Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/64

 

        Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

        нарийн бичгийн дарга Э.Шижиртуяа,

        улсын яллагч Ш.Батсүх,

        шүүгдэгч Ү.Д, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Үгийн Дд холбогдох 1917000620011 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Үгийн Д /РД:УЮ/, Ховд аймгийн Цэцэг суманд 1962 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Г аймгийн Ш сумын .... тоотод оршин суух, “” ...Газрын захирал ажилтай, дээд боловсролтой, уулын ашиглалтын инженер, цахилгаан механик мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

        Яллагдагч Ү.Д нь Г... аймгийн Ш сумын “...” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа 2018 онд байгууллагын гэнэтийн цахилгааны таслалт саатлын үед ажиллуулах зорилгоор зөөврийн цахилгаан үүсгүүр /генератор/ худалдан авах нэрийдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 4 500 000 төгрөгийг байгууллагаас зарлагаар гаргахдаа “...” ...Газрыг төлөөлж Ерөнхий инженер Ж.Л, иргэн П.М нарын хууль бус “Худалдах, худалдан авах хэлцэл”-ийг баталж, уг 4 500 000 төгрөгийг гаргуулан авсан, мөн уг генератор авчирсан тээврийн зардал гэж өөрийн хүү Д.Мын Хаан банкны дансанд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 800 000 төгрөг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгож байгууллагын хөрөнгөөс нийт 6 300 000 төгрөгийг хувьдаа зарцуулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  НЭГ. Шүүгдэгч Ү.Д нь “...” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа 2018 онд байгууллагын гэнэтийн цахилгааны таслалт саатлын үед ажиллуулах зорилгоор зөөврийн цахилгаан үүсгүүр /генератор/ худалдан авах нэрийдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “..”...газрыг төлөөлж ерөнхий инженер Ж.Л, П.М нарын хууль бус Худалдах, худалдан авах хэлцлийг баталж 4 500 000 төгрөгийг гаргуулан авсан, мөн уг генератор авч ирсэн тээврийн зардал гэж өөрийн хүү Д.Мын Хаан банкны дансанд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 800 000 төгрөг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгож байгууллагын хөрөнгөөс нийт 6 300 000 төгрөгийг хувьдаа зарцуулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох Бимт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ү.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би байгууллагад шаардлагатай байсан болохоор Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд тус цахилгаан үүсгүүрийг худалдан авсан. Б генераторыг 2018 оны 10 дугаар сард авч ирж өгөөд Орос руу яваад өгсөн. Мөнгө нэхээд байхаар нь зээл аваад 2 500 000 төгрөг шилжүүлсэн. Б ирж амжихгүй байсан учир санхүүгийн Бимт шаардлагатай байсан болохоор гэрээ байгуулсан. Тус генератор нь 1987 онд үйлдвэрлэгдсэн ашиглагдаагүй шинэ үүсгүүр байсан. Сая 6 сард генераторт үзлэг хийхэд туслах моторын карвереторын мембром гээд жижигхэн резин нь 2 жил шахам ямар ч ашиглаагүй цоорсон байсан. Дараа нь мембромыг нь авч ирэнгүүт нь ажилласан. Бтай гэрээ байгуулаагүй байсан учир түр хэлцэл хийгээд санхүүгийн Бимт бүрдүүлээд гаргаад авчих, Быг ирэнгүүт нь гэрээ байгуулна гэсэн чиглэлийг би Ад өгсөн. Энэ үйл ажиллагаа нь миний буруу. Байгууллага хохирсон зүйл байхгүй. Яагаад гэвэл сум дундын болон аймгийн хэмжээнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг би  аль болох хямд төсвийг нь бодож санхүүгийн боломжоороо авсан. Манай байгууллага нь улсаас ямар ч төсөв авдаггүй. Мөн төрийн байгууллагадаа ордоггүй. Аж ахуйн нэгждээ ордог юм. Ер нь бол 2018, 2019 онуудад зохих байгууллагуудаас тийм шаардлага тавьж байсан учраас би аймгийн Өмчийн албанд хүсэлт явуулахад танайд өмч хадгалах зөвлөл байгаа, 5 000 000 төгрөгөнд та өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд худалдан авалт хийх эрхтэй байна гэсэн зөвлөмж өгсөн. Албан тушаалаа ашиглан буруу хэлцэл хийсэн, хууль бус Бимт бүрдүүлсэн, хүүхэддээ мөнгө шилжүүлсэн нь миний буруу. Байгууллагад 1 800 000 төгрөгийн хохирлоо төлсөн. 4 500 000 төгрөгөөр авсан генератор байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байгаа гэв.

 

1.2. Иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “ИШ” ОНӨҮГазрын даргыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө. “ИШ” ОНӨҮГазарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 58-59, 153-154 хуудас/

 

1.3. Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Шивээговь сумын “ИШ” ОНӨҮГазар нь бүтэц зохион байгуулалт, удирдлагын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар сумын Иргэдийн хурал, Засаг даргад шууд хамааралтай байгууллага. 2019 оны 02 сарын сүүлээр “ИШ” ОНӨҮГазрын нярав Б болон тус газрын бичиг хэргийн ажилтан гэх нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хоёулаа ирээд танд нэг мэдээлэл өгөх гэсэн юм, өөр хандах хүн байхгүй байна гээд манай дарга Д нь цахилгааны эх үүсвэр гээд 1 ширхэг генераторыг 2018 онд авч ирсэн ба уг генераторыг 25 000 000 төгрөгийн үнэтэй одоо тэр мөнгийг гарга, мөн генераторыг зөөж авч ирсэн 2 000 000 төгрөгийг гарга гээд намайг шахаад байна. Нэхэмжлэх, зарлагын падаан, гарал үүслийн гэрчилгээ байхгүй, хуучин ажилладаггүй, эвдэрхий генератор авч ирээд мөнгийг нь данснаас гарга гээд асуудал үүсгээд байна, нягтлан бодогч, нярав нараа дарамталж бэлэн мөнгө авч явдаг гэж хэлсэн. Уг мэдээллийн дагуу миний бие хуулийн байгууллагаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлсэн. “” Газар нь манай сумын бүх халаалт, цэвэр, бохир ус, хэрэглээний халуун ус зэргийг хариуцан ажилладаг байгууллага ба 100 хувь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар. Б нь 7 хоногийн дараа над руу утсаар яриад Д нөгөө генератор зөөсний хөлс гэж 2 000 000 төгрөгийг ямар ч нэхэмжлэхгүй байдлаар нэг данс руу шилжүүл гээд шилжүүллээ. Тухайн данс нь Дгийн хүүгийн данс байх магадлалтай байна. Мөн Б гэх хүнийг няравын ажлаас нь чөлөөлж, борлуулалтын байцаагч болгоод өөр нэг нярав эмэгтэйг ажилд авч тухайн эмэгтэйгээр тус генераторын төлбөр гэж байгууллагаас 4 500 000 төгрөг гаргасан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 19-20 хуудас/

 

1.4. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын орчим манай захирал Д 1 ширхэг 1987 оны генератор авч ирээд 25 000 000 төгрөгийн үнэтэй гэж надад хэлж байсан. Би энэ ямар учиртай генератор талаар асуухад эрчим хүч тасарсан тохиолдолд хөдөлгүүрийн оронд залгаж усаа байнгын түгээх зориулалттай төхөөрөмж гэж байсан бөгөөд миний бие манай захирал Дгийн авчирсан генераторыг судалж “Мон хорсе” ХХК-ны цахилгааны инженер Оаас асууж тус генераторын зургийг авч мэйл хаягаар явуулахад тэр хүн наад генератор чинь ашиглах боломжгүй, сэлбэг материал нь ч орж ирэхгүй, 1987 онд үйлдвэрлэгдсэн төхөөрөмж байна гэж хэлсэн. Би энэ талаар нягтлан бодогч Ад хэлсэн ба уг генератор ямар ч баримтгүй ирсэн. Тус генераторыг тээвэрлэж ирсэн хөлс гэж 1 800 000 төгрөгийг төлбөрийн даалгавраар нягтлан бодогч, захирлын зөвшөөрлийн дагуу нэг данс руу шилжүүлэхэд тухайн данс нь Дгийн М гэсэн хүний данс байсан. Манай захирал М гэдэг хүүхэдтэй ба тэр мөнгийг хүүхдийнхээ данс руу шилжүүлсэн гэж бодож байна. 2019 оны 03 дугаар сард тус генераторын буюу цахилгаан эх үүсвэрийн мөнгө болох 4 500 000 төгрөгийг Д бэлнээр авсан байдаг. Одоогийн байдлаар манай байгууллагад тус генератортой холбоотой ямар ч мөнгөний Бимт ирээгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 21-23 хуудас/

 

1.5. Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 75 киловатын генераторыг М гэдэг хүнээс 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж 10 хувь болох 500 000 төгрөгийг суутгаад 4 500 000 төгрөгөөр авсан. Манай газрын захирал Д М гэдэг хүнээс худалдаж авахаар боллоо гээд намайг гэрээ байгуул гэсэн ба одоогийн байдлаар гэрээ байгуулагдаагүй, хэлцэл хийгдсэн байгаа. Тус генераторыг авахын тулд холбогдох байгууллагуудад үнийн санал явуулаагүй. Тухайн генераторыг авахад гарсан зардлын мөнгө гэж Д захирал 2 000 000 төгрөгийн 10 хувийг суутгаад 1 800 000 төгрөгийг генераторыг тээвэрлэж ирсэн жолооч М гэх хүн рүү шилжүүлсэн. Тухайн 75 киловаттын генераторыг 2018 оны 10-11 сарын орчим Д дарга Портертой авч ирсэн. Түүний дараа би кассын Бимтаа үдэх гээд генераторыг яах вэ гэж Д дарга болон нярав А нараас асуухад энэ генераторыг авсан гэж Мын нэр дээр хэлцэл хийе гээд хийсэн. Хэлцлийн маягтыг би өөрөө бэлдээд нярав Ад өгсөн ба тухайн хэлцэлд Мын гарын үсэг яагаад байгааг А мэдэж байгаа байх. Би М гэх хүнээс генераторыг аваагүй гэдгийг мэдэж байсан боловч Д надад тус генераторыг ОХУ-аас авч ирсэн, генератор зарсан Б гэх хүн гадаад явсан болохоор гэрээ хэлцэл хийх боломжгүй гэж хэлж байсан. Д надад М гэх манайд нүүрсний тээвэр хийдэг хүнтэй хэлцэл байгуул гэсэн. М нь сар бүр манай байгууллагатай нүүрс тээвэр хийж, гэрээ байгуулж хамтран ажилладаг хүн. Д захирал надад тухайн хэлцлийг хийх, санхүүгийн Бимт бичгийг хуурамчаар үйлдэх талаар үүрэг чиглэл өгсөн гэж ойлгож болно. Тухайн үед генератор нь байсан болохоор энэ талаар холбогдох дээд шатны байгууллага болон хуулийн байгууллагад мэдэгдээгүй. Би Дтэй харилцан ярилцаж тохиролцоод тус хэлцлийг хийсэн асуудал болон 4 500 000 төгрөгөөс өөртөө ямар нэгэн байдлаар авч ашигласан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 28-29, 45-46, 2-р х.х-ийн 155-157 хуудас/

 

1.6. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын орчим 1 ширхэг генераторыг авч ирсэн ба яг хэнээс авсан талаар мэдэхгүй байна. Манайхаас тус генераторыг авч ирсэн тээврийн хөлс гэж 2 000 000 орчим төгрөг гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд тус генераторыг ашиглаагүй. Манай байгууллага нь Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газраас тус генераторыг авахын тулд зөвшөөрөл авах ёстой байдаг ба намайг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байгууллага руу үнийн санал явуулах албан бичиг явж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30-32 хуудас/

 

1.7.Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би “ИШ” ОНӨҮГазарт 75 киловаттын генераторыг 4 500 000 төгрөгөөр худалдсан асуудал огт байхгүй. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. Гэхдээ энэ хүмүүс хуурамчаар хэлцэл үйлдсэн байна. Надад ямар нэгэн зарах генератор байхгүй. Би “ИШ” ОНӨҮГазрын нүүрсийг “Шивээ-Овоо” ХК-ниас өөрийн Кантер маркийн 45-44 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөж өгдөг ба сар бүр нүүрс тээврийн гэрээг “ИШ” ОНӨҮГазартай байгуулдаг. Тус гэрээнүүд нь олон хуудастай болохоор би тус хэлцэлд харалгүйгээр гарын үсэг зурсан байх” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 42-44, 2-р х.х-ийн 221 хуудас/

 

1.8.Гэрч Ж.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахилгааны эх үүсвэр худалдан авах тухай хэлцлийг миний бие М гэдэг хүнтэй хийгээгүй. Манай газрын нягтлан бодогч А надад хандан хэлэхдээ анхан шатны бичиг Бимт бүрдүүлээд орлогод авах гэж байгаа учир та байгууллагыг төлөөлөөд гарын үсэг уг хэлцэл дээр зурчих, энд ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь би зөвшөөрөөд тухайн хэлцэл дээр гарын үсэг зурсан. Намайг анх “ИШ” ОНӨҮГазарт 2019 оны 01 дүгээр сард ажилд ороход тухайн 75 киловаттын генератор байж байсан. Одоо тухайн генератор ашиглахгүй байгаа. Ашиглах боломжтой эсэх талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-48 хуудас/

 

1.9. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Намайг анх ажилд ороход “ИШ” ОНӨҮГазар нь 2 ширхэг генератор худалдаж авсан байсан. Би тус хоёр ширхэг генераторыг хэзээ, хэнээс, ямар байдлаар худалдаж авсан талаар мэдэхгүй. 2019 оны 02 дугаар сарын сүүлд нягтлан бодогч А намайг дуудаад Төрийн банкны харилцахаас цахилгаан үүсгүүрийн мөнгө гэж 4 500 000 төгрөг бэлнээр аваад Д даргад өг гэсэн. Төрийн банкны бэлэн мөнгөний зарлагын Бимт дээр Д дарга, нягтлан бодогч А нар гарын үсэг зурсан байсан ба би тэр Бимтыг Төрийн банкны салБт очиж өгөөд бэлнээр 4 500 000 төгрөг аваад Д даргад өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 49-50 хуудас/

 

1.10. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 8-9 дүгээр сарын орчим Оросын дизель станц 4 500 000 төгрөгөөр Дд зарсан ба мөнгийг 2 хувааж авсан. 2018 оны 09 дүгээр сард 2 000 000 гаруй төгрөг Налайх дүүрэгт амьдардаг Оогий гэх таньдаг эмэгтэйн дансаар дамжуулж авсан. Дтэй би ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба би Дд л тус генератороо зарсан гэж ойлгосон. Би бол хувиараа авч байгаа гэж ойлгосон. Сэлэнгэ аймагт мөнгө төгрөг өгч байсан асуудал байхгүй. Д надтай уулзаад 2 000 000 төгрөгийг нэг залуугаас авсан гээд хэлчих гэхээр нь би тэгж мэдүүлэг өгсөн. Би Улаанбаатар хотод ямар нэгэн байдлаар хүнээс 2 000 000 төгрөг аваагүй ба түүнээс би генератор зарсан мөнгө гэж 2 750 000 төгрөг авсан. Д надаас би хэрэгт ормооргүй байна гээд гуйгаад байсан. Би 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотоос Портер хөлслөж тус генераторыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “ИШ” ОНӨҮГазарт тээвэрлэж хашаанд нь буулгасан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 60-61, 2-р х.х-ийн 65-66 хуудас/

 

1.11. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 11 дүгээр сард эхнэр Болормаа, бага хүү Тэнүүн нарын хамт ОХУ-ын Улаан-Үүд хот руу явахаар болж мөнгөний хэрэг гараад аав Дгээс мөнгө асуухад аав над руу 1 800 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөнөөс би ээж Отгонбаярын данс руу 1 000 000 төгрөг, эхнэр Болормаагийн данс руу 500 000 төгрөг, хадам аав Болдын данс руу 250 000 төгрөг шилжүүлсэн. Би “ИШ” ОНӨҮГазарт генератор тээвэрлэж өгсөн асуудал байхгүй. Манай аав Д 2019 оны 06 дугаар сард Авлигатай тэмцэх газраас дуудах үед над руу яриад чамд өгсөн мөнгөний талаар асуувал Б гэх хүнд өгсөн мөнгө эргүүлээд авсан гэж хэлээрэй гэсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 64-66 хуудас/

 

1.12. Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б намайг Оогий гэж дууддаг. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө ажил руугаа явах гэж байхад Б таараад надад хэлэхдээ би Шивээ-Овоо уурхайд ажиллаж байсан цалингаа авах гэсэн юм. Дансны дугаараа, картын хамт өгч байгаач гэхээр нь би түүнд Хаан банкны дансны дугаараа бичиж, картаа өгч явуулсан. Тухайн өдрийн 15 цагийн орчим миний дансанд 2 250 000 төгрөг орсон мэдээлэл ирсэн ба тэр өдрөө миний данснаас дээрх мөнгө хэд хэдэн удаа авч дуусгасан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 63-64 хуудас/

 

1.13. Гэрч Б.Түвшин мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр Баа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Шууд худалдан авч болох Баа ажил үйлчилгээний төсөвт өртөгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг бөгөөд шууд худалдан авалтыг 10 000 000 төгрөг байхаар тогтоож өгсөн байдаг. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй Баа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэж заасан нь 10 000 000 төгрөг хүртэлх Баа, материалыг байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтан нь шууд худалдан авалт хийж болно гэсэн үг” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 223-224 хуудас/

 

1.14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 6-16 хуудас/

 

1.15 .Маас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл Бимтын хуулБ, худалдах, худалдан авах хэлцлийн хуулБ, П.Мтай хийсэн худалдах, худалдан авах хэлцэл, хавсралтуудын хуулБ /1-р х.х-ийн 70-75, 199-208 хуудас/

 

1.16. Ү.Д, Д.М нарын Төрийн банкин дахь дансны хуулга, Д.Мын хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “ИШ” ОНӨҮГазар, Г.Отгонбаяр, Б.Болормаа, Ш.Болд, Т.Отгонбаяр нарын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,  /1-р х.х-ийн 86-90, 91-133, 135-171, 2-р х.х-ийн 2-45, 68-69 хуудас/

 

1.17. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Ү.Дг ажилд томилсон захирамжийн хуулБууд, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолтын хуулБууд /1-р х.х-ийн 173-186 хуудас/

 

1.18. “ИШ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дотоод дүрэм, Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэрүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын хуулБууд /1-р х.х-ийн 222- 226, 235-241 хуудас/

 

1.19. Гэрч А.Б, яллагдагч Ү.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч П.А, Б.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р х.х-ийн 158-160, 219-220 хуудас/

 

1.20. “ИШ” ОНӨҮГазрын Төрийн банкны зарлагын мэдүүлэг, Бэлэн мөнгөний орлогын Бимт, ИШ ОНӨҮГазрын бэлэн мөнгөний зарлагын Бимт /2-р х.х-ийн 166-168 хуудас/

 

1.21. Генераторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Вендо” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р х.х-ийн 213-218, 226-234 хуудас/

 

1.22. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3-р х.х-ийн 2-3, 4 хуудас/ зэрэг болно.  

 

Иймд шүүгдэгч Ү.Дг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ү.Дгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч Ү.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдлаа.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ү.Д нь өөрийн албаны эрхээ ашиглаж амар хялБ аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээс үүдэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал “ИШ” ОНӨҮГазарт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан тул аж ахуй нэгжид хамаарна. Шүүгдэгч Ү.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ “ИШ” ОНӨҮГазрын захирлын албан тушаалыг гүйцэтгэж байсан нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар батлагдаж байна. Иймд Ү.Д нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй ба хуулийн этгээдийн удирдах албан тушаалд хамаарах тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйл болгон өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт үлэмж хэмжээний хохирол гэдэг нь 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу түүнээс дээш хэмжээтэй байхыг заасан. Ү.Дгийн учруулсан хохирол нь 6 300 000 төгрөг байгаа учраас гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг,

Улсын яллагч Ш.Батсүх нь “ИШ” ОНӨҮГазрын захирлын албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаардаг болох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4 дүгээр зүйлд “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ”, 4.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дугаар зүйлд “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус заасан. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна гэсэн нэмэлт тайлБыг  тус тус гаргажээ.

Шүүхээс улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

        ХОЁР. Шүүгдэгч Ү.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох Бимтуудыг үнэлэв. Үүнд:

 

        2.1. Иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ИШ” ОНӨҮГазраас 2019 онд генератор авахад зарцуулагдсан 4 500 000 төгрөг болон тус генераторыг тээвэрлэхэд байгууллагаас гарсан 1 800 000 төгрөг нийт 6 300 000 төгрөгийн хохирлыг Багдуулвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 58-59 хуудас/

 

        2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р х.х-ийн 163 хуудас/

 

        2.3. Ү.Дгийн иргэний үнэмлэхний болон гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1-р х.х-ийн 81-82, 190 хуудас/ зэрэг болно.

 

  Шүүгдэгч Ү.Дгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Ү.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь миний үйлчлүүлэгч Ү.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

 

Шүүхээс улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Ү.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ү.Д нь “ИШ” ОНӨҮГазрын Төрийн банкны 300300105581 тоот дансанд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 4 500 000 төгрөгийг тус тус төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлгийн Бимтыг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

Харин 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг Авлигатай тэмцэх газар, “Вендо” ХХК-ний хооронд байгуулан 75 киловаттын хүчин чадалтай, генераторын үнэлгээг тогтоолгосон  240 000 төгрөгийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгээс гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгохоор шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Ү.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 240 000 төгрөгийг төлөх гэсэн боловч Авлигатай тэмцэх газрын холбогдох данс олдоогүй, төлөхөд бэлэн шүүх хуралдаанд авч ирсэн гэснийг дурдлаа.  

 

        Шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн Бимтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 75 киловаттын хүчин чадалтай, АД60С-Т400-Р маркийн, хөдөлгүүрийн марк А-01МЕ дугаартай, 895009 хөдөлгүүрийн дугаартай, цахилгаан үүсгүүр буюу /генератор/-ийг битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Үгийн Дг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ү.Дг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн Бимтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгосугай.

       

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 75 киловаттын хүчин чадалтай, АД60С-Т400-Р маркийн, хөдөлгүүрийн марк А-01МЕ дугаартай, 895009 хөдөлгүүрийн дугаартай, цахилгаан үүсгүүр буюу /генератор/-ийг битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА