Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 131

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч А.Б,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овгийн А.Б-д холбогдох 2028000000148 дугаартай эрүүгийн хэргийг .... оны ... дүгээр сарын ...ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ..-нд .... аймгийн ...суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл., ....аймгийн ...сум ..дугаар баг ... газарт оршин суух, урьд .... аймаг дахь сум дундын .дүгээр шүүхийн .... оны ..дугаар ..сарын ... -ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар .. сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, И овгийн А.Б, регистрийн дугаар ........

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч А.Б нь .... оны .. дугаар... сарын ..-ны өдөр .. цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....аймгийн ... н сумын төв ... багийн нутаг дэвсгэрт С.Б хашаанд Ч.Б маргалдан, цээжинд нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б намайг хүнс аваад ир гээд хөдөө очиж хүнс авсан. Эргэж ирээд 1 шил архи уусан. Тэгээд Б мах зөөж гэр дээр тавьсан. Мах дэлгэж тавьж байхдаа бид хоёр маргалдсан. Тэгээд Б доошоо болохоор нь цохьсон чинь хутгатай гараараа цохьсон байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг дээр очсон гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр буюу .... оны ..  дугаар сарын .. -ны өдрийн өглөө .. цагийн орчимд Б гэрт очиход тэнд Б, Б нар байсан. Тэгээд бид 3 хамт сууж байгаад 1 шил архи хувааж уугаад сууж байхад Б гаднаас орж ирсэн. Б багадаа ямаа хүнс аваад махыг нь дэлгээд орхичихсон байсан. Бид нар гэрт сууж байхад Б, Б бид 2-ыг гараад гадаа байгаа махыг гэрийн орой дээр дэлгээд тавьчих гэж хэлэхээр нь бид 2 гадаа гараад хоорондоо махаа зөөж дэлгэхээс болж нэг нэгэнтэйгээ маргалдаж байгаад мах өргөөд гэр дээр тавьтал Баяраа намайг гараараа цохих шиг болсон. Тэгсэн чинь миний цээжнээс цус гарч байсан. Би энэ намайг хутгалчих шиг боллоо гэсэн чинь Батжаргал гэрээс гарч ирээд намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн гэв. /хх-13-14/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... ...оны .. дугаар ..сарын ..ны өдөр би хөдөө гэрээсээ өөрийнхөө малаас 1 ямааг суман дээр авчирч 12 цагийн үед сумын төвд байдаг /хаяггүй задгай хашаатай/ гэртээ Б, Б бид 3 хамтдаа төхөөрсөн. Тэгж байхдаа 1 шил архи хувааж уусан тэгж байтал Б гаднаас нэлээн халамцуу ганцаараа орж ирсэн тэгээд би малын мах эвдэж дуусгаад Б, Б хоёрыг энэ махыг гадаа гэр дээр гаргаад дэлгээд өгөөч гэсэн чинь тэр хоёр мах зөөгөөд явж байсан тэгж байснаа гэнэт тэр хоёр гадаа муудалцаад байх шиг болохоор нь би гарсан чинь гэрийн баруун талд Б, Б нар нэгнийгээ заамдаад ална хядна гээд хэрэлдэж байсан. Б нь Бн нүүр хавьд гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь би тэр хоёрыг больцгоо гэж хэлчихээд салгасан. Б нь ална хядна гээд агсраад хашхичаад байсан тэгээд би гэр рүү орчихоод эргээд гарч ирсэн чинь Б гэрийн баруун талд цээжнийхээ зүүн дээд талаас нь цус гарчихсан хутгалуулчихлаа гээд зогсож байсан. Б баруун гартаа шар иштэй хутга барьчихсан агсраад Б-г ална, гүйцээнэ гээд байсан. Манай эхнэр Ч гүйж очоод Б гарт байсан хутгыг булааж авсан /тухайн үед Б бид хоёрыг ойртвол хутгаар дүрчих гээд байсан юм/ Тэгээд хутгыг нь гэрээс зүүн тийш нь шидэж байгаа харагдсан. Манай эхнэр цагдаа дуудлаа гэсэн чинь Б алхаад явчихсан тэгээд удалгүй Б-ын эгч нь ирж аваад эмнэлэг рүү явсан гэжээ. /хх-15-16/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би өчигдөр буюу ...оны .... дугаар ..сарын ..-ны өглөө Бт, бид 3 нийлж 1 шил архи уучихаад Б мал авч ирнэ гээд явсан. Өдөр нь 12 цагийн үед Б нэг ямаа авчирсны Б бид хоёр гэрт нь очоод малыг нь төхөөрөхөд тусалсан. Бид нар дахин 1 шил архи хувааж уусан тэгээд мал төхөөрөөд дуусч байхад Баяраа ганцаараа нэлээн согтуу ирсэн тэгээд Б ,Б нар гэрийн гадаа мах тавиад зөөж байсан Б бид хоёр гэр
дотор үлдсэн махыг нь янзалж байсан чинь гэнэт гадаа Б, Б нар
муудалцаад хашхирахаар нь Б бид хоёр хамт гараад харсан чинь гэрийн
баруун талд Б намайг зүсчихлээ шүү дээ гэж хэлсэн. Харсан чинь
зүүн талын эгэмний хавиас цус гарч байсан тэгээд би Б-г дагуулаад гэрээс
нь холдуулсан. Тэгж байтал эгч нь ирж аваад явсан гэжээ. /хх-17-18/,

..... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... оны ..дугаар ..сарын ..ний өдрийн 426 дугаартай дүгнэлтэд: Ч.Б биед цээжний өмнө хананы зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Зүүн хацар, баруун тохой дахь зулгаралт гэмтэл нь тухайн хэргээс 5-7 орчим хоногийн өмнө зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой Гэжээ /хх-21-22/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/,

..... аймгийн .... н сумын ... багийн засаг даргын “.... аймгийн ..... сумын ... багийн малчин А овогтой Б нь регистрийн дугаартай. Ам бүл.., Ээжийн дүү болох Б. д .... оноос өнөөг хүртэл мал маллан амьдарч байгаа. Гэрлээгүй.... онд ээж С.А...  нь өвчний улмаас нас барж ам бүл ганцаар болж дүүгээ бараадан амьдарч байгаа. .... он,ц ... сумын ЕБСургуулийн тавдугаар анги төгссөн. Бага боловсролтой. Багаасаа ээхтэйгээ мал маллаж байсан, эцэг тодорхойгүй. Хүнд тустай , түргэн ууртай , хувьдаа 100 толгой бог малтай өөр хөрөнгө байхгүй. Өөрийн орлогын хувьд; тогтмол бус тодорхойлох боломжгүй. Багийн удирдлагын зүгээс амьжиргааг нь дэмжин ... онд малжуулах төсөлд оруулж байсан. Уг хүнийх нь
хувьд алдаагаа засаж гэмших, засарч хүмүүжих боломжтой иргэн болохыг тодорхойлж  байна.” гэжээ. /хх-33/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/,

...... аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн .... оны ..мдугаар сарын .. -ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-40/,

Банк түүний харилцагч нарын талаархи мэдээлэл /хх-42-45/,

Шүүгдэгч А.Б прокурорт гаргасан “А.Б миний бие нь хохирогч Ч.Б хохирол төлбөр 100.000 төлж, бид эвлэрсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-50/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-51-52/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Прокурорт хүсэлт гаргаж .... оны ..  дүгээр сарын ..  -ний өдрийн 36 дугаартай Прокурорын тогтоол /хх-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Б-гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч А.Б-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж .... оны .. дүгээр.. сарын ..-ний өдрийн 36 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь .... оны .. дугаар сарын ..-ны өдөр .. цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... аймгийн ... н сумын төв ... багийн нутаг дэвсгэрт С.Б хашаанд Ч.Б маргалдан, цээжинд нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б “ ...Б, Б бид 2-ыг гараад гадаа байгаа махыг гэрийн орой дээр дэлгээд тавьчих гэж хэлэхээр нь бид 2 гадаа гараад хоорондоо махаа зөөж дэлгэхээс болж нэг нэгэнтэйгээ маргалдаж байгаад мах өргөөд гэр дээр тавьтал Б намайг гараараа цохих шиг болсон. Тэгсэн чинь миний цээжнээс цус гарч байсан. Би энэ намайг хутгалчих шиг боллоо гэсэн чинь Б гэрээс гарч ирээд намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-13-14/, гэрч С.Б-н “ ...би малын мах эвдэж дуусгаад Б, Б хоёрыг энэ махыг гадаа гэр дээр гаргаад дэлгээд өгөөч гэсэн чинь тэр хоёр мах зөөгөөд явж байсан тэгж байснаа гэнэт тэр хоёр гадаа муудалцаад байх шиг болохоор нь би гарсан чинь гэрийн баруун талд Б, Б нар нэгнийгээ заамдаад ална хядна гээд хэрэлдэж байсан. Б нь Б-гийн нүүр хавьд гараараа нэг удаа цохисон. Би тэр хоёрыг больцгоо гэж хэлчихээд салгасан. Б нь ална хядна гээд агсраад хашхичаад байсан. Би гэр рүү орчихоод эргээд гарч ирсэн чинь Б гэрийн баруун талд цээжнийхээ зүүн дээд талаас нь цус гарчихсан хутгалуулчихлаа гээд зогсож байсан. Б баруун гартаа шар иштэй хутга барьчихсан агсраад Б-г ална, гүйцээнэ гээд байсан гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Т.Б “ ...Б, Б нар гэрийн гадаа мах тавиад зөөж байсан. Б бид хоёр гэр
дотор үлдсэн махыг нь янзалж байсан чинь гэнэт гадаа Б, Б нар
муудалцаад хашхирахаар нь Б бид хоёр хамт гараад харсан чинь гэрийн
баруун талд Б намайг зүсчихлээ шүү дээ гэж хэлсэн. Харсан чинь
зүүн талын эгэмний хавиас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, .... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ....  оны .. дугаар ..сарын ..-ний өдрийн 426 дугаартай: Ч.Б-н биед цээжний өмнө хананы зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Зүүн хацар, баруун тохой дахь зулгаралт гэмтэл нь тухайн хэргээс 5-7 орчим хоногийн өмнө зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-21-22/, шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн хутга зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б, хохирогч Ч.Б-т нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч С., Т.Б нарын мэдүүлэг зэрэг  нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн бариултай хутга нь энгийн зориулалтаараа ахуйн хэрэглээний зүйл болох бөгөөд хүний биед гэмтэл, хохирол учруулснаараа хүйтэн зэвсэгт хамаарахаар хуульд тайлбарласан.

Иймд шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа хүйтэн зэвсэг ашигласан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Б, хохирогч Ч.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн мах дэлгэх асуудлаар  маргалдсанаас гэмт хэрэг гарах болсон шалгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Б үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ..... аймгийн Прокурорын газарт гаргасан “А.Б миний бие нь хохирогч Ч.Б-д хохирол төлбөр 100.000 төлж, бид эвлэрсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэх хүсэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч А.Б нь Прокуророос санал болгосон 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлж барагдуулсан  болох нь шүүгдэгч А.Б-н гаргасан “А.Б миний бие нь хохирогч Ч.Б-д хохирол төлбөрт 100.000 төгрөг төлж, бид эвлэрсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-50/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Ч.Б бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Б нь хувийн байдлын тухайд .. настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл.., .... аймгийн .... сум .... дугаар баг ... гэх газарт оршин суух, урьд ..... аймаг дахь сум дундын . дүгээр шүүхийн ....  оны ..  дугаар сарын .. -ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/, .... аймгийн ... сумын ... багийн засаг даргын “.... аймгийн .... сумын .. багийн малчин А овогтой Б нь ....... регистрийн дугаартай. Ам бүл.., Ээжийн дүү болох Б.Б-д ...  оноос өнөөг хүртэл мал маллан амьдарч байгаа. Гэрлээгүй. .... онд ээж С.А нь өвчний улмаас нас барж ам бүл ганцаар болж дүүгээ бараадан амьдарч байгаа. .... онц .... н сумын ЕБСургуулийн тавдугаар анги төгссөн. Бага боловсролтой. Багаасаа ээхтэйгээ мал маллаж байсан, эцэг тодорхойгүй. Хүнд тустай, түргэн ууртай , хувьдаа 100 толгой бог малтай өөр хөрөнгө байхгүй. Өөрийн орлогын хувьд; тогтмол бус тодорхойлох боломжгүй. Багийн удирдлагын зүгээс амьжиргааг нь дэмжин ..... онд малжуулах төсөлд оруулж байсан. Уг хүнийх нь хувьд алдаагаа засаж гэмших, засарч хүмүүжих боломжтой иргэн болохыг тодорхойлж  байна.” гэх тодорхойлолт /хх-33/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, .... аймаг дахь сум дундын ..  дүгээр шүүхийн ...  оны .. дугаар сарын .. -ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-40/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч А.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч А.Б  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч А.Б 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч А. хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шар бариултай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ..... аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн А-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг  шар барилтай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч А.Ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д хохирол төлбөрт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор .......аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ