Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2017/00033/И |
Дугаар | 142 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 142
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ийн /РД: 2576376, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа, утас: 91102043/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р баг, тийрэг, 3 хэсэг, төв 2 гудамж, 15 тоотод оршин суух хаягтай Хандсүрэнгийн Оролмаад /РД: РМ-80011911/ холбогдох
“279.401 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Оролмаа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 05-р сарын 12-ны өдөр дараа төлбөрт Postpaid VIP-40K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90115208 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Х.Оролмаа нь гэрээний үүргийг үл биелүүлж 90115208 дугаарын 2015 оны 10-р сарын байдлын төлбөр 325.401 төгрөгийг төлөөгүй тул гэрэний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Х.Оролмаад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Х.Оролмаагаас төлбөрийн үлдэгдэл болох 325.401 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50.000 төгрөгийг хасч үлдэгдэл 275.401 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 279.401 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
“Скайтел” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скайтел ХХК нь 90115208 дугаарын 279.500 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэх Х.Оролмаад гаргасан. Хариуцагч Х.Оролмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 283.500 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Х.Оролмаад холбогдуулан гаргасан “төбөр 275.401 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 279.401 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт болон төлбөрийн баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.032 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4.516 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4.516 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Скайтел” ХХК нь хариуцагч Х.Оролмаад холбогдуулан гаргасан “279.401 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.032 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4.516 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4.516 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА