүүлэг /2хх-ийн 69-70 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авснаар төгссөнд тооцогдох гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.Ц нь хохирогч нартай “...Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хамт ажилладаг...” байсан өмнө нь мөнгө төгрөг цахим банк ашиглан авч байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажилдаг хохирогч нараас эд зүйл буюу мөнгийг хуурч, “...зээлээр, цалин буухаар өгнө, машин эвдэрсэн, хагалгаанд орох гэж байна, айлын хүүхэд дайрчихлаа гэх...” нэрийдлээр хохирогчийн зөвшөөрлөөр мөнгийг шилжүүлэн авч авснаар уг гэмт хэргийн шинжүүд бүрэн хангагдсан.

Шүүгдэгч С.Ц нь хохирогч нартай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хамт ажилдаг, ажил хэргийн холбоотойгоо ашиглан хуурч, эд зүйл буюу мөнгийг шилжүүлэн авсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөл байдал байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Цын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон

Улсын яллагч: С.Ц-д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгч өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Иймд шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тодорхой газар очих /цахим мөрийтэй тоглоомын газар очих, мөрийтэй тоглоом тоглох/-ыг хориглохыг тэнссэн хугацаанд хязгаарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нарт нийт 11 100 000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснээс хохирогч Ш.Алтангэрэл 300.000 төгрөг, хохирогч А.Хаянхярваа 400.000 төгрөг, хохирогч Г.Мөнхболд 50.000 төгрөг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, мөн хохирогч Р.Ичинхорлоо 600 000 төгрөг, Г.Цэрмаа 500 000 төгрөг, Г.Бат-Эрдэнэ 200 000 төгрөг, С.Соёмбо 350 000 төгрөг, Ш.Эрдэнэбилэг 300 000 төгрөг, Д.Батсүх 300 000 төгрөг төлсөн тул төлөх төлбөргүй, мөн хохирогч Х.Галсанбаатарт 500 000 төгрөг, Л.Болорчулуунд 1 000 000 төгрөг тус тус төлсөн байх тул хохирол төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд нийт хохирол 11 100 000 төгрөг-750 000 төгрөг-2 250 000 төгрөг-1 500 000 төгрөг= үлдэгдэл 6 600 000 төгрөгийг шүүгдэгч С.Цаас гаргуулж нэр бүхий хохирогч нар болох:

хохирогч Х.Галсанбаатарт 1.000.000 төгрөг,

хохирогч Б.Бат-Оргилд 1.800.000 төгрөг,

хохирогч Л.Болорчулуунд 2.000.000 төгрөг,

хохирогч Б.Энхбилэгт 1.000.000

хохирогч  Г.Сэр-Одод 500 000 төгрөг

хохирогч Д.Төмөрбаатарт 300 000 төгрөг тус тус олгуулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч, хохирогч нар нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хохирол төлбөр барагдуулах талаар харилцан тохиролцсон /нөхөн төлөхөө илэрхийлсэн/ Тодорхойлолтыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тодорхой газар очих /цахим мөрийтэй  тоглоом тоглох/-ыг хориглох хязгаарлалт тэнссэн хугацаанд тогтоож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-аас 6.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Галсанбаатарт 1.000.000 төгрөг, хохирогч Б.Бат-Оргилд 1.800.000 төгрөг, хохирогч Л.Болорчулуунд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Энхбилэгт 1.000.000 төгрөг, хохирогч Г.Сэр-Одод 500 000 төгрөг, хохирогч Д.Төмөрбаатарт 300 000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ