Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх О.Туяа/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын сууц өмчлөгчдийн “Эрч” холбоонд /захирал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6-р баг, 2-р хэсэг, 2-20 тоотод оршин суух Далай овгийн Энхбатын Ууганбаяр, РД: МТ-88121611, утас: 94448866/ холбогдох

“Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 5.726.183,38 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Сууц өмчлөгчдийн Эрч СӨХ холбоо” нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2016 оны 10-р сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 5.726.183.38 /таван сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сууц өмчлөгчдийн ЭРЧ Сөх”-ийн захирал Э.Ууганбаяр би нэхэмжлэгч тал болох “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс”-ийн нэхэмжилж буй нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 5.726.183,38 /таван саян долоон зуун хорин зургаан мянга нэг зуун наян гурван/ төгрөгийг оршин суугчдийн  хуримтлагдсан төлбөрөөс болж санхүүгийн хүндрэл гарсны улмаас төлөөгүй нь үнэн болно.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр  болох  5.726.183,38 /таван саян долоон зуун хорин зургаан мянга нэг зуун наян гурван/ төгрөгийг 2017 оны эхний хагас жилд багтаан нийгмийн даатгалын санд тушаахаар 2017 оны төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын сууц өмчлөгчдийн “Эрч” холбоонд холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 5.726.183,38 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “....нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 5.726.183,38 төгрөгийг оршин суугчдийн хуримтлагдсан төлбөрөөс болж санхүүгийн хүндрэл гарсны улмаас төлөөгүй нь үнэн болно... 5.726.183,38 төгрөгийг 2017 оны эхний хагас жилд багтаан нийгмийн даатгалын санд тушаахаар 2017 оны төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5.726.183,38 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 106.568 төгрөгийн тал хувь 53.284 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын сууц өмчлөгчдийн “Эрч” холбоонд  холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 5.726.183,38 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 53.284 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА