Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 98

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч П.Г нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,800,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч П.Ц харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийн илүү төлсөн 330 төгрөг, нэхэмжлэлийн багасгасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,875 төгрөгийг улсын орлогоос, 21,875 төгрөгийг хариуцагч П.Г тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Ц олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийн үлдэх хэсэг буюу 48,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА