| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0128/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 129
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Д.Б,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Д-гийн Б холбогдох 2028000000147 дугаартай эрүүгийн хэргийг оны ... ...дүгээр сарын ..-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын .. -нд ... аймгийн .... суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хийдэг, ам бүл.., эхнэр .. хүүхдийн хамт ....аймаг .....сум ..дугаар баг ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овгийн Д.Б, регистрийн дугаар .....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Б нь .... оны .. дугаар сарын .. -ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ..... сумын ..дугаар баг Их-Уулын 5-9 тоотод эхнэр Ш.О-гийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Ш.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б гэдэг хүнтэй гэр бүл болж хамтран амьдраад 14 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй, өмнөх нөхрийн 1 хүүхэдтэй, ам бүл 6-лаа амьдардаг юм. Хамт амьдрах хугацаандаа Б бол архи дарс уугаад байдаггүй. Гэр бүлдээ халамжтай ажил төрөлтэй хүн байгаа юм. Хааяа архи уухаараа л муухай ааш гаргаж загинаж биднийг загинаж агсан тавьдаг юм. Гэхдээ тэр болгон архи уугаад байдаггүй хүн. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бид нар гэртээ байж байгаад Б гадуурч явж байгаад өдөр 13 цаг өнгөрөөгөөд шал согтуу ирсэн. Би байшингийнхаа үүдэнд гадаа хувцас угаагаад байж байтал Б машинаа унаад гарах гэхээр нь би очоод болохгүй чи согтуу байна гэж хэлсэн чинь намайг зайл муу гичий минь гэж хэлээд гараа зангидаж байгаад миний толгойн баруун чамархай руу нэг удаа цохичихсон. Би газар уначихсан тэгээд миний толгой өвдөөд бөөлжөөд байсан. Манай хамаатны Б /С гэж дууддаг/ залуу дэлгүүрээс гарч ирсэн тэгээд Б-ийг машинд нь суулгаад аваад явсан би эмнэлэг рүү явж үзүүлсэн. гэжээ. /хх-6-7/,
Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б ахын гэрт очиж хоносон байсан юм. Маргааш нь буюу 07 сарын 26-ны өдөр Б ах 14 цагийн үед байх гэрээсээ гарч явж байгаад 1 цаг орчмын дараа О эгч гэрийнхээ гадаа юм угааж байсан чинь гэнэт л Б ах эхнэртэйгээ муудалцаад бие биенээ заамдчихсан ороод ирсэн тэгэхээр нь би салгасан чинь тухайн үед хамт байсан О эгчийн хамаатны дүү болох С гэж дууддаг залуу Б ахыг аваад гараад явсан түүнээс хойш юм болоогүй би ч тэндээс явсан гэжээ. /хх-9-10/,
..........аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 437 дугаартай дүгнэлтэд: Ш.О-ийн биед тархины доргилт, дух, чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй Гэжээ /хх-12-13/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,
Өвчний түүх /хх-18-27/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/,
Банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл /хх-35-41/,
.......аймгийн ...... сумын 6 дугаар багийн засаг даргын “Д.Б-н /........../ нь ............ сум ..............тоотод ам бүл 6-уул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-43/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/,
Эрүүжүүлэгдсэн талаарх баримт /хх-45/,
Хохирогч Ш.О-ийн “Ш.О миний бие өөрийн нөхөр болох Д.Б-тэй авлэрч гэр бүлийн маргаангүй болсон бөгөөд тухайн үеийн эмчилгээний зардал болох 482.480 төгрөгийг төлж барагдуулсан болно. Одоо гомлол саналгүй” гэх хүсэлт /хх-50/,
Шүүгдэгч Д.Б-ийн прокурорт гаргасан “Д.Б миний бие хохирогч О-тэй эвлэрсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-51/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-52-53/ зэрэг болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж .... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн 33 дугаартай Прокурорын тогтоол /хх-54/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Б-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б-д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн 33 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь .... оны ... дугаар сарын ...-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......аймгийн .....сумын .... дугаар баг ........тоотод эхнэр Ш.О-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б гэдэг хүнтэй гэр бүл болж хамтран амьдраад 14 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй, өмнөх нөхрийн 1 хүүхэдтэй, ам бүл 6-лаа амьдардаг юм. Хамт амьдрах хугацаандаа Б бол архи дарс уугаад байдаггүй. Гэр бүлдээ халамжтай ажил төрөлтэй хүн байгаа юм. Хааяа архи уухаараа л муухай ааш гаргаж загинаж биднийг загинаж агсан тавьдаг юм. Гэхдээ тэр болгон архи уугаад байдаггүй хүн. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бид нар гэртээ байж байгаад Б гадуурч явж байгаад өдөр 13 цаг өнгөрөөгөөд шал согтуу ирсэн. Би байшингийнхаа үүдэнд гадаа хувцас угаагаад байж байтал Б машинаа унаад гарах гэхээр нь би очоод болохгүй чи согтуу байна гэж хэлсэн чинь намайг зайл муу гичий минь гэж хэлээд гараа зангидаж байгаад миний толгойн баруун чамархай руу нэг удаа цохичихсон. Би газар уначихсан тэгээд миний толгой өвдөөд бөөлжөөд байсан. Манай хамаатны Б /С гэж дууддаг/ залуу дэлгүүрээс гарч ирсэн тэгээд Б-ийг машинд нь суулгаад аваад явсан би эмнэлэг рүү явж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б ахын гэрт очиж хоносон байсан юм. Маргааш нь буюу 07 сарын 26-ны өдөр Б ах 14 цагийн үед байх гэрээсээ гарч явж байгаад 1 цаг орчмын дараа О эгч гэрийнхээ гадаа юм угааж байсан чинь гэнэт л Б ах эхнэртэйгээ муудалцаад бие биенээ заамдчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь би салгасан чинь тухайн үед хамт байсан О эгчийн хамаатны дүү болох С гэж дууддаг залуу Б ахыг аваад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-9-10/, .......аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 437 дугаартай: Ш.О-гийн биед тархины доргилт, дух, чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-12-13/, Өвчний түүх /хх-18-27/, шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйн хэрэглэсэн байсан болох нь хохирогч Ш.Ог мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... оны ... дугаар сарын ...-ны өдөр бид нар гэртээ байж байгаад Б гадуур явж байгаад өдөр 13 цаг өнгөрөөгөөд шал согтуу ирсэн гэх мэдүүлэг /хх-6-7/, Эрүүжүүлэгдсэн талаарх баримт /хх-45/ зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Б нь Ш.О-тэй 14 жил хамт амьдарсан болох нь хохирогч Ш.О-ийн “...Би Б гэдэг хүнтэй гэр бүл болж хамтран амьдраад 14 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-6-7/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэр бүл гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Д.Б нь эхнэр Ш.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч Ш.О-ийн биед тархины доргилт, дух, чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ......аймгийн Прокурорын газарт гаргасан “Д.Б миний бие хохирогч О-тэй эвлэрсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.О-т шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ хохирол төлбөрт 482.480 төгрөг төлсөн талаар хохирогч Ш.Одончимэгийн “Ш.О миний бие өөрийн нөхөр болох Д.Б-тэй авлэрч гэр бүлийн маргаангүй болсон бөгөөд тухайн үеийн эмчилгээний зардал болох 482.480 төгрөгийг төлж барагдуулсан болно. Одоо гомлол саналгүй” гэх хүсэлт /хх-50/ хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ш.О-ийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын тухайд 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт .........аймаг ...... сум 6 дугаар баг ......тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, Банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл /хх-35-41/, .....аймгийн .........сумын 6 дугаар багийн засаг даргын “Д.Б-ийн /......./ нь ..........сум ...........тоотод ам бүл 6-уул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-43/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тодхиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Д.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Д. Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Шүүгдэгч Д.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.О-т хохирол төлбөрт 482.480 /дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ..... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ