Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 233

 

2020/ШЦТ/206

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж,

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А

Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Дын Дд холбогдох эрүүгийн 2012000000104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм баг, Бор бургас гэх газар оршин суух хаягтай, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Дын Дд /РД:/, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүдэгч Д.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг, “Цахиурт” гэх газраас иргэн Д.Чын 2 тооны үхрийг хулгайлж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Эрүүгийн  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Д.Чын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр манай үхрээс 2 тооны үхэр алга болсон. Тухайн үед идшээ идэж байсан болохоор үхрээ хураагаад бүртгэж чадаагүй 3 хоносон байх. Тэгээд идшээ идэж дуусаад үхрээ бүртгэсэн чинь 2 үхэр дутуу байхаар ойр хавиар байгаа байх гээд нэг их тоогоогүй. Тэгээд сураг тавьсан боловч  сураг гараагүй. Тэгэхээр нь би 2 үхрээ хайж яваад Н.М гэдэг айлд орсон чинь хүмүүс ямаа нядалж байхаар нь би ямаанаас нь нядлалцсан. Тэгж байхдаа би Мэс 2 үхэр алдчихаад хайгаад явж байна гэсэн чинь М надад ярихдаа танай хар тарлан бяруу, хар бяруу хоёрыг чинь Гангын эх гэдэг газар явж байна лээ гэж надад бүр зүсээр нь хэлсэн. Тэгээд би тэндээс гараад гэртээ ирсэн чинь М-г тэгж хэлэхийн урд өдөр нь манай 2 бяруу үхэртээ нийлсэн байсан. Тэгээд асууж сураад яваад байсан чинь Д гэдэг хүн 2 үхэр ачаад машинтай явж байгаад түлш нь дуусаад хээр зогсож байхад нь хүн таарсан гэж хүмүүс ярьж байсан. Хар алаг үнээ, Хар үнээ алдсан. Хар тарлан үнээ нь зөв чихэндээ шоргоолжин имтэй. Хар үнээ ямар имтэйг санахгүй байна. Хар үнээ нь сүүлнийхээ үзүүрт жижиг цагаантай, саадаг талынхаа цавин дээр бас жижиг цагаантай байсан. Би алдсан хоёр үнээгээ тус бүрийг 800.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна, 2 үхрээ төлүүлж авмаар байна. Манайх аавынхаас тусдаа өөр газар байдаг. Хоёр үхэр алдсаныхаа дараа би аавынхаар очсон чинь аав надад хэдний шөнө гэдгийг нь санахгүй байна манай үүдээр шахуу нэг машин гараад Тгийн гадаа зогссон гэж ярихаар би Д ахынд очоод чинь хэдний шөнө гэдгийг нь санахгүй байна манайхыг шөнө унтаж байхад Д гэдг хүн машинтай ирээд явсан, хотоос буцаж яваад төөрчихлөө гэж хэлчихээд гараад явсан гэсэн. Д ах араас нь гараагүй ямар машинтай явсныг нь мэдэхгүй гэсэн. Манай баз хүргэн Э ах хот явж байгаад замдаа тааралдсан гэсэн. Манай баз хүргэн Э ах надад ярихдаа Мийг машины хажууд байж байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, 

Хохирогч Д.Чын дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манайх Ж.М-тай сүүлийн 5, 6 жил айл саахалт нутаглаж байгаа. Ж.М-н мал манайхтай намар, зундаа бараг цуг шахуу байдаг. Өдөрт бэлчээрээ нийлсэн байдаг. Өвөлдөө бол нэг гүвээний наана цаана, арай зайдуухан байдаг. Манайтай сүүлийн жилүүдэд байнга ойрхон нутаглаж байгаа болохоор мэдэж байгаа байх гэж бодож байна. Манайх үхрүүдээ өглөөд нь гаргачихаад оройд нь хурааж авдаг юм. Дгийн ар гэрийнхэн хохирол барагдуулж 2 үнээ авчирч өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/,

Гэрч Ч.Дгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны орчимд идэшний үе байсан, айлууд идшээ идэж байсан үе. Манай хүү Чынх идэш ууш гээд үхрээ өглөөд бэлчээгээд оройд нь хураагаад байсан юм байна лээ. Тэгэхдээ үхрээ анзаараагүй юм байна лээ. Идэш уушаа эмхэлж цэгцлээд үхрээ бүртгэсэн чинь 2 үнээ дутсан гэсэн. Тэгээд тэр хавиар хайгаад сураг гараагүй гэсэн. Өөрөө хайж яваад Н гэдэг хүний хүүхэд М гэдэг айлаар орсон чинь ямаа нядлаж байхаар нь манай хүү Ч ямаанаас нь нядлалцсан юм байна лээ. Тэгж байхдаа 2 үнээгээ асуусан чинь үнээг нь мэдэхгүй. Танай хоёр бяруу чинь Гангын эхээд хоёулаа явж байна лээ гэж хэлсэн гэсэн. Манай хүүг тэр айл руу очихын урд өдөр нь 2 бяруу нь үхэртээ нийлсэн гэж манай хүү надад ярьж байсан. Хар үнээ, хар алаг сарлагийн үнээ байгаа хар тарлан үнээ зөв талын чихэндээ шоргоолжин имтэй, нөгөө үнээг нь мэдэхгүй. Хар сарлагийн үнээ нь манай хүүгийн эхнэрийнх нь өмчинд ирсэн юм гэнэ лээ. Тэрийг нь им, содон шинж тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Олж аваагүй, сураг сонссон чинь Д гэдэг залуу 2 үхэр машинд аччихсан сумын төвийн зүүн талын гүүрний доор түлшгүй болчихсон гээд зогсож байхад нь манай хүүгийн баз хүргэн Э гэдэг хүн тааралдсан гэж манай хүүд ярьсан байсан. Хүмүүс ярих нь Дг явсан гэж ярьсан гэсэн. Э манай хүүд юу гэж ярьсныг би сайн мэдэхгүй байна. Манай хүүгийн 2 үнээ алдсан үеэр шөнө унтаж байхад манай гэрийн урдуур машин гараад манай хажууд байдаг Тгийн гадаа зогсчих болохоор нь би нэг их санаанд ороогүй гэтэл удаагүй яваад өгсөн. Би маргааш нь Тгийнд ороод юун машин ирсэн талаар асуусан чинь манай хамаатны Д хотоос явж байгаад төөрчихсөн гэнэ гээд орж ирээд идээ амсаад л явсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,

Гэрч П.Мын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сар хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай эгчийн хүүхэд А над руу утсаар яриад би хадам ах Мынх руу явах гэж байна. Нэг даага, гүү хоёр муудаад байна гэнэ, очиж авч ирэхээс гээд явсан. Би сумын төв дээр машинаа засуулах гээд үлдээсэн байсныгаа маргааш нь орж авсан. Тэгээд нэлээн орой харих гэж байтал А миний утас руу яриад хүрээд ирээч миний машин асахгүй байна, би эхнэр хүүхдээ Д гэдэг залуутай мотоциклоор явуулчихлаа замд чинь таарах байх сумын төв рүү оруулаад өгөөтөхөөрэй гэхээр нь би сумын төвөөс гараад явж байтал Д гэдэг хүн Аийн эхнэр хүүхдийг сундлаад ирж байхаар нь би тосч аваад сумын төв рүү оруулж айлд үлдээгээд Д нь мотоциклоо сумын төвд үлдээгээд миний машинд суугаад клонкоос түлш авах гэсэн чинь 2 клонк онгойгоогүй. Тэгэхээр нь шууд миний машинтай яваад Аийн байгаа газар нь очоод Аийн машиныг чирээд асахгүй болохоор нь аккумляторыг нь тайлж аваад миний машинд хийсэн. Тэгсэн Д гэдэг залуу нь би танд түлшийг нь хийгээд өгье, та миний 2 үхрийг ачаад сумын төв оруулаад өгөөч гэхээр нь даага, гүү хоёрыг нь буулгаад урт уяагаар Аын машинаас уяж үлдээгээд 2 үхрийг нь ачаад сумын төв рүү явж байтал сумын төвийн зүүн талын гүүрний доод талд миний машины түлш дуусаад зогссон. Тэгээд А, Д, Дгийн эхнэр бид 4 машиндаа зам дээр хоносон. Тэгээд өглөө нь Д утсаар яриад сумын төвөөс машин дуудсан. Тэгсэн Д гэдэг залуугийн хүргэн ахынх нь хамаатан гэж ярьж байсан. Хоёр үхрээ миний машинаас буулгаад нөгөө машин дээр нь ачаад миний машиныг нөгөө машинаараа чирээд сумын төв рүү орж ирээд клонк дээр би машинтайгаа үлдээд нөгөө үхэр ачсан машин сумын төв рүү орж ирсэн. Би очихдоо шөнө очсон болохоор хараагүй. Ямар ч байсан сарлагийн үхрүүд байсан. Д гэдэг залуу нь идшээ авч явж байгаа юм гэж ярьж байсан. Аийг Дгийн ээж нь гуйгаад идэш авч ирэх гэсэн юм гэж хэлсэн юм шиг байна лээ. Аийн машин дан кабинтай пронтер маркийн машин байсан. Машин нь Нарийн тээл гэдэг газар асахгүй зогссон байсан. Аймаг явах зам дээр байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,

Гэрч Г.Аийн өгсөн: “...Д, Ч гэдэг хүмүүсийг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Ж.М манай эхнэр, Д.Дгийн ээж Д гэдэг хүн манай хадмуудтай төрөл гэж ярьдаг юм байна лээ гэхдээ ямар талаараа төрөл садан гэдгийг нь би сайн мэдэхгүй. Манай адуу хадам ах Мынд байдаг юм тэгсэн хадам ах М утсаар яриад танай хүрэн халзан гүү чинь адуугаа гүйцэхээ болиод муудаад байна гэхээр нь би тэр гүүгээ идшинд идэхээр болсон даагыг нь гэртээ тэжээнэ гээд эхнэр хүүхэдтэйгээ 2019 оны 11 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна сумын төв рүү орж ирээд машиндаа түлш авчихаад хадам ахынх руу явах гэж байхад Д гэдэг эгч тааралдаад чи хаа хүрэх гэж байгаа юм бэ гэхээр нь би хадам ахынд очиж идшээ авах гэж байгаа юм гэсэн чинь Д гуай манай хүү Д доороос идшээ авах гээд явсан эхнэрийг нь чамтай хамт явуулъя гээд миний машинд суулгасан тэгээд орой бүрэнхий тасархаас арай өмнө хадам ах Мынд очсон. Хадам ахын хотонд хадам ах М, хадам эгч М, хадам дүү М нарынх байсан би эхнэр хүүхэдтэйгээ хадам ахынд хоол идчихээд гараад адууны хашаанаас идшинд идэх гүүгээ, даагатай нь ачсан тэгсэн Даминсүрэн намайг та миний хоёр үхэрийг ачаад аваад яваач гээд гуйхаар нь хоёр үхрийг ачаад сумын төв рүү явсан. Дгийн эхнэр миний машинд суугаад Д өөрөө мотоцикльтой явсан Нарийн тээл гэдэг газар миний машины түлш дуусаад зогссон би эхнэр хүүхдээ Дтэй хамт мотоциклоор явуулаад сумын төв рүү ээжийнхээ дүү болох М луу утсаар яриад миний машины түлш дуусчихлаа би эхнэр хүүхдээ мотоциклоор Дтэй хамт явуулсан замд чинь тааралдвал сумын төв рүү оруулж айлд үлдээчихээд Дтэй хамт хүрээд ир гэж хэлсэн нэлээн байж байтал М өөрийнхөө машинтай Дтэй хамт ирсэн Мын машин давхар кабинтай болохоор олон мал багтахгүй байсан чинь Д миний хоёр үхэрийг ачаад явчих гээд Мыг гуйгаад миний гүү, даага хоёрыг миний машинаас урт уяагаар уяж үлдээгээд Мын машинд Дгийн хоёр үхэрийг ачаад сумын төв рүү явж байгаад байгаад сумын төвийн зүүн талын гүүрний зүүн талд Мын машины түлш дуусаад тэндээ хоноод өглөө нь Д хүн рүү утсаар яриад машин дуудсан тэгсэн Хүрэм багийн Х гэдэг хүн портертой ирээд Мын машинаас хоёр үхэрийг нь шилжүүлж ачаад Мын машиныг чирж сумын төь ороод клонк дээр үлдээгээд Х, Д, Дгийн эхнэр гурав яваад өгсөн хоёр үхэрээ хаана буулгасныг би мэдэхгүй. М ах эхнэр хүүхэдтэйгээ байсан хадам ах эхнэр хүүхэдтэйгээ цуг тэр өдөр сумын төв орчихоод буцаж ирээд байж байсан. Би өөрөө адуундаа яваад адуугаа авч ирж М ахын адууны хашаанд хашиж байгаад гүү, даага хоёроо барьж авсан. Намайг гүү даага хоёроо барьж авах гэж байхад Д гуайн охиных нь хүүхэд гээд нэг Би миний гүү, даага хоёроос барилцаж өгсөн. Тэр Бийн нэрийг нь мэдэхгүй. Намайг гүү, даага хоёроо барьж авахад адууны хашаанд юу ч байгаагүй. Тэгээд М ахынд орчихоод гүү, даага хоёроо ачих гээд гараад ирсэн чинь Д таараад би идшээ авч яваа юм гээд хоёр үхэр уячихсан та сумын төв рүү дөхүүлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би сумын төв орохгүй ш дээ гүүр гараад шууд гэр лүүгээ явна гэсэн чинь хамаагүй гүүрэн дээр буулгаад би цааш нь аваад явчихна гэхээр нь би үгүй гэж хэлж чадаагүй юм. Хаана байсаныг нь мэдэхгүй. Гүү, даага хоёроо ачих гээд гараад ирсэн чинь Д таараад мэнд мэдээд хаа явж байгаа юм бэ гэсэн чинь дүү нь идшээ аваад явж байна та ачаад дөхүүлээд өгөөч гэхээр нь үгүй гэж хэлж чадаагүй ачсан юм. Дг хаанаас, хэнээс хоёр үхэр авсан талаар нь би асуугаагүй. Манай идэш байгаа юм гэхээр нь санаанд ороогүй. Хоёулаа сарлагийн хар үхэр байсан. Нэг нь хар, нөгөөх нь сүүл нь цагаан хар үхэр байсан санаж байна. Д, М ах, хадам дүү М бид дөрөв ачсан. Өөр хүн байгаагүй. Манай хадам аавыг Ж гэдэг одоо аймгийн төвд байдаг. Манай ахыг М гэж дууддаг. Ер нь хүмүүс Нын М нэрээр нь хүмүүс их таньдаг юм. М ахынх, М гэж хадам эгчийнх, М гэж хадам дүүгийнх гээд гурван айл байдаг юм. Би Дг хүнээс авцаагаа аваад явж байна гэхээр нь санаанд ороогүй тэгсэн сүүлд нь сонссон Д гэдэг хүний хүү Чын хоёр үхэр нь алга болсон гэнээ гэж яригдаж эхэлхээр нь би Дг арай ч хулгай хийгээгүй байлгүй дээ гэж бодож байсан. Дгийн ээж нь намайг хүргэн гэж дуудаад байдаг юм тэрийг нь ч бодсон би Дг хулгай хийсэн гэж бодоогүй өөрөө ч гэсэн хүнээс авцаагаа авсан юм гэхээр нь би тоогоогүй юм. Тэгсэн одоо хүмүүсийн ярьж байгаагаар Дг Чын хоёр үхэрийг хулгайлсан гэнэ гэж яриад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 хуу/,

Гэрч Л.Эын өгсөн: “...Би Ч.Д, Д.Ч, Г.А, Ж.М, Д.Д, Г.Б, П.М нарыг бүгдийг нь танина. Ч бид хоёр нэг айлын хүргэнүүд байгаа юм. Төрөл садангийн холбоо гээд байх юм байхгүй. Манай хүргэн ах Бын хүү нь эхнэрээ гуйх гээд би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 07 цаг өнгөрч байсан санагдаж байна би хүргэн ах Бын хамт Улаанбаатар хот руу прусс маркийн машинаар явсан тэгээд сумын төвийн зүүн талын гүүрний доод тал руу гараад явж байхад аймаг явдаг замд үхэр ачсан цагаан өнгийн давхар кабинтай портер маркийн машин зогсож байсан хажууд нь цагаан өнгийн дан кабинтай портер зогсож байсан би чирэх гэж байгаа юм уу гэж бодоод яваад өгсөн. Тэгээд би Улаанбаатар хот яваад бараг 7 хоноод ирсэн байх ирээд Халуун ус багийн Намаржаа гэдэг газар байдаг хадам аав Оынд очиж өөрийнхөө идшийг идэхээр очсон тэнд очихдоо Д хочтой Чын хамт явсан тэнд байхдаа манай хадам ээж манай баз хүргэн Чын 2 үнээ нь алга болсон гэнэ гэж ярьсан чинь Д манай хадам дүү Дгийнд доороос 2 идэшний үнээ ирсэн гэж ярьцгааж байсан. Дгын хадам дүү Д хаанаас ямар үхэр авч ирж идшиндээ идсэнийг мэдэхгүй. Ямар ч байсан хүргэн ах бид хоёрыг 11 дүгээр сарын 23-ны өглөө Улаанбаатар хот руу явж байхад аймаг явдаг замын хажууд үхэр ачсан давхар кабинтай портер зогсож байсан хажууд нь чирэх гэж байгаа бололтой дан кабинтай портер зогсож байсан дан кабинтай портерын жолооч нь Х гэдэг залуу зогсож байсан. Би тухайн машинуудын хажууд хальт зогсоод шилээ буулгаж Х гэдэг хүнтэй мэндэлчихээд яваад өгсөн. Цаана нь хэн хэн байсныг мэдээгүй. Хоёр машин л зонсож байсан нэг нь үхэр ачсан байсан нөгөөх нь хоосон байсан. Үхэр ачсан машин нь давхар кабинтай, цагаан өнгийн машин байсан. Портер маркийн машин байсан санаж байна. Би тухайн үед хэдэн үхэр байсныг нь сайн санахгүй байна. Нэг юм уу хоёр л үхэр байсан байх гэж бодож байна. Хар бараан зүстэй үхэр л харагдсан. Ямар зүстэй хэдэн үхэр байсан талаар Х сайн мэдэж байгаа байх хажууд нь зогсож байсан. Би хадам аавынд очиж идэш янзалж байхдаа хоёр үхэр алдсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, 

Гэрч Р.Тгийн өгсөн: “...Д болон түүний хүү Ч нарыг танина. Би Д гуайн малыг малладаг юм. Д гэдэг хүн Д гэдэг хүний хүүхэд байгаа юм. Д гэдэг хүний нөхөр Д гэдэг хүн манай хадам Р гэдэг хүнтэй төрсөн ах дүүс гэж ярьдаг юм. Манай хадмуудтай л төрөл надтай бол хамаа байхгүй. Д гуай манайхан хүү Чынхаас нь өөр газар байсан 2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр шиг санаж байна идэшний үе байсан Ч 2 үхэр алдчихлаа гээд хайгаад байна гэж байсан тэгээд нэг өдөр Ч манайд ирээд хоёулаа хойшоо гараад Ар өвөлжөө, Ухаа чулуут гэсэн газруудаар яваад манай хоёр үхэрийг сураадахъя гэхээр нь би хамт мотоцикльтой явсан тэгээд Ар өвөлжөө, Ухаа чулуут, Чулуут гол өгсөөд Намаржаа гэдэг газруудад байсан айлуудын үхэрээр орж хайж байгаад сураг гаргалгүй орой гэртээ ирсэн. Чын үхэр гэрийнхээ ойролцоо Цахиуртаар байсан байх гэж бодож байна. Надад ярихдаа хоёр тооны үнээ алга болсон гэж ярьж байсан. Сарлагийн хар үнээ, сарлагийн алаг үнээ хоёр алдсан гэж ярьж байсан. Би тэр үед унтах гээд хэвтэж байсан. Арай унтаагүй байсан. Ямар машин байсныг нь мэдэхгүй. Би машин байх гэж бодож байна. Нэг хүн ороод ирэхээр нь харсан чинь Д эгчийн Д ганцаараа орж ирсэн би танингуутаа хүүе сайн уу хаа хүрч яваа юм бэ гэсэн чинь өө Тожил ахынх байсан юм уу гээд би замаасаа төөрчихөөд явж байна гэж хэлээд буцаад их хурдан гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, 

Гэрч Ж.Мын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-дын үед байх айлууд өвлийн идэшээ идэцгээж байсан хэдэн гэдгийг нь санахгүй байна. Манайх нядалгаа хийж байхад манай хотонд Д гуайн хүү Ч ирсэн ирээд манай нядалгаанаас хамжилцаж байгаад манай үхэрээс хоёр үнээ байдаггүй танай энүүгээр үзэгдэж харагдсан юм байна уу гэж сурсан би манай энүүгээр ирж мэдэгдсэн юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд манайхаас явсан би хоёр үхэр алдаж дээ гэж бодоод үлдсэн. Би яг өдрийг нь санахгүй байна 2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр санаж байна би сумын төв рүү явах гээд байж байхад манайд манай ээжийн холын хамаатан гэж яриад байдаг Д гэдэг хүний хүү болох Д ирсэн надад өнгөрсөн жил малыг нь харж байсан Ц гэдэг хүнээс идэшний үхэр авах гэж яваа гэж яриад үлдсэн би эхнэр хүүхэдтэйгээ цуг сумын төв рүү явсан. Намайг сумын төв рүү явснаас хойш явсан байх гэж бодож байна би нэг их санаанд ороогүй яваад өгсөн. Тэгсэн сүүлд нь манай хүргэн Г.А сумын төвд тааралдаад надад ярихдаа танайхаас гүү, даага хоёроо ачаад Бунхантын үзүүр гэдэг газар явж байхад хоёр үхэр туусан мотоцикльтой хүн явж байгаад даллаад байхаар нь зогссон чинь Д байсан. Тэгээд миний машин дээр ачъя гээд гуйгаад байхаар нь үгүй гэж хэлж чадахгүй ачаад явж байгаад түлш нь дуусаад хээр хоноод гэж ярьж байсан. Дг манайд очдог өдөр би эхнэр хүүхэдтэйгээ сумын төвд явж байхад Дгийн ээж Д гэдэг хүн миний утас руу залгаад Д танайхаар очсон уу танайхаас урагшаа Цгынх руу явсан уу гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй сумын төвд байна намайг наашаа сум руу гарах гэж байхад манайд үлдсэн ш дээ гэж хэлсэн. Өөр янз бүрийн юм яриагүй. Д мотоцикльтой ганцаараа ирсэн. Би Дгээс хаашаа явж байгаа талаар нь асуухад манай урагшаа даваад Ихтамир сумын Урт булаг гэдэг газар байдаг Ц гэдэг хүнээс идэшний үхэр авах гэж явна гэж байсан. Д би үхэрээ аваад ирвэл та сумын төв рүү дөхүүлээд өгөөч би түлшийг нь хийж өгнө гэж байсан тэгэхээр нь би чи үхэрээ аваад ирвэл хамаа алга ах нь сумын төв рүү дөхүүлээд өгье гэж ярьсан. Манайхаас 7-8 км хол газар байдаг манай өвөлжөөнөөс урагшаа Хар чулуу гэдэг газраар даваад Ц гэдэг айлын өвөлжөө рүү орчихдог юм. Би урд өмнө Д гэдэг хүнтэй худалдаа наймаа хийж байгаагүй. Тийм болохоор өгцөө, авцааны асуудал байхгүй. Би эхнэр хүүхэдтэйгээ сумын төвөөс гараад явсаар байгаад орой 19 цаг болж байхад харьсан. Миний замд л үхэр мал туусан хүн тааралдаагүй. Би хаашаа явсныг нь мэдээгүй. Миний бодлоор тэр хавьдаа байж байгаад оройхон болохоор Д гуайн хүү Чын үхэрээс хоёр үхэр туугаад явчихаж гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/, 

Гэрч С.Нн өгсөн: “...Хэдэн сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Манай хүүхдүүд идэш явуулаадах гэхээр нь өвгөн бид хоёр Хүрэм багаас айлаас идэшний гурван үхэр аваад нөгөө худалдаж авсан айлынхаа хашаанд нядлах гэсэн чинь хашааны эзэн нь нядалгаа хийлгэхгүй гэхээр нь тэгвэл манай хашаанд нядал гэсэн чинь манай хашаанд гурван үхрээ нядлаад хот руу махыг нь жижиглээд явуулсан тэрнээс хойш хэд хоногийн дараа гэдгийг нь санахгүй байна Дгын хүү Д хоёр үхэр авч ирээд манай хашаанд нядалж төхөөрсөн. Би асууж сураагүй. Д манай идэш юм байгаа юм гэж хэлж байсан. Манай өвгөн асуусан үгүйг би мэдэхгүй байна. Зүсийг нь хараагүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хиймэл хөлтэй болохоор нэг их орж гараад байдаггүй юм. Гадаа хүмүүс нядлаад би Д, Дгийн эхнэр бид гурав хоёр үхэрийн гэдэс дотрыг нь арилгаж цэвэрлэсэн юм. Манай хашаанд буулгахдаа цагаан өнгийн ачааны портер машинаар буулгасан. Би машины марк нэг их сайн мэдэхгүй. Манай өвгөн А, Б, Д нар л төрөөрч янзалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/, 

Гэрч Ч.Дгийн өгсөн: “...Ж.М гэдэг хүний аавыг нь Ж гэдэг хүн байдаг хүмүүс Н гэж дуудхаар сайн танидаг юм. Хүү Мыг нь Нын М гэхээр хүн болгон андахгүй танидаг юм. Мгийн хүргэн нэрийг сайн мэдэхгүй хүмүүс Б гэж дуудаад байдаг юм тэр хүний машинаар ачиж ирсэн гэсэн би тэр Бг сумын төв дээр явж байхад нь тааралдаад манай хүү танай хадаам ах Мгийнх руу идшээ авах гээд явсан миний дүү тэнд очоод хоёр үхэрийг нь ачаад ирээрэй гээд Дгийн эхнэр Бт 20.000 төгрөг өгөөд Бтай хамт явуулсан. Манай хүү Д, А, Б нар төхөөрч янзалсан, дотрыг нь би, Аввидын эхнэр бид нар цэвэрлэж янзалсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/,

Гэрч Д.Аын өгсөн: “...2019 оны хэдэн сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна манай хотод байдаг хүүхдүүд идэш явуулаадах гэхээр нь би эмгэнтэйгээ ярьж байгаад Хүрэм багаас хүнээс 3 үхэр аваад нядалж хот руу хүүхдүүд рүүгээ явуулсан тэрнээс хойш хэд хоногийн дараа манай хашаанд Дгын хүү Д хоёр үхэр авч ирээд ээж, манай хоёрын идэш байгаа юм гэж хэлээд манай хашаанд төхөөрч янзалсан. Хоёулаа цан хүүрэг болсон сарлагын хар үхэрнүүд байсан содон шинж тэмдэг янз бүрийн юмыг нь ажиглаагүй. Би юугаар авч ирсэнийг нь мэдэхгүй хоёр үхэр хоёулаа л цан хүүрэг болсон үхэрнүүд байсан. Манай хүргэн Б, би, Д бид гурав төхөөрч янзалсан. Манай эхнэр Н, Дгийн ээж Д хоёр гэдэс дотрыг нь арилгаж цэвэрлэсэн. Тэр талаар ярьсан юм байхгуй. Ээж, манай хоёрын идэш байгаа юм гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/, 

Гэрч Г.Бын өгсөн: “...2019 оны 11 сарын сүүлээр санаж байна айлууд идэшээ идэж байсан үе Д гэдэг хүн манайд ирээд манай идэш ирчихлээ төхөөрөөд янзлаад өгөөч гэхээр нь би за гэж хэлсэн тэгсэн манай хадам ах Аын хашаанд төхөөрөх гээд авч ирээд уячихсан байсан тэнд нь хоёр үхэр нядалсан. Намайг А ахын хашаанд ороход сарлагийн хоёр хар үхэр уясан байсан тэр хоёр үхэрийг А ахын хашаанд янзалсан. Тэр хоёр үхэрийг А ах, Д бид гурав төхөөрч янзлаад, гэдэс дотрыг нь А ахын эхнэр Н эгч, Д хоёр цэвэрлэж янзалсан. Хаанаас хэн авч ирсэн талаар нь мэдэхгүй. Д л манай идэш гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,

Гэрч Э.Лгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өглөө Д гэдэг хүн над руу утсаар яриад гүүрний доод талд манай хадам дүү Д хадам ээжийн идшийг авч ирж байгаад машин нь эвдэрсэн гэнэ чи яваад аваад ирээч гэхээр нь би ахынхаа портер машинаар гүүрний доод тал руу очиж чирэх гэсэн хөдлөхгүй болохоор нь хоёр үхрийг нь миний машин дээр ачаад нөгөө машиныг нь чирээд клонк дээр авч ирээд би хоёр үхэрийг нь хаана буулгах юм бэ гэсэн чинь Дгийн эхнэр миний машинд суугаад А гуайн хашаанд буулгасан. Хоёулаа хар сарлагын үхэр байсан би нэг их сайн харж чадаагүй. Тэр машинд Д, Алтанхуяг, М, Дгийн эхнэр гээд дөрвүүлээ байсан. Дгийн эхнэр миний машинд суугаад А гэдэг айлын хашаанд буулгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/,

Гэрч Г.Бийн өгсөн: “...2019 оны 11 сард манай нөхөр Д.Д би идшиндээ явлаа, идэшний үхрээ М ахын үхэрт тавьсан байгаа. Тэрийгээ очоод аваад ирье гээд явсан. Оройтож ирлээ, эндээ хонолоо гээд хадам ээж Дгийн утас руу ярьсан. Маргааш нь  манай нөхөр Д.Д ирэхгүй удсан. Манай хадам ээж машин олчихлоо, миний хүү урдаас нь яв гэсэн. Би бага хүүхдээ аваад явсан. А гэдэг хүн Мынх руу явах юм  байна, хамт явчих гээд хамт явсан. Тэгээд бид шууд явсаар Навгын Мынд очсон. Хамт явсан М гэдэг хүн тэдний хотноос идэшний адуу авахаар очсон юм байна лээ. Тэгсэн Д.Д, М, А нар хоёр үхэр гүүгээ ачна гээд гарцгаасан. Харанхуй байсан болохоор би гараагүй. Гарах гэсэн чинь хүүхэд уйлаад хамт гараагүй. Тэгээд тэндээс гүү, даага, 2 үхэр ачсан машинд би хамт суугаад манай нөхөр Д.Д мотоцикльтой дагаад явсан. Сумын төв рүү явж байгаад замдаа А гэдэг хүний машины түлш дуусаад Д.Д, Аийн эхнэр хүүхдийг нь аваад мотоцикльтой сумын төв явсан. Тэгсэн А сумын төв рүү утсаар яриад машин дуудсан. Манай нөхөр Д.Д давхар давхар кабинтай цагаан өнгийн машинтай ирээд гүү, даага хоёрыг нь ачааны машинаас уяж үлдээгээд манай хоёр үхрийг ачаад сумын төв рүү явж байгаад бас түлш нь дуусаад зогсож, тэндээ хоносон. Өглөө нь сумын төв рүү утсаар яриад Х гэдэг ах машинтай ирээд хоёр үхрийг ачаад, давхар кабинтай  машинаа чирээд сумын төв орсон. Сумын төвд ороод А гэдэг айлын хашаанд үхрээ буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-48 хуу/, 

Гэрч Э.Аийн өгсөн: “...Манай ээжийн дүү Ч ахынх 2019 оны 11 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Идэшний үе байсан. Хоёр сарлагийн сувай үнээ алдчихсан гэж ярьж байсан. Эрж сураад олохгүй байна гэж ярьж байсан. Ч ах ярихдаа хоёулаа сарлагын үхэр нэг нь хар үнээ, нэг нь алаг үнээ гэж байсан санагдаж байна. Өдрийг нь би би санахгүй байна 2019 оны 11 дүгээр сард идэшний үеэр манай адуун дотроос нэг үрээ, даага хоёр салаад явчихсан адуундаа байхгүй болохоор нь би хайж яваад М ахын адууны хашаанд нь адуу хашчихсан хүмүүс байхаар нь би очсон чинь А ах, хадам дүү М хоёр А ахын адууг хашчихсан нэг гүү бариад уячихсан, даага барьж авах гээд байж байсан би дааганаас барилцаж өгчихөөд явсан. А ах энэ гүү нь муудаад адуугаа гүйцэхгүй байна гэнэ гүүгээ идшинд идэхээс даагыг нь тэжээнэ гэж ярьж байсан. Намайг адууны хашаан дээр очиход А ах М хоёр гүүгээ бариад уячихсан даагаа барьж авах гэж байсан. Би дааганаас нь барилцсан. Тэгэхэд ойр хавьд нь өөр адуу мал харагдаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/,

Гэрч А.Лын өгсөн: “...Би 2018 оны намар шинэ Мустанг-5 маркийн мотоцикль авсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сард  мөнгөний хэрэг гараад мотоциклио зармаар байна гэсэн чинь хадам ах Д.Д би авъя гэж авсан. Тэгээд Д.Д ах 1 сар гаруй унаад мөнгөө өгөхгүй болохоор нь мөнгөө нэхсэн чинь өгөөгүй. Тэгсэн хадам ах Д.Д манай хүргэн Г-д өгсөн байсан. Манай баз хүргэн Г надад 1 сая төгрөг өгөөд миний зарах гэж Д.Д ахад өгсөн мотоциклийг манай баз Г авсан. Миний мотоциклийг Д.Д ах худалдаж авна гэж байгаад аваагүй, өөрийнхөө хүргэн ах Г-д зарсан, Г ах надад нэг са төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/,

Гэрч Д.Дгийн өгсөн: “...Би Маас идэшний үхэр авна гэж ярьсан байсан. Тэгээд идэшний цаг болоод Мтай утсаар ярьсан чинь үхэр бүтхээ байсан шүү, чи ямар ч байсан хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг өдөр оройхон очсон. Тэгээд хадам аав нь байсан учраас уулзаж чадаагүй. Тэгээд маргааш нь уулзаад яах вэ гэсэн чинь чи манай хонийг хараад өөр үхэр мал хараад байж бай гээд эхнэр, хүүхэд, аавыгаа аваад сумын төв явсан. Би хонийг нь хараад байж байгаад ойролцоо байсан үхрээс хоёр үхэр барьж аваад Мын малын хашааны ойрхон уясан. М ирээд яасан гэхээр нь болсон зүйлээ хэлэхэд юм ярихгүй болохоор нь гайгүй байгаа гэхэд зүгээр ээ зүгээр, гайгүй гэхээр нь юм тоогоогүй. Тэгээд байж байтал А манай эхнэртэй хамт ирсэн. А гүү, даага авах гэж ирсэн. Тэгээд Ат учраа хэлээд хоёр үхрээ хамт ачаад сумын төв явсан. Замдаа машин саатаад өөр машинд ачиж сумын төвд ирсэн. Тэгээд ирсэн өдрөө хоёр үхрээ нядалчихсан. Уг үхрүүд нь сарлагийн үхрүүд байсан. Нэг нь хар, нөгөө нь бөөрөн дээрээ цагаантай алаг үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-61 хуу/, 

Гэрч М.Ргийн өгсөн: “...Ж.М нь миний хүү байгаа юм. Д.Дг танина. Ах дүү төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Манай хүү Мыг 2 үхэр хулгайлсан гэж гүтгээд байгаа гэж ярьж байсан. Өөр энэ хэргийн талаар надад яриагүй. Дгийн ээж нь М-р 1 үхрийн үнийг төлүүлнэ гэсэн гэж ярьж байна гэсэн. Манай хүү Ж.М нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чулуут сумын төврүү явж тэжээл ачиж ирсэн гэж байсан. Би тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хүүхэд харж байсан хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай хүүгийн эхнэр Д нь надад “Дд хэдэн төгрөгийн өртэй байсан. Энэ намар 100,000 төгрөгийг нь өгчихлөө, үлдсэн мөнгийг нь өгөх гэсэн банкны мөнгөтэй болохоор өгч амжсангүй, тэр мөнгийг нь өгчих юмсан гэж нэг ярьж байсан. Д.Чынх манай хүүгийнхээс 10 орчим км зайтай Чулуут сумын Халуун Ус багийн Ухаа чулуут гэх газарт өвөлжиж байсан. Д.Чын малын зүсийг манай хүү М мэдэхгүй. Миний хүү Ж.М нь 1979 оны 10 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Миний хамгийн том хүү байгаа юм. Чын доороо 6 дүүтэй. Чулуут сумын 10 жилийн сургуульд 8 настайдаа элсэн орж 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Цэргийн алба хаагаагүй. 2010 онд алтны уурхайд ажиллаж байгаад толгойдоо гэмтэл аваад цэргийн алба хаах боломжгүй болсон юм. Одоо тархи толгой нь байнга өвддөг. Манай хүүгийнх бод бог нийлсэн 300 орчим толгой малтай. Одоо эхнэр Д 1 хүүхдийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-61 хуу/, 

Яллагдагч Ж.Мын өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 хуу/, 

Яллагдагч Ж.Мын дахин өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр Д манай дүүгийн гэот ирж хоносон байсан. Тэгээд өглөө надтай таараад сайн уу Мөнхеө хэа гээд нэдтай мэндэлсэн. Би Дгээс хаачих гэж байгааг нь асуухад нада, урагшаа давэх гэж байгаа гэж хэлж байсан Тэгээд би Чулуут сумын төврүү эхнэр хүүхэдтэйгээ хамт явсан. Би тухайн үедээ Д-д чи явах болоогүй бол хонины хошуу эргүүлчихээрэй гэж хэлчихээд явсан. Өөр зүйл яриагүй шууд яваад өгсен. ьи сумын төврүү очихдоо хүргэн Аийн 1 тооны гүүг ачаад явсан юм. Тэгээд сумын төв дээр очиход А сумын төв дээр таараад би энэ гүүг идэхгүй, манэй нэг гүү өеөдөөд байна гэсэн би тэр гүүгээ иднэ гэж хэлээд нөгөө идэх гэж авчурсан гүүг өерийчхөө бонго пронтер маркын автомашинд ачаад буцаад манайхр / явсан. Аийн адуу өвөлдөө манай дээр гүйгээд оччихдог юм. Би сумын төвд зогсоод эхнэрээ сумын эмнэлэгт үзүүлж эм тариа үзүүлээд түлш масло, сумын төвийн дээд худгаас ус аваад, мөн хүргэн Ааас авсан 3 тооны ямаагаа ачиж аваад Атай сумын төвөөс 17 цаг болж байх үед буцсан. А манайд хоол идчихээд гүү, даага 2 ачаад буцсан. Д нь манай гэрт шөнө ирсэн эсэхийг мэдээгүй. Манай гэрт ирээгүй, өглөө босоход манай дүү Мийн гэрт ирж хоносон байсан. Д надруу огт утсаар яриагүй. Угаасаа Д манайхруу ярьдаггүй. Би дугаарыг нь мэдэхгүй. Манайх тухайн үед  дугаарын утастай байсан. Манайх энэ дугэартэй их олон жил болж байгаа юм. Би Дд өгөх өглөг огт байхгүй, Бид 2-ын дунд ямар ч тийм яриа яригдаагүй. Би сумын төвөөс ирээд усаа буулгаад түлээ модоо хагалж янзлаад, авчирсан ямаагаа хониндоо буулгаад тэр орой Дтэй огт уулзалдаагүй. Би Дг хулгай үхэр авчирсан болохыг огт мэдээгүй. Би тэр үхрүүдийг хараагүй. Би хэрвээ харсан бол Дгийн Чын үхрийн тамга будаг шунхыг мэдэх учраас ачуулахгүй байсан. Намайг хэрэгт гүтгэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-85 хуу/, 

Яллагдагч Д.Дгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Мтай утсаар яриад наанаас чинь хоёр үхэр авах гэсэн юм, та дөхүүлж өгөх боломж байна уу гэж ярьсан. Тэгээд М ах хүрээд ир гэхээр нь би мотоцикльтой М ахынх руу очоод дүү Бийн гэрт хоносон. Маргааш нь би 12 цагийн үед мориор хонинд явсан. Хонинд явж байхад хэсэг үхэр таарахаар нь хар зүсмийн, алаг зүсмийн үнээ барьж аваад малын хашаанаас уясан. Орой нь М ах төвөөс ирсэн. Түүнтэй хамт А ирсэн байсан. Тэгээд үхрээ ачаад явж байгаад замдаа түлш дуусаад саатсан. Тэгээд ирсэн өдрөө хоёр үхрээ нядалчихсан. Нэгийх нь махыг зараад нөгөөг нь идшиндээ идсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-101хуу/,

Гэрч Г.Аийн дахин өгсөн: “...Би Д.Д, Ж.М танина. Д.Дг нутгийн хүн гэдгээр нь танина. М бол миний хадам ах байгаа юм. Би тухайн өдөр хадам ах Ж.Мынхаас идэшний адуугаа авах гээд явсан. Намайг явах гэж байтал Д.Дгийн эхнэр Д гуай манай бэрийг аваад яваадхаач Д идшиндээ яваад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд надтай хамт явуулсан. Намайг хадам ах Мынх руу явж байтал Д мотоциклтой урдаас хүрч ирсэн. Тэгээд түрүүлээд яваад өгсөн. Намайг М ахын гадаа ирэхэд Д ирээгүй байсан. М ах миний араас ирсэн. Би өөрөө адуундаа яваад адуугаа авчирч хашчихаад гүүгээ барьж авч уячихаад М ахын гэррүү орж хоол унд идчихээд гарч ирсэн чинь Д байж байсан. Адууны хашаанаас 2 үхэр уячихсан байсан. Тэгээд намайг төв оруулаад өгөөчээ гээд гуйсан. Тэгээд М, М, Д бид 4 үхрийг ачсан. Би өмнө нь мэдүүлэхдээ М гэж мэдүүлснийг сумын хэсгийн төлөөлөгч М гэж бичсэн байсан. Намайг адуу болон үхэр ачих үед М ах байгаагүй. Намайг адуугаа авчирч хаших үед ямар ч үхэр харагдаагүй, байхгүй байсан. Намайг хүрч ирэхэд ирээгүй байсан. Би адуугаа хашиж даага, гүүгээ барьж авчихаад М ахын гэрт орж хоол унд идчихээд гараад ирсэн чинь ирчихсэн байж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 хуу/, 

Гэрч Д.Бын өгсөн: “...Би Д гэдэг хүнийг нэг нутгийн хүн гэдгээр мэднэ, Ж.М бол миний нөхөр байгаа юм. Манай нөхөр нь надад Дгийн үхэр авсан асуудлын талаар надаас цагдаагаас дуудаж юм асууж байна гэж хэлсэн. Өөр нэг их тодорхой юм яриагүй. 2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр /дөрөв дэх өдөр байсан санагдаж байна/ би өглөө босоод үнээн зэлэн дээр үнээгээ саагаад байж байтвл хонины хашааны тэнд нэг халзан толгойтой эрэгтэй хүн яваад байхаар нь энэ хэн юм бэ гээд нөхрөөсөө асуухад Д л юм шиг байна ш дээ гэж байсан. Тэгээд бид 2 үхрээс орж ирээд сумын төврүү Аийн нэг адуу, мөн усны савнуудаа ачаад явсан. Бид 2 сумын төвд очоод Аийн гүүг Аийн ахынх нь хашаанд буулгаад тэндээс 3 тооны ямаа ачаад, сумын Төрийн банк орж хүүхдийн мөнгөө аваад, сумын төвд байдаг миний төрсөн эцгийн гэрээр орж байж байгаад орой 17:00 цагийн үед гэррүүгээ гарсан. Бид хоёрыг гарах гэж байхад А залгаад “би энэ гүүг идшинд хэрэглэхээ болилоо.  Би өөрөө очиж муудаад байгаа гүүгээ авчирч иднэ” гэж хэлсэн. Тэгээд бид 2 худгаас усаа аваад гэррүүгээ гарсан. Бид хоёрыг гэртээ ирэхэд А, эхнэртэйгээ мөн Дгийн эхнэр ирчихсэн байсан. Би гэрт орж ирээд хоол унд хийсэн. Тухайн орой тэнгэр харанхуйлаад цас будраад байсан болохоох бид 2 гадуурхи ажлаа эмхлүүлж сумаас авчирсан 3 ямаагаа хонины хашаанд буулгаад, гурван гэрийн усаа айл байдаг Мын дүү Мтай хамт буулгасан. Бид гурвыг усаа буулгаж гадуурхи ажлаа эмхэлчихээд орж ирэхэд А явлаа гээд орж ирсэн. Тэгээд тэд нар явцгаасан. Манай гэрт хүн байгаагүй. Манай хажуу айл болох Мгийнд А, эхнэртэйгээ мөн Дгийн эхнэр эд нар ирчихсэн байж байгаад бид 2-ыг ирэхээр манайд Аийн эхнэр М, Дгийн эхнэр нар орж ирсэн юм. Манай нөхөр Ж.М өглөө босоод надад үхэр эвэлгэж өгөөд хамт үхрээ саалцаад гэррүү хамт орсон. Манайд Мгийн хэлгүй дүү нь байдаг болохоор манай хонь малыг гаргачихдаг юм. Бид 2 саальнаас орж ирээд сумын төв явахаар болоод хувцсаа өмсөөд шууд гарсан. Бид 2-ыг машинтайгаа хөдлөх гэж байхад Д Мийн гэрээс гарч ирж байсан. Тэгэхэд М Дд хандан чи явах болоогүй бол манай хонийг нэг эргүүлээд өгчихөөрэй гэж хэлчихээд хөдлөөд явсан юм. Манай нөхрийн төрсөн дүү Ж.М нь бас эхнэртэйгээ мотоциклиор сумын төв орсон. Манай хотонд тэр өдөр нөхрийн хэлгүй дүү М, мөн эмэгтэй дүү М, Д тэр гурав л үлдсэн.М нь Аийн эхнэр байгаа юм. Тухайн үед манай хотонд Мын төрсөн дүү М, М нар үлдсэн. Д нэрийг нь андуурсан байх гэж бодож байна. А хоол унд идчихээд адуугаа ачъя гээд гарсан. Тэгсэн Аийн машин цасанд суучихлаа гээд Мын хэлгүй дүү нь манай машины түлхүүр аваад гарч явсан. Тэгээд удаагүй А адуугаа аччихаад орж ирсэн. Тэр үед манай нөхөр гэртээ байж байсан. Манай нөхрийн хэлгүй дүү М орж ирээд түпхүүрийг аваад гарсан. Тэгээд татаж гаргаж өгчихөөд эргээд машин тавьчихаад явсан. Манай нөхөр өөрийнх машинаар татаж гаргаж өгсөн болохоор л тэгж мэдүүлсэн байхаа. Манай гадаа ямар нэгэн үхэр мал уяатай байгаагүй. Би олж хараагүй. Манайх 3 малын хашаатай. Уг хашаанууд нь манай гэрийн тойроод байдаг. Манайхаас ертөнцийн зүгээр зүүн талд эзэнгүй айлын хаваржааны хашаа байдаг. Намайг гэрийнхэн Д гэж дууддаг юм. Гэхдээ албан ёсны :бичиг баримтан дээр Б гэж явдаг юм. Манай нөхөр Дгийн ээж Д эгчид 100,000 төгрөгийг өртэй гэж хэлээд уг мөнгийг нь 2019 оны намар өгсөн. Өөр өр ширний асуудал байхгүй. Дгийн ээжид өртэй байгаад өгсөн болохоос Дд өртэй байгаагүй. М нь Дтэй өр ширний асуудал байдаг талаар надад ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 164-167 хуу/,

Гэрч  Ж.Мгийн өгсөн: “...Би Д гэдэг хүнийг нэг нутгийн хүн гэдгээр мэднэ. Ж.М бол миний төрсөн ах байгаа юм. Би 2019 оны 11 дүгээр сард өөрийн төрсөн ах Мынхтай айл өвөлжиж байсан. Би одоо яг хэдний үе байсныг нь санахгүй байна. Нэг өглөө боссон чинь Д ирчихсэн байсан. Тэр өдөр манай ах Ж.М эхнэртэйгээ сумын төврүү хүүхдийн мөнгөө авна гээд явсан. М бас мотоциклтой эхнэртэйгээ явсан. Тэгээд би хэлгүй ах Мтай хамт үлдсэн. Д тэр хэдийг явсны дараа мотоциклтойгоо хөдлөөд яваад өгсөн хаашаа явсныг нь би мэдээгүй. М ах орой бүрэнхий болж байхад ирсэн. Би М ах Д эгч хоёртой сумын төвөөс авчирсан усыг буулгаад 3 гэртээ зөөж оруулаад би өөрийнхөө гэррүү явсан. Манай хотонд манай хэлгүй ах М, Д бид гурав л үлдсэн. Д.Д асаагаад хөдлөөд явсан. Надад хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй. Би ч анзаарч хараагүй. Би Д.Дтэй тэр өдөр огт таараагүй. Би тэгэхэд гэртээ байсан. Би Аийг адуу хэн хэнтэй адуу ачсан болохыг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 168-170 хуу/,

Хохирогч Д.Чын хулгайд алдсан гэх 2 тооны үхрийн үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 67 хуу/,

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  дугаартай албан бичгээр ирүүлсэн С овогт Дын Дд /РД: /, Бөхчүүд овогт Жийн М /РД: / нарын ирэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 103-105 хуу/,

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 106 хуу/,

Д.Дгийн мал тооллогын талаарх тодорхойлолт /хх-ийн 107 хуу/,

Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 108 хуу/,

Ж.Мын мал тооллогын талаарх тодорхойлолт /хх-ийн 109 хуу/,

Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 111 хуу/,

Д.Дгийн ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 115 хуу/,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын -ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-125 хуу/,

Ж.Мын ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 115 хуу/,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 129-130 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 154-156, 183-185 хуу/, 

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 189-190 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг, “Цахиурт” гэх газраас иргэн Д.Чын 2 тооны үхрийг хулгайлж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Д үйлдсэн болох нь:  

Хохирогч Д.Чын өгсөн: “...Тэгээд асууж сураад яваад байсан чинь Д гэдэг хүн 2 үхэр ачаад машинтай явж байгаад түлш нь дуусаад хээр зогсож байхад нь хүн таарсан гэж хүмүүс ярьж байсан. Хар алаг үнээ, хар үнээ алдсан. Хар тарлан үнээ нь зөв чихэндээ шоргоолжин имтэй. Хар үнээ ямар имтэйг санахгүй байна. Хар үнээ нь сүүлнийхээ үзүүрт жижиг цагаантай, саадаг талынхаа цавин дээр бас жижиг цагаантай байсан. Би алдсан хоёр үнээгээ тус бүрийг 800.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна, 2 үхрээ төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, 

Хохирогч Д.Чын дахин өгсөн: “...Дгийн ар гэрийнхэн хохирол барагдуулж 2 үнээ авчирч өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/,

Гэрч Ч.Дгийн өгсөн: “...Олж аваагүй, сураг сонссон чинь Д гэдэг залуу 2 үхэр машинд аччихсан сумын төвийн зүүн талын гүүрний доор түлшгүй болчихсон гээд зогсож байхад нь манай хүүгийн баз хүргэн Э гэдэг хүн тааралдсан гэж манай хүүд ярьсан байсан. Хүмүүс ярих нь Дг явсан гэж ярьсан гэсэн. Э манай хүүд юу гэж ярьсныг би сайн мэдэхгүй байна. Манай хүүгийн 2 үнээ алдсан үеэр шөнө унтаж байхад манай гэрийн урдуур машин гараад манай хажууд байдаг Тгийн гадаа зогсчих болохоор нь би нэг их санаанд ороогүй гэтэл удаагүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,

Гэрч П.Мын өгсөн: “...Тэгсэн Д гэдэг залуу нь би танд түлшийг нь хийгээд өгье, та миний 2 үхрийг ачаад сумын төв оруулаад өгөөч гэхээр нь даага, гүү хоёрыг нь буулгаад урт уяагаар Аийн машинаас уяж үлдээгээд 2 үхрийг нь ачаад сумын төв рүү явж байтал сумын төвийн зүүн талын гүүрний доод талд миний машины түлш дуусаад зогссон. Тэгээд А, Д, Дгийн эхнэр бид 4 машиндаа зам дээр хоносон. Тэгээд өглөө нь Д утсаар яриад сумын төвөөс машин дуудсан. Тэгсэн Д гэдэг залуугийн хүргэн ахынх нь хамаатан гэж ярьж байсан. Хоёр үхрээ миний машинаас буулгаад нөгөө машин дээр нь ачаад миний машиныг нөгөө машинаараа чирээд сумын төв рүү орж ирээд клонк дээр би машинтайгаа үлдээд нөгөө үхэр ачсан машин сумын төв рүү орж ирсэн. Би очихдоо шөнө очсон болохоор хараагүй. Ямар ч байсан сарлагийн үхрүүд байсан. Д гэдэг залуу нь идшээ авч явж байгаа юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,

Гэрч Г.Аийн өгсөн: “...Би Дг хүнээс авцаагаа аваад явж байна гэхээр нь санаанд ороогүй тэгсэн сүүлд нь сонссон Д гэдэг хүний хүү Чын хоёр үхэр нь алга болсон гэнээ гэж яригдаж эхэлхээр нь би Дг арай ч хулгай хийгээгүй байлгүй дээ гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 хуу/,

Гэрч Л.Эын өгсөн: “...Хоёр машин л зогсож байсан. Нэг нь үхэр ачсан байсан нөгөөх нь хоосон байсан. Үхэр ачсан машин нь давхар кабинтай, цагаан өнгийн машин байсан. Портер маркийн машин байсан санаж байна. Би тухайн үед хэдэн үхэр байсныг нь сайн санахгүй байна. Нэг юм уу хоёр л үхэр байсан байх гэж бодож байна. Хар бараан зүстэй үхэр л харагдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, 

Гэрч Р.Тгийн өгсөн: “...Чын үхэр гэрийнхээ ойролцоо Цахиуртаар байсан байх гэж бодож байна. Надад ярихдаа хоёр тооны үнээ алга болсон гэж ярьж байсан. Сарлагийн хар үнээ, сарлагийн алаг үнээ хоёр алдсан гэж ярьж байсан. Би тэр үед унтах гээд хэвтэж байсан. Арай унтаагүй байсан. Ямар машин байсныг нь мэдэхгүй. Би машин байх гэж бодож байна. Нэг хүн ороод ирэхээр нь харсан чинь Д эгчийн Д ганцаараа орж ирсэн би танингуутаа хүүе сайн уу хаа хүрч яваа юм бэ гэсэн чинь өө Тожил ахынх байсан юм уу гээд би замаасаа төөрчихөөд явж байна гэж хэлээд буцаад их хурдан гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, 

Гэрч Ж.Мын өгсөн: “...Д би үхрээ аваад ирвэл та сумын төв рүү дөхүүлээд өгөөч би түлшийг нь хийж өгнө гэж байсан тэгэхээр нь би чи үхрээ аваад ирвэл хамаа алга ах нь сумын төв рүү дөхүүлээд өгье гэж ярьсан. Манайхаас 7-8 км хол газар байдаг манай өвөлжөөнөөс урагшаа Хар чулуу гэдэг газраар даваад Ц гэдэг айлын өвөлжөө рүү орчихдог юм. Би урд өмнө Д гэдэг хүнтэй худалдаа наймаа хийж байгаагүй. Тийм болохоор өгцөө, авцааны асуудал байхгүй. Би эхнэр хүүхэдтэйгээ сумын төвөөс гараад явсаар байгаад орой 19 цаг болж байхад харьсан. Миний замд л үхэр мал туусан хүн тааралдаагүй. Би хаашаа явсныг нь мэдээгүй. Миний бодлоор тэр хавьдаа байж байгаад оройхон болохоор Д гуайн хүү Чын үхэрээс хоёр үхэр туугаад явчихаж гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/, 

Гэрч С.Нн өгсөн: “...Дгийн хүү Д хоёр үхэр авч ирээд манай хашаанд нядалж төхөөрсөн. Би асууж сураагүй. Д манай идэш юм байгаа юм гэж хэлж байсан. Манай өвгөн асуусан үгүйг би мэдэхгүй байна. Зүсийг нь хараагүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хиймэл хөлтэй болохоор нэг их орж гараад байдаггүй юм. Гадаа хүмүүс нядлаад би Д, Дгийн эхнэр бид гурав хоёр үхэрийн гэдэс дотрыг нь арилгаж цэвэрлэсэн юм. Манай хашаанд буулгахдаа цагаан өнгийн ачааны портер машинаар буулгасан. Би машины марк нэг их сайн мэдэхгүй. Манай өвгөн А, Б, Д нар л төрөөрч янзалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/, 

Гэрч Ч.Дгийн өгсөн: “...Бг сумын төв дээр явж байхад нь тааралдаад манай хүү танай хадаам ах Мгийнх руу идшээ авах гээд явсан миний дүү тэнд очоод хоёр үхэрийг нь ачаад ирээрэй гээд Дгийн эхнэр Бт 20.000 төгрөг өгөөд Бтай хамт явуулсан. Манай хүү Д, А, Б нар төхөөрч янзалсан, дотрыг нь би, Аын эхнэр бид нар цэвэрлэж янзалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/,

Гэрч Д.Аын өгсөн: “...Дгийн хүү Д хоёр үхэр авч ирээд ээж, манай хоёрын идэш байгаа юм гэж хэлээд манай хашаанд төхөөрч янзалсан. Хоёулаа цан хүүрэг болсон сарлагийн хар үхрүүд байсан. Содон шинж тэмдэг янз бүрийн юмыг нь ажиглаагүй. Би юугаар авч ирснийг нь мэдэхгүй хоёр үхэр хоёулаа л цан хүүрэг болсон үхэрнүүд байсан. Манай хүргэн Б, би, Д бид гурав төхөөрч янзалсан. Манай эхнэр Н, Дгийн ээж Д хоёр гэдэс дотрыг нь арилгаж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/, 

Гэрч Г.Бын өгсөн: “...Намайг А ахын хашаанд ороход сарлагийн хоёр хар үхэр уясан байсан тэр хоёр үхэрийг А ахын хашаанд янзалсан. Тэр хоёр үхрийг А ах, Д бид гурав төхөөрч янзлаад, гэдэс дотрыг нь А ахын эхнэр Н эгч, Д хоёр цэвэрлэж янзалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,

Гэрч Э.Лгийн өгсөн: “...хоёр үхрийг нь хаана буулгах юм бэ гэсэн чинь Дгийн эхнэр миний машинд суугаад А гуайн хашаанд буулгасан. Хоёулаа хар сарлагийн үхэр байсан би нэг их сайн харж чадаагүй. Тэр машинд Д, А, М, Дгийн эхнэр гээд дөрвүүлээ байсан. Дгийн эхнэр миний машинд суугаад А гэдэг айлын хашаанд буулгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/,

Гэрч Г.Бийн өгсөн: “...Манай нөхөр Д.Д давхар кабинтай цагаан өнгийн машинтай ирээд гүү, даага хоёрыг нь ачааны машинаас уяж үлдээгээд манай хоёр үхрийг ачаад сумын төв рүү явж байгаад бас түлш нь дуусаад зогсож, тэндээ хоносон. Өглөө нь сумын төв рүү утсаар яриад Х гэдэг ах машинтай ирээд хоёр үхрийг ачаад, давхар кабинтай  машинаа чирээд сумын төв орсон. Сумын төвд ороод А гэдэг айлын хашаанд үхрээ буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-48 хуу/, 

Гэрч Э.Аийн өгсөн: “...Өдрийг нь би би санахгүй байна 2019 оны 11 дүгээр сард идэшний үеэр манай адуун дотроос нэг үрээ, даага хоёр салаад явчихсан адуундаа байхгүй болохоор нь би хайж яваад М ахын адууны хашаанд нь адуу хашчихсан хүмүүс байхаар нь би очсон чинь А ах, хадам дүү М хоёр А ахын адууг хашчихсан нэг гүү бариад уячихсан, даага барьж авах гээд байж байсан би дааганаас барилцаж өгчихөөд явсан. А ах энэ гүү нь муудаад адуугаа гүйцэхгүй байна гэнэ гүүгээ идшинд идэхээс даагыг нь тэжээнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/,

Гэрч Г.Аийн дахин өгсөн: “...М ахын гэррүү орж хоол унд идчихээд гарч ирсэн чинь Д байж байсан. Адууны хашаанаас 2 үхэр уячихсан байсан. Тэгээд намайг төв оруулаад өгөөч ээ гээд гуйсан. Тэгээд М, М, Д бид 4 үхрийг ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 хуу/, 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-125 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 154-156, 183-185 хуу/, 

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 189-190 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Дгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг, - гэх газраас иргэн Д.Чын 2 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д нь ганцаараа бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Дг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч-д  2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учирсан нь болох “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 395 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Ч нь хохирлоо авсан гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/ хэргийн материалтай танилцах үед гомдол саналгүй /хх-ийн 154-156, 183-185 хуу/ гэсэн байх тул шүүгдэгч Д.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Дын Дг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн хугацааг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбаргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.А