| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0113/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 116
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч О.Г,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
............ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн О.Г-д холбогдох 2028000000130 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг ..... оны 08 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 04-нд ............ аймгийн ............суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............ аймгийн............сумын 1 дүгээр баг .................тоотод оршин суух, урьд ............ аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, Б овгийн О.Г, регистрийн дугаар..............
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч О.Г нь ..... оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед ............ аймгийн .......... сумын 3 дугаар багт байрлах “Нарлаг” гар утасны худалдааны дэлгүүрээс Huawei Psmart 2018 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ц.Э-д 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр гар утас авна гээд “Нарлаг” дэлгүүрт очсон. Эхнэрийг гар утас үзэж байх хооронд нэг утсыг нь аваад гарсан. Гэрт очсоны дараа эхнэрт гар утас олсон гэж хэлсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Би ..... оны 06-р сарын 16-ны өдөр эхнэр А, худалдагч Ц нарын хамт гар утасны худалдаа эрхэлдэг өөрийн “Нарлаг” дэлгүүрт ажиллаж байсан. Тухайн үед нэлээн олон хүнтэй байсан хүмүүсийн зарим нь гар утас худалдан авах, утасны дагалдах хэрэгсэл авах зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Хүмүүс гарсан хойно дэлгүүрээ хаахаасаа өмнө гар утаснуудаа бүртгэхэд Huawei Psmart 2018 маркийн гар утас нэг ширхэг дутаад байхаар нь дэлгүүрийнхээ камерыг шүүгээд олон хүнтэй байсан болохоор гар утас хэн авсан эсэх нь мэдэгдээгүй. 19 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад бид 3 хамт гарсан. Маргааш нь камераа дахин шүүгээд гар утас нууцаар авч гарсан эрэгтэй хүн камерын бичлэгт бичигдсэн байсан. Камерын бичлэгээ дахин нягталж үзэхэд тухайн эрэгтэй хүн нь эхнэртэйгээ хамт явж байсан нь тодорхой болсон ба эхнэр нь жирэмсэн байсан болохоор бид нар яаран цагдаад мэдэгдээгүй. Нөгөө эрэгтэй хүнийг гар утас буцаагаад аваад ирэх байх гэж хүлээсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь цагдаад өргөдөл өгсөн...’’ гэжээ /хх-22-23/
Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ’’... ..... ны 06-р сарын 16-ны өдөр би өөртөө гар утас худалдаж авахаар нөхөр Г-ийн хамт төв рүү орсон. Төвд очоод гар утас худалдаалдаг “Нарлаг” дэлгүүрт очоод худалдаж авах гар утсаа сонгож үзэж байгаад таалагдсан нэг гар утсыг 450.000 төгрөгөөр авсан. Тэгээд “Нарлаг” дэлгүүрээс гараад Мобикомын төв орж манай нөхөр өөрийн нэр дээр дугаар аваад гэртээ очсон. Гэрт байж байхад нөхөр Г хар өнгөтэй, Huawei гэсэн цагаан бичигтэй гар утас халааснаасаа сая Мобикомын гаднаас олсон гээд гаргаж ирсэн. Тэгээд ..... оны 07-р сарын 08-ны орой цагдаа манай гэрт ирээд нөхөр Г-ийг гар утас авсан гээд аваад явсан. Орой Г-ийг гэрт ирэхээр нь асуухад надтай хамт гар утас авах гээд “Нарлаг” дэлгүүрт очихдоо надад олсон гэж хэлээд байсан гар утсаа “Нарлаг” дэлгүүрээс авч гарсан талаараа хэлсэн...’’ гэжээ. /хх-27-28/
Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ’’........ оны 06 дугаар сарын 16-ны өдөр би дэлгүүртээ нөхөр Э, худалдагч Ц-ийн хамт байж байсан чинь гаднаас эхнэр нөхөр 2 орж ирээд эхнэр нь Huawei Psmart 2018 маркийн гар утас үзээд буцаагаад надад өгөхөд нь би буруу хараад ажилтай байж байгаад гар утас өгснийг нь мэдэлгүй байсан чинь нөхөр нь нөгөө гар утсыг гартаа нэлээн барьж байгаад сугандаа хавчуулаад дараа нь гарахдаа өмдний халаасандаа хийгээд гараад явсан байсан. Тэгээд эхнэр нь манайхаас нэг гар утас худалдаж авсан байсан юм. Дэлгүүрээ хаах болоод тооллого хийсэн чинь нэг гар утас дутсан. Камер шүүсэн чинь эхнэр нөхөр 2-ын нөхөр нь сугандаа хавчуулаад гарч байгаа нь камерт бичигдсэн байсан. Хүнийг нь ирэх байх гэж бодоод 4-5 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь Цагдаад хэлсэн...’’ гэжээ. /хх-29-30/
Хас үнэлгээ ХХК-ийн ..... оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 612 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Huawei Psmart 1 ширхэг гар утас 380.000 төгрөг гэжээ /хх-34/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,
Гэрэл зургийн үзүүлэлт /8-10/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/,
Иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-48/,
Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-49-51/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/,
............ аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-61/,
Шүүгдэгч О.Г хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-70/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-71-72/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай ..... оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай тогтоол /хх-73/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Г-ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч О.Г-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ..... оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч О.Гөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг,
Хууль бусаар авах гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг тус тус ойлгоно гэж тайлбарласан.
Шүүгдэгч О.Г нь ..... оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед ............ аймгийн .......... сумын 3 дугаар багт байрлах “Нарлаг” гар утасны дэлгүүрээс Huawei Psmart 2018 оны загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ц.Эд 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Эгийн”... дэлгүүрээ хаахаасаа өмнө гар утаснуудаа бүртгэхэд Huawei Psmart 2018 маркийн гар утас 1 ширхэг дутаад байхаар нь дэлгүүрийнхээ камерыг шүүгээд олон хүнтэй байсан болохоор гар утас хэн авсан эсэх нь мэдэгдээгүй тэгээд 19 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад бид 3 хамт гарсан. Маргааш нь камераа дахин шүүгээд гар утас нууцаар авч гарсан эрэгтэй хүн камерын бичлэгт бичигдсэн байсан. Камерын бичлэгээ дахин нягталж үзэхэд тухайн эрэгтэй хүн нь эхнэртэйгээ хамт явж байсан нь тодорхой болсон ба эхнэр нь жирэмсэн байсан болохоор бид нар яаран цагдаад мэдэгдээгүй. Нөгөө эрэгтэй хүнийг гар утас буцаагаад аваад ирэх байх гэж хүлээсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь цагдаад өргөдөл өгсөн...’’ гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Л.Э-ийн “...Гэрт байж байхад нөхөр Г хар өнгөтэй, Huawei гэсэн цагаан бичигтэй гар утас халааснаасаа сая Мобикомын гаднаас олсон гээд гаргаж ирсэн. Тэгээд ..... оны 07-р сарын 08-ны орой цагдаа манай гэрт ирээд нөхөр Гийг гар утас авсан гээд аваад явсан...надад олсон гэж хэлээд байсан гар утсаа “Нарлаг” дэлгүүрээс авч гарсан талаараа хэлсэн...’’ гэх мэдүүлэг /хх-27-28/, гэрч Ц.А-ын “........ оны 06 дугаар сарын 16-ний өдөр би дэлгүүртээ нөхөр Э, худалдагч Цийн хамт байж байсан чинь гаднаас эхнэр нөхөр 2 орж ирээд эхнэр нь Huawei Psmart 2018 маркийн гар утас үзээд буцаагаад надад өгөхөд нь би буруу хараад ажилтай байж байгаад гар утас өгснийг нь мэдэлгүй байсан чинь нөхөр нь нөгөө гар утсыг гартаа нэлээн барьж байгаад сугандаа хавчуулаад дараа нь гарахдаа өмдний халаасандаа хийгээд гараад явсан байсан. Тэгээд эхнэр нь манайхаас нэг гар утас худалдаж авсан байсан юм. Тэгээд дэлгүүрээ хаах болоод тооллого хийсэн чинь нэг гар утас дутсан. Тэгээд камер шүүсэн чинь эхнэр нөхөр 2-ын нөхөр нь сугандаа хавчуулаад гарч байгаа нь камерт бичигдсэн байсан. Хүнийг нь ирэх байх гэж бодоод 4-5 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь Цагдаад хэлсэн...’’ гэх мэдүүлэг /хх-29-30/, хэргийн газарт үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/, алдагдсан гэр утсыг түр хураан авсан тэмдэглэл /хх-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий мемори картанд бичигдсэн бичлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Г нь хувийн байдлын хувьд 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............ аймгийн .......... сумын 1 дүгээр баг ...............тоотод оршин суух, урьд ............ аймаг дахь сум дундын шүүхийн ....... оны .... дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан болох нь Иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-48/, Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-49-51/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, ............ аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-61/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч О.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-гийн эд хөрөнгөд 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Г-ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ............ аймгийн Прокурорын газарт гаргасан “...О.Г миний бие хохирогч Ц.Э-д хохирол төлбөрт 380.000 төгрөгийг төлж бид эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Г нь Прокуророос санал болгосон 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай танилцан гарын үсэг зурж, санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч О.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-д хохирол төлбөрт 380.000 төгрөг хохирол төлбөрт төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Миний хулгайлсан гар утас 380.000 төгрөгийн үнэтэй байсан. ..... оны 07 дугаар сарын 09-ний өдөр 380.000 төгрөгийн хохирлыг Нарлаг дэлгүүрт бэлэн мөнгөөр өгч хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-40-42/, О.Г миний бие хохирогч Ц.Э-д хохирол төлбөр болох 380.000 төгрөгийг төлж бид эвлэрсэн гэх хүсэлт /хх-70/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч О.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч О.Г-д 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны, шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г-д Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Г-д шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шШүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч г үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий мемори картыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Г өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гөд 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шШүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. г хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий мемори картыг хэргийн хадгалах хугацаа дуустал ах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч О.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч О.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-д хохирол төлбөрт 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ............ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ