| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0210/э |
| Дугаар | 2020/ШЦТ/207 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/207
2020/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Г.С, Т.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн С /РД:/, Х овогт Тын Ч /РД:/ нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Ааймгийн Х суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, А аймгийн Х сумын Г багийн нутаг Ц гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан. Х овогт Гийн С /РД: /,
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт, Ааймгийн Х сумын Гбагийн нутаг Ц гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Х овогт Тын Ч /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Ч, Г.С нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний орой Ааймгийн Хсумын Н багийн нутаг дэвсгэрээс хохирогч Л.Бий эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Л.Бийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хангай сумын Арбаясгалан багийн Нарийн гэх газраас тус сумын төвд ирж онлайнаар шалгалт өгөх гээд суманд байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнө найз П.БРийнд хонох гээд гадаа нь өөрийн эзэмшлийн хүрэн өнгөтэй улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хашааны гадаа нь тавьчихсан байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гадаа нь гараад иртэл миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд найзууд нуусан байж магадгүй гээд найз нараасаа асуугаад яваад байтал миний мотоциклийн сураг ерөөсөө гараагүй. Тэгээд би цагдаагийн байгуулагад хандсан. Манай аав П.Л 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр 1.950.000 /сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авч өгсөн. Миний алдсан мотоцикль нь шар хадагтай, улаан алаг суудлын бүрээстэй, Хүрэн өнгөтэй улсын дугааргүй Мустанг-5 маркийн шинэ мотоцикль байгаа. Би уг мотоцикпийг 1.950.000 /сая есөн зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлж байна. Би найз П.БРийнд амарч байхад Т.Ч, Г.С нар нь согтуу орж ирээд гараад явсан болохоор сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,
Хохирогч Л.Бийн дахин өгсөн: “...Миний хулгайд алдсан мотоцикль мөн байна. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Хохирогч Л.Бийн дахин өгсөн: “...Би мотоциклоо алдсан өдрийнхөө маргааш өглөө нь Чаас мотоциклоо сураглахаар тэднийд очих замдаа өөрийн мотоциклоо хараад явахад юу ч харагдаагүй. Тэгтэл Чаар мотоциклоо заалгуулахаар явахад Чынд очихоор явсан замын хажууд буюу Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Гичгэний давааны урд жалганд нуусан байснаа зааж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй би хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
Гэрч П.Лын өгсөн: “...Манай хүү Л.Б 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хангай сумын төв орж онлайнаар шалгалт өгөх гээд мөн намын ухуулагч хийх ажилтай яваад 2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнө гэрийн гадаа өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хүрэн өнгийн мотоциклийг гэрийнхээ гадаа тавьчихсан байж байгаад өглөө бостол мотоцикль нь байхгүй байна гэж надруу утсаар ярьсан. Тэгээд би тэр хавиар хайгаад олоогүй. Тэр мотоциклийг 2020 оны 04 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотоос шинээр нь захиж авч ирсэн тэгээд манай хүү өөрөө угсарч асаасан. Би 2.000,000 төгрөгөөр шинээр нь авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Гэрч Б.Мын өгсөн: “...Манай хүү Л.Б 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Хангай сумын төв орж онлайнаар шалгалт өгөх гээд мөн намын ухуулагч хийх ажилтай яваад 2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнө гэрийн гадаа өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хүрэн өнгийн мотоциклийг гэрийнхээ гадаа тавьцан байж байгаад өглөө бостол мотоцикль нь байхгүй байна гэж аавруугаа утсаар ярьсан гэж манай нөхөр П.Л надад тэгж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотоос шинээр нь захиж авч ирсэн тэгээд манай хүү өөрөө угсарч асаасан. Манай нөхөр П.Л 2.000,000 сая төгрөгөөр шинээр нь авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
Т.Чын гэрчээр өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Гичгэнэ багаас хүний машинд суугаад Хангай сумын төв орж ирээд орой нь Г.С ахыг би унаа байхгүй байна намайг ирээд аваатхаач гээд утсаар дуудсан. Тэгтэл орой 17 цагийн үед Г.С ах Гичгэнэ багаас ирсэн. Тэгээд бид 2 буцах гээд Петровис шатахуун түгээх станцаас мотоцикльдоо бензин авч хийгээд дэлгүүр орж нэг шил архи аваад сумын төвийн доод талд уугаад би тамхи дуусахаар нь эргэж буцаад сумын төв орж ирээд тамхи аваад дахин нэг шил архи аваад суманд байдаг Д гэдэг айлд уугаад Г.С ах бид хоёр сумын төвд байдаг сагсан бөмбөгийн шийдэн дээр очоод найз Л.Бтэй уулзаад архи уух уу гэсэн чинь уухгүй гэсэн. Тэгээд Л.Б Г.С Ч бид хэд Рийн гэрт нь очоод нэг тамхи татаад байж байтал цуг явж байсан Ч, Л.Б, БР нар машинтай яваад өгсөн. Г.С ах бид хоёр Рийн хашааны гадаа үлдсэн. Тэгсэн Г.С ах энэ хэний мотоцикль юм гэхээр манай найз Л.Бий мотоцикль байна гэж хэлээд гэрлүүгээ унаад явчихъя гээд би мотоциклийн утсыг тасдаад асаагаад Г.С ахыг та барьчих, таны мотоциклийг би жолоодоод явна гээд тэгээд бид хоёр Хангай сумын Гичгэнэ багруу явж байтал Л.Бий мотоцикпийн бензин дуусахаар нь тэнд орхиод мотоцикпийн 2 толийг тайлж аваад замын хажуу талд орхиод Г.С ахаар мотоцикль жолоодуулаад явж байтал манай хойно байдаг Э ах таарахаар өөрийн мотоцикпийг орхиод машинд нь суугаад тэгээд бид хоёр гэртээ харьсан. Хүрэн өнгөтэй улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Тэгэхээр нь мөн байна гэж бодсон. Өмнө би Л.Бтэй хамт жолоодож байсан. Би уг нь мотоцикпийг гэрлүүгээ унаад явж байсан тэгтэл бензин нь дуусахаар нь хөдөө хээр үлдээгээд маргааш нь очиж авна гэж бодож байсан. Би нууцаар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,
Г.Сын гэрчээр өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний орой гэртэй байж байтал Т.Ч утсаар яриад би гэртэй харих унаа байхгүй болчихлоо намайг Хангай сумын төвөөс ирээд аваач гэхээр нь Т.Чын мотоциклийг жолоодоод сумын төв орж ирсэн. Тэгээд бид 2 буцах гээд Петровис шатахуун түгээх станцаас мотоцикльдоо бензин авч хийгээд дэлгүүр орж Т.Ч нэг шил архи аваад сумын төвийн доод талд уугаад байж байтал А.Ч миний тамхи дуусчихлаа гэхээр нь эргэж буцаад сумын төв орж ирээд тамхи аваад дахин Т.Ч нэг шил архи аваад Суманд байдаг Д гэдэг айлд ууж дуусгаад Т.Ч бид хоёр сумын төвд байдаг сагсан бөмбөгийн шийдэн дээр очоод Т.Ч найзуудтайгаа уулзаад тэр найзуудтай нь Л.Б гэдэг айлд орчихоод байж байтал найзууд нь явлаа гээд машинд суугаад гэрээ түгжээд явсан. Тэгээд Т.Ч бид хоёр тэр айлын гадаа үлдсэн тэгтэл тэр хашааны гадаа хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль байхаар нь энэ хэний мотоцикпь юм гэж асуутал Т.Ч манай ангийн хүүхдийн мотоцикпь байгаа юм та бариад яв гээд толгой хэсгээс нь хэдэн утас гараараа таслаад хөлөөрөө гишгэж асаагаад надад өгсөн. Тэгэхээр нь би бариад миний унаж явсан мотоциклийг Т.Ч унаад тэгээд бид хоёр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багруу явж байтал миний унаж явсан мотоциклийн бензин дууссан. Тэгсэн Т.Ч мотоциклийн 2 толийг тайлж аваад замын хажуу талын хонхорт хийж орхиод А.Ч би даараад байна та энэ мотоцикпийг барьчих гэхээр би мотоцикль жолоодоод явж байтал Т.Чын мотоциклийн бензин дуусаад байж байтал манай хойно байдаг Э ах таарахаар нь мотоциклийг орхиод машинд нь суугаад тэгээд бид хоёр гэртэй харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,
Гэрч Ж.Чийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний орой Л.Б Д.БР нарын хамт Хангай сумын Ноёнхангай багийн сумын төвийн сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байхад С мустанг-5 маркийн мотоцикль жолоодоод Ч хойд суудал дээр нь суугаад ирсэн тэгээд бид гурвыг тэр хоёр архи уух уу гэхээр нь бид хэд уухгүй ажилтай гэж хэлсэн. Тэгээд би Цахир сум явна гэж хэлтэл С хамт явъя гэхээр нь үгүй гэж хэлээд Д.БРийн очсон. Тэгсэн С Ч нар бид гурвын араас хүрээд ирсэн. Тэнд байж байгаад Л.Б, Д.БР нарын хамт манай гэрт очих гээд С Т.Ч нарыг гэрээсээ гаргаад Д.БР гэрээ түгжээд манайд ирсэн удалгүй Д.БР Л.Б нар манайхаас явсан. Би өөр сайн мэдэхгүй байна. Би уг мотоциклийг Г.Сыг хулгайлж авсан байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Гэрч Д.БРийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний орой Л.Б Ж.Ч нарын хамт Хангай сумын Ноёнхангай багийн сумын төвийн сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байхад С мустанг-5 маркийн мотоцикль жолоодоод Ч хойд суудал дээр нь суугаад ирсэн. Тэгээд бид гурвыг Ч архи уух уу гэхээр нь бид хэд уухгүй ажилтай гэж хэлсэн. Тэгсэн Д.Ч Цахир сум явна гэж хэлтэл С хамт явъя гээд байсан. Тэгсэн Д.Ч үгүй гэж хэлээд манай гэрлүү Л.Б, Д.Ч нар очсон. Тэгсэн араас удалгүй С Т.Ч нар бид гурвын араас хүрээд ирсэн. Тэнд байж байгаад Л.Б бид хоёр Д.Чийнд хамт гэрт нь очих гэтэл С нь гэрээс гарахгүй байсан. Тэгэхээр нь би Сыг өргөж босгоод гэрээсээ Т.Чын хамт Сыг гаргаад гэрээ түгжээд Д.Чийн гэрт нь очиж байж байгаад ирсэн. Удалгүй Л.Б бид хоёр Д.Чийн гэрээс гараад буцаж гэртээ ирсэн. Би өөр сайн мэдэхгүй байна. Т.Ч нилээн согтуу байсан. Харин С нь харахад гайгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,
Гэрч Ч.Эын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын төв орж хоол ундны зүйл аваад, тээврийн хэрэгсэлдээ шатахуун аваад буцаж явтал Гичгэнийн даваа өгсөөд явж байтал Ч, С нар мотоцикль асахгүй байна, даараад байна, та манайд хүргээд өгөөч машиндаа суулгаад гэрийнх нь гадаа буулгаж өгөөд би гэрлүүгээ явсан. Би нутгийн хүмүүс болохоор Ч, С нарыг танина. Надтай тааралдахдаа улсын дугааргүй, цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой зогсож байсан. Тэр хоёр согтуу байсан эсэхийг мэдэхгүй, машины хойно суугаад унтаад өгсөн. Замд ямар нэгэн мотоцикль тааралдаагүй. Би Ч, С нартай 2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн үед тааралдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,
Гэрч А.Нын өгсөн: “...Г.С нь миний нөхөр юм. Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг, Цуурай гэх газар нөхөр, хүүхдүүдийн хамт байсан. Тухайн өдөр саахалт айлын Ч гэх хүүхэд манай нөхөрлүү дүү нь унаагүй болчихлоо, ирээд авчих гэж утсаар залгаж хэлээд гуйсан. Тэгээд манай нөхөр Чын өөрийнх нь хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг унаад сумын төв явсан. Тэгээд тухайн шөнөө тэр хоёр ирсэн байсан. Бид гэрлээд 5 жил болж байна. Малаа маллаж байдаг, төлөв даруу зантай, халамжтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 хуу/,
Гэрч Л.Эын өгсөн: “....Ч, Г.С нартай нэг багийн, нутгийн хүмүүс болохоор танина. Б гэх хүнийг танихгүй. Тухайн хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Үхэр чулуут гэх газар гэртээ байж байсан. Тухайн өдрөө би Сонгуулийн хороонд ухуулагчийн ажил хийж байсан болохоор сумын төвөөс ухуулагч нарыг дуудуулж ухуулагч нар хуралтай гэсэн мэдээлэл ирсний дагуу Хангай сумын төв орох ажилтай байсан. Тэгээд багийнхаа ухуулагч Т.Чыг гэрээс нь авч хамт сумын төв ороод сумын сонгуулийн хороонд очиж хуралд суучихаад, сонгуулийн тараах материал авчихаад буцаад Гичгэнэ багт байх гэр рүүгээ ганцаараа явсан. Би буцаад явахдаа ганцаараа харих болсон. Яагаад Ч үлдсэн талаар одоо сайн санахгүй байна. Ямартай ч би Чын хамт сумын Сонгуулийн хороонд Гичгэнэ багийн ухуулагчийн ажил хийж байсан болохоор хамт сумын төв орох болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/,
Г.Сын яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/,
Т.Чын яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05 хуу/,
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 08-09 хуу/,
Х овогт Гийн С /РД:/, Х овогт Тын Ч /РД: / нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 10-11 хуу/,
Хулгайд алдагдсан гэх мотоциклийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаартай “Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 44 хуу/,
Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3/12, 3/11 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 65-66 хуу/,
Х овогт Гийн С /РД:/, Х овогт Тын Ч /РД: / нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 69-70 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хх-ийн 71-72 хуу/,
Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-77 хуу/,
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79-81 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.С, Т.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С, Т.Ч нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний орой Ааймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэрээс хохирогч Л.Бий эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.С, Т.Ч нар бүлэглэн үйлдсэн болох нь:
Хохирогч Л.Бийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гадаа нь гараад иртэл миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд найзууд нуусан байж магадгүй гээд найз нараасаа асуугаад яваад байтал миний мотоциклийн сураг ерөөсөө гараагүй. Тэгээд би цагдаагийн байгуулагад хандсан. Манай аав П.Л 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр 1.950.000 /сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авч өгсөн. Миний алдсан мотоцикль нь шар хадагтай, улаан алаг суудлын бүрээстэй, Хүрэн өнгөтэй улсын дугааргүй Мустанг-5 маркийн шинэ мотоцикль байгаа. Би уг мотоцикпийг 1.950.000 /сая есөн зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,
Хохирогч Л.Бийн дахин өгсөн: “...Миний хулгайд алдсан мотоцикль мөн байна. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Хохирогч Л.Бийн дахин өгсөн: “...Би мотоциклоо алдсан өдрийнхөө маргааш өглөө нь Чаас мотоциклоо сураглахаар тэднийд очих замдаа өөрийн мотоциклоо хараад явахад юу ч харагдаагүй. Тэгтэл Чаар мотоциклоо заалгуулахаар явахад Чынд очихоор явсан замын хажууд буюу Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Гичгэний давааны урд жалганд нуусан байснаа зааж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй би хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
Гэрч П.Лын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнө гэрийн гадаа өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хүрэн өнгийн мотоциклийг гэрийнхээ гадаа тавьчихсан байж байгаад өглөө бостол мотоцикль нь байхгүй байна гэж надруу утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Гэрч Б.Мын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнө гэрийн гадаа өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хүрэн өнгийн мотоциклийг гэрийнхээ гадаа тавьцан байж байгаад өглөө бостол мотоцикль нь байхгүй байна гэж аавруугаа утсаар ярьсан гэж манай нөхөр П.Л надад тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
Г.Сын яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/,
Т.Чын яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/,
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 08-09 хуу/,
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79-81 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С, Т.Ч нар нь бүлэглэн хохирогч Л.Бийн эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлан авч, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэн байхыг ойлгох бөгөөд нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгох бөгөөд хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Иймд шүүгдэгч Г.С, Т.Ч нь хохирогч Л.Бий эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан энэ үйлдлээ өөрөө ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.С, Т.Ч нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүдэгч болон хохирогч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, тогтоол гарган, шүүгдэгч Г.С, Т.Ч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Т.Ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаарх саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 88-89 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Л.Б нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20 хуу/, хэргийн материалтай танилцах үед гомдол саналгүй гэсэн байх тул /хх-ийн 79-81 хуу/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.С, Т.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.С, Т.Ч нар нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Т.Ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С, Т.Ч нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Гийн С, Х овогт Тын Ч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Т.Чыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сад оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.Чад оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, шүүгдэгч Т.Ч нь нар нь нийтэд ту стай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /нийт 48 цаг/, шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /нийт 48 цаг/ тус тус тооцож, тэдгээрт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Т.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.С, Т.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.А