| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0742/Э |
| Дугаар | 768 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 768
2020 09 22 2020/ШЦТ/768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2011 00000 0774 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 3-274 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Б.Г,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамжинд иргэн Т.Нямхишигтэй эхнэрийг нь доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нуруу руу гараараа цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн тохой, шуу, баруун гарын сарвуу, хүзүүнд зулгаралт, баруун дал, мөр, зүүн даланд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Нямхишигийн “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад Соёмбо кино театрын хажуу талын гудамжны үзүүрт тамхи татаад зогсож байхад нэг эмэгтэй “яасан, гайхаад байна уу” гээд байсан тэгэхээр нь би эмэгтэйд “би яасан юм бэ” гэсэн чинь учир зүггүй нэг залуу ирээд “яасан юм чи” гэсэн тэгэхээр нь “би яасан юм бол” гэсэн чинь “чи одоо яасан том юм бэ, миний эхнэрийг яасан юм бэ” гээд уг залуу нүүрний зүүн хацар луу гараараа цохисон. Тэгээд миний элэг рүү гараараа цохисон. Тэгээд анх намайг цохисон залуу намайг өргөөд харанхуй гудамж руу аваад явсан, тэгээд намайг уг эмэгтэйн нөхөр нь гэх залуу зодоод байсан. Магадгүй нөхөр нь гэх залуу нь эхнэрийг нь хүн хоргоож өдсөн болов уу гэж бодоод л ирээд намайг зодож цохисон асуудал болсон байх гэж бодож байна. Тэрнээс анхнаасаа дээрэмдэх санаа бодолтой хандаагүй эхнэрээ л хамгаалж хандсан байх гэж бодож байна. Миний гар утас намайг газар хэвтэж байхад халааснаас унасан байж магадгүй. Тэрнээс надад хүч хэрэглэж миний утсыг авах гэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Н.Анударийн “...би машинаас тамхи авах гээд машины хажууд ирсэн чинь нэг залуу хөөе уулзах уу гэхээр нь цаашаагаа зайл гэсэн чинь ууртай гичий вэ гэсэн чинь манай нөхөр Б.Г ирээд толгойны зүүн хэсэг рүү баруун гараараа цохиод хөлөөрөө хавсарч унагаасан. Номин согтуу байсан, газар унасан утсыг авсан байсан. Манай нөхөр болох Б.Г намайг хэл амаар доромжилсон гэж уг залууг согтуурхаад зодчихсон юмаа. Тэрнээс Чинбат бие муутай, Номин согтуу байсан болохоор уг залууд гар хүрэх чадваргүй байсан. Номин надад гар утас нь асаалттай байна залгах байлгүй дээ тэгэхээр нь гар утсыг нь өгье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч О.Чинбатын “...Б.Г очоод л уг залууг нүүр рүү нь гараараа цохиод, хөлөөрөө хавсарч унагаагаад хашаа мөргүүлээд тэр залууг гудамж руу чирээд явсан. Би яваад очсон чинь уг залуу байсан газарт гар утас нь унасан байсан. Тухайн үед уг залуу гар утсаа хүлээн авахдаа шалгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч О.Чинбатын “...надад хэлэхдээ гар утас нь газар унасан байхаар нь аваад өгөх гэсэн чинь уг залуу нь яваад өгсөн гэж хэлсэн. Би элэг муутай байсан болохоор юун хүнд гар хүрэх чадваргүй байсан хэн зодсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 7527 дугаартай “...Т.Нямхишигийн биед дагзны хуйханд шарх, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн тохой, шуу, баруун гарын сарвуу, хүзүүнд зулгаралт, баруун дал, мөр, зүүн даланд зулгаралт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г-ийн “...манай эхнэрийг доромжлоод байхаар нь би зодчихсон юм аа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60 дугаар хуудас/, Б.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Баянмэндийн Б.Г нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамжинд иргэн Т.Нямхишигтэй эхнэрийг нь доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нуруу руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Нямхишигийн “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад Соёмбо кино театрын хажуу талын гудамжны үзүүрт тамхи татаад зогсож байхад нэг эмэгтэй “яасан, гайхаад байна уу” гээд байсан тэгэхээр нь би эмэгтэйд “би яасан юм бэ” гэсэн чинь учир зүггүй нэг залуу ирээд “яасан юм чи” гэсэн тэгэхээр нь “би яасан юм бол” гэсэн чинь “чи одоо яасан том юм бэ, миний эхнэрийг яасан юм бэ” гээд уг залуу нүүрний зүүн хацар луу гараараа цохисон. Тэгээд миний элэг рүү гараараа цохисон. Тэгээд анх намайг цохисон залуу намайг өргөөд харанхуй гудамж руу аваад явсан, тэгээд намайг уг эмэгтэйн нөхөр нь гэх залуу зодоод байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч Н.Анударийн “...би машинаас тамхи авах гээд машины хажууд ирсэн чинь нэг залуу хөөе уулзах уу гэхээр нь цаашаагаа зайл гэсэн чинь ууртай гичий вэ гэсэн чинь манай нөхөр Б.Г ирээд толгойны зүүн хэсэг рүү баруун гараараа цохиод хөлөөрөө хавсарч унагаасан. Номин согтуу байсан, газар унасан утсыг авсан байсан. Манай нөхөр болох Б.Г намайг хэл амаар доромжилсон гэж уг залууг согтуурхаад зодчихсон юмаа. Тэрнээс Чинбат бие муутай, Номин согтуу байсан болохоор уг залууд гар хүрэх чадваргүй байсан. Номин надад гар утас нь асаалттай байна залгах байлгүйдээ тэгэхээр нь гар утсыг нь өгье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч О.Чинбатын “...Б.Г очоод л уг залууг нүүр рүү нь гараараа цохиод, хөлөөрөө хавсарч унагаагаад хашаа мөргүүлээд тэр залууг гудамж руу чирээд явсан. Би яваад очсон чинь уг залуу байсан газарт гар утас нь унасан байсан. Тухайн үед уг залуу гар утсаа хүлээн авахдаа шалгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч О.Чинбатын “...надад хэлэхдээ гар утас нь газар унасан байхаар нь аваад өгөх гэсэн чинь уг залуу нь яваад өгсөн гэж хэлсэн. Би элэг муутай байсан болохоор юун хүнд гар хүрэх чадваргүй байсан хэн зодсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 7527 дугаартай “...Т.Нямхишигийн биед дагзны хуйханд шарх, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн тохой, шуу, баруун гарын сарвуу, хүзүүнд зулгаралт, барууг дал, мөр, зүүн даланд зулгаралт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ггийн “...манай эхнэрийг доромжлоод байхаар нь би зодчихсон юм аа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамжинд иргэн Т.Нямхишигтэй эхнэрийг нь доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нуруу руу гараараа цохиж хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,
Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд “санаатай” хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Улсын яллагч: Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч нь өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож, гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлбөргүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн санал гаргасан болно.
Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирогч Т.Нямхишиг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ