| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0175/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 187
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох эрүүгийн 2013002520191 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж-овогт Б-ын А, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй,Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол 5 гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: БЮ96010334
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03-04 цагийн үед тус аймгийн Өлгий сумын сумын 5 дугаар багийн иргэн Рахат овогтой Ныг Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн хажуу талын авто машины зогсоол дээр өөрийн машиндаа сууж байх үед зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед тус аймгийн Өлгий сумын сумын 8 дугаар багийн иргэн Б овогтой Ж-ыг Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МJS” төвийн 9 дүгээр давхарт байрлах зочид буудлын өрөөнд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Р.Ныг зодсон талаар манай аав ээжид хэлж мэдэгдсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002520191 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-рх/,
Хохирогч Р.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр найз Сын хуриманд Б.Ж, нарын хамт очиж, хуримын цайллагад ороод шөнийн 00 цагийн үед хурим тараад Сынд очоод тэндээс шөнийн 03.00 цагийн үед Б.Ж, нарын хамт миний машинаар явж байгаад талбайн зүүн талд байрлах машины зогсоол дээр очиж зогссон. Тухайн газарт зогсож байтал шууд надруу дайрсан юм. Учир нь надаас хэдэн сарын өмнө мөнгө зээлсэн ба түүнийг хэлээд уурлаж байсан юм. Би юм хэлэхгүй сууж байтал нь машинаас буугаад миний сууж байсан талаар ирээд гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход миний хамраас цус гарсан юм. Найз д зодуулсны улмаас миний хамар мурийж “Нур-Алтай мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тус эмнэлэгт хамрын хагалгаанд орж нийтдээ 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Долоо хоног хэвтэн эмчлүүлэхэд 400.000 төгрөгийн зардал гарсан ба нь намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад надаас уучлалт гуйгаад эмнэлгээс гарсны дараа эмчилгээний зардал 400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Надад гаас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Гэрч С.Рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хүү болох Н нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөөний 06 цагийн үед гэртээ орж ирсэн юм. Тухайн үед би босчихсон байсан ба миний хүү Н нь гэртээ орж ирэх үедээ нүүр нь хавдсан байдалтай орж ирсэн . Тэгээд Р.Ныг дагуулж аваад Өлгий сумын 5 дугаар багт байрлах зодсон залуугийн гэрт очиход аав нь гэх Б гэх хүн мөн ээж нь гэх үл таних эмэгтэй байсан юм. Тэгээд би тэдэнд миний хүү Р.Ныг танай хүүхэд зодсон байна гэж хэлээд хүүхдийг нь асуухад ажилтай байгаа гэртээ ирээгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би хүүхдээ дагуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд толгойны зураг авхуулж, “Нур-алтай” эмнэлгийн эмч Серикжан эмчид үзүүлэхэд хамрын мурийлттай, хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул тухайн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж, хамрын хагалгаанд орсон юм." гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/
Гэрч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Р.Н нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гарахдаа биедээ ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй. Миний хүүг зодсон гэх залуугийн нэр нь А гэдэг залуу байсан урд өмнө нь таньдаггүй байсан юм. Миний хүүг Нур-алтай эмнэлэгт байх үед А нь аав, ээж, эмээ нарын хамт ирээд миний хүүгээс болон нөхөр бид хоёроос уучлалт гуйгаад, эмчилгээний зардлыг бид нар төлж өгнө гэж Агийн ээж нь хэлсэн юм. Р.Нын эмчилгээний зардалд нийтдээ 400.000 төгрөг гарсныг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаанд бид төлчихсөн байсан. Хүүг маань эмнэлгээс гарсны дараа Агийн аав, ээж, эмээ нар нь эмчилгээний зардалд гарсан 400.000 төгрөгийг манай гэрт авч ирж өгөөд явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 07 сарын 27-ны өдрийн №306 дугаартай “...Иргэн Р.Нын биед хамрын ясны хугарал, зүүн талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Хохирогч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би ажлаас тараад гэртээ унтаж байтал 15-16 цагийн үед над руу залгаад “чи ажил дээр хүрээд ирж чадах уу, чамтай ярих юм байна гэхээр нь би гэрээс гараад ажил дээр очиж, 902 дугаартай буудлын өрөөнд ороход А, Жансерик нар тус өрөөнд байсан ба уг буудлын өрөөний ширээний хажуу талд А зогсож байсан Жансерик нь буудлын өрөөний орон дээр сууж байсан юм. Тэгээд миний бие Агийн хажууд очиж юу болсон бэ? гэж асуухад А нь надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр миний нүүрэн тус газрын ам эрүүний хэсэгт баруун талын гараараа 3 удаа цохиж, тонгойнгуут амруу өвдөглөсөн юм. Миний амнаас цус гараад дотор нь ямар нэгэн зүйл сул байгаа юм шиг мэдрэгдээд байхаар нь буудлын өрөөний хогийн сав руу шүлсээ хаяхад хогийн саванд цустай шүлс болон шүд хамт хаягдсанд би Ад “миний шүд унасан байна” гэж хэлэхэд А нь ямар нэг зүйл хэлээгүй юм. Б.Апьфарабид зодуулсны улмаас миний 2 шүд унаж, 1 шүд хөдөлсөн байгаа. нь намайг зодсоноос хойш уучлалт гуйж ирээгүй юм. Миний бие унасан шүднүүдээ Улаанбаатар хотод очиж шүдний эмнэлгээр шүдний эмчилгээ хийлгэх гэж байгаа хэдэн төгрөг гарах эсэхийг би сайн мэдэхгүй байна Би гаас 1.000 000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. нь урд өдөр нь найз Р.Нтай 30.000 төгрөгөөс болж хоорондоо маргалдаж, Р.Ныг цохисныг би аав, ээжид нь хэлсэн. Түүнээс болж намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40 дүгээр хуудас/
Гэрч Т.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр намайг 902 дугаартай буудлын өрөөнд тай цуг байж байх үед Б.Ж орж ирсэн юм. Энэ үед нь Б.Жтай юм яриад зогсож байгаад Б.Жын нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Жын дээд уруул нь хавдаж цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-рх/
Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар 21-ний өдрийн 16 цагийн үед миний хүү Б.Ж нь Өлгий сумын 8 дугаар багт байрлах гэртээ байсан ба орой 16 цагийн үед “MJS” төвд байрлах ажлын газар луу явлаа, найз дуудаж байна гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд хүү Б.Ж гарч яваад ойролцоогоор 15-20 минутын дараа миний гар утас руу залгаж “ээжээ та манай ажлын газрын гадна талд хурдан хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би өөрийн 03-19 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Өлгий сумын 5 дугаар багт байрлах миний хүү Б.Жын ажилладаг МJS төвийн гадна талд очиж машинаа зогсоолд байрлуулаад буухад миний хүү МJS төвийн гадна талд сууж байсан юм. Миний бие хүүгийнхээ хажууд очиход түүний уруул нь хавдаж амнаас нь цус гарч байхаар нь би юу болсон талаар асуухад миний найз болох нь МJS төвийн 9 дүгээр давхрын зочид буудлын өрөөнд намайг дуудахаар нь ороход миний нүүрлүү гараараа цохиж, мөн өвдгөөрөө өвдөглөж ийм болгочихлоо гэж хэлсэн. Би хүү Б.Жыг дагуулаад тус төвийн 9 дүгээр давхарт гарахад буудлын хүлээн авагч охин дотогшоо оруулаагүй ба тухайн охиноор йг дуудуулахад нь гараад ирсэн юм. Би түүнд хандаж чи яагаад Б.Жыг зодсон юм бэ? чи согтуу байна шүү дээ цагдаа дуудлаа гэж хэлэхэд, цагдаа дууд, дууд гэсэн юм. Тэгээд би цагдаагийн 102 дугаарын гар утас руу залгаж дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/
Гэрч Х.Хуланбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бахыт овогтой Жыг танина ямар нэгэн төрөл садангийн холбоогүй. Б.Ж бид хоёр Баянцамбагарав ХХК-д хамт ажилладаг ба Б.Ж нь тус компаний зочид буудлын хүлээн авагч ажил эрхэлдэг юм. 2020 оны 02 дугаар сард Ж нь тус байгууллагад ажилд орсон ба тэр үеэс эхлэн би түүнийг таньдаг болсон юм. Б.Жын бусдад зодуулсан асуудлыг нүдээр үзэж хараагүй. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед би “1Ш5” төвийн доор байрлах подвал дотор дотоод утасны сүлжээг янзлуулж байгаад гадна гарч ирэх үед манай ажлын газрын залуу болох Б.Жын нүүр, болон ам хэсэг нь хавдсан, амнаас нь цус гарсан байдалтай “MJS” төвийн гадна талд сууж байсан. Би Б.Жаас юу болсон бэ? гэж асуухад Б.Ж нь “гэртээ байж байсан чинь MJS төвийн 10 дугаар давхарт “Меdiana” хоолны газарт ажилладаг залуу гэж хэлээд нэг залуугийн нэрийг хэлсэн, тэр залуу дуудаад очсон чинь намайг зодоод миний шүдийг унагаачихлаа” гэж хэлээд байж байх үед Б.Жын ээж нь болох Октябрь гэх хүн ирээд Жтай хамт дотогшоо орсон юм. Жын зүүн талын нүд орчмын хэсэг нь хөхөрч хавдсан, зүүн талын хацар хэсэг нь хавдсан, дээд уруул нь хавдаж амнаас нь цус гараад байсан ба Ж нь газар луу шүлсээ хаяахад түүний шүлс нь цустай гарч байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №298 дугаартай “...Иргэн Б.Жын биед дээд эрүүний зүүн талын 5 болон 6 дугаар шүдний уналт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, дээд эрүүний зүүн талын 4 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хацар, болон дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.Жын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Б.Жын биед 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үзлэгээр ...дээд эрүүний зүүн талын 5 болон 6 дугаар шүд унасан, унасан шүднүүдийн буйл хэсэг мөлийгөөгүй, хонхойсон, шүд шинээр унасан байдалтай байсан ба дээд эрүүний зүүн талын 4 дүгээр шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй байсан. Б.Жын нэг шүд унахад гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд өөрчлөлт орохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “...Би Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Ө-ий 2020 оны 08-р сарын 11-ний өдрийн 2013002520191 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн би Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Ботакөзийн 2020 оны 08-р сарын 20-ны өдрийн 2013002470195 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг мөн хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би найз Б.Жын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Энэ үед түүний амнаас нь цус гарч уруул нь хавдсан байсан ба найз Б.Ж амнаас нь цус гараад байхаар уг буудлын өрөөний хогийн савруу нэг удаа шүлсээ хаячхаад гараад явчихсан. Би найз болох Б.Жыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би найз Б.Жаас уучлалт гуйж, шүүхийн шатанд 1 сая төгрөг төлж өгсөн. Р.Ныг зодсон үйлдлээ мөн хүлээн зөвшөөрч байна. Найз Р.Наас уучлалт гуйж, эмчилгээний зардалд гарсан 400.000 төгрөгийг нь төлж өгсөн. Одоо надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Энэ бүгд миний буруу,хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл,
Шүүгдэгч гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч Б.А-г “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03-04 цагийн үед тус аймгийн Өлгий сумын сумын 5 дугаар багийн иргэн Рахат овогтой Ныг Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн хажуу талын авто машины зогсоол дээр өөрийн машиндаа сууж байх үед зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Р.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” нь машинаас буугаад миний сууж байсан талаар ирээд гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход миний хамраас цус гарсан юм. Найз д зодуулсны улмаас миний хамар мурийж “Нур-Алтай мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тус эмнэлэгт хамрын хагалгаанд орж нийтдээ 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Долоо хоног хэвтэн эмчлүүлэхэд 400.000 төгрөгийн зардал гарсан ба нь намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад надаас уучлалт гуйгаад эмнэлгээс гарсны дараа эмчилгээний зардал 400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Надад гаас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар хуудас/, гэрч С.Рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Миний хүү Н нь гэртээ орж ирэх үедээ нүүр нь хавдсан байдалтай орж ирсэн. Тэгээд би хүүхдээ дагуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд толгойны зураг авхуулж, “Нур-алтай” эмнэлгийн эмч Серикжан эмчид үзүүлэхэд хамрын мурийлттай, хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул тухайн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж, хамрын хагалгаанд орсон юм." гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Миний хүүг зодсон гэх залуугийн нэр нь А гэдэг залуу байсан ба А нь Р.Ныг эмнэлэгт байхад аав, ээж, эмээ нарын хамт ирээд миний хүүгээс болон нөхөр бид хоёроос уучлалт гуйгаад эмнэлгээс гарсны дараа эмчилгээний зардалд гарсан 400.000 төгрөгийг манай гэрт авч ирж өгөөд явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ны 2020 оны 07 сарын 27-ны өдрийн №306 дугаартай “...Иргэн Р.Нын биед хамрын ясны хугарал, зүүн талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МJS” төвийн 9 дүгээр давхарт байрлах зочид буудлын өрөөнд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урд шөнө нь Р.Ныг зодсон талаар түүний аав ээжид хэлж хэлсэн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ...гийн хажууд очиж юу болсон бэ? гэж асуухад А нь надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр миний нүүрэн тус газрын ам эрүүний хэсэгт баруун талын гараараа 3 удаа цохиж, тонгойнгуут амруу өвдөглөсөн юм. Миний амнаас цус гараад дотор нь ямар нэгэн зүйл сул байгаа юм шиг мэдрэгдээд байхаар нь буудлын өрөөний хогийн сав руу шүлсээ хаяхад хогийн саванд цустай шүлс болон шүд хамт хаягдсанд би Аль-бид “миний шүд унасан байна” гэж хэлэхэд А нь ямар нэг зүйл хэлээгүй юм. Б.Ад зодуулсны улмаас миний 2 шүд унаж, 1 шүд хөдөлсөн байгаа. нь намайг зодсоноос хойш уучлалт гуйж ирээгүй юм. Миний бие унасан шүднүүдээ Улаанбаатар хотод очиж шүдний эмнэлгээр шүдний эмчилгээ хийлгэх гэж байгаа хэдэн төгрөг гарах эсэхийг би сайн мэдэхгүй байна Би гаас 1.000 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40-р х/, гэрч Т.Жа-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нь Б.Жтай юм яриад зогсож байгаад Б.Жын нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Жын дээд уруул нь хавдаж цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-рх/, гэрч М.Октябрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие хүүгийнхээ хажууд очиход түүний уруул нь хавдаж амнаас нь цус гарч байхаар нь би юу болсон талаар асуухад миний найз болох нь МJS төвийн 9 дүгээр давхрын зочид буудлын өрөөнд намайг дуудахаар нь ороход нүүрлүү гараараа цохиж, мөн өвдгөөрөө өвдөглөж ийм болгочихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Х.Хуланбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед би “1Ш5” төвийн доор байрлах подвал дотор дотоод утасны сүлжээг янзлуулж байгаад гадна гарч ирэх үед манай ажлын газрын залуу болох Б.Жын нүүр, болон ам хэсэг нь хавдсан, амнаас нь цус гарсан байдалтай “MJS” төвийн гадна талд сууж байсан. Би Б.Жаас юу болсон бэ? гэж асуухад Б.Ж нь MJS төвийн 10 дугаар давхарт “Меdiana” хоолны газарт ажилладаг залуу гэж хэлээд нэг залуугийн нэрийг хэлсэн, тэр залуу намайг зодоод миний шүдийг унагаачихлаа” гэж хэлсэн. Жын зүүн талын нүд орчмын хэсэг нь хөхөрч хавдсан, зүүн талын хацар хэсэг нь хавдсан, дээд уруул нь хавдаж амнаас нь цус гараад байсан ба Ж нь газар луу шүлсээ хаяахад түүний шүлс нь цустай гарч байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-рх/, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №298 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-рх хуудас/, шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Б.Жын биед 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үзлэгээр ...дээд эрүүний зүүн талын 5 болон 6 дугаар шүд унасан, унасан шүднүүдийн буйл хэсэг мөлийгөөгүй, хонхойсон, шүд шинээр унасан байдалтай байсан ба дээд эрүүний зүүн талын 4 дүгээр шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй байсан. Б.Жын нэг шүд унасан байсан ч гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р х/, шүүгдэгч гийн:”Хохирогч Б.Жыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би түүнээс уучлалт гуйж, шүүхийн шатанд эмчилгээний зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлж өгч, баримтыг хэрэгт хавсаргасан байгаа” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Харин прокуророос шүүгдэгч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, хүндрүүлэн зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, 03-04 цагийн үед Р.Ныг “Зээлсэн 30.000 төгрөгөө нэхсэн” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Б.Жыг “Р.Ныг зодсон талаар манай аав ээжид хэлж мэдэгдсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд нэг сэдэлт, нэг үйлдлээр хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх ба харин өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа сэдэлтээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг “хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хоёр удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэж үзэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдээгүй бөгөөд хохирогч Р.Н, Б.Ж нарын нүүрэн тус газар цохиж, тус тус хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч йг уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч гийн үйлдлийн улмаас хохирогч Р.Н, Б.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул гийн Р.Н, Б.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд шүүгдэгч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно. Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан “Б.Жын биед дахин шинжилгээ хийлгэх” хүсэлтээсээ татгалзаж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хор, уршгийн тухай
Шүүгдэгч гийн үйлдлийн улмаас хохирогч Р.Н нь Баян-Өлгий аймгийн “Нур алтай мед” эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хамрын үйл ажиллагаа, хэлбэр засах мэс засалд орсон болох нь хэргийн 84-96-р талд авагдсан түүний өвчний түүхээр нотлогдож байна. Гэмтлийн улмаас хохирогч Р.Нын эрүүл мэндэд 400.000 /хэрэгт 106.000 төгрөгийн баримт авагдсан/ төгрөгийн бодит хохирол учирсныг тэрээр бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Р.Н, С.Р, Х.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч гийн мэдүүлгээр, хохирогч Б.Жын эрүүл мэндэд учирсан хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болох нь шүүгдэгч гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч гээс гаргуулж, хохирогч нарт олгох хохирол, төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Ж, Р.Н нарт 1.400.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож нь зүйтэй байна. Харин нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн хөрөнгө, орлого, хувийн байдлыг нь харгалзан д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Жа овогт Б-ын Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ж овогт Б-ын Айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА