Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 138

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 2 дугаар хэсэг, 5 дугаар байрны 27 тоотод оршин суух  Тоодог овгийн Долгормаагийн Хандсүрэнгийн /РД: МЮ-78051861, утас: 91009787, 70363819/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэгт оршин суух Мэргид овгийн Санжаагийн Гэрэлчулуунд /РД: МЬ-65022714, утас: 99779244, 96669145/ холбогдох

“Гэм хорын хохиролд 793.600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөө ажлын байран дээрээ Санжаа овогтой Гэрэлчулуунтай маргалдаж, С.Гэрэлчулуун нь баруун нүд рүү хүчтэй өшиглөсний улмаас баруун нүд бүрэн хараагүй болж хүнд гэмтэл авсан. Энэ хэргийн учир С.Гэрэлчулуун нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоног хорих ял эдэлсэн. Ингээд миний бие нь баруун нүдэндээ хиймэл протез хийлгэж, улмаар байнгын дусаалга, тосыг хэрэглэж ирсэн. Одоогоор миний бие группт байдаг. Гэмтэл авсан 2008 оноос хойш С.Гэрэлчулуунаас эмчилгээний зардалд гэж нэг ч төгрөг нэхэмжилж байгаагүй болно. Гэмтэл авсанаас хойш 8 жил нэг протезтэй явсан тул солиулах шаардлагатай гэж мэргэжлийн эмчийн зөвлөснөөр /баримтыг хавсаргав/ банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван /баримтыг хавсаргав/ 2016 оны 12 дугаар 06-ны өдөр баруун нүдэндээ шинээр протез хийлгэсэн болно. /баримтыг хавсаргав/

Миний том хүүхэд их сургуулийн оюутан, бага хүүхэд 1.5 настай тул санхүүгийн асуудал хүнд байна. Иймд хариуцагч Санжаа овогтой Гэрэлчулуунаас баруун нүдэнд хийлгэсэн хиймэл нүдний /протез/ төлбөр болох 690.000 төгрөг, Улаанбаатар хот руу 2 удаа ирж буцсан замын зардал болох 53.600 төгрөг, Улаанбаатар хотод байрласан 1 өдрийн буудлын үнэ болох 50.000 төгрөг, нийт 793.600 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Гэрэлчулуун нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хандсүрэнгийн нэхэмжилсэн 793.600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Боломжоороо төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн хариуцагч С.Гэрэлчулуунд холбогдуулан гаргасан “Гэм хорын хохиролд 793.600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Хандсүрэнгийн нэхэмжилсэн 793.600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Боломжоороо төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29.438 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11.798 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11.798 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Хандсүрэнгийн С.Гэрэлчулуунд холбогдуулан гаргасан “Гэм  хорын хохиролд 793.600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 11.798 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА