Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           25                                      2020/ШЦТ/764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Д.Ц , түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас А.М , Д.Ц , С.Б , М.А  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908022530846 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ....дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ааа” ХХК-д барилгын туслах ажил эрхэлдэг, ам бүл 3, эх, ах нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.М  /РД:аа00000000/.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.Ц  /РД:аа0000000/.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б  /РД:аа00000000/.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................... дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.А  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  1. Шүүгдэгч А.М  Д.Ц  нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 0000 УНЯ улсын дугаартай тоёота королла спасио маркийн машин ашиглаж, 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15, 17-ноос 18, 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “ааа” ХХК-ний үйлдвэрийн хашаанд байрлуулсан чингэлэгт хууль бусаар нэвтрэн 1070 ширхэг хуучин шуудайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 267 500 төгрөгийн хохирол учруулсан,
  2. шүүгдэгч А.М  Д.Ц , С.Б  нар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 0000 УНЯ улсын дугаартай тоёота королла спасио маркийн машин ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “ааа” ХХК-ний үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтрэн 2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 50 кг жинтэй 15 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 30 ширхэг,

2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 50 кг жинтэй 11 шуудай элсэн чихэр,

2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 50 кг жинтэй 18 шуудай элсэн чихэр,

2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 50 кг жинтэй 30 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 15 ширхэгийг  тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 7 340 000 төгрөгийн хохирол учруулсан,

  1. шүүгдэгч А.М  Д.Ц , С.Б , М.А нар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 0000 УНЯ улсын дугаартай тоёота королла спасио, 0000 УБЭ улсын дугаартай .... маркийн автомашинуудыг ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “    ” ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтрэн

2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 50 кг жинтэй 20 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 20 ширхэг, 20 кг-н жинтэй цаасан хайрцагтай масло 10 ширхэг,

2019 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 50 кг жинтэй 20 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 25 ширхэг, ууттай хуурай сүү 2 ширхэг, 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 50 кг жинтэй 15 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 23 ширхэг,

2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 50 кг жинтэй 12 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 31 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 10 012 000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 17 352 000 төгрөгийн хохирол учруулсан

  1. шүүгдэгч А.М  ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” нэртэй рестораны урд талын зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн Б.С гийн эзэмшлийн      УНТ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 376 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М  мэдүүлэхдээ: “Урьд мөрдөн байцаалтын үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц  мэдүүлэхдээ: “Урьд мөрдөн байцаалтын үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ: “Урьд мөрдөн байцаалтын үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч М.А  мэдүүлэхдээ: “Урьд мөрдөн байцаалтын үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

  1. Шүүгдэгч А.М , Д.Ц  нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 0000 УНЯ улсын дугаартай тоёота королла спасио маркийн машин ашиглаж, 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15, 17-ноос 18, 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “ааа” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байрлуулсан чингэлэгт хууль бусаар нэвтрэн 1070 ширхэг хуучин шуудайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 267 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

           Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сард аааа ХХК-д туслах ажилтнаар анх ажилд орсон. Намайг тус компанид ажилд ороход Д.Ц  ах харуул хийдэг байсан. С.Б  мөн туслах ажилтан хийдэг байсан. ...Оны өмнө би тэр шуудайнаас 2 удаа оройн цагаар ганцаараа өөрийн машинтай эргэж ирж авсан. Ажил тарсны дараа орж ирээд эхлээд 100 гаран ширхэгийг  дараа нь 100 гаран ширхэгийг  нийт 250 гаран ширхэгийг  авсан. Авсан шуудайгаа нүүрсний хүмүүст нэг ширхэгийг  нь 250 төгрөгөөр зарсан. Нийт 50-60 гаран мянган төгрөг болсон....” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 192 дугаар хуудас/,

 

 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “аааа” ХХК-ийн №483 дугаартай “...нийт хохирлын дүн 267.500 төгрөгөөр тогтоож байна “ гэсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 237 дугаар хуудас/,

 

 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай “...А.Б гийн эзэмшлийн 0000 УНЯ улсын дугаартай тоёота спасио маркийн автомашиныг битүүмжлэв ...” гэсэн тогтоол, тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 200-202 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч А.М  Д.Ц , С.Б  нар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 0000 УНЯ улсын дугаартай тоёота королла спасио маркийн машин ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Аааа” ХХК-ний үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтрэн 2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 50 кг жинтэй 15 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 30 ширхэг,

2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 50 кг жинтэй 11 шуудай элсэн чихэр,

2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 50 кг жинтэй 18 шуудай элсэн чихэр,

            2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 50 кг жинтэй 30 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 15 ширхэгийг  тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 7 340 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

     

        Хохирогч Ш.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллагаас өмнө 2019 он гарснаас хойш түүхий эдийн бараа материал болох 50 кг элсэн саахар, 20 литрийн дал савтай дал модны тос, 20 кг жинтэй масло, 2.5 кг жинтэй хятад хуурай сүү зэрэг зүйл алдагдаж байсан. Тэгээд тухайн үедээ тооцоо алдсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Тэгээд тухайн бараа материал дутсан үед байгууллагын хяналтын камераа шүүж үзэхэд тог тасарсан байдалтай 1-2 цагийн бичлэг байдаггүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-25-ны үеийн тооллогоор манай байгууллагаас 50 кг жинтэй элсэн сахар, 15 ширхэг, мөн 20 литрийн савтай дал модны тос 30 ширхэг дутаж байсан. Тэгээд  бид хяналтын камераа шүүхэд болохгүй байсан. Бид өөрсдийн дотоод тооцоогоо дахин нягталж үзэхэд дутаж байсан. Тэгээд би ажилчид дотроос хулгайч авсан юм болов уу гэж бодож байсан. Дараа нь 2019 оны 02 дугаар сарын түүхий эд бараа материалын тооллогоор 50 кг жинтэй 11 шуудай сахар дутаж байсан. Тэгээд хяналтын камераа шүүхэд шөнийн цагаар 1-2 цагийн бичлэг тасарсан байсан. ...2019 оны 3 дугаар сарын 15-ны үед 50 кг жинтэй 18 шуудай элсэн сахар дутаж байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 04-ний үеэр тоолоход 50 кг жинтэй шуудайтай элсэн сахар 30 ширхэг, 20 литрийн савтай дал модны тос 15 ширхэг дутсан байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 50 кг жинтэй элсэн сахар 20 ширхэг, 20 литрийн савтай дал модны тос 20 ширхэг, 20 кг савтай хүнсний масло 10 хайрцаг дутаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30-31 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын дундуур яг хэзээ гэдгээ санахгүй байна. Тэгээд 30 орчим 20 литрийн савтай дал модны тос нэг ширхэгийг  нь 38.000 төгрөгөөр бодож худалдаж авч байсан. Тэгээд дараа нь 2019 оны 04 дүгээр сарын дундуур А.М  гэх нөгөө өмнө тос зарж байсан залуу хүрч ирээд нөгөө тосноосоо авах уу гэж асуусан. Тэгэхээр нь авъя гэж хэлээд 23 ширхэг тос нэгийг нь 38.000 төгрөгөөр бодож 874.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд энэ тосноосоо хүмүүст зараад надад 8 ширхэг 20 литрийн савтай дал модны тос үлдсэн байсан ба эдгээр тосыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид ирж хурааж авсан. ...Надад ямар нэгэн хулгайлж байсан тос гэж хэлж байгаагүй. ...Тэр хүнийг 20 литрийн савтай дал модны тос худалдаж авах уу гэж асуухаар нь зах зээлийн ханшнаас арай бага ...38.000 төгрөгөөр худалдаж авсан. 20 литрийн савтай дал модны тосноос 8 ширхэгийг  хураалгасан. ...304.000 төгрөгийг А.М  гэх хүнээс гаргуулан авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 39-40 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би А.М  гэх хүнийг таньдаггүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирж надад элсэн чихэр анх худалдаж эхэлсэн үеэс мэддэг болсон. Надад хулгайн элсэн чихэр гэж хэлж байгаагүй. Би тухайн хүнээс 5 удаа элсэн чихэр худалдаж авч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 01 дүгээр сард би орой ажил тараад С.Б тай уулзаад чи ахдаа туслалцаад өгөөч орой ажил руу 22 цагийн үед очоод харуул Д.Ц  ахад хэлээд ажлаас тос, сахар авна гээд орсон. Д.Ц  харуулд маргааш би тантай уулзана аа гээд маргааш нь би Д.Ц  ахад 200.000 төгрөг өгсөн. ...нэг шуудай сахарыг 57.000 төгрөгөөр бодож өгсөн. ...2019 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Цагаан сарын дараагаар С.Б ыг утсаар дуудаж Писи тоглоомын газарт тоглож байна гэхэд нь очиж аваад орой 22 цаг өнгөрөөгөөд ажил руу очоод мөн сахар, тос авсан. Хэдэн шуудай авсныг нь санахгүй байна. миний машинд 12 шуудай сахар ачаад хойшоо оцоочихдог юм тэр орой харуул Д.Ц ах байсан. Тэр орой Д.Ц ахад мөнгө өгөөгүй байх сайн санахгүй байна.Сахараа баянхошуунд тэр орой нь аваачиж буулгаад маргааш нь мөнгийг нь авсан ойролцоогоор 1 сая арай хүрэхгүй мөнгө болдог байсан, тэр мөнгөөрөө С.Б тай хамт тоглоод л хөдөө гараад л үрээд дуусгасан. ...2019 оны 3 дугаар сард мөн С.Б ыг утсаар дуудаж тоглоомын газраас очиж аваад ажил дээр ирсэн харуул Д.Ц ах гарч байсан. 10 гаран шуудайтай элсэн чихэр, 20 гаран тос аваад ачаад гарсан мөн баянхошуунд аваачиж өгсөн. Тэр авсан шөнийнхөө маргааш мөнгөө аваад өдөр Д.Ц  харуулд 150 гаран мянган төгрөг өгсөн... “гэсэн мэдүүлэг /хэргийн 191-193 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...А.М  өмнө нь 6 удаа ажил руу орж эд зүйл авч байсан. Нийт 7 удаа эд зүйл авч үүний гуравт нь А.М , М.А хоёр машинтай ирж байсан. 4 удаад нь А.М  өөрийнхөө машинтай ирж байсан. ...А.М  надад нийт 530.000 төгрөг өгсөн. Миний ээлжин дээр ирэхдээ 23 цагаас хойш л ирдэг байсан....”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 212-213/,

 

Шүүгдэгч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. А.М  ажил тараад чи надад туслаад өгөөч би ганцаараа амжихгүй байна би ажлаас хэдэн шуудай авах гэсэн юм хамт яваад өгөөч гэсэн. Тэгээд би анхандаа түүнийг хулгай хийж байна гэдгийг мэдээгүй. Орой ажил руу 21 цагийн үед очоод харуул Д.Ц  байсан. А.М  Д.Ц ахтай уулзаад байсан. би А.М ын машинд ганцаараа сууж байсан. Д.Ц ах ажлын хаалгыг онгойлгож өгөөд А.М  өөрийнхөө суудлын машинтай хашаанд ороод байгууллагаас шуудай аваад ирье гээд ганцаараа ороод 10 гаран шуудайтай зүйл ачсан. Намайг туслалцаад өгөөч гэхээр нь би өргөлцөж машинд нь ачиж өгсөн. Надад тэр өдөр мөнгө өгөөгүй. 2019 оны 02 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Цагаан сарын дараагаар А.М  намайг дуудаж орой 22 цагийн үед байх дахин ажил дээр А.М  өөрийнхөө машинтай ирээд мөн Д.Ц ахтай уулзаад машинтайгаа дотогшоо ороод дахин шуудайтай эслэн чихэр, савтай тос зэргийг нилээд хэдийг ачсан. ...маргааш өглөө нь А.М  ах надад 20.000 төгрөг өгсөн. 2019 оны 3 дугаар сард байх А.М  өөрийнхөө машинтай орж ирээд харуул Д.Ц ах гарч байсан. Ороод бас 10 гаран шуудайтай элсэн чихэр, 20 гаран тос аваад ачаад гарсан. ...надад 20.000 төгрөг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 222-223 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч А.М  Д.Ц , С.Б , М.А нар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 0000 УНЯ улсын дугаартай тоёота королла спасио, 0000 УБЭ улсын дугаартай Хонда Си Ар-Ви маркийн автомашинуудыг ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Аааа” ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтрэн

2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 50 кг жинтэй 20 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 20 ширхэг, 20 кг-н жинтэй цаасан хайрцагтай масло 10 ширхэг,

2019 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 50 кг жинтэй 20 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 25 ширхэг, ууттай хуурай сүү 2 ширхэг, 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 50 кг жинтэй 15 шуудай элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 23 ширхэг,

2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 50 кг жинтэй 12 шуудай

элсэн чихэр, 20 литрийн хэмжээтэй дал модны тос 31 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 10 012 000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 17 352 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх ертөнцийн зүгээр баруун тийш харсан төмрөөр хийсэн шаргал өнгийн будгаар будсан зүүн тийш гүйдэг хаалгатай, 4 тал блокон хашаа байх ба уг хашаагаар дотогш ороход хойд талд ногоон өнгийн нэг давхар, ертөнцийн зүгээр урагш харсан 3:2м хэмжээтэй шаргал өнгийн модон хүрээтэй 5 цонхтой, зүүн тийш харсан 3:2м хэмжээтэй 3 цонхтой байр байх бөгөөд уг байранд орж үзлэгийг үргэлжлүүлэхэд уг байрны хаалга нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 3-8 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 50 кг жинтэй элсэн сахар 20 ширхэг, 20 литрийн савтай дал модны тос 20 ширхэг, 20 кг савтай хүнсний масло 10 хайрцаг дутаж байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр манай байгууллагад хулгайч орж 50 кг жинтэй элсэн сахар 20 ширхэг, 20 литрийн савтай дал модны тос 25 ширхэг, 20 кг жинтэй цаасан хайрцагтай хүнсний масло 10 ширхэг, 2 ширхэг 2,5 кг жинтэй хүнсний хуурай сүү зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай байгууллагын бараа материалаас дахин 50 кг жинтэй элсэн сахар 15 ширхэг, 20 кг жинтэй дал модны тос 23 ширхэг дутаж байсан. .:.2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа тараад явахдаа үйлдвэрт үлдсэн түүхий эдийн бараа материалдаа тэмдэг тавьчихаад явчихсан байсан. 23-ны өглөө ирэхэд тэмдэг тавьсан байсан бараанаас дутсан байсан. ...Манай байгууллагад Д.Ц  гэх хүн манаачаар ажиллаж байгаа. ...А.М  гэх хүн манай байгууллагад 2018 оны 10 дугаар сард ажилд ороод 2019 оны 3 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. ...С.Б  гэх хүн нь манай байгууллагад 2018 оны 10 дугаар сард ажилд ороод 2019 оны 3 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. ...хамгийн сүүлд манай үйлдвэрээс 2019 оны 4 дүгээр сарын 22-23-ны шөнө 31 ширхэг 20 литрийн савтай дал модны тос, 12 шуудай 50 кг жинтэй элсэн сахар алдагдсан. Эдгээр бараа материалын үнэ нийт 2.328.000 төгрөг болж байгаа. Өмнө нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхлээд 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 141 ширхэг 50 кг жинтэй элсэн сахар, 20 литрийн савтай дал модны тос 144 ширхэг, 20 кг жинтэй хүнсний масло 10 хайрцаг, 2,5 кг жинтэй хуурай сүү 2 уут зэрэг бараа алдагдаж байсан. Эдгээр алдагдсан бараа материалаас 50 кг жинтэй 12 шуудай элсэн сахар, 20 литрийн савтай дал модны тос 9 ширхэгийг  хүлээж авсан. Ингээд одоо үлдэгдэл алдагдсан бараа болох 50 кг жинтэй элсэн сахар 129 ширхэг, 20 литрийн савтай дал модны тос 135 ширхэг, 20 кг жинтэй 10 хайрцаг, 2,5 кг жинтэй Хятад хуурай сүү 2 ширхэг бараа материалын үнэ болох 16.230.000 төгрөгийн хохирол учирсан байна. ...Манай “Өнхрүүш бэйкери” ХХК-д нийт 17.619.500 төгрөгийн хохирол гарсныг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 10.272.000 төгрөг бэлнээр болон бараагаар төлөгдсөн. Одоо үлдэгдэл хохирол 7.347.500 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг манайх А.М аас нэхэмжилж байна. ...А.М , Д.Ц , С.Б , М.А нар нь манай байгууллагын захирал Б.Ганзоригийн данс руу Д .Д.Ц аас хохирлын мөнгө гэж 4 сая төгрөгийг төлсөн. С.Б аас 4.150.000 төгрөгийг төлсөн, А.М  нь 4.500.000 төгрөг төлсөн. М.А  нь 4.500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг мөнгөнөөс Ж.Н т 242.000 төгрөгийг дансаар, Я.З д 330.000 төгрөгийг дансаар, Б.Б ад 204.000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлсэн. Учир нь гэвэл А.М , Д.Ц , С.Б , М.А нар нь иргэний нэхэмжлэгч нарт өгөх ёстой байсан мөнгөө манай байгууллагын хохирлын мөнгөтэй нийлүүлж манай захирлын данс руу шилжүүлсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30-31, 35-36, 2 дугаар хавтас 73, 203 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын дундуур А.М  гэх нөгөө өмнө тос зарж байсан залуу хүрч ирээд нөгөө тосноосоо авах уу гэж асуусан. Тэгэхээр нь авъя гэж хэлээд 23 ширхэг тос нэгийг нь 38.000 төгрөгөөр бодож 874.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд энэ тосноосоо хүмүүст зараад надад 8 ширхэг 20 литрийн савтай дал модны тос үлдсэн байсан ба эдгээр тосыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид ирж хурааж авсан. ...Надад ямар нэгэн хулгайлж байсан тос гэж хэлж байгаагүй. ...Тэр хүнийг 20 литрийн савтай дал модны тос худалдаж авах уу гэж асуухаар нь зах зээлийн ханшнаас арай бага ...38.000 төгрөгөөр худалдаж авсан. 20 литрийн савтай дал модны тосноос 8 ширхэгийг  хураалгасан. ...304.000 төгрөгийг А.М  гэх хүнээс гаргуулан авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 39-40 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн хүнээс 5 удаа элсэн чихэр худалдаж авч байсан.Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө надруу залгаж 50 кг жинтэй 15 шуудай элсэн чихэр зарсан. Тухайн элсэн чихэрийг 1 шуудайг нь 57.000 төгрөгөөр бодож, нийт 855.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд би тухайн худалдаж авсан элсэн чихрээс 9 шуудай элсэн чихэрийг зарсан байсан. Тэгтэл 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тухайн А.М  гэх иргэнийг цагдаагийн алба хаагчид дагуулан хүрч ирээд хулгайн эд зүйл худалдаж авсан байна гэж хэлээд прокурорын зөвшөөрөлтэй хураан авсан  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 43-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Т  гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т  үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Тэгээд Т  ажлаас гарч гадаад улс руу явсан болохоор би одоо энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож байгаа юм. ...Манай хохирлыг бүрэн барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 19 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Я.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13:00 цагийн үед нэг туранхай залуу миний лангууны урд ирээд та элсэн чихэр худалдаж авах уу гэж асуусан. Тэгээд би худалдаж авна гэж хэлсэн. Тэр залуу надад 50 кг жинтэй 12 шуудайтай элсэн чихэр, 20 литрийн савтай дал модны тос 31 ширхэг байна гэж хэлсэн. Би тухайн хүүхдээс 50 кг жинтэй нэг шуудай элсэн чихэрийг 65.000 төгрөгөөр нийт 12 шуудай элсэн чихрийг 780.000 төгрөгөөр нийт 1.240.000 төгрөгөөр бодож нийт 2.020.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. ...Тэр хүүхэд манай байгууллага хувийн байгууллага байгаа юм гэж хэлсэн. Би танай байгууллага хаана байдаг юм гэж асуухад Саппород байдаг гэж байсан. Тэгээд би худалдаж авсан. ...430.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 47-48 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар 2018 оны 11 дүгээр сарын сүүлийн тайлан тооцооноос 5 тонн элсэн чихэр дутаж байсан. Ингээд бид маш их гайхаж сар болгон тооцоогоо буруу гаргаж байна гэж боддог байсан. ...А.М т манай үйлдвэрийн бараа материал оруулдаг хаалганы түлхүүр өдрийн цагаар байдаг байсан. Орой болохоор түлхүүр хийдэг ширээний шургуулганд байдаг байсан. ...А.М  хувилж авсан гэж бодож байна. ...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ...би юу болсон талаар асуухад Нансалмаа “өчигдөр тоолоод тэмдэг тавьсан байсан 50 кг шуудайтай элсэн чихэр 12 ширхэг, 20 литрийн савтай дал модны тос 31 ширхэг байхгүй болсон байна” гэж хэлсэн. ...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан манаач Д.Ц  үйлдвэрийн хаалгыг манайд ажиллаж байсан А.М т онгойлгож өгч байна. А.М  өөрийнхөө цагаан жижиг машинтайгаа ирж байгаад А.М  хяналтын камерыг унтраасан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 82-83 дугаар хуудас/,

 

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтаар хураан авсан “...50 кг савалгаатай “аааа” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн тааран ууттай элсэн чихэр 6 ширхэг, 20 литрийн савалгаатай ааа нэртэй шар өнгийн хуванцар савтай дал модны тос 1 ширхэгийг  хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 12-18 дугаар хуудас/,

 

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Мөнгө хүлээлгэн өгсөн “...М.А эс 4.500.000 төгрөг хүлээж авлаа” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 19 дүгээр хуудас/,

 

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хүлээлгэж өгсөн “...иргэн Я.З гаас 50 кг жинтэй элсэн чихэр 6 шуудай 20 литрийн савтай дал модны тос 1 ширхэгийг  тус тус хураан авч нийт 50 кг жинтэй 12 шуудай элсэн чихэр, 20 литрийн савтай 9 ширхэг дал модны тосыг хүлээлгэж өгөв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/,

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн №466 дугаартай “...нийт хохирлын дүн 17.352.000 төгрөгөөр тогтоож байна “ гэсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 232-234 дүгээр хуудас/,

 

“аааа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №125 дугаартай “...нийт хохирлын дүн 4.000.000 төгрөгөөр тогтоож байна” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 3 дугаар хавтас 22-23 дугаар хуудас/,

 

 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай “...А.Б гийн эзэмшлийн 0000 УНЯ улсын дугаартай тоёота спасио маркийн автомашиныг битүүмжлэв ...” гэсэн тогтоол, тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 200-202 дугаар хуудас/,

 

 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын “...0000 УБЭ улсын дугаартай Хонда СиАр-Ви маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсүгэй...” гэсэн тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 246 дугаар хуудас/,

 

2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай “...Аааа ХХК-ийн харуулын дэвтэр нь зурагтай хавтастай бөгөөд ...2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс бичиж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн хуудсанд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн харуулын тэмдэглэлийг бичсэн байв. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын эхээр би миний машинд сахар тос хүнддээд байдаг болохоор М.А гээд манай хажуу айлын залууг машинтай нь гуйсан юм. Тэгээд М.А аавынхаа машиныг бариад ирэхээр нь ажил дээр очоод С.Б  бид 3 хамтдаа очоод Д.Ц  ахыг байхад нь ажил руу орж машинд сахар, тос хувааж ачаад гарсан. ...2019 оны 4 дүгээр сард эхний авсны маргааш нөгөөдөр  нь байх дахин М.А ийг дуудаж 2 машинтай дахин ирж ажил руу орой ороод 15 шуудай элсэн чихэр, 30 савтай тос зэргийг авсан. С.Б  хамт явсан тэр орой Д.Ц  ахад би нэг шил том архи авч өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын дундуур мөн М.А ийг утсаар дуудаж С.Б ыг аваад бид 3 хамт ажил дээр очиж 15 орчим шуудайтай сахар, 20 литрийн савтай тос зэргийг аваад хоёр машиндаа хувааж ачаад гарсан. Тэр орой харин Д.Ц  ах байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой М.А ийг утсаар дуудаж С.Б  бид 3 мөн ажил дээр очиж харуул Д.Ц  ахтай уулзаж ажил руу ороод шуудайтай сахар, савтай тос авсан тэр орой авсны маргааш нь цагдаад баригдсан. Би С.Б т хулгай хийж байгаа талаараа хэлж байсан...” Би “Аааа” ХХК-с нийт 8 удаа хулгай хийсэн бөгөөд найман удаагийн үйлдэлд С.Б  дандаа хамт явсан. Найман удаа хулгай хийхдээ дандаа манаач Д.Ц ын ээлж дээр очиж хулгай хийсэн. М.А бол сүүлийн 4 удаагийн үйлдэлд хамт явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 191-193, 3 дугаар хавтас 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн үед байх манай ачигч ажилтай А.М  мөн манайд нормч хийж байсан С.Б , А.М ын дүү гээд М.А гэсэн сүүлд нэрийг нь мэдсэн энэ 3 А.М  цагаан суудлын машинтай, М.А нь дунд гарын ногоон цэнхэрдүү өнгөтэй жийп машинтай ирсэн. Ирээд А.М  ажил руу ороодхъё гээд тэд нар дотогшоо ороод хоёр машиндаа юм ачаад байсан. Ороод ойролцоогоор 30-40 орчим минут болоод гарцгаасан. А.М  анх орж ирээд үйлдвэрийн камерыг пускатлаар нь унтраачих гэсэн. Би унтраах гээд чадаагүй. Тэгээд А.М  өөрөө камерыг пускатлаар камерыг унтраагаад дотогшоо орсон. ...А.М  өмнө нь 6 удаа ажил руу орж эд зүйл авч байсан. Нийт 7 удаа эд зүйл авч үүний гуравт нь А.М , М.А хоёр машинтай ирж байсан. 4 удаад нь А.М  өөрийнхөө машинтай ирж байсан. ...А.М  надад нийт 530.000 төгрөг өгсөн. Миний ээлжин дээр ирэхдээ 23 цагаас хойш л ирдэг байсан ...”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 212-213/,

 

Шүүгдэгч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сарын эхээр Өнхрүүш бэйкери ХХК-д нарийн боовчноор ажилд орсон. ...2019 оны 4 дүгээр сарын эхээр А.М  ах М.А  гэсэн бас машинтай залуутай хамт ирээд намайг хамт явъя гээд намайг гэрээс ирж аваад Өнхрүүш бэйкери рүү орой 2 машинтай гурвуулаа хамт орсон. Мөн Д.Ц ах харуул байсан. Тэгээд тэндээс 20 гаран шуудай элсэн чихэр, 30 гаран савтай тос, 2 ууттай хуурай сүү зэргийг 2 машиндаа хувааж ачаад А.М  ах надад 20.000 төгрөг өгсөн. ...2019 оны 4 дүгээр сард А.М  ах нөгөө М.А  гэх залуутай машинтай дахин ирж ажил руу орой ороод 15 шуудай элсэн чихэр, 30 савтай тос зэргийг авсан. ...надад 20.000 төгрөг өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын дундуур А.М  ах мөн М.А тай хамт машинтай ирээд дахин ажил руу ороод 10 гаран шуудай элсэн чихэр, 20 гаран тос аваад надад 20.000 төгрөг өгөөд явсан. ...2019 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө А.М  ах манай гэрийн гадна машинтайгаа ирээд намайг авч ажил дээр очиход М.А  машинтайгаа хүлээж байсан. Харуул Д.Ц ах гарч байсан. Ажлаас 20 гаран шуудай элсэн чихэр, савтай тос, 5 кг-ийн ууттай хуурай сүү зэргийг аваад А.М  ах надад 500.000 төгрөг өгсөн. ... “Өнхрүүш бэйкери” ХХК-с нийт 8 удаа хулгай хийсэн бөгөөд 8 удаагийн хулгайн үйлдэлд А.М  дандаа хамт явсан. Тэгээд 8 удаа хулгай хийхдээ дандаа манаач ах Д.Ц ын ээлж дээр очиж хулгай хийсэн. М.А бол сүүлийн 4 удаагийн үйлдэл дээр хамт явсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 222-223, 3 дугаар хавтас 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.М.А ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сард А.М  ах намайг “би ажлаасаа шуудай авах гэсэн юм. Мөн буцаалтын бараа авах гэж байгаа юм чи надад туслалцаад өгөөч машинтайгаа хүрч ирээд туслаад өгөөч гэж гуйсан. Би хөрш айлын хүн нь болохоор үгүй гэж хэлэлгүй аавынхаа машиныг унаад очсон. А.М  ах намайг 21 дүгээр хороололд хүрээд ир гээд би тэр өдөр бэлтгэлээ тараад 21 дүгээр хороололд аавынхаа машиныг бариад 20 цагийн үед очиход А.М , С.Б тай хамт явсан. Тэгээд А.М  ах ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод А.М  ах эхлээд өөрийнхөө машинтай ороод хэсэг байж байгаад гарч ирээд би тэр хооронд нь өөрийнхөө машинд сууж байсан. Тэгээд намайг одоо машинаа оруулаад жаахан юм ачина гээд би машинаа тэдний ажлын хашаа руу оруулсан. Тэгэхэд А.М  ах С.Б  миний машинд шуудайтай зүйл ачаад байх шиг байсан. ...тэрнээс хойш хэд хоногийн дараа байх А.М  ах над руу залгаад манай ажлын гадаа машинтайгаа хүрээд ир манай дарга хүрч ирээд шуудай авчих гэнэ ээ гэсэн. Би тэгээд аавынхаа машиныг аваад очсон. Намайг очиход А.М  ах мөн өөрийнхөө машинтай ирсэн. Нөгөө харуул ах хамт байсан. С.Б  бас байсан. Тэгээд дотогшоо ороод нөгөө л шуудайтай зүйлүүдийг л аваад миний машинд 10 гаран шуудайтай зүйл ачсан. ...2019 оны 4 дүгээр сард 4 удаа явсан. Сүүлийн явалтад надад 30.000 төгрөг, эхний 3 явалтад надад тус бүр 20.000 төгрөг өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 236-237 дугаар хуудас, 3 дугаар хавтас 36-37 дугаар хуудас/

 

  1. Шүүгдэгч А.М  ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Delight” нэртэй рестораны урд талын зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн Б.С гийн эзэмшлийн 74-43 УНТ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 376 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар хороо Өлзий төв гэсэн бичиглэл бүхий 2 давхар барилгын ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зогсоол байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 87-89 дүгээр хуудас/,

Хохирогч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Delight нэртэй рестораны урд талын зогсоол дээр өөрийн 74-43 УНТ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж зогсоосон. Тэгээд маргааш нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг 11 минутын үед гараад машин дээрээ иртэл миний тээврийн хэрэгслийн өвлийн хоёр ширхэг дугуй хулгайлагдсан байсан. ...хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 92-93, 98 дугаар хуудас/,

 

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №БГ1-19-937 дугаартай “аааа” ХХК-ийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 376.000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 3 дугаар хавтас 100-101 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчимд миний бие нь ганцаараа Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ааа нэртэй рестораны гадна талын зогсоолд байрлуулсан байсан Тоёота приус-20 маркийн автомашины хойд талын 2 дугуйг салгаж аваад такси бариад явсан юм. Уг 2 дугуйг нь Нарантуул захад замын хүнд 1 дугуйг нь 40.000 төгрөгөөр буюу нийт 80.000 төгрөгөөр зарсан юм. ...миний бие нийт 2 дугуй хулгайлсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 108, 126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч А.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 133 дугаар хуудас/, шүүгдэгч А.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 9 дүгээр хуудас/, гэрч Алтанцэцэгийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас хавтас 194 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 203 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тэмүүжингийн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 19 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 139 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Ц ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 142 дугаар хуудас/, Д.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 193-196 дугаар хуудас/, Д.Ц ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 22 дугаар хуудас/, хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 2 дугаар хавтас 132-134 дүгээр хуудас/, хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /хэргийн 2 дугаар хавтас 203 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 2 дугаар хуудас/, шүүгдэгч С.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудас/, гэрч Сүхбаатарын мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 230 дугаар хуудас/, хохирогч Т ийн хүсэлт /хэргийн 2 дугаар хавтас 177 дугаар хуудас/, мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 19 дүгээр хуудас/, гэрч Мөнхсүлдийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 241 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.М , С.Б , М.А , Д.Ц  нар нь үргэлжилсэн үйлдлээр гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлтээр урьдаас үгсэн тохиролцож “ааааа” ХХК-ийн байранд буюу үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нийт 8 удаа нэвтрэн орж өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байгууллагын эд хөрөнгийг авч яван цааш зарж борлуулсан. Улмаар тус байгууллагаас эд хөрөнгийг зөөж тээвэрлэхдээ машин механизм ашиглан үйлдлээ хөнгөвчилсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын өмгөөлөгчид гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 6 /зургаа/ жил хорих ял,  

 

Шүүгдэгч Д.Ц т, С.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 5 /тав/ жил хорих ял,

 

Шүүгдэгч М.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.М ын өмгөөлөгч Ж.Г “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгах, нийгэмшүүлэх зорилготой гэж заасан. Мөн А.М ын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирлыг бүрэн төлсөн гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Иймд шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэж,

 

Шүүгдэгч Д.Ц ын өмгөөлөгч Д.П “шүүгдэгч Д.Ц  нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч  нар гомдол саналгүй гэх саналыг харгалзан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал хүнд эмчилгээ хийгдэж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэж,

Шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч Б.Баттулга “Шүүгдэгч С.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирогчид хохирлыг барагдуулсан, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэж,

 

Шүүгдэгч М.М.А ий өмгөөлөгч Т.Сайнбаяр “шүүгдэгч М.А  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хөрш айлынхаа залууд туслаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдалд мөн хамаарч байх тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.

 

Шүүхээс шүүгдэгч А.М , Д.Ц , С.Б , М.А  нарыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн болох нь тогтоогдож байх тул тэдгээрт оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.М , С.Б , Д.Ц , М.А  нарын бүлэглэн гүйцэтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ ялгамжтай оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч .А.М , С.Б , М.А  нарын баривчлагдсан тус бүрийн 1 /нэг/ хоногийг тэдгээрийн биечлэн эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

  1. Бусад асуудлаар:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн М.Д ын өмчлөлийн “Хонда Си Ар-Ви” маркийн 0000 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

А.Б гийн өмчлөлийн “Тоёота Королла Спасио” маркийн 0000 УНЯ

улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. А.М , Д.Ц , С.Б , М.А  нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.М ыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар,

 

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б ыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ялаар,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М.А ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М , С.Б , М.А  нарын тус бүр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

         Шүүгдэгч А.М ын эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар,

         Шүүгдэгч С.Б ын эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар,

         Шүүгдэгч М.М.А ий эдлэх ялыг 1 /нэг/ жил 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч А.М т оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 29 /хорин ес/ хоногийн хорих ял,

шүүгдэгч С.Б т оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 29 /хорин ес/ хоногийн хорих ял,

шүүгдэгч Д.Ц т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ял,

шүүгдэгч М.А д оногдуулсан 1 /нэг/ жил 29 /хорин ес/ хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн М.Д ын өмчлөлийн “Хонда СиАр-Ви” маркийн 0000 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

            А.Б гийн өмчлөлийн “Тоёота Королла Спасио” маркийн 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО