Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 136

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Ч.Н,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ч.Н-д холбогдох 2028001690135 дугаартай эрүүгийн хэргийг ... оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, .......оны 11 дүгээр сарын 01-нд ........... аймгийн.......  суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... аймгийн ........сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ...... аймаг дахь сум дундын шүүхийн ....... оны ... дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял дээр ........... аймаг дахь сум дундын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 2 жил 4 сар 16 хоногийн хорих ял, ........... аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, ........... аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 145 дүгээр зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял дээр ........... аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 4 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож оногдуулсан, Б овгийн Ч.Н, регистрийн дугаар.............,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... оны 06 дугаар сарын 28-ны өдөр ........... аймгийн .........сумын 4 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтанговь” зочид буудлын хажууд А.Ч-тай маргалдан, нүүрэн тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч А.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...... оны 06 дугаар сарын 28-ний өдөр .............. сумын төвд байрлах “Сувдан сондор” дэлгүүрээс М, Т нарын хамт хүнсний ойр зуурын юм авчихаад дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэнд зогсож байхад миний утасруу “9.........” дугаарын утаснаас Н залгаад чи хаана байна, би танай хоёр найз /С, Ж /дээр чинь ирчихсэн байна чи хүрээд ирээрэй гээд утсаа салгасан. Утсаар ярьж дуусчихаад машинаараа давхиж очоод “Алтанговь” буудлын үүдэнд машинаа зогсоочихоод Хоёр найзынхаа амарч байсан өрөөнд орох гээд хаалгыг нь нээгээд ортол манай найз /Ж / намайг урдаас түрээд буудлаас гаргасан. Би буудлаас гараад Ж-тэй юм яриад юу болсон бэ гэж асуугаад зогсож байхад Н буудлаас гарч ирээд над дээр ирээд хэрүүл маргаан хийх гээд өдөөд байхаар нь чи амарч байгаа хүмүүсийг зүгээр амраачихгүй яагаад хэрүүл маргаан хийгээд байгаан бэ гэхэд миний урдаас алхаад хүрээд ирсэн. Нийг алхаад хүрээд ирэхэд би гартаа хутга барьчихсан байхыг хараад арай дүрчихгүй байлгүй гэж бодоод харааж зогсож байтал хутгатай гараа далайхаар нь хойшоо урахад Н урдаас хутгаа барьчихсан алхаад байсан. Би хойшоо ухарч явахдаа юманд тээглээд хойшоо уначихсан байхад Н ойртож байхаар нь би унасан газраасаа босох гээд хагас өндийхэд дээрээс хутгатай гараараа цохьхоор нь эргэж хэвтээж хөлөөрөө Нийг жийсэн, тэр үед Н-ийг Б салгаад аваад явсан. Би босоод иртэл нүүрэн тус газраас цус гарч байхаар нь гараараа цус гарсан хэсгийг дараад сууж байтал Б ирээд эмнэлэг хүргэж өгсөн. Эмнэлэгт очоод эмч нар түргэн тусламж үзүүлсэн байсан. ... оны ..дугаар сарын 28-ний 20 цагийн үед .............. сумын төвд байрлах “Алтанговь" зочид буудалын үүдэнд зогсож байхад Н буудлаас гарч ирээд надтай хэрүүл маргаан хийх гээд өдөөд байхаар нь чи яагаад зүгээр амарч хүмүүсийг амраахгүй ирээд төвөг удаад байгаан бэ гэхэд Н уурлаад надруу ойртож ирсэн, тэр үед Н гартаа хутга барьчихсан байхаар нь арайч хутгалчихгүй байх гэж бодоод зогсож байтал Н хутгатай гараа далайгаад цохих гэхээр нь би ухраад Ноо больчих гээд тайвшруулах гэж үзсэн. Намайг зогсож бай гээд хутгаа далайгаад яваад байсан, би ухарч явахдаа юманд тээглээд газар унаад босох гээд хагас сууж байтал Н хутгатай гараараа нүүрэн тус газар цохиход, маш их өвдөлт мэдрэгдээд цус гарч эхэлсэн. Бид хоёр хоорондооо тухайн цаг мөчид хэрүүл маргаан хийгээгүй... гэжээ. /хх-18-19/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... оны 06 дугаар сарын 28-ний 20 цагийн үөд Б утсаар яриад Б гэрээсээ гараад явсан сая хүнээс асуухад эмнэлгийн тэнд байгаа сурагтай байна намайг эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь гэрээс нь очиж аваад эмнэлгийн урд байрлах “Алтанговь” нэртэй зочид буудлын урд машинтайгаа очиж зогсоод хартал Ч ухраад Н хутга барьчихсан урдаас нь алхаад байсан тэхээр нь би машинаасаа буугаад Н-оо наад хутгаа боль гээд орилсон миний үгийг огт сонсохгүй байсан. Гэтэл Ч ухарч явж байгаад бүдрээд унахад Н очоод хутгалсан би гүүж очоод хутгатай гарыг нь мушгиж дараад Ч-аас Нийг холдуулаад эмнэлэгт хүргэж өгсөн гэжээ. /хх-20/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... оны 06 дугаар сарын 28-ний өдөр Н бид хоёр машинтай явж байгаад Н би утсаа хаячихсан байна. Алтанговийн эзэн Б-оос очиж  асууя гээд хэлэхээр нь би Н-ийг тэнд хүргэж өгсөн. Н машинаас түрүүлж буугаад буудал орсон би араас нь буудалруу ороход С;Ж нар ' буудалд өрөө авчихсан орон дээрээ хэвтэж байсан. Бид хоёрыг ороход С, Ж нар ширээн дээр байсан тал ерөөлийг тойруулаад юм яриад сууж байхад Ч луу Н миний утсаар залгаад хэрэлдээд байсан. Удалгүй Ч хаалганы цаанаас ороод ирэхэд нь өмнөөс нь Н зөрөөд гарсан. Би тэр хоёрын араас гарахад тэр хоёр байхгүй байсан. Би нойл орчихоод эргээд хартал Ч хойшоогоо ухраад Н урдаас нь алхаад явж байсан. Ухарч явж байгаад Ч уначихсан чинь Н дээрээс нь очоод хутгалчихсан. Б гүйж очоод гарыг нь барьж аваад болиулсан би гүүгээд очиход Ч-ыг Н хутгалчихсан уруулнаас нь цус гарчихсан байсан. Б эмнэлэг хүргэж өгсөн гэжээ. /хх-24/,

Гэрч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... оны 06 дугаар сарын 28-ны өдөр би “Алтанговь” зочид буудлын урд зогсож байхад буудлаас Ч түрүүлж гарч ирээд араас нь Н гартаа хутга барьчихсан их ууртай буудлаас гарч ирсэн. Ч Ноос зугтаад зогсож байсан фургон машины цаагуур орчихсон учраас надад зарим зүйл нь харагдаагүй. Нэг хүн хашгираад Ч-ыг Н хутгалчихлаа гэхээр нь машины цаанаас гарч ирээд харахад Н Чын дээр гарчихсан баруун гараа далайгаад хоёр удаа цохьсон. Тухайн үед Б гүйж очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд Чыг эмнэлэгт хүргэж өгсөн. Чын нүүрнээс цус гарч байсан. Н болохоор эмнэлэг зүглээд явж харагдсан гэжээ. /хх-27/,

Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... оны 06 дугаар сарын 28-ний орой 20 цагийн үед “Алтанговь” буудалд С, бид хоёр унтах гээд ор орон дээрээ гарчихсан хэвтэж байгаад нэг мэдэхэд би унтаад өгсөн байсан. Хүмүүс чанга чанга дугараад байхаар нь сэрээд хартал Н хүнтэй утсаар их ууртай хүрээд ир чи хэзээ ийм больчихсон юм бэ гээд том том дугаараад байсан. Би Н гэх хүнийг хэзээ ирсэн яах гэж миний амарч байгаа буудалд ирсэн талаар нь сайн мэдэхгүй байна. Н утсаар ярихдаа утасныхаа чанга яригчийг асаасан байсан учраас Чтай утсаар ярьсан гэдгийг нь ойлгоод Ч-ыг ирэхээс нь өмнө гутал хувцасаа өмсөөд хэрүүл маргаан хийлгэхгүй гэж бодоод аваад гарах санаатай бэлдээд байж байтал гаднаас хөлийн чимээ гарахаар нь өөрөөнийхээ хаалгыг нээтэл Ч зогсож байхаар нь би гарья гээд түлэхээд аваад гарсан. Бид хоёр буудлын үүдэнд зогсож байхад Н гарч ирээд Чыг хэл амаар өдөөд байсан. Ч зугтах маягтай машины цаагуур ороод явчихсан Н араас явж байгаа харагдсан. Нэх удалгүй Чыг Н хутгалчихлаа гээд хүн орилохоор нь машины цаанаас гараад иртэл Ч газар суучихсан ам хамраас нь цус гараад сууж байсан. Ч-ыг Б эмнэлэг хүргэж өгсөн гэжээ. /хх-24/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 391 дугаартай дүгнэлтэд: А.Ч-ын биед дээд уруулын баруун талд уруулын бүх зөөлөн эдийг сэтэлж зүсэгдсэн шарх, доод эрүүний баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хуагцаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. А.Ч-ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-31-32/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,

Гэрэл зургийн үзүлэлт /хх-6-10/,

Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-44/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/,

...........аймаг дахь сум дундын шүүхийн ..... оны ... дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-53-54/,

........... аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-57/,

........... аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-60/,

........... аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-63/,

Шүүгдэгч Ч.Н прокурорт гаргасан “...Яллагдагч Ч.Н миний бие хохирогч А.Ч-т 370.000 төгрөг төлж эвлэрсэн миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-92/,

Шүүгдэгч Ч.Н нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хх-92-93/,

Прокурорын газрын ... оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай Прокурорын тогтоол /хх-96/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-94-95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Н-ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ч.Н-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ... оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ч.Нид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... оны 06 дугаар сарын 28-ны өдөр ........... аймгийн .............. сумын 4 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтанговь” зочид буудлын хажууд А.Ч-тай маргалдан, нүүрэн тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Ч-ын “...Нийг алхаад хүрээд ирэхэд би гартаа хутга барьчихсан байхыг хараад арай дүрчихгүй байлгүй гэж бодоод харааж зогсож байтал хутгатай гараа далайхаар нь хойшоо ухрахад Н урдаас хутгаа барьчихсан алхаад байсан. Би хойшоо ухарч явахдаа юманд тээглээд хойшоо уначихсан байхад Н ойртож байхаар нь би унасан газраасаа босох гээд хагас өндийхэд дээрээс хутгатай гараараа цохьхоор нь эргэж хэвтээж хөлөөрөө Н-ийг жийсэн, тэр үед Н-ийг Б салгаад аваад явсан. Би босоод иртэл нүүрэн тус газраас цус гарч байхаар нь гараараа цус гарсан хэсгийг дараад сууж байтал Б ирээд эмнэлэг хүргэж өгсөн…Н хутгатай гараа далайгаад цохих гэхээр нь би ухраад Ноо больчих гээд тайвшруулах гэж үзсэн. Намайг зогсож бай гээд хутгаа далайгаад яваад байсан, би ухарч явахдаа юманд тээглээд газар унаад босох гээд хагас сууж байтал Н хутгатай гараараа нүүрэн тус газар цохиход, маш их өвдөлт мэдрэгдээд цус гарч эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч С.Б-гийн “...Алтанговь” нэртэй зочид буудлын урд машинтайгаа очиж зогсоод хартал Ч ухраад Н хутга барьчихсан урдаас нь алхаад байсан тэхээр нь би машинаасаа буугаад Ноо наад хутгаа боль гээд орилсон миний үгийг огт сонсохгүй байсан. Гэтэл Ч ухарч явж байгаад бүдрээд унахад Н очоод хутгалсан би гүүж очоод хутгатай гарыг нь мушгиж дараад Чаас Нийг холдуулаад эмнэлэгг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч С.Бат-Өлзийгийн “...... оны 06 дугаар сарын 28-ний өдөр Н бид хоёр машинтай явж байгаад Н би утсаа хаячихсан байна. Алтанговийн эзэн Болороос очиж асууя гээд хэлэхээр нь би Нийг тэнд хүргэж өгсөн. Н машинаас түрүүлж буугаад буудал орсон би араас нь буудал руу ороход С, Ж нар буудалд өрөө авчихсан орон дээрээ хэвтэж байсан. Бид хоёрыг ороход С, Ж нар ширээн дээр байсан тал ерөөлийг тойруулаад юм яриад сууж байхад Ч луу Н миний утсаар залгаад хэрэлдээд байсан. Удалгүй Ч хаалганы цаанаас ороод ирэхэд нь өмнөөс нь Н зөрөөд гарсан. Би тэр хоёрын араас гарахад тэр хоёр байхгүй байсан. Би нойл орчихоод эргээд хартал Ч хойшоогоо ухраад Н урдаас нь алхаад явж байсан. Ухарч явж байгаад Ч уначихсан чинь Н дээрээс нь очоод хутгалчихсан. Б гүйж очоод гарыг нь барьж аваад болиулсан би гүүгээд очиход Чыг Н хутгалчихсан уруулнаас нь цус гарчихсан байсан...”  гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Г.Ч-н “...... оны 06 дугаар сарын 28-ны өдөр би “Алтанговь” зочид буудлын урд зогсож байхад буудлаас Ч түрүүлж гарч ирээд араас нь Н гартаа хутга барьчихсан их ууртай буудлаас гарч ирсэн. Ч Ноос зугтаад зогсож байсан фургон машины цаагуур орчихсон учраас надад зарим зүйл нь харагдаагүй. Нэг хүн хашгираад Ч-ыг Н хутгалчихлаа гэхээр нь машины цаанаас гарч ирээд харахад Н Ч-ын дээр гарчихсан баруун гараа далайгаад хоёр удаа цохьсон. Тухайн үед Б гүйж очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд Ч-ыг эмнэлэгт хүргэж өгсөн. Чын нүүрнээс цус гарч байсан. Н болохоор эмнэлэг зүглээд явж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-27/, гэрч Б.Жавхлантөгөлдөрийн “...Ч зугтах маягтай машины цаагуур ороод явчихсан Н араас явж байгаа харагдсан. Нээх удалгүй Чыг Н хутгалчихлаа гээд хүн орилохоор нь машины цаанаас гараад иртэл Ч газар суучихсан ам хамраас нь цус гараад сууж байсан. Ч-ыг Б эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-24/, ........... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 391 дугаартай: “А.Ч-ын биед дээд уруулын баруун талд уруулын бүх зөөлөн эдийг сэтэлж зүсэгдсэн шарх, доод эрүүний баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хуагцаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. А.Ч-ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-31-32/, эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн хутга зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч Б.Т, Б.Б, С.Б, Г.Ч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Н-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн иштэй хутга нь энгийн зориулалтаараа ахуйн хэрэглээний зүйл боловч хүний биед гэмтэл, хохирол учруулснаараа хүйтэн зэвсэгт хамаарахаар хуульд тайлбарласан.

Иймд шүүгдэгч Ч.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа хүйтэн зэвсэг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Ч.Н нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Ч.Н миний бие хохирогч А.Чт 370.000 төгрөг төлж эвлэрсэн миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-92/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Н-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Ч.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ч.Н нь хохирогч А.Ч-ын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Н нь хувийн байдлын тухайд 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... аймгийн .............. сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь  ........... аймгийн .............. сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-44/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, ....... аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-53-54/, ........... аймаг дахь сум дундын шүүхийн .....оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-57/, ........... аймаг дахь сум дундын шүүхийн.....оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-60/, ........... аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-63/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ч.Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагч Ц.Ариунжаргал гэм буруу болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “....шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгчийн хувьд прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч уг ялын саналтай танилцаж, зөвшөөрснөөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжтой гэж үзэхэд эргэлзээтэй. Элэгний хатуурал, томрол, архины хордлого, цөсний хүүдийн цочмог үрэвсэл гэх оноштой болох нь хэрэгт авагдсан амбулториор эмчлүүлэгчийн карт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчид оногдуулахаар санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн, эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндийн байдал нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэж чадахгүй тул торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ч.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Н нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Ч.Н торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ч-т эмчилгээний зардалд 370.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч “Яллагдагч Ч.Н миний бие хохирогч А.Ч-т 370.000 төгрөг төлж эвлэрсэн миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-92/, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Ч.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  ишийг нь хар өнгийн лентээр ороосон хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ........... аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч Ч.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус шүүхийн ... оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ч.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Н нь эрэн сурвалжлагдсан ажиллагааны үр дүнд олдож эрүүл мэндийн байдлын улмаас ........... аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаад шүүх хуралдаанд ирсэн ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Н өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нид  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д тус шүүхийн ... оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шүүгчийн захирамжаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Ч.Н-д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ишийг нь хар өнгийн лентээр ороосон  1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ........... аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ч.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ч-т хохирол төлбөрт 370.000 /гурван зуун далан мянга/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор ........... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ