Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2017/00091/и |
Дугаар | 73 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 73
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1,123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч И овогт Х.С нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогын 281500318038 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х.С олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Шинэ зууны гудамжны 1-р 80 айлын 3-48 тоотод оршин суух, Харчин овогт Пагмасүрэнгийн Цэцэгмаа /ЕС58083002/-ын нэхэмжлэлтэй,
Боржигин овогт Борын Дэлгэрмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сард Дэлгэрмааг бизнес хийдэг болохоор “Бараа татах гэсэн чинь мөнгө дутаад байна. Таны байрны гэрчилгээг 7 сая төгрөгний барьцаанд тавиад буцаагаад аваад өгнө” гэсэн гуйлтаар түүнд итгэж, “эгчийгээ битгий байргүй болгоорой” гэж сануулаад байрныхаа гэрчилгээг өгсөн. Гэтэл Дэлгэрмаа буцаж ирээд “гэрчилгээ таны нэр дээр байж болохгүй байна” гэхээр нь түүнд маш их итгэж байсан учраас байраа худалдсан болж хуурамчаар буюу дүр эсгэж худалдах худалдан авах гэрээ байгуулан, өөрийн эзэмшлийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, 80 айлын 48 тоот, 37 м2 талбай бүхий, 3 өрөө байрны 000378559 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Дэлгэрмаагийн нэр дээр шилжүүлж өгсөн билээ. Энэ хугацаанд Дэлгэрмаа нь тус аймгийн Хас банкнаас зохих ёсны зээлээ авч, өөрийн эрх ашгаа хангасан ба харин надтай тохирсон ёсоор цаг хугацаандаа байрны гэрчилгээг минь буцааж өгөөгүй. Дэлгэрмаа нь зээлээ хугацаандаа төлж чадахгүй, сайхан сэтгэлийг минь буруугаар ашиглаж, манай байрыг хураалгах хэмжээнд хүргэж, өндөр настан намайг хохироож байна. Энэ талаар тус шүүхэд хандаж, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч Дэлгэрмаа нь уг хаягтаа байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан билээ. Иймд Борын Дэлгэрмааг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.Цэцэгмаа нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Дэлгэрмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Боржигин овогт Борын Дэлгэрмаа нь ЛЮ76020304 регистрын дугаартай, одоо Дорноговь аймгийн Сайншанд сум, 6-р баг, Ноён хутагт гудамжны 65 айлын 2-25 тоотод оршин суудаг албан ёсны хаягтай гэсэн боловч уг хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь багийн бүртгэл мэдээллийн ажилтаны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Борын Дэлгэрмаа /ЛЮ76020304/-г эрэн сурвалжлуулах ажиллагааг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Борын Дэлгэрмаа /ЛЮ76020304/-г эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Дэлгэрмааг эрэн сурвалжлуулах ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан согсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ