Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 74

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Э нь Б.С, Б.Т нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тал хувь 35100 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, хүсэлт гаргагчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

             

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Д.НАРАНЦЭЦЭГ