| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0719/Э |
| Дугаар | 742 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 742
2020 09 10 2020/ШЦТ/742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Ш.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-д холбогдох эрүүгийн 1911 02024 0658 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 48а-249 тоот /иргэний үнэмлэхийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр, 4-р баг, Хүрэнбулаг 4 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 18 тоот/-д оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Ш.Э,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бургер Кинг” гэх түргэн хоолны газарт иргэн Б.Буянжаргалд “Айфонэ-7 загварын гар утас зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг бусдын дансаар дамжуулан залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…залилан гэж мэдээгүй, эхнэрийнхээ дансаар хүлээн авсан. Гэм буруу зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Манай ар гэрийн байдал хэцүү байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Буянжаргалын “...2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн танил Пүнгээгийн найз Галаа гэх залуутай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн дотор талд байрлах Бургер Кинг түргэн хоолны газарт уулзаж Айфонэ-7 маркийн гар утас худалдаж авахаар тохиролцсон юм...өөрийгөө Галаа гэж танилцуулсан залуутай уулзсан ба тэр залуу Айфонэ-7 маркийн гар утсаа 500.000 төгрөгөөр зарна гэж хэлээд бид 2 тохиролцсон. Тэгээд би тухайн гар утсыг авахаар болоод Хас банкны 5001921189 гэх дугаартай Дөлгөөн гэж эзэмшигчтэй дансруу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 406108355 дугаарын данснаас нийтдээ 500.000 төгрөг шилжүүлсэн ба Галаа гэх залуу би машинаасаа зарах утасныхаа цэнэглэгчийг аваад ирье түр хүлээж байгаарай гэж хэлээд буцаж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч Г.Дөлгөөний “...би Ш.Э гэх хүнтэй хамт амьдраад 5 жил болж байгаа.. тухайн үед цагдаагийн хэлтэс дээр очиж уулзахаасаа өмнө өөрийн дансны мэдээллээ шалгаад үзтэл танихгүй хүний данснаас 500.000 төгрөг орж ирсэн байсан ба Ш.Э руу залгаж асуухад манай найз өөрөө өгсөн юм аа. Цагдаа сэргийлэхээс битгий ай гэж надад хэлсэн. Тухайн үед миний банкны картыг Ш.Э ажилд явахдаа нэг хэсэг авч явдаг байсан бөгөөд хэдэн төгрөг орж, гарч байгаа талаарх мэдээлэл миний гар утсанд ирдэггүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас /,
Шүүгдэгч Ш.Э-н “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Б.Буянжаргалтай уулзаад түүнээс өөрийнхөө эхнэр Г.Дөлгөөний Хас банкны 5001921189 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлж аваад түүнд Айфонэ-7 маркийн гар утсыг өгөхөөр тохиролцсон..надад бол тухайн үед зарах дээрх Айфонэ-7 маркийн гар утас байгаагүй...хохирлыг нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас /,
Худалдаа хөгжлийн банкны Депозит дансны гүйлгээний хуулга /хх-ийн 38 дугаар хуудас /,
Хас банкны 5001921189 дугаартай дансны хуулга /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бургер Кинг” гэх түргэн хоолны газарт иргэн Б.Буянжаргалд “Айфонэ-7 загварын гар утас зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг бусдын дансаар дамжуулан залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Буянжаргалын “...2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн танил Пүнгээгийн найз Галаа гэх залуутай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн дотор талд байрлах Бургер Кинг түргэн хоолны газарт уулзаж Айфонэ-7 маркийн гар утас худалдаж авахаар тохиролцсон юм...өөрийгөө Галаа гэж танилцуулсан залуутай уулзсан ба тэр залуу Айфонэ-7 маркийн гар утсаа 500.000 төгрөгөөр зарна гэж хэлээд бид 2 тохиролцсон. Тэгээд би тухайн гар утсыг авахаар болоод Хас банкны 5001921189 гэх дугаартай Дөлгөөн гэж эзэмшигчтэй данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 406108355 дугаарын данснаас нийтдээ 500.000 төгрөг шилжүүлсэн ба Галаа гэх залуу би машинаасаа зарах утасныхаа цэнэглэгчийг аваад ирье түр хүлээж байгаарай гэж хэлээд буцаж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, гэрч Г.Дөлгөөний “...би Ш.Э гэх хүнтэй хамт амьдраад 5 жил болж байгаа.. тухайн үед цагдаагийн хэлтэс дээр очиж уулзахаасаа өмнө өөрийн дансны мэдээллээ шалгаад үзтэл танихгүй хүний данснаас 500.000 төгрөг орж ирсэн байсан ба Ш.Э руу залгаж асуухад манай найз өөрөө өгсөн юм аа. Цагдаа сэргийлэхээс битгий ай гэж надад хэлсэн. Тухайн үед миний банкны картыг Ш.Э ажилд явахдаа нэг хэсэг авч явдаг байсан бөгөөд хэдэн төгрөг орж, гарч байгаа талаарх мэдээлэл миний гар утсанд ирдэггүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас /, шүүгдэгч Ш.Э-н “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Б.Буянжаргалтай уулзаад түүнээс өөрийнхөө эхнэр Г.Дөлгөөний Хас банкны 5001921189 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлж аваад түүнд Айфонэ-7 маркийн гар утсыг өгөхөөр тохиролцсон..надад бол тухайн үед зарах дээрх Айфонэ-7 маркийн гар утас байгаагүй...хохирлыг нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас /, худалдаа хөгжлийн банкны Депозит дансны гүйлгээний хуулга /хх-ийн 38 дугаар хуудас /, Хас банкны 5001921189 дугаартай дансны хуулга /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авснаар төгссөнд тооцогдох гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ш.Э нь хохирогчтой “...Бургер кинг гэх түргэн хоолны газар иргэн Б.Буянжаргалд...” Айфоне-7 загварын гар утас зарна гэж хуурч, өөрт байхгүй гар утсыг байгаа мэтээр итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн зөвшөөрлөөр мөнгийг шилжүүлэн авч авснаар уг гэмт хэргийн шинжүүд бүрэн хангагдсан.
Шүүгдэгч Ш.Э нь хохирогчийг хуурч, эд зүйл буюу мөнгийг шилжүүлэн авсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөл байдалд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш.Э-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Улсын яллагч: Ш.Э-д 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу дээр маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ
Иймд шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ш.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын хэмжээ их биш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ