| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0133/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Ганбаяр |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 134
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Г.Ганбаяр,
Шүүгдэгч М.Г,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн М.Г-т холбогдох 2028002230157 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... -нд ... аймаг .... суманд төрсөн, ..настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ...мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ... -р ангид удирдлагын байрны машины захирагч ажилтай, ам бүл.., эхнэр.. хүүхдийн хамт ... аймаг, ..... сумын ... баг .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн М. Г, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч М.Г .... оны ... дугаар сарын ... -ний өдрөөс ... -нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн .... сумын ... дугаар баг, .... дугаар гудамжны .. тоотод эхнэр Э.М маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...оны ... дугаар сарын ...-нээс .. -нд айлын найранд сууж байхад эхнэрийн гар утсанд мессеж ирснээс болж маргалдаад 2 удаа алгадсан гэв.
Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г онд гэр бүл болж хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн, гэрлэлтийн баталгаа хийлгээгүй гэр бүл байгаа юм. Г нь хамт амьдрах хугацаандаа эхний 4-5 жилд огт хэрүүл маргаан хийж байгаагүй, сүүлийн 1 жилийн хугацаанд зан ааш нь эвдрээд хэрүүл маргаан хийх болсон. Би .... суманд мал маллаад, ногоо тарьж байдаг манай нөхөр аймагт ажил хийгээд тусдаа голдуу байгаа болохоор хардах нь их болсон... оны .... дугаар сарын ..-ний орой нөхөр бид хоёр манай дүүгийн хуримд очсон тэгээд тэр найран дээр гэрийн хувь гэж архи айраг уусан байсан. 22 цагийн үед Г.... миний гар утсыг үзэж байгаад нэг хүнээс “юу байна хө” гэсэн чат ирсэн байсныг уншчихаад энэ чиний юу юм, чамайг хайраа гэсэн байна гэж асуугаад уурлаад байхаар нь би юу яриад балайраад байгаа юм гэж хэлчихээд өнгөрсөн. Шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ машинаа хүргэн Т жолоодуулаад явсан. Замдаа Г чи энэ хүнтэй ямар холбоотой юм гээд уурлаад байхаар нь би надад ямар хамаатай юм гэсэн чинь Г чи намайг доромжлоод байгаарай гэж хэлсэн. Т Г бид хоёрыг гэрт буулгаж өгөөд гэр рүүгээ явчихсан. Бид хоёр гэр рүүгээ орсон чинь Г намайг элдвээр хэлээд байхаар нь би уурандаа тэгсэн байсан ч яадаг юм гээд хэлчихсэн чинь Ганбаатар миний зүүн нүд, шанаа руу гараараа 2 удаа цохисон. Удалгүй дахиад хэрүүл хийгээд болохгүй байхаар нь би хүргэн Төртайван руу утсаар яриад цагдаа дуудаад өг гэсэн чинь удалгүй цагдаа нар ирсэн гэжээ. /хх-13-14/,
Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... оны .. сарын ...-ний шөнө 24 цагийн үед гэрт байхад М.... эгч утсаар ярихдаа ....... ...-р гудамж хаягийг нь мэдэхгүй байна энд хүрч ирээд манай машиныг бариад Г бид хоёрыг гэрт хүргээд өг гэхээр нь тэр айлд нь явж очоод машиныг нь бариад гэрт нь хүргэж өгсөн. Замдаа явж байхдаа Г, М нар нь утсанд нь чат ирснээс болоод маргаад байсан гэжээ. /хх-17-18/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэд: Э.М-ийн биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-20-21/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/,
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн тодорхойлолт /хх-32/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33/,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-34/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл мэдээлэл /хх-38/,
Шүүгдэгч М.Г прокурорт гаргасан “Яллагдагч М.Г миний бие хохирогч М... эвлэрсэн. Э.... нь гомдол санал байхгүй болно. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-50/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-51-53/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг ... оны ...дүгээр сарын .. -ний өдрийн ... дугаартай Прокурорын тогтоол /хх-54/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Г гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Г нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч М.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Гнь .... оны ... дугаар сарын ... -ний өдрөөс ... -нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ... сумын ..дугаар баг, ....тоотод эхнэр Э.М... маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.М... мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ....онд гэр бүл болж хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн, гэрлэлтийн баталгаа хийлгээгүй гэр бүл байгаа юм. Ганбаатар нь хамт амьдрах хугацаандаа эхний 4-5 жилд огт хэрүүл маргаан хийж байгаагүй, сүүлийн 1 жилийн хугацаанд зан ааш нь эвдрээд хэрүүл маргаан хийх болсон. Би .... суманд мал маллаад, ногоо тарьж байдаг манай нөхөр аймагт ажил хийгээд тусдаа голдуу байгаа болохоор хардах нь их болсон. ....оны ... дугаар сарын ....-ний орой нөхөр бид хоёр манай дүүгийн хуримд очсон тэгээд тэр найран дээр гэрийн хувь гэж архи айраг уусан байсан. ... цагийн үед Г миний гар утсыг үзэж байгаад нэг хүнээс “юу байна хө” гэсэн чат ирсэн байсныг уншчихаад энэ чиний юу юм, чамайг хайраа гэсэн байна гэж асуугаад уурлаад байхаар нь би юу яриад балайраад байгаа юм гэж хэлчихээд өнгөрсөн. Шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ машинаа хүргэн Т жолоодуулаад явсан. Замдаа Г чи энэ хүнтэй ямар холбоотой юм гээд уурлаад байхаар нь би надад ямар хамаатай юм гэсэн чинь Г чи намайг доромжлоод байгаарай гэж хэлсэн. Т Г бид хоёрыг гэрт буулгаж өгөөд гэр рүүгээ явчихсан. Бид хоёр гэр рүүгээ орсон чинь Г намайг элдвээр хэлээд байхаар нь би уурандаа тэгсэн байсан ч яадаг юм гээд хэлчихсэн чинь Г миний зүүн нүд, шанаа руу гараараа 2 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-13-14/, гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... оны ... сарын .. -ний шөнө ... цагийн үед гэрт байхад М эгч утсаар ярихдаа .... т гудамж хаягийг нь мэдэхгүй байна энд хүрч ирээд манай машиныг бариад Г бид хоёрыг гэрт хүргээд өг гэхээр нь тэр айлд нь явж очоод машиныг нь бариад гэрт нь хүргэж өгсөн. Замдаа явж байхдаа Г М нар нь утсанд нь чат ирснээс болоод маргаад байсан гэх мэдүүлэг /хх-17-18/, .... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... оны ... дугаар сарын ... -ны өдрийн 470 дугаартай: Э.М биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-20-21/, шүүгдэгч М.Г-ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г нь Э.М .... оноос хамт амьдарч дундаасаа ..хүүхэдтэй болох нь хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г .... онд гэр бүл болж хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн, гэрлэлтийн баталгаа хийлгээгүй гэр бүл байгаа юм…гэх мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч М.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүл гэж үзэх үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч М.Г үйлдлийг прокуророос гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Э.М гар утсанд ирсэн мессежнээс үүдэн шүүгдэгч М.Г хардаж гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч М.Г үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч М. миний бие хохирогч М эвлэрсэн. Э.М нь гомдол санал байхгүй болно. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-50/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Г-аас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Г-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон прокурорын газарт гаргасан “Яллагдагч М.Г миний бие хохирогч М-тэй эвлэрсэн. Э.М нь гомдол санал байхгүй болно. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-50/-ээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч М.Г нь хохирогч Э.М-ийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Г нь хувийн байдлын тухайд .. настай, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ...-р ангид удирдлагын байрны машины захирагч ажилтай, ам бүл.., эхнэр, ..хүүхдийн хамт... аймаг,... сумын ... баг ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, Зэвсэгт хүчний ... дугаар ангийн тодорхойлолт /хх-32/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33/, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-34/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Г... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч М.Г... 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч М.Г.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г.... нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч М.Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Г 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Шүүгдэгч М.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ........аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч М.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ