Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 746

 

 

 

 

 

 

    2020         08           17                                         2020/ШЦТ/746

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч/шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Сартуул овогт Бын Х, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б овогт Т-ын Э нарт тус тус холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг тус шүүх 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэснийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан, тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Т хотхон ***-** тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар ******/, Б овгийн Т-ын Э.

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын **-ний өдөр Орхон аймаг **** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн * дугаар хороо, Т хотхон ***-*** тоотод оршин суух, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын **-ны едрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, /регистрийн дугаар **********/, С овгийн Б-ын Х.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х нь яллагдагч Т.Э, хохирогч О.Т, М.Б нартай 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэл хотхоны 102 дугаар байрны гадаа хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар яллагдагч Т.Э нь Б.Хгийн нүүр рүү цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Х нь хохирогч О.Т, М.Б нарын нүүрийг хутгаар зүсэх, нүүр рүү цохих зэргээр биед нь халдаж О.Тт дух, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн, баруун шуунд зүсэгдсэн шарх, хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүд болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, М.Б-д зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн дагзанд зүсэгдсэн шарх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий тус тус гэмтлийг хоёр хүний эрүүл мэндэд, онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад орой 21 цагийн үед найз М-ын ажиллуулдаг студи дээр очсон. Тэр студи нь Г Х-ийн ард байдаг.  Тэгээд бид хоёр түүний ажил дээр 1 шил архи хувааж уусан. Тэгээд гэр гэр рүүгээ явцгаасан. 23 цагийн үед би байрны гадаа орцны чипээ уншуулах гэж байхад авто зогсоол дээр 6 залуу зогсчихсон орилолдоод байсан. Би тэр залуучуудад хандан “залуу жаахан аяархан байгаарай орой болсон байна шүү” гэж хэлтэл нэг залуу нь хүрч ирээд миний нүүр уруул хэсэгт гараараа цохисон. Тэр үед миний үүдэн дээр шүд хугарсан. Гэтэл тэнд байсан залуучууд бөөнөөрөө ирээд хэдэн талаас бүчээд авсан. Ингээд зарим нь өшиглөж байсан. Хэн нь намайг өшиглөсөн бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Миний шүд хугарснаас өөр гэмтэл учраагүй. Ингээд надруу 1 залуу нь хүрч ирээд /О.Т/ дайрахаар нь би барилцаж аваад газар унагаад түлхүүрний осорт Викторикс брендийн улаан иштэй тонгорогыг гаргаж ирээд нүүрнийх нь 2 газарт зүссэн, Бас нүүр хэсэгт нь цохьсон. Гэтэл хажуунаас нэг залуу над руу дайрахаар нь би гарт байсан хутгаараа нүүрнийх нь зүүн талын хэсэгт нь зүссэн. М.Б гэх залуу над руу намайг зүсчихлээ гээд дайраад байсан. Шүд хийлгэхэд 300.000 төгрөг хэрэгтэй байгаа. Уг мөнгийг нэхэмжилж байна. Өөр санал хүсэлт, гомдол байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/,

 

Хохирогч М.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний орой найз Т, А, Э Н, М нартай уулзахаар болоод 10 дугаар хорооллын байрны 7 угаар байрны сааданд 21 цаг болж байхад уулзсан. Бид машинд сууж байгаад 2.5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй 3 пиво авч уусан. Ингээд 23 цагийн үед Тэмүүлэл хотхоны байрны гадаа юм яриад зогсож байтал манай байрны Х гэх эрэгтэй орц руугаа орж байсан. Тэгээд бид нарт хандан лалрын бацаанууд минь чимээгүй байцгаа, яагаад шуугилдаад байгаа юм гэж хэлсэн. Гэтэл манай найз Э аятайхан хэлж болдоггүй юм уу гэж хэлтэл Х Эыг зодох гэж дайрсан. Тухайн үед Т муудалцаад яах юм бэ гэж хэлтэл Тийг хөөж эхэлсэн. Би хажуунаас нь очоод муудалцаад яах юм бэ гэж хэлтэл Х халаасаа ухаад байсан. Т миний хажууд зогсож байсан ба Х Тийг шууд цохиод авсан. Тэгээд зууралдахаар нь би тэднийг салгах гэтэл Х Тийн нүүрийг хар иштэй тонгорогоор нүүрийг нь зүсчихсэн. Тэгэхээр нь аллаа гэж хэлээд Хг түлхтэл намайг цохиод авсан. Тэгээд Хтай барилдаад газар унагаатал манай найз ирээд чамайг ч гэсэн хутгалсан байна гэж хэлсэн. Би босоод нүүрээ дарахад цус гарч байсан. Би 2014 онд хагалгаанд орж баруун талын мөрөө хадуулж байсан бөгөөд Хтай ноцолдох үед мөр мултарсан байсан. Барун гарын сарвууны зөөлөн эд гэмтсэн, зүүн нүдний дээд хэсгээс чихний арын арын чамархайн яс хүртэл зүсэгдсэн. Одоогоор толгой өвдөж, дотор муухайрч байгаа. Би тухайн үед Гэмтэл согог судлалын Үндэсний төвд томорафикт харуулж оёдол тавиулсан. Мөн Х гэх гоо  сайхны эмнэлэгт үзүүлсэн. Бүгд Найрамдах Солонгос улсад гоо сайхны хагалгаа хийлгэхэд хэдэн төгрөгийн зардал гарах талаарх баримтаа хүргүүлсэн байгаа. Одоогоор томографикт үзүүлсэн 150.000 төгрөг, эм тарианд 230.000 төгрөг, Х гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд 50.000 төгрөг, нийт 430.000 төгрөг зарцуулсан.  Би гарсан хохирлоо нэхэмжлэх болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-46-рт/,

 

Хохирогч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний орой найз А, М.Б, Э, Н, М нартай уулзахаар болоод 10 дугаар хорооллын 7 дугаар байрны сааданд 21 цаг болж байхад уулзсан. Ингээд бид нар машинд сууж байгаад 2.5 литрийн савлагаатай Нийслэл пиво гурвыг ууцгаасан. Бид нарын дунд их согтсон хүн байгаагүй. Ингээд 23 цагийн үед Т хотхоны 102 дугаар байрны орцны үүдэнд юм яриад зогсож байтал манай байрны Х гэх эрэгтэй орц руугаа орж явсан. Ингээд орцны үүдэнд очсоноо бид нар руу хараад “лалрын бацаанууд минь чимээгүй байцгаа л даа, яагаад шуугилдаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл найз Э Хд хандан “аятайхан хэлээч” гэж хэлсэн чинь Х Эыг зодох гээд дайрсан. Тэр үед би болиоч ахаа хоорондоо муудалцаад яах юм бэ? Ингээд бид нар явчихъя гэтэл Х надад хандан “чи яасан том дуутай бацаан бэ гэж хэлсэн. Ингээд Х ах намайг хөөж эхэлсэн. Тэр үед Б хажуунаас хүрч ирээд болио хөгшөөн бид нар олуулаа явж байгаа муудалцаад яах бэ гэж хэлсэн. Тэр үед Х халаасааа ухаад байсан. Би Бы хажууд зогсож байсан бөгөөд шууд намайг цохиод авсан. Тэр үед хамар хугарсан. Би Хтай зууралдаад барилцаж аваад газар унасан. Тэр үед хажуунаас Б ирээд салгасанаа чиний нүүрийг зүссэн байна гэсэн. Би нүүрээ дараад газар суусан. Хгийн гарт нь хар иштэй тонгорог байхыг Б харсан гэсэн. Тэр үед Б Хтай ноцолдоод холдсон. Тэрнээс хойш юу болсныг анзаарах сөхөө байгаагүй. Ингээд нэг мэдэхэд намайг А, М 2 хажууд байрлах MBG гэх нэртэй эмнэлэгт оруулсан. Тэгтэл хүлээж авахгүй гэсэн. Ингээд буцаж гарах үед цагдаагийн машин ирсэн. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад эмнэлэг явсан. Одоо миний биед гэмтэл зовиур гэхээр зүйл байхгүй. Гэхдээ дух мэдээгүй юм шиг байгаад байгаа. Би тухайн үедээ Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үзүүлж оёдол тавиулсан. Дараа нь томографикт харуулсан. Х гэх нэртэй гоо сайханы эмнэлэгт үзүүлсэн. Бүгд найрамдах Солонгос Улсын гоо сайханы эмнэлэгт эмчлүүлэхэд ямар зардал гарах талаарх баримтаа хүргүүлсэн. Хариу нь ирээгүй байгаа. Мөн рефдекс гэх нэртэй мэдрэлийн эмнэлэгт үзүүлсэн. Яг эмчилгээ хийгдсэн асуудал байхгүй. Одоогоор томографик хийлгэхэд 150.000 төгрөг, Х гоо сайханы эмнэлэгт үзүүлэхэд 50.000 төгрөг, эм тарианд ойролцоогоор 250.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52-рт/,

 

Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр ах /Б.Х/ орцны үүдэнд очсоноо Этай маргалдсан. Тэр үед Э 102 дугаар байрны үүдэнд утсаар ярьж байсан. Ингээд Эыг өшиглөх гээд хөөгөөд байсан. Тэгээд тэр ах /Б.Х/ бид нар руу хараад “муу бацаануудаа ална шүү” гэж хэлсэн. Тэр үед манай Т гэх найз гүйж очоод барилцаад авсан. Тэгтэл наанаас нь Э явж очоод “манай найзыг яагаад байна аа” гэж хэлээд Х гэх ахын нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Т тэр үед нүүрнээс нь цус гараад доошоо хараад суусан байсан. Гэтэл Б хүрч ирээд Хтай барилцаад авсан. Орцны хаалга онгойгоод орц руу давхаралдаад унасан. Б босч ирэхдээ нүүр нь зүсэгдчихсэн цус болчихсон босч ирсэн. Тухайн үед бид нар цохиж байна гэж бодтол баруун гартаа богино хар иштэй хутга ирийг нь ил гаргаад барьчихсан байсан. Би тэр хутгыг нь өөрийн нүдээр харсан. Ингээд Х гэх залууг М /хоч Б/ бид 2 салгаад орцны булан руу түлхэж оруулаад цагдаа ирэхийг хүлээсэн. Тэр хооронд Тийг аваад хажууд байх ЭМ БИ Жи гэх нэртэй эмнэлэг рүү явсан. Гэтэл тухайн эмнэлэг хүлээж аваагүй буцаад гарсан. Яг тэр үед цагдаагийн машин ирэхээр нь гүйж очоод найз цус алдаад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/,

 

Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний 21 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны **байрны гадна найзуудтайгаа уулзсан. Ингээд бид нар пиво уухаар болоод 2.5 литрийн савтай Нийслэл пиво авч Аын машинд сууж байгаад уусан. Ингээд 23 цагийн пивоо ууж дуусгаад машинаас буугаад Тэмүүлэл хотхоны ** дугаар байрны гадаа ирээд бид нар юм яриад зогсож байсан. Э орцны үүдэнд утсаар яриад зогсож байсан. Гэтэл орц руу орж явсан нэг өндөр залуу бид нарт хандан “бацаан нар минь юу хийгээд байгаа юм” гэсэн утгатай үг хэлсэн. Гэтэл Э өөдөөс нь юм хэлтэл тэр залуу Эыг хөөсөн. Т явж очоод болио ах аа гээд бариад авсан чинь 2 удаа цохих шиг болсон. Тэр үед Э очоод тэр ахын уруул, ам хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Тэр үед Т доош хараад нүүрээ дараад суучихсан нүүрнээс нь их цус гарч байсан. Энэ үед Б очоод болиоч гээд тэр ахыг барьж аваад хоорондоо ноцолдоод орцны хаалгаар дотогш унасан. Б босоод ирэх үед нүүр нь бас зүсэгдсэн байсан. Ингээд 102, 103 дуудсан бөгөөд удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэх Тийг А Э 2 аваад хажуу талын эмнэлэг орчоод ирсэн. Мөн 103 ирээд манай 2 найзыг авч явсан. Тэр ахыг Э нүүрэнд нь нэг удаа цохьсон. Өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20-21-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын **-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Хгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл

тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 55-рт/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын **-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн **** дугаартай дүгнэлтэд:

  1. М.Б-ы биед зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд, зүүн

дагзанд зүсэгдсэн шарх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэгээс

дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 60-61-рт/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3219 дугаартай дүгнэлтэд:

  1. О.Тийн биед дух, баруун нүдний доод зовхи, баруун хацар,

хамрын нуруу, зүүн, баруун шуунд зүсэгдсэн шарх, хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүд болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо болон хурц иртэй зүйлийн олонэ удаагийн

үйлчлэлээр үүсэх боломжтой.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 63-64-рт/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

  1. О.Т-ийн биед дух, баруун нүдний доод зовхи, баруун хацар,

хамрын нуруу, зүүн, баруун шуунд зүсэгдсэн шарх, хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүд болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо болон хурц иртэй зүйлийн олонэ удаагийн

үйлчлэлээр үүсэх боломжтой.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  1. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

 

2/ 2020.04.15-ны үзлэгт. Зовиур: духаар мэдээгүй болсон гэх. Хэсэг газрын үзлэгт: Духны баруун урд хэсгээс зүүн доод хэсэг хүрсэн 8.0 см, баруун нүдний доод зовхинд хөндлөн 3.0 см, баруун хацраас хамрын нурууны зүүн дээд хэсэг хүрсэн 8.0 см хэмжээтэй тод цайвар ягаан өнгийн хонхордуу, баруун хацарт доороос дээш чиглэлтэй 4.0 см хэмжээтэй, доод хэсэгт хөндлөн 3.0 см хэмжээтэй бүдэг ягаан өнгийн соривуудтай. Зүүн шууны доод хэсэгт хөндлөн 2.0 см, баруун гарын дээд хэсэгт босоо 2.5 см цайвар ягаан өнгийн соривуудтай. Баруун хамар уруулын нугалаас доош бага зэрэг унжсан, амны ангайлт, шүдний зуулт жигд. Цаашид судасны ангиограф болон эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэг шаардлагатай байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй байна./хх-ийн 66-67-рт/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

  1. 2. М.Б-ы биед учирсан гэмтлүүд нь нүүрний хэлбэр дүрсийг

алдагдуулсан гэж үзэхгүй.

3. 4. Нүүрний судас мэдрэл гэмтээсэн гэх эмнэлгийн оношилгоо эмчилгээ хийгдээгүй байна.

5. 6. Нүүрэнд сорви учирсан байх ба соривт гоо сайхны мэс заслын эмчилгээ шаардлагатай. /хх-ийн 74-75-рт/ гэжээ.

 

Өвчний түүх /хх-ийн 71-72, 79-80-рт/,

Хохирлын баримтууд /хх-ийн 135-155–рт/,

 

Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...21 цагийн үед 7а байрны гадна талын саданд найз М.Б, Т, Н, М /Б/ нартай уулзсан. Ингээд бид нар машинд сууж байгаад 2.5 литрийн савтай пиво гурвыг ууцгаасан. Согтсон хүн байгаагүй. 23 цагийн үед Тэмүүлэл хотхоны 102 дугаар байрны орцны үүдэнд юм яриад бөөндөө зогсож байхад би Тэлмэн гэх ахтайгаа газрын наймаа яриад утсаар ярьж байсан. Ингээд би нөгөө хэдээсээ холдоод 102 дугаар байрны орцны үүдэнд очоод утсаар ярьж байтал нэг залуу ирээд амандаа бувтанаад лалрууд жоохон чимээгүй бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гээд байгаа юм гэж хэлтэл намайг цохих гэж дайрсан. Тэгэхээр нь би ухраад явтал Т ирсэн. Ингээд Т тэр ахтай маргалдах үед нь би Х гээд байгаа ахын нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохьсон. Яг уруул шүд хэсэгт нь цохьсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 113- 93-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98-99/,

- “А”ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 112-рт/,

-иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 162, 109-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Сартуул овогт Бын Х, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Бундаг овогт Тын Э нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Хг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Х, О.Т, М.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй...” гэх баримт /хх-ийн 156-158-рт/ байх тул шүүгдэгч Б.Х нь хохирогч О.Т, М.Б нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Хд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч О.Т, М.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Хгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ДШМ/** дугаартай магадлалаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ********* дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүгдэгч Б.Х, Т.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн прокурортой тохиролцсон ялын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй байна.   

 

Иймд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Хд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Эад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. С овогт Бын Хг онц харгис хэрцгийгээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Бундаг овогт Тын Эыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Хд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Эад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Т.Э-ад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч О.Т, М.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Хгаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Х, Т.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ