| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0131/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 133
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч М.Б,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овгийн М.Б д холбогдох 2028002070153 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, .... оны .. дүгээр сарын ..-нд ...... аймаг .... суманд төрсөн.... настай, эрэгтэй, бага боловсролтой, .... мэргэжилтэй, ..., ам бүл., эхнэр, .хүүхдийн хамт .....аймгийн .... сумын.... дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Ч.. овгийн М Б....., регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч М.Б....х нь .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ...цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...аймгийн Даланзадгад сумын .. дүгээр баг .....тоотод эхнэр Д.О-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би найз 2 шил архи уугаад гэртээ очсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна гэв.
Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би өмнөх нөхрийнхөө 3 хүүхэдтэй. Б нь хамт амьдрах хугацаандаа хааяа баяр ёслол, найз нөхөдтэйгөө уулзах үеэрээ л архи уудаг, бусдаар бол архи уугаад байдаггүй юм. Манай нөхөр .... сумын хоолт багт мал малладаг, би сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ хараад аймгийн төвд байдаг, хүүхдийн цэцэрлэг сургуулийн амралт болохоор хөдөө гэртээ очиж байдаг юм. Б эрүүл байхдаа бол их сайхан ааштай, хүүхдүүддээ халамжтай байдаг. Согтуудаа заримдаа их муухай ааш гаргаж намайг хэл үгээр доромжилж агсан тавьдаг юм. ....оны ... дугаар сарын ..-ний өдөр бид нар гэртээ байж байсан чинь Б гадуур явж байгаад архи уучихаад согтуу гэртээ 17 цагийн үед ирсэн тухайн үед би гэртээ хүүхдүүдтэйгээ байсан. Тэгсэн чинь Б гаднаас авч ирсэн тал шил архиа өөртөө хийж уугаад байсан. Намайг архи уу хамт ууя гээд хийж өгсөн. Би уухгүй гээд буцаагаад өгсөн. Тэгсэн чинь чи намайг тоохгүй байна. Хүндлэхгүй байна гэсэн би тоохгүй чимээгүй байгаад байсан чинь миний хажууд ирээд нүүр рүү гараараа цохиод авсан. Би гэрээс гарсан чинь араас гарч ирээд үснээс зулгаагаад дахин толгой руу гараараа 2-3 удаа цохисон тэгэхэд хажуу талын гэрээс ээж гарч ирээд боль гэж хэлээд болиулсан. Би ээжийнхээ гэрт ороод цагдаа дуудсан гэжээ.../хх-21-22/,
Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...нэг мэдсэн чинь хүүхдүүд уйлалдаад гэрт орж ирсэн. Би юу болсныг асуухад том хүү нь аав ээжийг зодоод байна гэхээр нь О-д орох гээд гэрээс гарсан чинь гарийн гадаа Б Он үснээс зулгаачихсан толгой руу нь гараараа цохиж байгаа харагдсан...” гэжээ. /хх-23-24/
.....аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ....оны ... дугаар сарын ..ний өдрийн 438 дугаартай дүгнэлтэд: Д.О-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуу, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-13-14/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-18/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/,
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-33/,
.....аймгийн ......сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-36/,
.....аймгийн ......сумын .... багийн засаг даргын “Тус багийн иргэн М овогтой Б нь багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч мөн болно. М.Б нь .....багийн ..... гэдэг газарт мал маллан амьдардаг. .... оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 14, адуу 53, хонь 75, ямаа 280 нийт 422 мал тоолуулсан” гэх тодорхойлолт /хх-37/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/,
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-46-51/,
.....аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалд гаргасан “Яллагдагч М.Б миний бие хохирогч Д.О эвлэрсэн. Хохирогч гомдол санал байхгүй болно. Яллагдагч М.Б миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-57/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-58-59/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай ..... оны ... дүгээр сарын ..-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /хх-60/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Б-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Б-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж .... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн 38 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч М.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь .... оны .. дугаар.. сарын ..-ний өдөр .. цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн .....сумын .. дүгээр баг ..... тоотод эхнэр Д.О-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.- ын “...Би Б-той .... оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би өмнөх нөхрийнхөө 3 хүүхэдтэй. Б нь хамт амьдрах хугацаандаа хааяа баяр ёслол, найз нөхөдтэйгөө уулзах үеэрээ л архи уудаг, бусдаар бол архи уугаад байдаггүй юм…Намайг архи уу хамт ууя гээд хийж өгсөн. Би уухгүй гээд буцаагаад өгсөн. Тэгсэн чинь чи намайг тоохгүй байна. Хүндлэхгүй байна гэсэн би тоохгүй чимээгүй байгаад байсан чинь миний хажууд ирээд нүүр рүү гараараа цохиод авсан. Би гэрээс гарсан чинь араас гарч ирээд үснээс зулгаагаад дахин толгой руу гараараа 2-3 удаа цохисон тэгэхэд хажуу талын гэрээс ээж гарч ирээд боль гэж хэлээд болиулсан. Би ээжийнхээ гэрт ороод цагдаа дуудсан гэх мэдүүлэг.../хх-21-22/, гэрч Ж.О “...нэг мэдсэн чинь хүүхдүүд уйлалдаад гэрт орж ирсэн. Би юу болсныг асуухад том хүү нь аав ээжийг зодоод байна гэхээр нь О-д орох гээд гэрээс гарсан чинь гарийн гадаа Б О-ын үснээс зулгаачихсан толгой руу нь гараараа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/, .... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... оны .. дугаар сарын .. -ний өдрийн 438 дугаартай “Д.О-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуу, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-13-14/, шүүгдэгч М.Б үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.
Шүүгдэгч М.Б нь Д....... оноос хамт амьдарч дундаасаа хүүхэдтэй болох нь хохирогч Д.- ын “...Би Бтэй......... оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би өмнөх нөхрийнхөө 3 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-23-24/ -ээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч М.Б нь эхнэр Д.О намайг тоохгүй байна гэх асуудлаас болж бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч Д.О-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуу, цээжний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч М.Б-н зарт гаргасан “Яллагдагч М.Б миний бие хохирогч Д.О эвлэрсэн. Хохирогч гомдол санал байхгүй болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-57/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Бүрэнтогтохыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Д-ын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Б нь хувийн байдлын тухайд .. настай, эрэгтэй, бага боловсролтой, .... мэргэжилтэй, малчин, ам бүл., эхнэр, .хүүхдийн хамт .........аймгийн .......сумын Хоолт 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, .... аймгийн ..... сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-36/, .... аймгийн ... сумын .... багийн засаг даргын “Тус багийн иргэн М овогтой Б нь багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч мөн болно. М.Б нь ... багийн ..... гэдэг газарт мал маллан амьдардаг. ... оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 14, адуу 53, хонь 75, ямаа 280 нийт 422 мал тоолуулсан” гэх тодорхойлолт /хх-37/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-46-51/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч М.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч М.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бүрэнтогтох оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О нь шүүгдэгч М.Б-оос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ..... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ