| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0218/э |
| Дугаар | 2020/ШЦТ/214 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/214
2020/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж
Өсвөр насны шүүгдэгч: О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-н Ад холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 16 нас, 11 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, .........аймгийн ........ сумын ........ дугаар баг, ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт О А /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч О.А нь .......... аймгийн .......... сумын.......... багийн нутаг, ..................орчимд 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Л.Сыг өөрийн ээжтэй нь маргаж, автомашины цонхыг нь хагалсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Л.Сын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Д.Жгийн ах дүү нар ........... аймгийн .........сумын нутаг ............зүүн талын бургасан дунд голын захад нийлж хорхог боодог хийж идэцгээж амарсан юм. Би эхнэр Д.Ж, дагавар хүү О.А, өөрийн охин 11 настай С.Г, 9 настай хүү С.Ц нарын хамт тухайн газарт очсон юм. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өмнөх өдөр нь айлаас зуух, яндан авсан байснаа аваачиж өгөхөөр эхнэр Д.Жгаас дундын эзэмшлийн тоёота приүс-30 маркийн -- улсын дугаартай машины түлхүүрийг өгчих, би машинаараа хүргээд өгчихөөд ирье гэтэл эхнэр Д.Ж уурлаж машины түлхүүрээ өгөхгүй гэхээр нь би хүний юм авчихаад өгөхгүй яадаг юм гэж хоорондоо маргалдсан юм. Тэгсэн Д.Ж намайг түлхээд газарт унагааж миний цээжний баруун тал руу өшиглөсөн, тэгсэн хүү О.А нь ирээд миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би уурандаа газраас чулуу авч машин руу шидэхэд баруун урд талын шилийг онож хагалсан юм. Тухайн үед ийм зүйл болсон юм. Би О.Атэй бол маргалдаж муудалцаагүй. Ээжтэй нь маргалдахаар ээжийгээ өмөөрч намайг цохисон гэж бодож байна. Базууд болох Н, Б хоёр бид нараас зайтай модны сүүдэрт сууж байсан. Би тэр хоёрыг харсан байх гэж бодож байна. Д.Ж болон тэнд байсан хүмүүс бүгд өмнөх өдөр нь архи уусан. Маргааш нь эрчүүд нь архи уусан юм. Би тэгэхдээ ухаанаа алдтал согтоогүй. Биеэ авч явах чадвартай байсан. Д.Ж бол архи уугаагүй байсан. Тухайн үед бол баруун талын нүд хөхөрч хавдсан. Цээжний баруун талаар хөхөрч хөндүүрлэсэн. Зүүн талын тохой шалбарсан байсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/,
Хохирогч Л.Сын дахин өгсөн: “...Би 2008 онд анх Д.Жтай танилцаж хамт амьдарч эхэлсэн юм. Тухайн үед Д.Ж нөхрөөсөө салаад 2 хүүхэдтэй байсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон байна. О.А нь миний эхнэр Д.Жгийн хүүхэд байгаа юм. Надтай бол хамт амьдардаггүй. Аймгийн төвд тусдаа амьдардаг юм. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
Гэрч Л.Сын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сум, Тайхар чулууны жуулчны баазын дээд талын бургасанд би эхнэр Ж, түүний хүү А, дүү нарын хамт амарч байгаад айлаас авсан яндан, зуухыг хүргэж өгөх гээд машинаар явах гэсэн чинь манай эхнэр явуулахгүй гээд намайг түлхэж унагаагаад, дээрээс малгайгаар цохиод байсан. Мөн манай эхнэрийн хүү А нь миний зүүн талын нүд, мөр, толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Би уурандаа босож ирээд эхнэрийн приүс 30 маркийн машины шил рүү чулуу шидээд хагалчихсан юм. Удалгүй манай эхнэр 103 дээр авч ирсэн, мөн би мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед би согтуу байсан учраас ямар шалтгааны улмаас маргалдсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 хуу/,
Гэрч Д.Жгийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос манай ах дүү нар ирцгээж Архангай аймгийн Ихтамир сумын Тамирын гол хажууд амарсан юм. Би нөхөр Л.С хүүхдүүд болох О.А, С.Г, С.Ц нарын хамт ах дүү нарынхаа байгаа газарт очсон. Тухайн үед бүгд хөөрч баярлаад архи дарс ууцгааж согтсон байсан. Л.С хүртэл согтчихоод тэр орой намайг гичий, пизда минь ална аа чамайг гэж харааж зүхээд яваад байсан. Миний хүү болох О.Аийг хүртэл пизда минь хэн чамайг энд ир гэсэн юм, чи манайд очихгүй шүү гэж хэлээд яваад байсан. Угаасаа миний хоёр хүүхдийг үзэж чадахгүй, байнга хөөж тууж байдаг юм. Намайг наад пизда шиг хүүхдээ аваад зайл гэж хөөж туугаад байхаар нь би хүү О.Аийн хамт машинтайгаа байсан газраас нь холдож машин дотроо унтсан юм. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө очсон. Тэгэхэд бас Л.С архи уучихсан согтуу байсан. Хүмүүс явцгаах гэж майхан саваа хураагаад байж байтал Л.С согтуу байж машин унаж айлаас авсан яндан, галын хайч хоёрыг аваачиж өгнө гээд байхаар нь миний хүү О.А та согтуу машин барьж болохгүй гээд машины түлхүүрийг авчихсан чинь надруу дайрч давшилж байснаа газраас чулуу авч над руу шидсэн. Тэр нь намайг оноогүй. Би тэгээд цаашаа зугтаагаад явахад дахиж чулуу авснаа машин руу шидэж шилийг нь хагалчихсан юм. Тэгэхээр нь миний хүү О.А гүйж очоод Л.Сыг бариад авсан чинь зөрүүлээд заамдаж аваад хоолойг нь боогоод байхаар нь О.А нүүрлүү гараараа хоёр удаа цохиод авсан юм. Тэгэхэд Л.С газар унасан. Би хүүгээ боль гэж хэлээд болиулсан. Л.С газар хэвтэж байхад нь би очиж уурандаа хөлрүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж, малгай нь газарт уначихсан байхаар нь малгайгаар нь бие рүү хоёр удаа цохиж авчихаад Л.Сын архи нь гаргахгүй бол замдаа машины жолоо булаацалдаад явуулахгүй гэж бодоод хураагаагүй ганц майхан дотор ороод сууж байтал Л.С ирчихээд явья явья гээд орилж байгаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа машин дээрээ яваад очтол Л.С машины арын суудал дээр сууж байсан. Тэгээд би архи нь одоо гарсан байлгүй гэж бодоод машинаа бариад гэрлүүгээ хөдөлсөн юм. Аймгийн төв орчихоод тэрх худалдааны төвийн уулзвар дээр явж байтал замын цагдаа Б ажлаа хийгээд зогсож байсныг хараад би Б цагдааг очиж зодно, энэ муу миний жолооны эрхийг хассан, яасан их хүний эрх хасдаг гөлөг вэ гээд машинаас буух гээд байхад нь арай гэж дараад аваад явсан юм. Тэгсэн жолоо барьж явахад миний араас суудал, толгой руу цохиод байхаар нь цагдаад дуудлага өгнө гэхэд өөрөө машинаас буугаад явчихсан юм. Тэгээд би гэртээ харьсан юм. Баруун талын нүд нь хавдчихсан байсан. Машины шил хагалчихаар нь О.А бариад авсан байхад нь багалзуурыг нь шахаад хүзүүг нь шалбалчихсан байсан. Намайг бол цохиж зодоогүй. Над руу чулуу шидсэн нь оноогүй юм. Би эрүүл байсан. Угаасаа Л.Сын араншинг мэдэх болохоор архи уугаад байдаггүй юм. Л.С бол согтуу байсан. Тухайн үед тал хүмүүс нь явчихсан. Миний санаж байгаагаар миний дүү болох Д.Д согтуу ойрхон байгаа харагдсан. Л.Сыг яндан, галын хайч аваачиж өгнө гэж согтуу машин барих гэж хэрүүл хийж байх хооронд Н тэр янданг нь хүргэж өгөхөөр явсан байсан. Б ах тэрнээс өмнө явчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,
О.Аийн гэрчээр өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ихтамир сумын Тамирын голын эрэг дээр ээжийн талын хамаатнууд нийлсэн юм. Би ээж Д.Ж, хойд эцэг болох Л.С, 2 дүүгийн хамт тухайн газарт очсон юм. Хойд эцэг болох Л.С нь очсон өдрөө архи ууж согтсон байсан. Тэр өдөр согтуу байж машин барьж аймаг явна. Намайг чи яах гэж ирсэн юм, чи манай гэрт очихгүй шүү гэж над руу агсраад байсан. Мөн миний ээж Д.Жг ална хядна гэж дарамтлаад, хүүхдээ аваад яв гээд байхаар нь ээж бид хоёр машинтайгаа зайтай зогсож байгаад машиндаа унтаж амарсан юм. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хойд эцэг Л.С нь босоод бас архи уучихсан байсан. Би цаасан шувуу хийсгээд тоглоод байж байтал Л.С нь машин унаж явна гээд ээжээс машины түлхүүр нэхээд байхаар нь би очоод та согтуу байж машин барьж яах гээд байгаа юм гэж хэлээд машины түлхүүрийг аваад явчихсан юм. Тэгсэн ээж рүү чулуу авч шидээд байсан. Тэгснээ дахиж чулуу авч шидээд машины цонх хагалчихаар нь би очоод Л.Сыг бариад авсан чинь намайг заамдаж аваад миний хоолойг боогоод байхаар нь би гарыг нь тавиулах гээд Л.Сын нүүрлүү гараараа хоёр удаа цохисон юм. Тэгэхэд Л.С газар унасан, ээж намайг боль гээд болиулсан. Ээж уурандаа Л.Сыг малгайгаар нь бие рүү нь хэд хэдэн удаа цохисон юм. Би тэгээд бүр холдоод явсан юм. Хэсэг байж байгаад бүгдээрээ явахаар болж машинтайгаа аймгийн төв орчихсон явж байхад зам дээр зогсож байсан цагдааг бууж зодно гэж Л.С агсраад байсан. Намайг чи машинаас буу чамайг авч явахгүй гээд байхаар нь би цагдаа дуудаад өгнө гэхэд өөрөө машинаас буусан. Газраас чулуу авч шидлээд байхаар нь ээж шууд яваад өгсөн юм. Хойд эцэг болох Л.С нь эрүүл, согтуу ялгаагүй намайг үзэж чадахгүй, зодож цохидог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Гэрч Д.Лгийн өгсөн: “...О.А нь манай ангийн хүүхэд. Харин Л.С Архангай аймгийн Булган сумын иргэн. Би бага байхдаа Булган суманд байсан учраас сайн танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн 11б ангийн анги даасан багш юм. Энэ ангийг 6 дугаар ангиас нь хойш хариуцаж ажиллаж байгаа. О.А нь өөр сургуулиас 2018 онд шилжин ирж байсан. О.Аийн сурлагын байдал бол дунд зэрэг, сэргэлэн цовоо зантай, хүнтэй эелдэг зөөлөн харьцаатай. Хүний үгийг сайн сонсдог, аливаа асуудалд дуулгавартай ханддаг. Ямар нэгэн буруу ааш авиргүй, асуудал гаргаж байгаагүй хүүхэд байгаа юм. Аймгийн төвд ТОСК-ын байранд ээж, дүү нартайгаа амьдардаг. Ээж нь Л.С гэдэг хүнтэй сүүлд гэр бүл болсон. Хойд эцэг болох Л.С нь болохоор Булган суманд хөдөө мал дээр байдаг. О.Атэй хамт амьдардаггүй. О.А нь өөрөө их сэргэлэн цовоо зантай хүүхэд болохоор хэрвээ ямар нэгэн асуудал гарсан бол шууд ажиглагдана...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/,
Гэрч Д.Ж, хохирогч Л.С нарын өгсөн: “...Д.Ж: Би 2008 оноос хойш Л.Стай гэр бүл болж хамтран амьдарч байгаа. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Л.С: албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч бид хоёр 2 хүүхэдтэй. Миний эхнэр байгаа юм. Д.Ж: Тухайн үед Л.С согтуу машин жолоодож явна гэхээр нь миний хүү О.А ирээд машины түлхүүрийг авчихсан юм. Тэгсэн Л.С над руу дайрч давшлаад чулуу авч шидсэн нь намайг оноогүй, дахиж чулуу авч шидсэн нь машины цонх хагалчихсан юм. Тэгсэн О.А ирээд Л.Сыг тэврээд авсан чинь Л.С О.Аийн хоолойг гараараа боосон. Тэгэхэд О.А Л.Сыг гараараа нүүрлүү нь хоёр удаа цохисон юм. Тэр үед Л.С газар уначихсан юм. Би О.Аийг боль гэж хэлээд салгасан. Тэгээд Л.Сыг газар сууж байхад нь би уурандаа очиж хөл рүү нь хоёроос гурван удаа өшиглөсөн. Малгай нь газар байхаар нь авч малгайгаар нь бие хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Тэрнээс би Л.Сыг түлхэж унагаагаад цээж рүү нь өшиглөж зодоогүй. Тухайн үед Л.С нь архи уучихсан их согтуу байсан. Л.С: Би өмнө мэдүүлэг өгөхдөө буруу зөрүү санаад ярьсан байна. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийн сайн санахгүй буруу ярьсан байна. О.А намайг нүүрлүү хоёр удаа цохиж авсан. Тэр үед би газар суучихсан юм. Тэгсэн Д.Ж намайг хөл рүү өшиглөж аваад архи уучихаад битгий агсраад бай гэж байсан. Д.Ж намайг зодож биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Өсвөр насны яллагдагч О.Аийн өгсөн: “...Би Л.С ахыг цохиж түүний эрүүл мэндэд нь хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Л.С нь миний төрсөн эцэг биш бөгөөд миний ээж Д.Ж Л.С нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Мөн би Д.Ж Л.С нартай хамт нэг гэрт амьдардаггүй. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзснийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэр Тамирын голын гүүрний зүүн талд голын захад ээжийн талын хамаатан садангууд цугларцгаасан юм. Тухайн үед Л.С нь архи ууж согтчихоод намайг ээж Д.Жгийн хамт машин дотроо сууж байхад “чи энд яах гэж ирсэн юм, чи манай гэрт очихгүй шүү, одоо эндээс зайл золбин шээс минь” гэж хэлсэн. Миний ээжийг алцгар гичий минь чи хүүхдээ аваад зайл, би чамайг гэртээ очоод ална аа гэж хэлсэн. Тэрнээс хойш унтах хүртлээ ээж бид хоёрыг ална, хядна зайл гэж хөөж тууж байсан юм. Тэр оройноо ээж бид хоёр Л.С ахаас холдож машин дотроо хоносон юм. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө босоод Л.С нь архи уугаад согтчихсон байсан. Би тэр хавиар байж байхад Л.С ах нь ээжээс машины түлхүүр нэхээд согтуу байж машин барьж айлаас авсан яндан, галын хайч хоёроо аваачиж өгнө гээд байхаар нь би очоод машины түлхүүрийг авчихсан юм. Тэгсэн Л.С ах ээж рүү чулуу авч шидээд ална гээд байсан. Дахиж чулуу авч машин руу шидээд цонхыг нь хагалчихсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод Л.С ахыг араас нь тэврээд авахад эргэж хараад миний хоолойг хоёр гараараа боогоод шээс минь чи яах гэж ирсэн юм, би чамайг одоо энд ална гэсэн. Би хоолойгоо боолгуулаад амьсгалж чадахгүй болохоороо Л.С ахын нүүрлүү гараараа 2 удаа цохиход газар унасан юм. Тэр үед ээж намайг боль гэхээр нь би яваад өгсөн юм. Дахиж цохиж аваагүй. Удаагүй тэр газраас бүгдээрээ явцгааж аймгийн төв орчихсон явж байхад Л.С ах нь ээжийн араас сандал руу нь цохиод намайг авч явлаа, хөдөө гэрлүү авч явахгүй, энд үлдээ гээд байхаар нь ээж цагдаа дуудлаа гэхэд Л.С ах өөрөө машинаас буугаад явсан. Тэгээд машин руу чулуу шидээд байхаар нь ээж яваад өгсөн юм. Тухайн үед ийм л зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 хуу/,
Хохирогч Л.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай дүгнэлт
1. Л.Сын биед баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, цээжний баруун хажуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Баруун нүдний зовхи, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
-Цээжний баруун хажуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 34 хуу/,
-- улсын дугаартай Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы шилний үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 39 хуу/,
О.Аийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 47 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сургалтын менежирийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 51 хуу/,
Б овогт Оийн А /РД: /-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 558 дугаартай тодорхойлолт /хх-ийн 51 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 ху му/,
Хохирогч Л.Сын эрүүл мэндийн тусламж авсан талаарх баримт /хх-ийн 61-69 хуу/,
-- улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 77-78 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч О.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч О.А нь............ аймгийн .........сумын ...........багийн нутаг .............орчимд 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Л.Сыг өөрийн ээжтэй нь маргаж, автомашины цонхыг нь хагалсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч О.А үйлдсэн болох нь:
Хохирогч Л.Сын өгсөн: “...Тэгсэн Д.Ж намайг түлхээд газарт унагааж миний цээжний баруун тал руу өшиглөсөн, тэгсэн хүү О.А нь ирээд миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би уурандаа газраас чулуу авч машин руу шидэхэд баруун урд талын шилийг онож хагалсан юм. Тухайн үед ийм зүйл болсон юм. Би О.Атэй бол маргалдаж муудалцаагүй. Ээжтэй нь маргалдахаар ээжийгээ өмөөрч намайг цохисон гэж бодож байна. Базууд болох Н, Б хоёр бид нараас зайтай модны сүүдэрт сууж байсан. Би тэр хоёрыг харсан байх гэж бодож байна. Д.Ж болон тэнд байсан хүмүүс бүгд өмнөх өдөр нь архи уусан. Маргааш нь эрчүүд нь архи уусан юм. Би тэгэхдээ ухаанаа алдтал согтоогүй. Биеэ авч явах чадвартай байсан. Д.Ж бол архи уугаагүй байсан. Тухайн үед бол баруун талын нүд хөхөрч хавдсан. Цээжний баруун талаар хөхөрч хөндүүрлэсэн. Зүүн талын тохой шалбарсан байсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/,
Хохирогч Л.Сын дахин өгсөн: “...Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
Гэрч Л.Сын өгсөн: “...Мөн манай эхнэрийн хүү А нь миний зүүн талын нүд мөр, толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Би уурандаа босож ирээд эхнэрийн приүс 30 маркийн машины шил рүү чулуу шидээд хагалчихсан юм. Удалгүй манай эхнэр 103 дээр авч ирсэн, мөн би мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 хуу/,
Гэрч Д.Жгийн өгсөн: “...Тэгэхээр нь миний хүү О.А гүйж очоод Л.Сыг бариад авсан чинь зөрүүлээд заамдаж аваад хоолойг нь боогоод байхаар нь О.А нүүрлүү гараараа хоёр удаа цохиод авсан юм. Тэгэхэд Л.С газар унасан. Би хүүгээ боль гэж хэлээд болиулсан. Л.С газар хэвтэж байхад нь би очиж уурандаа хөлрүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж, малгайн газарт уначихсан байхаар нь малгайгаар нь бие рүү хоёр удаа цохиж авчихаад Л.Сын архийн гаргахгүй бол замдаа машины жолоо булаацалдаад явуулахгүй гэж бодоод хураагаагүй ганц майхан дотор ороод сууж байтал Л.С ирчихээд явья явья гээд орилж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,
Гэрч Д.Ж, хохирогч Л.С нарын өгсөн: “...Д.Ж: Тэгсэн О.А ирээд Л.Сыг тэврээд авсан чинь Л.С О.Аийн хоолойг гараараа боосон. Тэгэхэд О.А Л.Сыг гараараа нүүрлүү нь хоёр удаа цохисон юм. Тэр үед Л.С газар уначихсан юм. Би О.Аийг боль гэж хэлээд салгасан. Тэгээд Л.Сыг газар сууж байхад нь би уурандаа очиж хөл рүү нь хоёроос гурван удаа өшиглөсөн. Малгай нь газар байхаар нь авч малгайгаар нь бие хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Л.С: Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийн сайн санахгүй буруу ярьсан байна. О.А намайг нүүрлүү хоёр удаа цохиж авсан. Тэр үед би газар суучихсан юм. Тэгсэн Д.Ж намайг хөл рүү өшиглөж аваад архи уучихаад битгий агсраад бай гэж байсан. Д.Ж намайг зодож биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Өсвөр насны яллагдагч О.Аийн өгсөн: “...Би Л.С ахыг цохиж түүний эрүүл мэндэд нь хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 хуу/,
Хохирогч Л.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай дүгнэлт
О.Аийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 47 хуу/,
Хохирогч Л.Сын эрүүл мэндийн тусламж авсан талаарх баримт /хх-ийн 61-69 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч О.А нь хохирогч Л.Сыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан Л.Сын биед баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, цээжний баруун хажуу, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас О.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Өсвөр насны шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 84-85 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Өсвөр насны шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учрууулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ад ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Л.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх боловч хохирогч Л.Сын гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 15-16, 17-21 дүгээр хуу/ байх тул насанд хүрээгүй шүүгдэгч О.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт О-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОтГОНЦЭЦЭГ