Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           25                                      2020/ШЦТ/766

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч А.Баясгалан,

хохирогч Б.Э, О.Н ,

шүүгдэгч В.О, Б.Б, Б.Х , тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

шүүгдэгч Д.Ц , түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Ц т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

В.О т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Х д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805016851385 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт 0000 тоотод бүртгэлтэй, 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, В.О  /РД:аа0000000/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт 0000 тоотод бүртгэлтэй, 00000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б  /РД:аа00000000/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын .....-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Б.Х  /РД:аа00000000/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “аааа” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.Ц  /РД:аа000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  1. Шүүгдэгч Д.Ц  нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол

дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд өөрийн төрсөн ах Д.Ц ын нэр дээр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Л.Б ээс 0000 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн аа000000000 арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 1.600.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг өөртөө шилжүүлэн аваад 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн Л.Б ийн өмчлөлд байсан 0000 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. Шүүгдэгч Д.Ц , В.О, Б.Б, Б.Х  нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд Б.Х ийн нэр дээр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Л.Б ээс 0000 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн NHW200084257 арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн аваад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн Л.Б ийн өмчлөлд байсан 0000 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг Б.Х ийн нэр дээр шилжүүлэн авч 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. Шүүгдэгч Д.Ц , В.О , Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний

өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цайз захын автобусны буудлын орчим иргэн А.М ын 00-00УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг зээлээр худалдан авна, маргааш гэрээгээ хийнэ гэж хуурч, урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгч, автомашины эзэмшлийг шилжүүлэн аваад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн А.М ын өмчлөлд байсан 00-00УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг Б.Б ийн нэр дээр шилжүүлэн авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. Шүүгдэгч Д.Ц  нь иргэн А.М ын хувийн байдлыг тодруулсан иргэний цахим үнэмлэхийн лавлагааг 00-00УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины урд салоны хайрцагнаас зориуд хулгайлан авсан,

 

  1. Шүүгдэгч В.О, Б.Б, Б.Х  нар нь бүлэглэж

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд С.О гийн нэр дээр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Л.Б ээс 00-00 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 1.850.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн аваад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн Л.Б ийн өмчлөлд байсан 00-00 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг Б.Б ийн нэр дээр шилжүүлэн авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. Шүүгдэгч В.О , Б.Б нар нь бүлэглэж “миний хүү Б.Б Энэтхэг улс руу бөөрний донор болох гэж байгаа, Энэтхэг улсаас донорын мөнгө 100.000 төгрөг ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Э гаас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны Ард салбарын гадна 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8.316.000 төгрөг, мөн 450.000 төгрөг нийт 10.866.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. Шүүгдэгч В.О , Б.Б нар нь бүлэглэж “манай хүүгийн нэр

дээр гадаадаас 200.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөний шимтгэл гэж нийт 4.000.000 төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ чи мөнгө өгвөл би чамд 3 хоногийн дотор 500.000 төгрөг нэмж өгье гэж хуурч иргэн Б.Б оос 2018 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбарт 2.485.000 төгрөгийг бэлнээр, иргэн О.Н нараас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтан төгрөг дэлгүүрт 2.350.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.660.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт интернет банкаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 6.495.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 49.161.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц  мэдүүлэхдээ: “А.М  гэх хүний машиныг ээжтэйгээ үзээд явж байна гэж надад Б.Б хэлсэн. Би 32-ын тойрог руу хүргээд өг гэж хэлсэн. Миний найзтай явж таарсан. Тэр машиныг үзээд өөрийн ээжтэй явж байсан. Тэгээд би найзынхаа машиныг үзээд хар хуудас гаргаж ирээд энийг урдаа хийчих гэж хэлэхээр нь би авсан. Тэр лавлагааг хаясан гэж хэлээд манай найзтай уулзсан байсан. Нотариатын дугаарыг мэдэхгүй гэж хэлсэн. А.М  гэдэг хүний машиныг авсан байсан.” гэв.

 

Шүүгдэгч В.О  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Урьд нь үнэн зөвөөр ярьсан тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Х э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Хохирогч Б.Э  мэдүүлэхдээ: “Анх өөрийн төрсөн эгчээр дамжуулж хүүхдийнхээ данснаас 2.100.000 төгрөгийг авч өгсөн. Тэр мөнгийг ямар зорилгоор авсан бэ гэхээр “нэг дансанд мөнгө орсон байгаа. Түгжээг нь гаргахын тулд 1 сая төгрөг хэрэгтэй байна. Надад 1 сая төгрөг зээлвэл 500.000 төгрөг нэмж 2 цагийн дараа өгье” гэж хэлсэн. Хоёр цагийн дараа мөнгөө нэхэхэд банк хаачихсан байна. Нэг дэх өдөр ажлын өдөр аваад өгье гэж байсан. П аас мөн мөнгө нэхэхэд яалт ч үгүй байдалд оруулаад дахиад мөнгө хэрэгтэй байна гээд би найзаасаа 8.316.000 төгрөг П т авч өгсөн. Нийт 10.866.000 төгрөгийн хохирол учруулсан. Найзаасаа зээлж өгсөн 8.316.000 төгрөгийг би 3 сая төгрөгийн хүүтэй зээлсэн байсан. Би тэр 3 сая төгрөгийг төлөхийн тулд аавынхаа тэтгэврийн зээлийг авахуулсан. В.О ээс огт мөнгө аваагүй. Тухайн хэрэг эхэлсэн үеэс энэ гурав хэлхэлдэж намайг оролцуулдаггүй байсан. Ингэж явсаар байгаад би 2020 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. 10 сарын үед В.О тэй нүүрэлдүүлж 10.866.000 төгрөгийг төлнө гэсэн баталгаа бичүүлсэн боловч тэрнээс хойш алга болсон. Намайг 2 жил гаран хугацаанд хохироож байгаад гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч О.Н мэдүүлэхдээ: “В.О  нь манай ахын цуг ажилладаг хүний дүү гэсэн. Би Дарханаас 4 сая төгрөгтэй Улаанбаатар хотод машин авах гэж орж ирсэн. Урьд нь В.О  манай ахаас мөнгө авсан байсан. Манай ах надад хэлэхдээ “манай нэг найзын дансанд гадаадаас мөнгө шилжиж ирсэн гэнэ. Би 2.500.000 төгрөг өгсөн байгаа.” гэж хэлсэн. Манай ах В.О т 9 сард мөнгө өгсөн. Тэрнээс хойш холбоо барьсан уу гэхэд манай ах ерөөсөө холбоо бариагүй гэж хэлсэн. Тэгээд 11 сард Улаанбаатар хотод би машин авах гэж орж ирэхэд В.О  манай ахтай ярьсан байсан. “Манай хүүхдийн нэр дээр орж ирсэн мөнгийг өнөөдөр авах гээд байна. Надад 835 доллар хэрэгтэй байна. Энэ мөнгийг шилжүүлчих юм бол 12 цаг гэхэд данс руу мөнгө орж ирнэ.” гэж хэлсэн байсан. Би ахад таны өмнөх мөнгийг өгөөгүй биздээ гэж хэлэхэд “зүгээрээ одоо цуг явж байгаад аваад өгнө гэж хэлсэн” гэсэн. Хорооллын “Алтан төгрөг” их дэлгүүриийн АТМ-с 2.355.000 төгрөг аваад 2.350.000 төгрөг бэлнээр тоолоод В.О т өгсөн. В.О  тэр мөнгийг Ариг банкинд ороод доллар болгоод Нигер улсын банкны данс руу шилжүүлж байсан. Гэрээгээ үзүүлээд мөнгө удахгүй ирнэ гэж хэлсэн. Тэгээд мөнгө тушаасан баримтаа аваад банк руу ороод 20 минут гармын дараа гарч ирээд “за одоо болчихлоо. Ингэсгээд мөнгө орохоор нь аваад өгнө” гэж хэлсэн. Гэрийнх  нь гадна 14 цагт ирсэн. Өнөөдөр мөнгө орж ирэхгүй юм шиг байна маргааш яг орж ирнэ гээд бид нар явсан. Маргааш нь В.О  дахин залгаад 1.700.000 төгрөг өгчих 4 сая төгрөг дээр чинь нэмээд 3 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэг нэгэнт өгсөн юм чинь гэж бодоод дансанд үлдсэн байсан 1.660.000 төгрөгөө ахыг шилжүүлчих гэхээр нь Хаан банкны дансаар Саранцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа гэрийнх нь гадна очсон. Хэсэг таг чимээгүй байсан. Хаана байгааг нь асуухад 13 дугаар сургуулийн тэнд очсон байсан. Очих болгонд мөнгө байхгүй гэдэг байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Гомдолтой байна.” гэв.

 

  1. Шүүгдэгч Д.Ц  нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол

дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд өөрийн төрсөн ах Д.Ц ын нэр дээр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Л.Б ээс 0000 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн 000000000 арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 1.600.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг өөртөө шилжүүлэн аваад 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн Л.Б ийн өмчлөлд байсан 0000 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Л.Б , Д.Ц  нарын хооронд байгуулсан 0000 УНЛ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 45 дугаар хуудас/,

 

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Л.Б , Д.Ц  нарын хооронд байгуулсан 0000 УНЛ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 65 дугаар хуудас/,

 

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ийн №БГ1-19-382 дугаартай “...0000 УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 135 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрөө машин зарж борлуулдаг, заримдаа хувь лизинг хийдэг автомашины ченж юм. Анх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зарын дагуу утсаар Ц гэх иргэн лизингээр автомашин сонирхож байна гэхээр нь уулзалдахаар болсон. Ингээд тухайн өдрөө ТБД андуудын нотариат болох Дуламцоо дээр уулзалдсан. Ингээд гэрээ хэлэлцээр хийж Ц нь надаас урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд үлдсэн 13.650.000 төгрөгийг лизингээр төлөхөөр болж приус-20 маркийн 0000 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин аваад явсан. Уг залуу эхний нэг сарын нийт 600.000 төгрөг төлөөд алга болсон. Утсаар ярихаар төлнө гэдэг ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч И.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын үед Д.Ц  гэх манай хуурай дүү Цэндко гэх хүүхдийн дүүгийнх нь найз манай гэрт ирээд танд таньдаг нотариатч байна уу? Та ахын маань нэр дээр байгаа машиныг миний нэр дээр шилжүүлээд өгөөч гээд би банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавих гэж байгаа юм гэхээр нь би Саппоро төвийн 2 давхарын нотариатын газарт очиж хажуу талын компьютерын үйлчилгээний хүнээр худалдах, худалдан авах гэрээг шивүүлэн, хийлгээд орсон. Би Д.Ц аас 80.000 төгрөг авсан. 3.000 төгрөгөөр би худалдах, худалдан авах гэрээ шивүүлээд Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа болон Б ийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хувилаад нотариат дээр гэрээ бариад Ц ыг дагуулаад орсон. Тэгтэл нотариат ачаалал их байсан учир нотариатч анзааралгүй 11.000 төгрөг аваад гэрчилж өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 94-95/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №2445 дугаартай шинжээчийн:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2017.12.05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2018.02.08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард хөх, хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичигдсэн Л.Б ийн гэх гарын үсгүүд, харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б ийн гэх гарын үсэг бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд, И.Б гаар “Б ” гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2017.12.05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2018.02.08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард байх Л.Б ийн гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б ийн гэх гарын үсэг бичгийн хэвийн харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард байх Л.Б ийн гэх гарын үсгүүд нь И.Б гаар “Б ” гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 109-117 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Л.Б  гэх хүнтэй зарын дагуу холбогдон ах Ц той очиж уулзсан. Тухайн үед миний иргэний үнэмлэх байхгүй байсан учраас ах Ц ын нэр дээр 0000 УНЛ улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг урьдчилгаа 1.650.000 төгрөг өгөөд ...би Батнасан гэдэг нотариат таньдаг эгч байдаг гэж хүнээс сонсоод гэрт нь очиж уулзаад ...манай төрсөн ах маань байгаа юм та манай ахын нэр дээр байгаа машиныг миний нэр дээр шилжүүлээд өгөөч гэж гуйгаад 40.000 төгрөг өгч Ж  гэх саппоро төвийн нотариатаар худалдах худалдан авах гэрээ хийлгэж өөрийн нэр дээр шилжүүлэн авч цааш нь банк бус санхүүгийн байгууллагад 4 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Үлдсэн мөнгийг хувьдаа хэрэглэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 122-123 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч Д.Ц , В.О, Б.Б, Б.Х  нар

нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд Б.Х ийн нэр дээр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Л.Б ээс 0000 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн 00000000 арлын дугаартай автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн аваад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн Л.Б ийн өмчлөлд байсан 0000 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг Б.Х ий нэр дээр шилжүүлэн авч 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:  

Хохирогч Л.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дараагаар нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөн зараар Б.Х гэх залуутай ТБД андуудын нотариат болох Дуламцоо дээр уулзсан. Ингээд гэрээ хэлэлцээр хийж Б.Х э нь надад урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд үлдсэн 13.650.000 төгрөгийг лизингээр төлөхөөр болж приус-20 маркийн 0000 УБС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин аваад явсан. Энэ залуу мөн 5 долоо хоногийн 750.000 төгрөг төлөөд алга болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би сонинд зар мэдээ өгдөг тэгтэл 2017 оны 12 сарын үеэр зарын дагуу В.О  нь надтай холбогдоод машин авах уу, гэж асуусан тэгээд би ирж үзэхэд Саппорогийн гурвалжингийн гүүрний орчимд байрлах авто ломбарданд 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн автомашин байсан. Тэгээд би ломбарданд 4.000.000 төгрөгийг төлөөд В.О  нь ажил явдал болчихсон Дархан руу яаралтай явах хэрэг гараад зарж байгаа юм гэсэн. Би эдгээр хүмүүсээс 3 ширхэг Приус 20 машин худалдан авсан бөгөөд эхлээд 7.000.000 төгрөгөөр, дараа нь 6.800.000 төгрөгөөр, мөн дараа нь 6.700.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 104-105 дугаар хуудас/,

 

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Л.Б , Б.Х э нарын хооронд байгуулсан 0000 УБС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 дүгээр хуудас/,

 

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Л.Б , Б.Х э нарын хооронд байгуулсан 0000 УБС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 63-64 дүгээр хуудас/,

 

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ийн №БГ1-19-380 дугаартай “...0000 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 7.800.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 131 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №2445 дугаартай шинжээчийн:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2017.12.05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2018.02.08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард хөх, хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичигдсэн Л.Б ийн гэх гарын үсгүүд, харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б ийн гэх гарын үсэг бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд, И.Б гаар “Б ” гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “ЛХ.Б ” гэсний ард, 2017.12.05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2018.02.08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард байх Л.Б ийн гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б ийн гэх гарын үсэг бичгийн хэвийн харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “ЛХ.Б ” гэсний ард байх Л.Б ийн гэх гарын үсгүүд нь И.Б гаар “Б ” гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 109-117 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б  гэдэг хүнээс 0000 УБС улсын дугаартай приус-20 маркийн машиныг ээж В.О , дүү Б.Х э, дүүгийн найз Д.Ц  нарын хамт очиж үзэж авсан. ...Б.Х ий нэр дээр гэрээ хийж авсан. Ээжид мөнгөний хэрэг байсан учир машины бичиг баримтыг Д.Ц ийн машин тавихад ашигласан эгч дээр очиж уулзаад саппоро төвийн нотариатын газарт ээж, Д.Ц  нар очиж хийлгэсэн. Тэгээд машиныг ломбарданд тавиад 4.000.000 төгрөг аваад Д.Ц т 500.000 төгрөг өгсөн гэсэн. Тэгтэл ээж маань мөнгөний хэрэг гарсан машинаа зарчих уу гэхээр нь та өөрөө мэд гэж хэлэхэд ээж маань зарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 104 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Х ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 113 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч В.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдсэн хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 131 дүгээр хуудас/

 

  1. Шүүгдэгч Д.Ц , В.О , Б.Б нар нь бүлэглэж 2018

оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цайз захын автобусны буудлын орчим иргэн А.М ын 00-00 УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг зээлээр худалдан авна, маргааш гэрээгээ хийнэ гэж хуурч, урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгч, автомашины эзэмшлийг шилжүүлэн аваад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн А.М ын өмчлөлд байсан 00-00 УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг Б.Б ийн нэр дээр шилжүүлэн авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын үед шуурхай зар, зар мэдээ сонинд зар байршуулсны дараа зарын дагуу манай эхнэрийг байхад 3 хүн ирсэн гэсэн. В.О , Б.Б , Д.Ц  нар ирж үзээд энэ машиныг авна гээд явсан гэсэн. Тэгтэл В.О  нь над руу утсаар холбогдоод эгч нь машиныг чинь түрээсээр авмаар байна, миний дүү байлгаж байгаарай гэж хэлээд 3 хоногийн дараа ирээд манай ах ирж байгаа урьдчилгаа мөнгийг нь авч ирж өгөх юм гэсэн. Тэгтэл нэг 40 гаруй насны эрэгтэй ирж үзээд болж байна гээд үзээд явсан. В.О  нь надад ахаасаа мөнгө авч 2.500.000 төгрөг өгсөн. Тэгээд машинаа авч яваад маргааш нь гэрээгээ хийнэ гээд явсан. Тэр эгч нилээд ажилтай байна, яараад байна гэсэн. Маргааш нь утсаар залгатал хөдөө явж байна. Орос руу гарах хэрэгтэй болчихлоо гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад над руу мөнгө орж ирэхээр танай мөнгийг өгнө гэж Б.Б хэлж байсан ба удалгүй холбоо тасарсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 76-77 дугаар хуудас/,   

 

В.О ийн иргэний үнэмлэхийн лавлагааны арын хэсэгт “Приус-20 маркийн 00-00 УНТ улсын дугаартай автомашиныг миний бие В.О  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс бүтэн хүлээж авлаа. ...В.О  ...” гэсэн гар бичмэл /хэргийн 2 дугаар хавтас 7 дугаар хуудас/,

 

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А.М , Б.Б нарын хооронд байгуулсан 00-00УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 2 дугаар хавтас 5 дугаар хуудас/,

 

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А.М , Б.Б нарын хооронд байгуулсан 00-00УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 2 дугаар хавтас 154 дүгээр хуудас/,

 

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ийн №БГ1-19-379 дугаартай “...00-00УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №6789 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.01.25” гэсэн огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэсэн баримтын “Худалдагч А.М ” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.01.25” гэсэн огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэсэн баримтын “Худалдагч А.М ” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн И.Б гийн гэх “А.М ” гэж бичсэн бичгийн хэвийн туршилтын загвартай, бичгийн хэвийн чөлөөт загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “2018.01.25” гэсэн огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэсэн баримтын “Худалдагч А.М ” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн бусад В.О, Б.Б, Б.Х , Д.Ц , А.М  нарын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2 дугаар хавтас 143-152 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 02 дугаар сард Очиржанцан гэх Хишгээгийн найзтай ээж бид хоёр уулзаад Б ээс дахиад нэг приус-20 машин авч байсан өмнөх аргаараа зарсан. Дараа нь Д.Ц  ээж бид 3 сонин дээрээс нэг зар хараад 100 айлын Шинэ замын орчимд байрлах А.М  гэх хүний машиныг үзээд хэд хоногийн дараа А.М  гэх хүнээс урьдчилгаа мөнгийг нь үл таних нэг ахаар гаргуулаад машиныг авч тэр хүндээ зарсан. А.М ын бичиг баримт, Б ийн бичиг баримт, хурууны хээний лавлагаа зэргийг Д.Ц  авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 104 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч В.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдсэн хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 131 дүгээр хуудас/

 

  1. Шүүгдэгч Д.Ц  нь иргэн А.М ын хувийн байдлыг тодруулсан

иргэний цахим үнэмлэхийн лавлагааг 00-00УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины урд салоны хайрцагнаас зориуд хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 02 дугаар сард Очиржанцан гэх Хишгээгийн найзтай ээж бид хоёр уулзаад Б ээс дахиад нэг приус-20 машин авч байсан өмнөх аргаараа зарсан. Дараа нь Д.Ц  ээж бид 3 сонин дээрээс нэг зар хараад 100 айлын Шинэ замын орчимд байрлах А.М  гэх хүний машиныг үзээд хэд хоногийн дараа А.М  гэх хүнээс урьдчилгаа мөнгийг нь үл таних нэг ахаар гаргуулаад машиныг авч тэр хүндээ зарсан. А.М ын бичиг баримт, Б ийн бичиг баримт, хурууны хээний лавлагаа зэргийг Д.Ц  авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 104 дүгээр хуудас/, 

 

  1. Шүүгдэгч В.О, Б.Б, Б.Х  нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд С.О гийн нэр дээр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Л.Б ээс 00-00 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг 15.650.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 1.850.000 төгрөгийг шилжүүлж автомашины эзэмшлийг шилжүүлэн аваад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж аар гэрчлүүлж иргэн Л.Б ийн өмчлөлд байсан 00-00 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг Б.Б ийн нэр дээр шилжүүлэн авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

              

Хохирогч Л.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Соронзонболд овогтой Очиржанцан гэх залуутай мөн ТБД андуудын нотариат болох Дуламцоо дээр уулзсан. Ингээд гэрээ хэлэлцээр хийж С.О  нь надаас урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд үлдсэн 13.650.000 төгрөгийг лизингээр төлөхөөр болж приус-20 маркийн 00-00 УБГ улсын дугаартай саарал өнгийн машин аваад явсан. Энэ залуу ямар ч төлөлт хийлгүйгээр алга болсон. Ингээд би мөнгөө авч чадахгүй байж байгаад уг зарсан машинуудаа авто тээврийн үндэсний төвөөс миний нэр дээр байгаа эсэхийг шалгаж үзэхэд гурвуулаа бусдад худалдагдаж нэр шилжсэн байсан. ...тухайн 3 хүн хоорондоо холбоотой байсан ба нэг нотариатчаар үйлчлүүлж, миний гарын үсгийг дуурайлган зурж худалдах, худалдан авах гэрээ хийж цааш нь дамжуулан зарж үрсэн байсан ба миний мөнгийг төлж барагдуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч С.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын үед Б.Х э “машин авах гэсэн юм, нэг гэр бүлийн хоёр хүнд нэг газраас машин өгөхгүй байна” гээд надад хэлсэн. Тэгээд “би урьдчилгаа 2.000.000 төгрөгийг нь өгөөд 7 хоног бүр 150.000 төгрөгийн түрээсийн мөнгө өгөх юм аа” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд машин зардаг хүн болох Б  дээр “Sunday” плазагийн замын эсрэг талд миний нэр дээр авах гэж байгаа Приус 20 машин дээр очсон юм. Би одоо машины дугаарыг нь санахгүй байна. Тэгээд машиныг аваад андуудын орчим нэг нотариатын газарт очсон. Тэгтэл энэ нотариатад байнга гэрээ хийдэг юм гээд Б  гэрээ хийсэн. Тэгээд Б  миний оршин суугаа газрын хаягийн зургийг авна гэсэн. Мөн машиныг циркийн даатгалын газарт даатгуулсан. Энэ үед Б.Б болон ээж нар нь манай гэрийг заагаад өгчих гээд гэр рүүгээ дагуулж яваад зургийг гаднаас болон дотроос нь орж аваад явсан. Тэгээд би Хишгээ болон ээжид нь бичиг баримтаа үлдээчихээд гэр рүүгээ яваад өгсөн... Манай найз Б.Х э ээж, ах хоёртойгоо манайд ирээд машин авах гэсэн юм аа эхнэр маань жирэмсэн, хөдөө гадаа явахад машин хэрэг болоод байна. Нэг газраас нэг айлд хоёр машин өгч болохгүй гээд байна. Чи нэр дээрээ аваад өг гэхээр нь би авч өгсөн. ...Надад машин нэр дээрээ авч өгсөн гэж 50.000 төгрөг бэлнээр Б.Х э Өргөө кино театрын урд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 98-100 дугаар хуудас/,

 

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Л.Б , С.О  нарын хооронд байгуулсан 00-00 УБГ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дугаар хуудас/,

 

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Л.Б , Б.Б нарын хооронд байгуулсан 00-00 УБГ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 66 дугаар хуудас/,

 

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ийн №БГ2-19-381 дугаартай “...00-00 УБГ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 133 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №2445 дугаартай шинжээчийн:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2017.12.05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2018.02.08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард хөх, хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичигдсэн Л.Б ийн гэх гарын үсгүүд, харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б ийн гэх гарын үсэг бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд, И.Б гаар “Б ” гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2017.12.05-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард, 2018.02.08-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард байх Л.Б ийн гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б ийн гэх гарын үсэг бичгийн хэвийн харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.02-ны огноотой “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Л.Б ” гэсний ард байх Л.Б ийн гэх гарын үсгүүд нь И.Б гаар “Б ” гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 109-117 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Х ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 113 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч В.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдсэн хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 131 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 36 дугаар хуудас/.

 

  1. Шүүгдэгч В.О , Б.Б нар нь бүлэглэж “миний хүү Б.Б Энэтхэг улс руу бөөрний донор болох гэж байгаа, Энэтхэг улсаас донорын мөнгө 100 гаруй сая төгрөг ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Э гаас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны Ард салбарын гадна 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8.316.000 төгрөг, мөн 450.000 төгрөг нийт 10.866.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр намайг “Жи Мобайл” ХХК-ийн байранд ажил дээрээ байхад манай эгч Б.З  ирээд “манай нөхрийн талын хамаатан Т.П  болон Т.П ын танил найз В.О  нарт яаралтай мөнгөний хэрэг гараад байна. В.О ийн хүүхэд Бат-Эрдэний нэг банкны дансанд гадаад улсаас мөнгө орж ирээд түгжигдчихээд мөнгөө авч чадахгүй байна. Мөнгө хийсний дараа түгжээ нь гардаг гэнэ. 2 цагийн хугацаатай мөнгө зээлвэл 1.000.000 төгрөг дээр 500.000 төгрөг бодож хүү өгнө” гэж хэлэхээр нь энэ үгэнд нь итгээд улмаар өөрийн эгчдээ Занабазар музейн хажуу талын Худалдаа хөгжлийн банкны салбар дээр очоод данснаасаа 2.100.000 төгрөгийг бэлнээр теллэр дээрээс аваад Б.З д ямар нэгэн баримт үйлдэхгүйгээр бэлнээр тоолж өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа миний мөнгийг өгөхгүй байхаар нь Золтуяа эгчээс мөнгөө асуухад цаашаагаа В.О т өгсөн гэсэн. Тэгээд П  нь над руу дахиж холбогдсон. В.О тэй ярихад “надад дахиад 3000 ам доллар хэрэгтэй болчихлоо, энэ мөнгийг олоод гадаад руу буюу Энэтхэг улс руу western union үйлчилгээгээр хийлгэх хэрэгтэй байна. Энэ мөнгийг хийчихвэл миний хүүгийн гадаад дансанд түгжигдсэн байгаа мөнгийг авах боломжтой болно. Чиний мөнгийг амласан ёсоороо энэ мөнгөө авчихаад буцааж өгнө” гэж хэлсэн. Улмаар би В.О ээс өмнө нь өгсөн байсан 2.100.000 төгрөгөө авахын тулд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Шагдар овогтой Б гээс 8.316.000 төгрөгийг зээлж аваад, цааш нь Ард кино театрын хажуу талын Хаан банкны салбар дээрээс би өөрийн Хаан банкны 5077376615 дугаарын данснаас мөнгийг бэлнээр гарган авч, Б.З , Т.П , В.О  болон түүний хүү Б.Б нарыг байхад В.О т бэлнээр тоолж өгсөн. Тэгээд дээрх Ард кино театрын хажуу талын Хаан банкны салбар дээрээс В.О ийн хүү Б.Б ганцаараа банкны вип өрөө рүү ороод мөнгийг гадаад руу шилжүүлчихлээ гэж хэлээд гараад ирсэн. ...мөн дээрх мөнгө дээр нэмж надаас В.О  валютын ханшны зөрүү мөнгө 450.000 төгрөг дутаад байна гэж хэлээд нэмж 450.000 төгрөг авсан. Тухайн үед В.О  нь миний хүү Б.Б Энэтхэг улс руу бөөрний донор болох гэж байгаа юм. Донор болохоор болсон Энэтхэг улсаас донорын мөнгө 100 гаруй сая төгрөг ирнэ гээд нэг гэрчилгээ маягийн зүйл үзүүлж байсан. ...В.О ээс 10.866.000 төгрөг гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч Б.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Т.П  нь надтай холбогдоод “түүний танил В.О  гэх хүнд яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ гараад байгаа талаар хэлээд надаас таньдаг хүмүүст чинь бэлэн мөнгөтэй хүн байхгүй юу? гэж асуугаад 2 цагийн дотор 1 сая төгрөгөнд 500.000 төгрөгийн хүү бодож өдөрт нь буцаагаад өгье гэж байсан. Тухайн үед би дүүгээ охиныхоо нэр дээр хадгаламж нээсэн талаар сонссон учир түүнээс асуухад надад итгээд 2.100.000 төгрөг өгсөн ба би тэр мөнгөн дээр нь өөрөөсөө 900.000 төгрөг нэмээд нийт 3.000.000 төгрөг Т.П т бэлнээр өгсөн юм. Харин П  нь тухайн мөнгийг В.О  гэх хүнд дамжуулж өгсөн гэж байсан. Гэтэл тэр мөчөөс хойш хэдэн өдөр өнгөрч амалсан ёсоороо мөнгийг маань 2 цагийн дараа өгөөгүй ба баяр ёслол, амралтын өдрүүд таараад хэдэн өдөр өнгөрсөн ба бүр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дүү маань өөрөө В.О  гэх хүнтэй холбогдож тухайн үед 3.700 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг олж өгөхөөр болоод өөрийнхөө найз Б  гэх хүнээс 8.316.000 төгрөг зээлээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Ард салбарын дотор бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед тэнд В.О  болон дүү Б.Э гаас гадна Т.П  бид хоёр байсан ба 8.316.000 төгрөгөө тоолоод өгөхийг нь бид нар харсан юм. ...түүнээс хойш дүү бид 2 өгсөн мөнгөө авч чадаагүй ба дүү маань нийт 10.866.000 төгрөгөөр хохирсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч Т.П ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ангид сурдаг байсан Н гэх охины ээж нь болох В.О  гэх хүн нь надтай танилын харилцаатай байсан ба 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байх надтай уулзаад мөнгөний хэрэгцээ байна гээд хүмүүсээс асуугаад явж байсан. Тэгээд би ямар учиртай мөнгө хэрэг болсон талаар асуухад “Манай ангид сурч байсан Н гэж хүүхдийн бие нь муу, өвдсөн байгаа болохоор Энэтхэг улсаас тэтгэлэг авах гэж байгаа юм. Дансандаа 8 сая төгрөг байршуулчихвал миний хөөцөлдөж байгаа тэр тэтгэлгийн мөнгө орж ирэх гээд байна” гэж байсан. ...би Золтуяад энэ асуудлын талаар хэлсэн юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр надад бэлнээр 3.000.000 төгрөг авч ирж өсгөн байдаг. Би тэр мөнгийг нь В.О т шууд бэлнээр нь өгсөн ба сүүлд нь тодруулахад тухайн мөнгийг нь 2.100.000 төгрөг нь түүний дүү болох Б.Э гийн мөнгө байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 19 дүгээр хуудас/,

 

Б.З , В.О  нарын бичгээр хийсэн “Баяртогтох овогтой Золтуяа миний бие Володъя овогтой В.О т 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн дүү Энхзаяагаас 550.000 төгрөг, Энхзаяагийн найз Б гээс 8.316.000 төгрөгийг өөрийн биеэр авч бэлнээр өгөв. Эдгээр мөнгийг 10 хувийн хүүтэй бодож 2018 оны 7 дугаар сарын 10-ны дотор өгөхөөр тохиролцов...” гэсэн зээлийн гэрээ /хэргийн 3 дугаар хавтас 65 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 124-129 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч В.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдсэн хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 131 дүгээр хуудас/.

 

  1. Шүүгдэгч В.О , Б.Б нар нь бүлэглэж “манай хүүгийн нэр

дээр гадаадаас 200.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөний шимтгэл гэж нийт 4.000.000 төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ чи мөнгө өгвөл би чамд 3 хоногийн дотор 500.000 төгрөг нэмж өгье гэж хуурч иргэн Б.Б оос 2018 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбарт 2.485.000 төгрөгийг бэлнээр, иргэн О.Н аас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтан төгрөг дэлгүүрт 2.350.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.660.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт интернет банкаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 6.495.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

“Хаан банк” ХХК-иас ирүүлсэн хохирогч О.Н ийн 00000000 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 3 дугаар хавтас 226 дугаар хуудас/,

 

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Вестерн Юнион ашиглан мөнгө илгээх баримт маягт /хэргийн 3 дугаар хавтас 231 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сард миний хуучин танил В.О  утсаар яриад уулзахад манай хүүгийн нэр дээр гадаадаас 200.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөний шимтгэл гэж нийт 4.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Хэрвээ чи мөнгө өгвөл би чамд 3 хоногийн дотор 500.000 төгрөг нэмж өгье гэж хэлэхээр нь нөхөртэй нь найз байсан учир итгээд дүү О.Н аас 4.050.000 төгрөг авч өгсөн. Тэгтэл 3 хоногийн дараа мөнгө орохгүй болохоор нь В.О ээс мөнгө нэхэхэд утсаа салгаад ахиж холбогдоогүй. Тухайн үед манай дүү машин авах гэж байсан мөнгөө өсгөх санаатай өгөөд алдчихсан юм. Эхлээд би 2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 100-ийн Гэрэлт гудамжинд байдаг Голомт банкин дотор 2.485.000 төгрөгийг бэлнээр, дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3,4 дүгээр хорооллын орчим 2.000.000 төгрөгийг бэлнээр, дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1.600.000 төгрөгийг О.Н т хэлж дансаар мобайл банкаар хийлгүүлсэн. Би дүү О.Н аас нийт 4.050.000 төгрөг, өөрөөсөө 2.500.000 төгрөг нийт 6.500.000 төгрөг өгсөн ч одоог хүртэл буцаан авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 238-239 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ээжийн дүү болох нагац ах Баасандорж надад “манай нэг найз 835 долларын шимтгэл төлчихвөл Монгол банкнаас гадаадын банкаар дамжуулан орж ирж байгаа мөнгөө авах гээд байна. Найздаа 835 доллар буюу 2.350.000 төгрөгийг өгчих, тэгвэл үдээс хойшдоо мөнгө нь гарчихна. Энэ мөнгөн дээрээс чинь нэмээд 1.000.000 төгрөг өгчихье гээд байхаар нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн АТМ-ээс 2.355.000 төгрөгийг аваад В.О т 2.350.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгтэл В.О  хажуу талын Ариг банкинд миний мөнгийг доллар болгоод Нигер улсын банк руу бүгдийг нь явуулсан. Тэгээд баримтыг нь аваад Монгол банк руу хамт орох гэтэл В.О  нь бид нарт ганцхан Эрдэнээ буюу мөрдөгчийн хэлснээр асап сангийн зургийг үзүүлсэн Б.Б нь орох эрхтэй бусад нь орох эрхгүй байдаг юм гэж бид нарт итгүүлсэн. Тэгээд Б.Б нь ганцаараа ороод 20 орчим минутын дараа гарч ирээд машинд суугаад болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сотын орчим нийтийн байрны гадаа гэрийнх  нь гадаа машиндаа дөрвүүлээ орой болтол хүлээтэл мөнгө нь ороогүй. Тэгээд маргааш нь орно гээд бид хоёрыг явуулсан. Тэгтэл маргааш нь манай ах руу В.О  залгаад 1.700.000 төгрөг өгчих одоо яг мөнгө орох гээд байна гээд байхаар нь ах маань надад хэлээд би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таац дэлгүүрийн орчимд машин дотор интернет банкаар 5068169939 тоот данснаас 000000000 тоот данс руу 1.660.000 төгрөгийг шилжүүлсэн. В.О  надаас болон ахаас маань сүүлийн мөнгийг авахдаа нэг мөсөн 3.000.000 төгрөг болгож өгье гэж хэлээд авсан. ...Би В.О т өгсөн 4.010.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 242-243 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч В.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдсэн хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 131 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч А.М ын мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 78 дугаар хуудас/, Б.Б ий гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 90 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 136 дугаар хуудас/, Б.Б ий сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 187 дугаар хуудас/, Д.Ц ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 188 дугаар хуудас/, В.О ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 1 дүгээр хуудас/, Б.Б ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 2 дугаар хуудас/, В.О ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 7-9 дүгээр хуудас/, Б.Х ий сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 191-192 дугаар хуудас/, Б.Б ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 103-104 дүгээр хуудас/, Б.Х ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 112-115 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл В.О , Б.Б э, Д.Ц , Б.Х э нар нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр машин авна гэж хуурч хохирогч нартай гэрээ байгуулан бусдын өмчлөлд байсан автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 31.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч В.О , Б.Б нар бүлэглэж “манай хүү Энэтхэг улс руу донор болоод явах гэж байгаа, их хэмжээний мөнгө дансанд нь орж ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож бусдыг итгүүлэн хохирогч нараас 17.361.000 төгрөг шилжүүлэн авч бусдад нийт 49.161.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг анхнаасаа залилж авах санаа, зорилготой байсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн ба хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

        Шүүгдэгч Д.Ц ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа хохирогч А.М ын тээврийн хэрэгслийг залилсан үйлдэлд шүүгдэгч Д.Ц  нь оролцоогүй, мөн хохирогч А.М ын тээврийн хэрэгслээс түүний иргэний цахим үнэмлэхийн лавлагааг хулгайлаагүй гэж гэм буруугийн дүгнэлт танилцуулж мэтгэлцэж оролцсон.

 

        Шүүхээс шүүгдэгч Д.Ц ийг хохирогч А.М ын тээврийн хэрэгслийг залилсан үйлдэлд хамтран оролцсон гэж, шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Дараа нь Д.Ц  ээж бид 3 сонин дээрээс нэг зар хараад 100 айлын шинэ замын орчимд байрлах А.М  гэх хүний машиныг үзээд хэд хоногийн дараа А.М  гэх хүнээс урьдчилгаа мөнгийг нь үл таних нэг ахаар гаргуулаад машиныг авч тэр хүндээ зарсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын үед шуурхай зар, зар мэдээ сонинд зар байршуулсны дараа зарын дагуу манай эхнэрийг байхад 3 хүн ирсэн гэсэн. В.О , Б.Б , Д.Ц  нар ирж үзээд энэ машиныг авна гээд явсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ц  нь хохирогч А.М ын тээврийн хэрэгслийг шүүгдэгч В.О , Б.Б нар нь анхнаасаа худалдаж авах санаа зорилго байгаагүйг мэдэж байсан буюу хамтран гэм хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байсан гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч А.М ын 00-00УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салоноос түүний хувийн байдлыг тодорхойлсон баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагааг хулгайлсан үйлдэл нь шүүгдэгч Б.Б ийн яллагдагчаар өгсөн “...А.М ын бичиг баримт, Б ийн бичиг баримт, хурууны хээний лавлагаа зэргийг Д.Ц  авсан” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...А.М ын бичиг баримтыг Д.Ц  авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг зориуд хулгайлсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин Прокуророос шүүгдэгч Д.Ц т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Прокурор 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Д.Ц т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг зориуд хулгайлсан” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас баримтаар хохирогч Л.Б д 15.600.000 төгрөгийн, хохирогч А.М т 5.500.000 төгрөгийн, хохирогч Б.Э д 10.866.000 төгрөгийн, хохирогч Б.Б ид 2.485.000 төгрөгийн, хохирогч О.Н т 4.010.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. 

 

Шүүгдэгч Д.Ц  нь хохирогч Л.Б д 6.162.500 төгрөг, хохирогч А.М т 1.833.333 төгрөгийг, шүүгдэгч В.О  нь хохирогч Б.Э д 100.000 төгрөг, хохирогч О.Н т 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э д 100.000 төгрөг, хохирогч О.Н т 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Х э нь хохирогч Л.Б д 300.000 төгрөг тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. 

 

           Шүүхээс шүүгдэгч нараас дараах байдлаар хохирлыг хариуцаж гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:

 

           1. Хохирогч Л.Б д учирсан хохирлын үлдэгдэл болох 9.137.500 төгрөгөөс шүүгдэгч В.О ээс 3.145.833 төгрөг, шүүгдэгч Б.Б ээс 3.145.833 төгрөг, шүүгдэгч Б.Х ээс 2.845.833 төгрөг,

           2. Хохирогч А.М т учирсан хохирлын үлдэгдэл болох 3.666.667 төгрөгөөс шүүгдэгч В.О ээс 1.833.333 төгрөг, шүүгдэгч Б.Б ээс 1.833.333 төгрөг,

           3. Хохирогч Б.Э д учирсан хохирлын үлдэгдэл болох 10.666.000 төгрөгөөс шүүгдэгч В.О ээс 5.333.000 төгрөг, шүүгдэгч Б.Б 5.333.000 төгрөг,

           4. Хохирогч Б.Б ид учирсан хохирол болох 2.485.000 төгрөгөөс шүүгдэгч В.О ээс 1.242.500 төгрөг, шүүгдэгч Б.Б ээс 1.242.500 төгрөг,

           5. Хохирогч О.Н т учирсан хохирол болох 3.810.000 төгрөгөөс шүүгдэгч В.О ээс 1.905.000 төгрөг, шүүгдэгч Б.Б ээс 1.905.000 төгрөгийг тус тус хариуцуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ц т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шүүгдэгч В.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шүүгдэгч Б.Б эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шүүгдэгч Б.Х эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Ц ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа “шүүгдэгч Д.Ц  нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөгшин настай эмээтэйгээ амьдардаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч В.О, Б.Б, Б.Х  нарын өмгөөлөгч Д.Ганхуяг “шүүгдэгч нар нь хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Мөн нэг гэр бүлийн хүмүүс, шүүгдэгч Б.Х э, Б.Б нар  нь ажил хөдөлмөр эрхэлдэг, Б.Х ий хувьд бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой сонгох санкцитай гэмт хэрэг тул В.О , Б.Б нарт нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Х ий хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу “учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бол бусад шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц , В.О, Б.Б, Б.Х  нарын бүлэглэн гүйцэтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ ялгамжтай оногдуулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.Ц , В.О , Б.Б , Б.Х  нарыг “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Ц ийг “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг зориуд хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Ц т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц ийг 6 /зургаа/ сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 2 /хоёр/ жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ийг 8 /найм/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Ц т оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял,

шүүгдэгч В.Оюунцэцэт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

шүүгдэгч Б.Б эд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял,

шүүгдэгч Б.Х эд оногдуулсан 8 /найм/ сар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ өдрөөс тэдгээрийн эдлэх ялыг тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч В.О ээс нийт 13.459.666 төгрөг гаргуулж, хохирогч Л.Б д 3.145.833 төгрөг, хохирогч А.М т 1.833.333 төгрөг, хохирогч Б.Э д 5.333.000 төгрөг, хохирогч Б.Б ид 1.242.500 төгрөг, хохирогч О.Н т 1.905.000 төгрөг, 

-Шүүгдэгч Б.Б ээс нийт 13.459.666 төгрөг гаргуулж, хохирогч Л.Б д 3.145.833 төгрөг, хохирогч А.М т 1.833.333 төгрөг, хохирогч Б.Э д 5.333.000 төгрөг, хохирогч Б.Б ид 1.242.500 төгрөг, хохирогч О.Н т 1.905.000 төгрөг

 

-Шүүгдэгч Б.Х ээс нийт 2.845.833 төгрөг гаргуулж хохирогч Л.Б д тус тус олгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч Д.Ц энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО