| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0112/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 115
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Д.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д.О-д холбогдох 2028000000119 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, .... оны ....угаар сарын ...-нд ....аймгийн ..... суманд төрсөн....настай, ...., бага боловсролтой, мэргэжилгүй....ам бүл .... аймгийн ..... сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Д Д.О, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... оны ... дугаар сарын .... шөнө ... цагийн үед .... аймгийн .... сумын ... дугаар багийн нутаг ... гэх газарт Ж.Б-тэй маргалдан, нүүрэн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: .... оны .... дугаар сарын ..ны өдөр Б, Ба 2 манай гэрт ирсэн. Нутаг үзэж явна гээд нэг шил архи өгсөн. Манай гэрт хоол идчихээд ... дээр Ж-ийн гэрт очсон. Б-тэй маргалдаад, согтсон байсан учир хэд цохисноо мэдэхгүй байсан. Нэг мэдэхэд архины шилээр цохисон байсан. Б-г Б, Ж хоёр аваад явсан байсан. Өглөө үүрээр унтаж байгаад босоод очиход нүүрээ оёулсан байсан. ...гоо сайхны эмчилгээнд явахад нь ... ............. өгсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...оны дугаар сарын -ны өдөр сумын нутагт гэх газарт Ж гэх айлд Ж, Б, Д.О бид нар нийлж архи ууцгаасан. Тэгээд шөнө ... цаг өнгөрч байх үед Д.О согтуурхаж надад агсам тавиад байх шиг байсан. Би тухайн үед их согтоод тасарсан байсан болохоор яг юунаас болсныг сайн санахгүй байгаа. Гэнэт Д.О намайг архины шилээр цохиж хамар, шанаанд гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-7-8/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх ... сумаас зүүн тийш .... гэх газар отроор нутаглаж байсан бөгөөд ... оны ... сарын ...-ны өдөр ... сумаас урагш Б гэдэг дүүтэйгээ Б машинаар адуу мал хайж, буучихаар нутаг ус хайж яваад Д.Оынд өдрийн ... цагийн үед очсон, Д.Оынх аймгийн хойд ... хойшоо нутаглаж байсан. Бид хоёр нэг шил архи гаргаж Д.Оод өгсөн. Бид гурвуулаа тэр архийг хуваагаад уусан. Архи дууссан чинь Д.О нэг шил архи гаргаж өгөөд мөн гурвуулаа хувааж уусан. Б бид хоёр Ж-хынх руу явах гээд гэрээс гартал араас Д.О гарч ирээд цуг явъя гээд араас мотоциклтойгоо дагаад Ж ахынд очсон. Ж ах тэгсэн нэг шил архи гаргаж бид гуравт өгөөд 4-үүлээ хувааж уусан. 3 шил архи уусан юм. Би согтоод тасарсан юм шиг байна лээ. Их согтсон байсан болохоор яг юу болсныг нь мэдэхгүй байгаа юм. Аймгийн төвд эмнэлэгт ирээд оёдол тавиулах гэж байхдаа гайгүй сэргэсэн тэгээд Д.О намайг шилээр цохиж гэмтээсэн байна гэдгийг мэдсэн...” гэжээ. /хх-9-10/,
Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...гэрт орж очиход Б гэрийн зүүн урд нэг гараараа нүүрээ дараад нөгөө гараараа гэрийн унинаас бариад зогсож байсан. Д.О гэрийн зүүн хойд талд зогсож байсан... Д.О Б-ын нүүрийг архины шилээр цохисон юм шиг байна лээ. Д.О гартаа архины хагархай шил бариад зогсож байсан...” гэжээ. /хх-13-14/,
Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх аймгийн... сумын ... айл байгаа юм, нутаг оронд цаг муу ногоо гарахгүй байгаа учраас манайх ... аймгийн ... сум ... сумын нутгаар оторлож яваа юм. ... оны ... сарын ...-ний үдээс хойш хөх саарал өнгийн машинтай Б Б хоёр нутаг үзэж явна буучихаар газар хайж яваад манайд ирсэн, тэгээд тэр хоёр цай уунгаа надаа нэг шил архи гаргаж өгөөд Б Б бид гурав хувааж уусан, тэгээд архи ууж байх хооронд манай эхнэр хоол хийж өгсөн, тэгээд ууж байсан архи дууссан дуусахаар нь би нэг шил архи гаргаж өгсөн, тэгээд архиа хуваагаад ууцгаачихаад нүцгэний тал дээр нутаглаж байгаа Ж ахынх руу явах ажилтай байсан юм тэгээд бид гурав гурвуулаа Ж ахынх руу тэр хоёр машинаа унаад би өөрийн мотоциклоо унаад Ж ахынд очсон, тэгээд бид гурав Ж ахын гэрт яваад очтол Ж ах ганцаараа гэртээ байж байсан, адуугаа хойш нь нутаг руугаа явуулчихсан маргааш нүүнэ гээд байж байсан тэгсэн Ж ах нэг шил архи гаргаж өгсөн, тэгээд дөрвүүлээ хуваагаад уусан архи дууссан, ахиад нэг шил архи гаргаж өгөөд хуваагаад ууцгаасан, цаг нилээн орой болсон байсан, нэг мэдсэн би Б хэрэлдээд байсан, тэгсэн Б намайг архины шилээр эхлээд цохисон тэгсэн архины шил нь хагарсан, тэгээд Б сууж байсан газраа буцаад сууснаа дахиад архины шил аваад над руу шидсэн, шидэхэд би бултсан чинь намайг оноогүй, тэгээд шидсэн архины шилийг нь аваад би босож очоод Бдын нүүрэн тус газар архины шилээр цохисноо санаад байгаа юм, яг яаж цохисноо “архины шилээр бүлсэн үү? Цохисон уу?” санахгүй байгаа юм, ямар ч байсан архины шилээр цохисон чинь нүүрнээс нь цус гарсан тэгээд би буцаад суух гэтэл гаднаас Б орилоод яав аа гээд ороод ирсэн, тэгээд Б Бдыг аваад гэрээс гараад явсан, би ч гэрт суугаад үлдсэн, тэгсэн Б Ж ахыг сэрээгээд Бдыг машиндаа суулгаад ..... аймгийн төв рүү эмнэлэг рүү явсан, тэгээд би Ж ахын гэрт унтаж байгаад сэрсэн чинь гадаа гэгээ ороод үүр цайж байсан босоод гэр рүүгээ яваад гэрээсээ Б руу утсаар яриад Бд яаж байна гээд асуусан чинь нүүрэндээ оёо тавиулаад гарч ирлээ гэж хэлсэн, тэгээд би аймгийн төв рүү явж очоод Бдтай уулзсан...” гэжээ. /хх-33-34/,
...оны ... дугаар сарын ... -ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Б-ын биед хамар-самсаа, баруун шанаа, зүүн хацар, эрүүн дэх зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .... заалтаар хамарт /нүүрэнд/ үүссэн шарх гэмтэл нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ /хх-18-19/,
..... оны ... дугаар сарын ... -ны өдрийн ... дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Б-ын биед хамар баруун шанаа, эрүүгийн нум, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан нь тогтоогдож байна. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх ...... -наас .... -нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Ж.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .... -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ж.Б-ын нүүрэнд учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .... дэх заалттай тохирохгүй байна. Иймд шинжээч эмч С.Ш-ийн гаргасан .....-ны өдрийн ..... дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна...” гэжээ /хх-24-27/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-1/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/,
..... аймгийн .... сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-44/,
...... аймгийн .... сумын ... дугаар багийн засаг даргын тодорхойлолт “....сумын ... дугаар багийн иргэн Д овогтой Д.О нь .... онд төрсөн ... настай ам бүл .... эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Д. О ... оны жилийн эцсийн мал тооллогоор адуу ... ,хонь..., ямаа..., нийт ... толгой мал тоолуулсан нь үнэн болохыг уламжлан тодорхойлов.” /хх-45/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн ... дугаар зүйлийн ... дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дугаар зүйлийн ...-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... оны дугаар сарын ... -наас ...-нд шилжих шөнө ... цагийн үед ....аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг .... гэх газарт Ж.Б-тай маргалдан, нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ын “......оны ..дугаар сарын ... -ны өдөр ... сумын нутагт .... гэх газарт Ж гэх айлд Ж, Б, Д.О бид нар нийлж архи ууцгаасан. Тэгээд шөнө .... цаг өнгөрч байх үед Д.О согтуурхаж надад агсам тавиад байх шиг байсан. Би тухайн үед их согтоод тасарсан байсан болохоор яг юунаас болсныг сайн санахгүй байгаа. Гэнэт Д.О намайг архины шилээр цохиж хамар, шанаанд гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-7-8/, “...Манайх .... сумаас зүүн тийш .... гэх газар отроор нутаглаж байсан бөгөөд ... оны ... сарын .... -ны өдөр .... сумаас урагш Б гэдэг дүүтэйгээ Бийн машинаар адуу мал хайж, буухаар нутаг ус хайж яваад Д.О-ынд өдрийн ... цагийн үед очсон, Д.О-ынх аймгийн хойд баазаас хойшоо нутаглаж байсан. Бид хоёр нэг шил архи гаргаж Д.О-д өгсөн. Бид гурвуулаа тэр архийг хуваагаад уусан. Архи дууссан чинь Д.О нэг шил архи гаргаж өгөөд мөн гурвуулаа хувааж уусан. Б бид хоёр Ж ахынх руу явах гээд гэрээс гартал араас Д.О гарч ирээд цуг явъя гээд араас мотоциклтойгоо дагаад Ж ахынд очсон. Ж ах тэгсэн нэг шил архи гаргаж бид гуравт өгөөд 4-үүлээ хувааж уусан. 3 шил архи уусан юм. Би согтоод тасарсан юм шиг байна лээ. Их согтсон байсан болохоор яг юу болсныг нь мэдэхгүй байгаа юм. Аймгийн төвд эмнэлэгт ирээд оёдол тавиулах гэж байхдаа гайгүй сэргэсэн тэгээд Д.О намайг шилээр цохиж гэмтээсэн байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Ч “...гэрт орж очиход Бд гэрийн зүүн урд нэг гараараа нүүрээ дараад нөгөө гараараа гэрийн унинаас бариад зогсож байсан. Д.О гэрийн зүүн хойд талд зогсож байсан... Д.О Б-ын нүүрийг архины шилээр цохисон юм шиг байна лээ. Д.О гартаа архины хагархай шил бариад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-ын үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь ... оны .... дугаар сарын ... -ны өдрийн ... дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ж.Банзанхандын биед хамар баруун шанаа, эрүүгийн нум, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан нь тогтоогдож байна. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх .... -наас ... -нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Ж.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .... -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ж.Б-ын нүүрэнд учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .... дэх заалттай тохирохгүй байна. Иймд шинжээч эмч С.Ш-ийн гаргасан .... -ны өдрийн дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна...” гэх дүгнэлтээр /хх-24-27/ хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дугаар зүйлийн .... дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэжээ. .... оны ... дугаар сарын ... -ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Б-ын биед хамар, самсаа, баруун шанаа, зүүн хацар, эрүүн дэх зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ...заалтаар хамарт /нүүрэнд/ үүссэн шарх гэмтэл нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-18-19/ хавтаст хэргийн хүрээнд авагдсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн гаргасан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 347 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гарсан талаар тогтоосон байх тул уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 896 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх тул нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч Ж.Бын “...2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган сумын нутагт нүцгэн гэх газарт Жы гэх айлд Ж, Б, Д.О бид нар нийлж архи ууцгаасан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байх үед Д.О согтуурхаж надад агсам тавиад байх шиг байсан. Би тухайн үед их согтоод тасарсан байсан болохоор яг юунаас болсныг сайн санахгүй байгаа. Гэнэт Д.О намайг архины шилээр цохиж хамар, шанаанд гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-7-8/, “...Бид гурвуулаа тэр архийг хуваагаад уусан. Архи дууссан чинь Д.О нэг шил архи гаргаж өгөөд мөн гурвуулаа хувааж уусан…Ж ахынд очсон. Ж ах тэгсэн нэг шил архи гаргаж бид гуравт өгөөд 4-үүлээ хувааж уусан. 3 шил архи уусан юм. Би согтоод тасарсан юм шиг байна лээ. Их согтсон байсан болохоор яг юу болсныг нь мэдэхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Чойжинхүүгийн “Бд бид хоёр нэг шил архи авч явснаа гаргаж өгөөд Д.О бид гурав хувааж уусан. Д.О нэг шил гаргаж өгснийг гурвуулаа хувааж уучихаад Бд бид хоёр гэр рүүгээ буцаад явах гэтэл Д.О Ж ахынх энүүхэн энд ойрхон байгаа тэдний очъё гээд явцгаасан. Ж ахынд очсон чинь нэг шил архи гаргаж өгсөн. Бид дөрөв тэр архиа ууцгаасан, архи дууссан чинь Ж ах ахиад нэг шил архи гаргаж өгсөн тэгээд тэр архийг уугаад согтоцгоосон гэх мэдүүлэг /хх-13-14/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирогчийг архины шилээр цохисны улмаас хамар баруун шанаа, эрүүгийн нум, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна.
Монгол Улсын үндсэн хуульд “иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн /хх-11-12/ мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О нь ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл.., эхнэр, .. хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ............. сумын .. дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/, ... аймгийн ... сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-44/, .... аймгийн.... сумын ... дугаар багийн засаг даргын тодорхойлолт “.... сумын ... дугаар багийн иргэн Д овогтой Д.О нь ... онд төрсөн ... настай ам бүл ... эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.О .... оны жилийн эцсийн мал тооллогоор адуу..., хонь..., ямаа..., нийт .... толгой мал тоолуулсан нь үнэн болохыг уламжлан тодорхойлов.” /хх-45/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д хохирол төлбөрт .... ............. төлсөн болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ... дугаар зүйлийн ... дэх хэсгийн ....-т заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .... дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн .. дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Улсын яллагч Ц.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн .. дэх хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... .............өөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогчид .... .............ийн хохирол төлбөр төлөгдсөн байна. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч Д.О нь хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрт ..... .............ийг төлж барагдуулсан. Хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй хэдий ч шаардлагатай үед нь шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь .... аймгийн .... сумын нутагт эхнэр, ... хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Малчин айлын хувьд тогтсон орлого байдаггүй. Энэ жилийн хувьд ихэнх нутгаар ган зудтай байгаа тул байнга нүүж байгаа. Одоо ч отроор.........., .... аймагт явж байгаа. Энэ байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн .. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... .............өөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.
Шүүх шүүгдэгч Д.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн шинж, хохирол төлбөр төлж барагдуулсан байдал зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дүгээр зүйлийн .. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... .............өөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .... зүйлд заасан шударга ёсны зарчим, ... дүгээр зүйлийн .. дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Д.О ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... .............ийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ... сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний .............ийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хохирогч Ж.Бын эмчилгээний зардалд шүүгдэгч Д.О .... төлсөн болох нь хохирогчийн “Д.О нийт ..... ............. өгсөн” гэх мэдүүлэг /хх-9-10/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-46/, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-52/, шүүгдэгч Д.О-ын “...оны .. сарын ... -ны өдөр бэлэн .... ............., ... сарын ... -нд .... ............. Б-ын төрсөн эгчийнх нь ..... тоот данс руу шилжүүлсэн, ... сарын ... -нд ..... ............., .. сарын .. -нд ..... ............. бас эгчийнх нь данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-46-48, 52/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дугаар зүйлийн ..... дугаар зүйлийн ... 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн ... дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн ... дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д ..../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... /долоон зуун мянга/ .............өөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .. дугаар зүйлийн .. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан ..../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... /.... / .............ийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш .... сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний .............ийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Д.О хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д эмчилгээний төлбөрт ..... .... / ............. төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... дүгээр зүйлийн .. дэх хэсэг, ... дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн ... дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар ... хоногийн дотор ........аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... дугаар зүйлийн ... дэх хэсэг, ... дүгээр зүйлийн .. идахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ