Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 49

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 19-12 тоотод байрлах “ХААН” банк,*******зээлийн төвийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 10-52 тоотод оршин суух Гөрөөчин Лхагвацэрэнгийн Оргилтулга /РД: -, утас: -/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 10-52 тоотод оршин суух Лха Намжилдоржийн Уянга /РД: ТГ-, утас: -/ нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 14 685 909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “ХААН” банк,*******зээлийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Иргэн ******* нь тус банкны*******зээлийн төвөөс 2016 оны 01-р сарын 08-ны өдрийн ЗГ201642527945 тоот зээлийн гэрээ байгуулж 16 000 000 төгрөгийг, жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, гэрээт цалингийн зээлээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 -р зүйлийн 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1 820 980 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 416 692 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төгрөг, нийт 4 237 672 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /132 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй....Дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

  1. 2016 оны 01-р сарын 08-ны өдрийн ЗГ201642527945 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,
  2. 2017 оны 01-р сарын 13-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрт ...нийт 14 684 909 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 3 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 231 380 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... Зээлээ төлнө” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХААН” банк,*******зээлийн төвөөс хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, 14 685 909  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.  

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН” банк,*******зээлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 380 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 231 380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХААН” банк,*******зээлийн төвд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”ХААН” банк,*******зээлийн төвийн  нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 14 685 909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ХААН” банк,*******зээлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 380 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч *******, ******* нараас 231 380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХААН” банк,*******зээлийн төвд олгосугай.

3.Хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              А.НАРАНТУЯА