Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 120

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Г.Т,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овгийн Г. Т-д холбогдох 2028000000126 дугаартай эрүүгийн хэргийг ..... оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 10-нд .......... аймгийн ..... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......аймаг .......... сум 5 дугаар баг Зүүнсайханы 5-10 тоотод оршин суух, урьд .......... аймаг дахь сум дундын шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, .......... аймаг дахь сум дундын шүүхийн ....  оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/169 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, .......... аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Ж овогтой Г.Т, регистрийн дугаар ..........,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... оны 07 дугаар сарын 04-ний өдөр .......... аймгийн .......... сумын 5 дугаар баг ........тоотод Э.Н-тэй маргалдан зодож, баруун эгэм зүүн мөрний ард, зүүн бөөрний орчимд нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Н-тэй архи уугаад муудалцаад, айлгах гэж хутга барьсан. Хутгаа булаацалдаж байгаад Н 3 удаа хутгалсан. Бөгөө хутга салгаж машин доогуур шидсэн. Цагдаа эмнэлэг ирээд намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т ах гэрээсээ хутга барьчихсан ирж байсан нь санагдаж байна. Би өмнөөс нь юун хутга вэ гэж хэлээд би өмнөөс нь очсон чинь шууд миний баруун эгэмний хавьд зүсчихсэн... гэжээ. /хх-14-15/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би ..... оны 07 дугаар сарын 04-ний өглөө зүүн сайханы ногоочдын 1-27 тоотод Т-гынд очиход Т, Н хоёр 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр архинаас нь уугаад бид 3 тэр архиа дуустал нь уусан дараа нь би 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авсан. Бид 3 тэр архиа ууж байтал Н аав Э ах орж ирэхээр нь би архи хийж өгөхөд нэг татсан тэгээд Э ах гараад явсан. Т, Н бид 3 тэр архийг ууж дуусгачихаад би ...........тоот руу гэр рүүгээ явсан. Гэртээ очоод жаахан унтаж байгаад буцаад Тгийн хашааны гадна ирээд харсан чинь Э ах хойшоо худаг руу тэрэг түрээд явж байсан. Би хашаа руу ороход Н, Т 2 хоорондоо зодолдсон Н зүүн гуя болон зүүн мөр хэсэгт цус гарсан, хоорондоо зууралдсан газарт унасан байдалтай Н Т-гийн дээр нь дарсан байж байсан. Би тэр 2-ыг салгах гээд очиход Т гартаа хутга барьсан байсан гэжээ. /хх-18-19/,

.......... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 400 дугаартай дүгнэлтэд: Г.Тулгын биед баруун шанаа, хамар, хүзүү, баруун дал, мөр, зүүн мөр, бугалга, тохион дахь жижиг зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-23-24/,

.......... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 399 дугаартай дүгнэлтэд: Э.Н-н биед цээжний урд талын баруун дээд хэсэг, зүүн мөрний ар, цээжний зүүн талд арьс зөөлөн эдэд зах ирмэг нь тэгш, зүсэгдсэн шархтай байна. Учирсан гэмлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Э.Н-н биед учирсан гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-27-28/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/,

.......... аймаг Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын тушаал /хх-40-42/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/,

.......... аймаг дахь сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/169 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-46/,

.......... аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-47-48/,

Хохирогч Э.Н-н “...Миний бие Э.Нд Зүүнсайханы 5 дугаар багт оршин суудаг Г.Т  нь ..... оны 07 дугаар сарын 04-ний өдөр миний биед гэмтэл учруулж эм тариа эмчилгээний зардалд 1.070.000 төгрөгийг гаргаж өгсөн тул ямар ч гомдолгүй. Би өөрөө ..........аймагт ажил хийж байгаа учир очих боломжгүй байна. Иймд Тд ямар ч гомдолгүй байна гэх хүсэлт /хх-61/,

Шүүгдэгч Г.Т прокурорт гаргасан “Яллагдагч Г.Т миний бие хохирогч Э.Н-д 1.070.000 төгрөг төлж эвлэрсэн миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-63/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ..... оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай Прокурорын тогтоол /хх-66/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-64-65/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Т-гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.Т-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ..... оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 үндсэн нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Г.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... оны 07 дугаар сарын 04-ний өдөр .......... аймгийн .......... сумын 5 дугаар баг .............орчимд нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т ах гэрээсээ хутга барьчихсан ирж байсан нь санагдаж байна. Би өмнөөс нь юун хутга вэ гэж хэлээд би өмнөөс нь очсон чинь шууд миний баруун эгэмний хавьд зүсчихсэн... гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ..... оны 07 дугаар сарын 04- ны өглөө зүүн сайханы ногоочдын 1 -27 тоотод Тгынд очиход Т, Н хоёр 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр архинаас нь уугаад бид 3 тэр архиа дуустал нь уусан дараа нь би 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авсан тэгээд бид 3 тэр архиа ууж байтал Н аав Э ах орж ирэхээр нь би архи хийж өгөхөд нэг татсан тэгээд Э ах гараад явсан тэгээд Т, Н бид 3 тэр архийг ууж дуусгачихаад би ............тоот руу гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод жаахан унтаж байгаад буцаад Т-гын хашааны гадна ирээд харсан чинь Э ах хойшоо худагруу тэрэг түрээд явж байсан тэгээд би хашааруу ороход Нандин- эрдэнэ, Т 2 хоорондоо зодолдсон Н зүүн гуя болон зүүн мөр хэсэгт цус гарсан байдалтай хоорондоо зууралдсан газарт унасан байдалтай Н Тгийн дээр нь дарсан байж байсан. Би тэр 2-ыг салгах гээд очиход Т гартаа хутга барьсан байсан гэх мэдүүлэг /хх-18-19/, .......... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 399 дугаартай: Э.Н-н биед цээжний урд талын баруун дээд хэсэг, зүүн мөрний ар, цээжний зүүн талд арьс зөөлөн эдэд зах ирмэг нь тэгш, зүсэгдсэн шархтай байна. Учирсан гэмлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Э.Н-н биед учирсан гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-27-28/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Т, хохирогч Э.Н нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... оны 07 дугаар сарын 04-ний өдөр .......... аймгийн .......... сумын 5 дугаар баг .........тоотод маргалдан зодолдсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Т-гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь  .......... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 400 дугаартай: Г.Т-гийн биед баруун шанаа, хамар, хүзүү, баруун дал, мөр, зүүн мөр, бугалга, тохион дахь жижиг зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтээр /хх-23-24/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, .......... аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Г.Т миний бие хохирогч Э.Н-д 1.070.000 төгрөг төлж эвлэрсэн миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-63/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Т нь Прокуророос санал болгосон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Т хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Н-д хохирол төлбөрт 1.070.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Н хохирол төлбөр барагдаж, гомдол саналгүй талаар хавтаст хэргийн 61 дүгээр талд өргөдөл гаргасан байх тул шүүгдэгч Г.Тг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Г.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.Т нь  Э.Н-н бие эрх чөлөөнд халдаж, хутгаар хутгалж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Т нь хувийн байдлын тухайд 48 настай, бүрэн бус боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнговь аймаг .......... сум 5 дугаар баг Зүүнсайханы 5-10 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан зэрэг болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/, .......... аймаг Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын тушаал /хх-40-42/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, .......... аймаг дахь сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/169 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-46/, .......... аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-47-48/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г.Т нь хохирогчид 1.070.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Г.Тд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах  ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан  прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар .......... аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Т өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар .......... аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Т  хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Нд хохирол төлбөрт 1.070.000 /нэг сая далан мянга/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор .......... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ