| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00026/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмчиг овогт Цоодолын Баатаржаргалд холбогдох эрүүгийн 2040000000045 дугаартай хэргийг 2020 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, яс үндэс халх, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 04 сарын 12-ны шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт Т.З хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Т.З 2020 оны 04-р сарын 17-ны өдөр өгсөн: “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцад гагнуурчин хийдэг бөгөөд ажлын 5 өдөр ажилдаа яваад л, хагас, бүтэн сайнд амардаг. 2020 оны 04 сарын 12-ны өглөө босоод хоол цайгаа уугаад, үдийн өмнө гэртээ найз Э архи уусан. Манай найз Э энэ өглөө 10 цаг болж байхад гаднаас ирсэн бөгөөд ирэхдээ нэг шил Хараа гэх 0.75 литрийн архитай ирсэн. Тэгэхээр нь найзын авчирсан архийг хуваагаад уусан. Энэ архийг ууж дуусаад би нэг шил 0.75 литрийн Хараа гэх архи дэлгүүрээс авч хувааж уусан. Э бид 2-ыг архи ууж байхад манай эхнэр архинаас уугаагүй. Бид 3-аас өөр том хүн байгаагүй. Тэгээд Э бид 2 ууж байсан архиа дуусгалгүй согтоод тасарсан. Эхнэрийн хэлж байгаагаар Э бид 2 архиа ууж дуусгаад унтсан гэж хэлсэн. Тэгж байгаад сэргэсэн чинь Бор-Өндөр сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан, юу болоод ямар учраас ирснийгээ мэдээгүй. Надад эмчилгээ хийгээд байх шиг байсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 сарын 13-ны өглөө Ц.Б ахад хутгалуулсан гэдгээ мэдсэн. Ц.Б ахын эхнэр надад хэлсэн. Би ямар учраас Ц.Б ахтай муудсанаа мэдэхгүй байгаа. Э бид 2-ыг унтаж байхад манай найз О А Ш нар ирсэн гэж байсан. Би эд нарыг манай гэрт ирснийг мэдээгүй. Би уусан архиндаа тасарсан байсан учраас болсон асуудлын талаар мэдэх зүйл маань энэ байна, өөр зүйлийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
-Гэрч А.О 2020 оны 04-р сарын 17-ны өдөр өгсөн: “2020 оны 04 сарын 12-ны өдөр 12 цагийн үед эхнэр хүүхдүүдийн хамт Бор-Өндөр сумын 3 дугаар баг байх найз З очсон. Надтай хамт Э ын эхнэр Ш очсон. Бид нарыг тэдний гэрт очиход Э , Т.З 2 архи уугаад тасраад хоёулаа унтаж байсан. Тэгэхээр нь сэрээлгүй унтуулсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир тэдний хашаанд гал түлээд мах дарж шорлогдож идсэн. Намайг тэдний гэрийн гадаа мах шорлож байх үед З Э нар гарч ирээгүй, би найзуудынхаа эхнэр, хүүхдүүдтэй мах шорлож идэж дуусаад З гэрт ороход Т.З сэргээд босож ирсэн, З дараа Э босож ирсэн. Тэдний гэрт бид нар цэнхэр өнгийн шилтэй 0.75 литрийн архи хувааж уусан. Эхнэрүүд архинаас уугаагүй, тэд нар пиво ууж байсан. Бид нарын ууж байсан архи дуусаж байхад Т.З согтоод тасраад эргээд унтаад өгсөн. Э ч гэсэн согтоод тэдний гэрээс гараад машиндаа суугаад унтаад өгсөн. Тэгэхээр нь би эхнэрүүд юм яриад, хүүхдүүд шуугилдаад байхаар нь З гэрээс гараад өөрийнхөө машины арын суудал руу суугаад хэвтээд унтсан. З хашаанд тэдний ах Б гэр байдаг. Бид нарыг мах шорлогдож байхад болон гэрт нь архи ууж байхад Ц.Б орж ирээгүй. Намайг гарч машиндаа очиж унтсанаас хойш яасныг мэдэхгүй. Би машиндаа унтаж байгаад харанхуй болсон хойно сэрээд З гэрт орсон чинь З эхнэртэйгээ хамт байхгүй байсан. Тэдний хүүхдүүдийг А Ш 2 хараад байж байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэж асуухад Аптанзул, Ш “Ц.Б ах нь З гэрт орж ирээд, эргээд гараад явсан, удалгүй дахиж орж ирсэн”, “сүүлд орж ирэхдээ хутгатай ирээд хатгачихсан” гэж хэлсэн. Өөр юм мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд З эхнэрийг иртэл гэрт нь байсан. З эхнэрийг ирсэн хойно эхнэр хүүхдүүдээ аваад гэртээ харьсан. Бид нарыг З хоос яваагүй байхад, намайг машинд унтаж байгаад гэрт нь орсоны дараа Э сэрээд гэрт нь орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
-Гэрч Ц.А 2020 оны 04 сарын 17-ны өдөр өгсөн: “Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 8-816 тоотод байх найз З гэрт 2020 оны 04 сарын 12-ны өдөр 12 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамт очсон. Бид нартай хамт Э ын эхнэр Ш очсон. Бид нарыг З гэрт очиход Э , Т.З 2 архи уугаад тасраад 2-лаа унтаж байсан. Тэгэхээр нь бид нар сэрээлгүй үргэлжлүүлэн унтуулсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир З хашаанд гал түлээд мах дарж шорлогдож идсэн. Бид нарыг тэдний гэрийн гадаа мах шорлож байх үед З Э нар гарч ирээгүй унтаж байсан. О Ш С бид хэд хүүхдүүдтэй мах шорлож идэж дуусаад З гэрт ороход Т.З сэргээд босож ирсэн, З дараа Э босож ирсэн. Тэдний гэрт эрчүүд нь цэнхэр өнгийн шилтэй 0.75 литрийн архи хувааж уусан. Харин эхнэрүүд архинаас уугаагүй, пиво уусан. З О Э 3 ууж байсан архиа дуусгаад манай нөхөр тэдний гэрээс гарч өөрийнхөө машинд суусан. Э ч гэсэн өөрийнхөө машинд орж унтаад өгсөн. Э , манай нөхөр 2-ыг гарснаас хойш Т.З эхнэрүүдтэй юм яриад сууж байтал гаднаас Ц.Б ах нь эхнэртэйгээ хамт орж ирсэн. З хашаанд тэдний ах Б гэр байдаг. Бид нарыг мах шорлогдож байхад болон З гэрт нь архи ууж байхад Ц.Б ах нь орж ирээгүй. Ц.Б ах нь эхнэрийнхээ хамт орж ирээд З юм яриад байсан, юу ярьсаныг нь мэдээгүй. З Ц.Б ахтайгаа юм ярьж байх хооронд Ш бид 2 тэдний гэрээс гарч 00 орсон. Ш бид 2-ыг гадаа байхад З эхнэр С гарч ирээд бид 2-той хамт юм яриад зогсож байсан. Тэгтэл Ц.Б ганцаараа З гэрээс гараад өөрийнхөө гэр рүү яваад, гэртээ орчихоод эргээд гараад ирсэн. Тэгээд З гэр рүү орохоор нь араас нь дагаад ортол З хэвлийд хутгалчихсан байсан. Т.З гэрийнхээ хойд талд газраар хэвтэж байсан, хэвлийнээс цус гарч байх шиг байсан. З хараад бид нар сандралдаад байж байхад Б эхнэр нь түргэн дуудсан. Эмнэлгийн машин ирэхээс өмнө З эхнэр нь аваад эмнэлэг явсан. Бид нар хүүхдүүдийг нь хараад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
-Гэрч Д.Э 2020 оны 04 сарын 17-ны өдөр өгсөн: “З А.О бид нар гэр бүлийн найзууд бөгөөд амралтын өдөр мах дарж шорлог хийж иднэ гэж ярилцсан байсан. 2020 оны 04 сарын 12-ны өглөө 10 цаг болж байхад дэлгүүрээс нэг шил Хараа гэх 0.75 литрийн архи аваад З гэрт очсон. Найзуудаасаа түрүүлээд ганцаараа очсон. Намайг тэдний гэрт очиход Т.З эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байсан. Т.З бид 2 миний авч очсон архийг хувааж уусан. Би энэ архиа ууж байгаад согтоод тасарсан, юу болсоныг мэдэхгүй. Би өмнөх орой нь архи уусан байсан болохоор их амархан согтож тасарсан байх. Тэгж байгаад сэргэхэд би З гэрийн гадаа өөрийнхөө машинд унтаж байсан. Би сэрээд З гэрт орсон чинь О Ш А нар хүүхдүүдтэй байж байсан. З С 2 байгаагүй, эмнэлэг явсан гэж байсан. З Ц.Б ах нь орж хутгалсан гэж байсан, би архи гүйцэт гараагүй байсан болохоор сайн ойлгоогүй. Бид нар З гэрт байж байгаад шөнө С ийг ирсний дараа гэр гэр рүүгээ харьцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
-Гэрч Т.Ш 2020 оны 04 сарын 17-ны өдөр өгсөн: “Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 8-816 тоотод байх найз З гэрт 2020 оны 04 сарын 12-ны өдөр 12 цагийн үед О А нарын хамт очсон. Манай нөхөр бид нараас өмнө тэдний гэрт ирсэн байсан юм. Бид нарыг З гэрт очиход Э , Т.З 2 архи уугаад тасраад 2-лаа унтаж байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир З хашаанд гал түлээд мах дарж шорлогдож идэцгээсэн. Бид нарыг тэдний гэрийн гадаа мах шорлож байх үед З Э нар гарч ирээгүй унтаж л байсан, О А С бид хэд хүүхдүүдтэй мах шорлож идэж дуусаад З гэрт ороход Т.З сэргээд босож ирсэн, З дараа Э босож ирсэн. Тэдний гэрт эрчүүд нь цэнхэр өнгийн шилтэй 0.75 литрийн архи хувааж уусан. Харин эхнэрүүд архинаас уугаагүй, пиво ууцгаасан. З О Э 3 ууж байсан архи дуусгаад манай нөхөр тэдний гэрээс гарч өөрийнхөө машиндаа орж унтсан. А.О ч гэсэн өөрийнхөө машинд орж унтаад өгсөн. О манай нөхөр 2-ыг гарснаас хойш Т.З бид нар юм яриад сууж байтал гаднаас Ц.Б ах нь эхнэртэйгээ хамт орж ирсэн. З хашаанд тэдний ах Б гэр байдаг. Ц.Б ах нь эхнэрийнхээ хамт орж ирээд З юм яриад байсан, юу ярьсаныг нь мэдээгүй. З Ц.Б ахтайгаа юм ярьж байх хооронд А бид 2 гарч 00 орсон. А бид 2-ыг гадаа хашаанд байж байхад З эхнэр С гарч ирээд бид 2-той хамт юм яриад зогсож байсан. Тэгтэл Ц.Б ганцаараа З гэрээс гараад өөрийнхөө гэр рүү яваад, гэртээ орчихоод эргээд гараад ирсэн. Тэгээд З гэр рүү орохоор нь араас нь бид нар дагаад ортол З хэвлийд хутгалчихсан байсан. Т.З гэрийнхээ хойд талд газраар хэвтэж байсан, хэвлийнээс цус гарч байх шиг байсан. Б эхнэр нь түргэн дуудаж байсан. Түргэний машин ирэх хооронд С , З аваад эмнэлэг явсан. Тэд нарыг явсны дараа түргэний машин ирээд явсан. Тэгээд З хүүхдүүдийг хараад С ийг шөнө ирэхэд нь бид нар гэр гэр рүүгээ харьцгаасан. Ц.Б болон эхнэр нь ямар шалтгаанаар хутгалсан талаар хэлээгүй, тухайн үед сандраад анзаараагүй байж ч магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
-Гэрч В.С 2020 оны 04 сарын 23-ны өдөр өгсөн: “2020 оны 04 сарын 12-ны өглөө манай гэрт нөхрийн найз Э ганцаараа ирсэн. Э манай гэрт ирэхдээ нэг шил архитай ирсэн. Э ын авчирсан архийг манай нөхөр тэр 2 хуваагаад уусан. Би архинаас нь уугаагүй. Э ын авчирсан архийг ууж дуусаад манай нөхөр нэг шил архи дэлгүүрээс авч хуваагаад уусан. Манай нөхөр Э 2 хувааж уусан 2 шил архи ууж дуусаад тасраад согтоод унтацгаасан. Тэгэхэд үдээс хойш 13 цаг болж байхад манай найзууд болох Ш А А.О нар хүүхдүүдийн хамт манай гэрт ирсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан учраас мах шорлож идэхээр ярилцсан байсан юм. Бид нарыг манай хашаанд мах шорлож идэж байхад Э , Т.З 2 босож ирээгүй. Махаа шорлож идэж дуусаад орой гэртээ ороод байхад тэр 2 сэргэсэн. Тэгээд эрчүүд нэг шил архи хуваагаад ууцгаасан, харин эмэгтэйчүүд пиво уусан. Архиа ууж байхдаа дэмий юм ярьцгааж байгаад дуусаад Э , А.О 2 манай гэрээс гарч машин машиндаа орж унтацгаасан. Манай нөхөр унтаагүй бид нартай юм яриад сууж байсан. Тэгтэл гаднаас манай гэрт Ц.Б ах, эхнэрийнхээ хамт орж ирээд манай нөхөртэй юм яриад суугаад байсан. З Ц.Б ах 2 юм ярьж байхад Ш А 00 орохоор гарсан. Тэр 2-ыг гарсны дараа удаагүй байхад нь би араас нь гарч гадаа хашаанд уулзаад юм яриад зогссон. Тэгтэл манай гэрээс Ц.Б ах ганцаараа гараад өөрийнхөө гэр рүү орсон. Тэгсэнээ удалгүй эргээд гарч ирээд манай гэр рүү орсон. Тэгэхээр нь Ш А бид 3 манай гэрт ортол нөхөр маань гэрийн хойд талд газар хэвтэж байсан, хэвлийн хутгалуулсан гээд цус гарч байсан. Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгсөн. Манай нөхрийг Ц.Б ах хутгалсан байсан, Намайг гаднаас орж ирэхэд Т.З “Ц.Б ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч нар ирэхээс өмнө машинаар З эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 22-ны өдрийн №39 тоот:
1.Т.З биед хэвлийн зкүүн доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчийн зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтнл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,
- Иргэний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 44/
-Яллагдагч Ц.Б 2020 оны 04 сарын 24-ний өдөр өгсөн: “Би 2020 оны 04 сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад үдээс хойш 14 цагийн үед ажил руугаа явсан. Намайг явахаас өмнө З найзууд ирчихсэн хашаанд мах шорлох гэж байгаа бололтой байсан. Би тэд нартай уулзаагүй. Манай ажлынхан өрөмдлөгийн ажлаа хийчихээд тэсэлгээ хийх үедээ намайг ирж авдаг юм. Үдээс хойш 14 цаг өнгөрч байхад ажил дээр очоод тэсэлгээ хийчихээд орой 16 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад Бор-Өндөр суманд орж ирсэн. Бор-Өндөр суманд ирэхдээ хамт ажилладаг нярав А ахтай хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цээл” ресторанд орж хоол идсэн. Хоол идэж байхдаа А ах бид 2 нэг шил 0.75 литрийн С гэх архи аваад хувааж уусан. Тэгээд хоолоо идэж дуусаад, ууж байсан архиа дуусгаад “Цээл” ресторанаас гарсан. Тэгтэл А ах нэг шил 0.75 литрийн архи дэлгүүрээс худалдаж аваад танай гэрт очиж ууя гэхээр нь би “Үгүй, манай гэрт хүүхдүүд байгаа” гэж хэлээд Бор-Өндөр цогцолборын бага сургуулийн хойд талын суваргатай овоон дээр явган алхаж очоод А ахтай архиа хувааж уусан. Суваргатай овоон дээр очиж ууж байсан архийг тал хүртэл нь уугаад байснаа санаж байна, тэрнээс хойш юу болсоныг санахгүй, уусан архиндаа согтоод тасарсан байсан. Тэгж байгаад сэргэсэн чинь манай гэрт цагдаа нар ирчихсэн, намайг цагдаагийн хэлтэс рүү авч явна гэж байсан. Юу болоод авч явах гэж байгаа юм гэхэд намайг дүү З хутгалсан байна гэж хэлсэн. Би З хэзээ уулзсан, юу гэж маргалдсан, ямар учраас хутгалснаа мэдэхгүй байгаа. 2020 оны 04 сарын 13-ны өдөр эхнэртэй уулзахад “Намайг согтуу гэртээ ирээд З гэрт орж хоорондоо юм ярьж байгаад хутгалсан” гэж байсан. З юм ярьж байгаад тэдний гэрээс гараад өөрийнхөө гэрээс орж хутгаа авчраад З хутгалсан гэж хэлсэн. Би энэ талаар нэг ч зүйл санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
-Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би З хутгалсан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 04 сарын 12-ны шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт иргэн Т.З хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.З гэрч А.О Ц.А Д.Э , Т.Ш В.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 22-ны өдрийн №39 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Т.З бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 22-ны өдрийн №39 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.З биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын
хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Ц.Б хохирогч Т.З нарын хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.З биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Хохирогч Т.З нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.З гэрч А.О Ц.А Д.Э , Т.Ш В.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, иргэний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Баатаржаргылн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,
36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,
36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8
дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ