Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 42

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-д холбогдох 2040000450049 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, дүү, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн       Бор-Өндөр сум 1 дүгээр баг оршин суух, М.С.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

М.С нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн И.Б “Хаан банк”-ны ногоон өнгийн виза картыг авч картанд байсан 1.140.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.С нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн И.Б “Хаан банк”-ны ногоон өнгийн виза картыг авч картанд байсан 1.140.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.140.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлаж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С өгсөн: “Би 2020.02.16-ны өдөр П.Б гэрт архи ууж, авдар дээр байсан П.Б ногоон өнгийн виза картыг авч, 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. П.Б нь “Ажнай” худалдааны төвийн АТМ-ээс  мөнгө авахдаа виза картын дугаараа надад хэлж байсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр архи уусандаа гэмшиж байна. Би аав, нөхөр, хүү, дүү нарын хамтаар ам бүл тавуулаа амьдардаг ба аав, нөхөр хоёр маань ажил эрхэлдэг. Миний хувьд байнгын асаргаанд байдаг 10 настай хүүгээ асардаг тул ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн И.Б “Хаан банк”-ны ногоон өнгийн виза картыг авч картанд байсан 1.140.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.

Хохирогч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай гэрт Тогоонтөмөр ах, Эрдэнэсүхийн эхнэр, М.С бид нар үлдээд үлдсэн архиа ууж байтал би тасраад уначихсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн үед босоод гар утсаа хартал миний 5946021984 дугаарын данснаас 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 49 минутанд 500.000 төгрөг, 21 цаг 24 минутанд 20000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 02 цаг 56 минутанд 100.000 төгрөг, 200.000 төгрөг,02 цаг 59 минутанд 70.000 төгрөг, 05 цаг 11 минутанд 200.000 төгрөг, 05 цаг 14 минутанд 50.000 төгрөгний гүйлгээ хийгдэж нийт 1.140.000 төгрөгний зарлагын гүйлгээ хийгдсэн мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь виза хайсан боловч олоогүй. Намайг тасрах унтах үед манай гэрт Тогоонтөмөр ах, Эрдэнэсүхийн эхнэр, М.С  нар байсан. Тэд нараас миний виза картны нууц дугаарыг М.С  мэдэж байсан. Учир нь би М.С той хамт “Зулбаяр-1” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийх үед М.С  миний хажууд зогсож байсан болохоор нууц кодыг маань мэдэж байгаа. ..Надад нийт 1.140.000 төгрөгийн хохирол учирсан ... ” гэх мэдүүлэг /хх-н 28-29 хуу/,

Хохирогч П.Б нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Надаа шүүх хуралдаан орохоос өмнө 500.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 190.000 төгрөгийг дараагийн шүүх хуралдаан орохоос өмнө өгнө гэж М.С болон М.С нөхөр” хэлсэн гэх мэдүүлэг,

 Гэрч И.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид хоёр архиа дуусгачихаад байж байтал Батбилэг дахиад дэлгүүр лүү нэг шил архинд явсан. Тэгээд ирэхдээ М.С , Улаан, нэг танихгүй хүүхний хамт орж ирсэн. Тэгэхдээ 1 литрийн савлагаатай “Алтан чингис” архи нэг шилийг авчирсан тэгээд тэрийг нь М.С  Улаан, нэг танихгүй эмэгтэй, Батбилэг нарын хамт хувааж ууцгаасан. Тэгж байгаад би тасраад П.Б  гэрийн зүүн талд унтаад өгсөн байсан. Маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өглөө босоод виза картнаас нь 1 сая гаруй төгрөг алдагдсан талаар надад хэлсэн. ... Ямар ч байсан П.Б  гэрт архи ууж байхад Батбилэг М.С  гэх хүүхэнтэй гарч ороод яваад байсан. Юу ярьсан талаар мэдэхгүй. Би П.Б  виза картны нууц дугаарыг мэдэхгүй ...”  гэх мэдүүлэг  /хх-н 30-31 хуу/

 Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ П.Б  гэрт очиход Тогоонтөмөр, Төгсөө, гэх хоёр хүн байсан. Тэгээд гэр лүү нь ороод Батбилэг худалдаж авсан 1 литрийн савлагаатай архи задлаад бүгдээрээ ууцгаасан. Би тэр архинаас 2, 3 хундага уусан. Тэгээд миний нойр хүрээд байхаар нь гэрийнх нь баруун орон дээр нь хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Дөнгөж сэрээд байж байтал Батбилэг, М.С той мөнгө яриад байх шиг байсан. Тэгснээ өөрийнхөө виза картыг өгч нууц дугаарыг хэлээд М.С гийн хамт дэлгүүр лүү явсан байх. Яг хаашаа явсан талаар мэдэхгүй байна. М.С д тухайн үед картаа өгчихөөд буцааж авсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан гарахдаа М.С д картынхаа нууц дугаарыг хэлж байсан гэх мэдүүлэг /хх-н 32-33  хуу/

 Гэрч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.С  архиа худалдаж аваад бэлэн мөнгө өгч байсан. Тэгээд манайхаас гарахдаа Ууганбаяр, Мөнх-Эрдэнэ хоёрыг хамт явъя гэж хэлсэн. Өөрийнхөө мөнгөөр архи авч байна гэж ойлгосон. М.С  бэлэн мөнгөтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 хуу/

Гэрч Ё.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг М.С  гэх хүүхэнтэй таарах үед нэг танихгүй залуутай хамт явж байсан. ... М.С  дагаж ороод мөнгөө авчих, аваад өгье гэж хэлсэн. Тэгээд М.С  гэх хүүхэн цуг явсан залуугийн хамт “Ажнай” төвийн АТМ-ээс  эхлээд 10.000 төгрөг авсан дараа нь 90.000 төгрөг нийт 100.000 төгрөг авч байсан. М.С  АТМ-д Хаан банкны виза карт хийгээд мөнгө уншуулж авсан. Цуг явж байсан залуу хажууд нь хараад зогсож байсан. Тэр залуу нь нилээн согтуу байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 99 хуу/

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б-ийн гэрт 15-20 минут болсон байх тэр хугацаанд Улаан эгч тасраад уйлж унжаад байсан. Б-ийн гэрээс явахдаа хажуу айлынх нь хүнд М.С  гэх хүүхэн юм хөдөлгөөд байдаг гэсэн мөнгө төгрөгөө цааш нь хийгээрэй гэж хэлчихээд гэрлүүгээ харьсан. ... Намайг Б-ийн гэрт байх үед виза карт болон нууц дугаарын талаар ямар нэгэн яриа, өгүүлэл, гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд  тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул шүүдэгч М.С г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч буй идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр,  шунахайн сэдэлтээр үйлдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгох бол шунахайн сэдэлт гэдэгт өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлэлээр тодорхойлогдоно.  

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн  хууль, эрх зүйн мэдлэг тааруу байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэл, архидан согтуурсан нөхцөл байдалтай холбоотой байгааг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч М.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.  

          Шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоос 990.000  төгрөгийг төлсөн, үлдсэн 190.000 төгрөгийг шүүх хуралдаан дууссаны дараа нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж,

          Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

          Иймд шүүгдэгч М.С д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.           

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцал байдлыг  харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч М.С д мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”  үүргийг тус тус хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид үлдэгдэл 190.000 төгрөгийг шүүх хуралдаан дуусмагц нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  ХААН болон Төрийн банкны 2 ширхэг DVD-ийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж шийдвэрлэх нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан М.С г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус шүүгдэгч М.С д хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.С д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнсэнгийн хугацаагаар тогтоосугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар уг албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хэнтий  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч дээрх арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

8.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид үлдэгдэл 190.000 төгрөгийг шүүх хуралдаан дуусмагц нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХААН болон Төрийн банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины дүрс бичлэг бүхий 2  ширхэг DVD-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ