Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00082/И |
Дугаар | 107 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 107
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: “Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг, ган зам 2-р хэсэг, 8 байр, 14 тоотод оршин суух Нэргүйгийн Уранчимэг /РД: МБ78010503/-д холбогдох
“213.906 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Уранчимэг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 05-р сарын 25-ны өдөр дараа төлбөрт Postpaid OPEN/400/ үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган байгуулж 91917922 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Н.Уранчимэг нь гэрээний үүргийг үл биелүүлж 91917922 дугаарын 2015 оны 10-р сарын байдлаарх төлбөр 239906 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Н.Уранчимэгт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Уранчимэгээс төлбөрийн үлдэгдэл болох 239.906 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 30000 төгрөгийг хасч үлдэгдэл 209906 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 213906 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скайтел ХХК нь 91917922 дугаарын 214.000 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэл Нэргүй овогтой Уранчимэгт холбогдуулан гаргасан. Хариуцагч Н.Уранчимэгийн гэр бүлийн хүн болох П.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 214.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Н.Уранчимэгт холбогдуулан “213.906 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь 2017 оны 01-р сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан “нэхэмжлэлийн шаардлага болох 214.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7,067 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3.533,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3.533,6 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Н.Уранчимэгт холбогдох “213.906 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7,067 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3.533,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3.533,6 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА