Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 795

 

 

 

 

 

 

 

 

    2020        09           04                          2020/ШЦТ/795

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Д.Э ,түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Э т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005020861192 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт 0000тоотод оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 259 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1985 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109-Б ангид зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1985 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109-Б ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 633 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Д.Э  /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Э  нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “аааа” худалдааны төвийн 2 давхарт иргэн Ч.О ийн эзэмшлийн Хуавай П-30 маркийн гар утсыг түүний ээж Я.Ч ы цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 887.170 төгрөгийн хохирол учруусан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э  мэдүүлэхдээ: “Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Д.Э  нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ааа” худалдааны төвийн 2 давхарт иргэн Ч.О ийн эзэмшлийн Хуавай П-30 маркийн гар утсыг түүний ээж Я.Ч ы цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 887.170 төгрөгийн хохирол учруусан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ч.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би ээж Я.Ч ы хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар гудам 326 тоот гэрээсээ 15 цаг орчим гараад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корал цэнтр” орж хувцас авах зорилгоор явсан. ...16 цаг орчим тус дэлгүүр лүү ороод хувцас үзсэн. Тэгээд би ээж Я.Ч ы хамт 2 давхарт байрлах лангуу дээр хувцас үзэж байхдаа өөрийн Хуавай пи-30 гар утсыг ээж Я.Ч ы цүнх рүү хийгээд цүнхний цахилгааныг татаад байж байхад хажуу талд үл таних эмэгтэй хараад байж байсан. ...Хажуу талд нь үл таних хөгшин эмэгтэй шахаж суугаад ээжтэй худалдаж авах гэж байсан гутлын талаар яриад байж байсан. Тэгээд тэр хөгшин эмэгтэй гэнэт ээж Я.Ч ы хажуу талаас босоод хурдан хурдан алхаад явж байсан. Ээж нилээн байж байгаад миний утас руу залгасан. ...утсаа цүнхнээс авах гэсэн чинь байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч Я.Ч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...Хорооллын “аааа” худалдааны төв орж гутал хувцас авдаг юм билүү гэж бодсон. ...охин О  өөрийн Хуавай П-30 маркийн гар утсаа надад өгч миний цүнхний арын цахилгаантай хэсэгт хийгээд цахилгааныг татсан. ...удалгүй 2 давхарт охиноос салаад гутлын лангуун дээр очиж гутал үзээд охин О д хэлж зөвлөгөө авахаар утас руу залгасан чинь утас нь дуудахгүй холбогдохгүй байсан. ...Охин утсаа өгч байхад хажууд нэг эмэгтэй ирж зэрэгцээд сууж байсан. Хажуунаас орж ирээд хямдхан гутал байна гэж хөндлөнгөөс орж ирээд яриад байсан. 50 орчим насны эмэгтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдийн №БГ2-20-604 дугаартай “Хуавай Пи-30” маркийн гар утас, гэртэйгээ 887.170 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 17 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн “...гэрч Д.Э ээс “Huawei p30” маркийн гар утсыг хураан авав. ...хохирогч Ч.О д хүлээлгэн өгөв. ...” гэсэн тэмдэглэл /хэргийнг 80-81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд өргөө кинотеатрын урд талд байх “....” гэх нэртэй худалдааны төвийн хоёр давхарт өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийн хүүхэдтэй сандал авах гээд үзээд явж байхад гутлын лангуу дээр нэг эмэгтэй суугаад гутал үзээд сууж байсан. Хажууд нь нэг эмэгтэй гутал үзээд байж байсан. ...настай эмэгтэй рүү ойртож суугаад би жижиг хар өнгийн гар цүнхний гадна талд байх цахилгаантай халааснаас цухуйж гарсан байсан хуавей пи-30 маркийн цэнхэр өнгөтэй, өнгөгүй гэртэй гар утсыг хөгшин эмэгтэйд мэдэгдэхгүйгээр өөрийн гараараа сэмээрхэн цухуйж байхад нь аваад гартаа бариад тэр чигтээ дэлгүүрээс гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 27-30 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 33-79 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.Э  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр хохирогч Ч.О ийн эзэмшлийн Хуавай Пи-30 загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э  нь хохирогч Ч.О ийн эзэмшлийн гар утсыг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э ийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.   

 

         Тиймээс шүүгдэгч Д.Э ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О д 887.170 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Д.Э  нь өмнө нь удаа дараагийн ял шийтгүүлсэн ч гэсэн 51 настай, биеийн байдал муу, мөн хулгайлсан эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй гэх зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э ийн хувьд хохирогчид гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба хохирогчид эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон дээр дурдсан бусад нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э ийг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Э т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО